Өмнөх хэвлэлт
Суралц


Суралц

улбар шар гэрлийн чийдэнгийн шил

БИЗНЕСЭЭРЭЭ илүү их мөнгө ОЛОХОД юу туслах вэ?

Цаг:Суралц хэсэгт 60 минут зарцуулахаар тооцож, цаг хэмжигчийг тааруул.

Үз:“Дугуй юу? Тахиа юу?” (Видео бичлэг байхгүй бол (102-р хуудасны видео бичлэгийн эхийг үзнэ үү.)

Унш:Хөрөнгө гэдэг нь үнэ цэнэтэй бөгөөд бизнест өмчилж байдаг зүйлийг хэлдэг. Та хөрөнгийг худалдан авч мөн худалдаж болдог. Жишээлбэл: Мариа өндгөө борлуулж байхдаа суух сандлаа худалдан авч болно. Бас тахиагаа борлуулж болно. Эдгээрийг хөрөнгө гэдэг.

Үр ашигтай хөрөнгөөр бизнес хийж, мөнгө олдог. Мариагийн тахианууд өндөг гаргаж, тэр өндгийг борлуулдаг учраас үр ашигтай хөрөнгө болдог. Сандал нь хөрөнгө мөн боловч үр ашигтай биш юм. Түүгээр мөнгө олдоггүй.

Ярилц:Амжилттай бизнес эрхлэгчид бизнесээ өргөжүүлэхийн тулд үр ашигтай хөрөнгөө ашигладаг. Оёдлын машинаа эсвэл дугуйгаа хэрхэн үр ашигтай хөрөнгө болгож болох вэ?

бизнесийн хөтөч шигтгээ зурагАмжилттай бизнес эрхлэгчид бизнесээ өргөжүүлэхийн тулд үр ашигтай хөрөнгөө ашигладаг.

Дадлага хий:Хамтрагчаа сонго. Та бизнестээ байгаа хөрөнгөө жагсаан бич:

Унш:ЭНЭ ДОЛОО ХОНОГИЙН АСУУЛТ—Би хувийн бизнесээ өргөжүүлэхийн тулд үр ашигтай хөрөнгөө хэрхэн ашигладаг вэ?

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ХИЙХ ЗҮЙЛ—Би өөрт байгаа хөрөнгөө танин мэдэж, тэдгээрийг илүү үр ашигтай болгохоо тодорхойлно. Би бизнест маань хэрэгтэй бусад хөрөнгө юу байгааг танин мэдэж, хамгийн чухал гэсэн дарааллаар эрэмбэлэх болно.

Би байгаа хөрөнгөө хэрхэн илүү үр ашигтай болгох вэ?

Унш:Баруун гар талд байгаа судрыг унш. Бид хөрөнгөө ухаалаг ашиглах ёстой. Бид хөрөнгөө маш их үр ашигтай байлгахад анхаарал тавьдаг.

Ярилц:Хэрэв Мариа хөрөнгөндөө (тахиа) анхаарал тавиагүй байсан бол бизнест нь юу тохиолдох байсан бэ?

Дадлага хий:Одоо эдгээр бизнесийн хөрөнгийг хар. Дараах хөрөнгөний аль нь одоогоор үр ашигтай байна вэ?

оёдлын машин

ОЁДЛЫН МАШИН

Глория өнөөдөр олон цамц оёж байна.

дугуй

ЭВДЭРХИЙ ДУГУЙ

Дэвид дугуйгаа засаад, удахгүй унана гэж найдаж байгаа.

тахиа

ӨНДӨГЛӨДӨГГҮЙ ТАХИА

Мариа тахиагаа өндөглөж эхлэхийг харах гэж хүлээж байна.

Унш:Бид аль болох үр ашигтай байдлаар хөрөнгөө ашиглах хэрэгтэй. Ухаалаг даамлын тухай дараах жишээг унш:

Ярилц:Глория үр ашигтай хөрөнгөндөө хэрхэн ухаалаг даамал байж чадсан бэ? Та байгаа хөрөнгөө хэрхэн илүү үр ашигтай болгох вэ?

Би хэрхэн илүү их үр ашигтай хөрөнгөтэй болж чадах вэ?

Дадлага хий:Таны бизнесийг өргөжүүлэхэд туслах, өөрөө авч болох хөрөнгө юу байгаа талаар бод. Тэдгээрийг доор жагсаан бич.

ХӨРӨНГӨНИЙ ХЭЛБЭР

НАДАД БАЙГАА ХӨРӨНГӨ

БИЗНЕСИЙГ МААНЬ ӨРГӨЖҮҮЛЭХЭД ТУСЛАХ ШИНЭ ХӨРӨНГӨ

Багаж хэрэгсэл/машин

Автомашин

Байшин барилга

Амьтан

Бусад

Дадлага хий:Хоёр хүнтэй бүлэг байгуул. Эдгээр хөрөнгө яагаад таны бизнесийг өргөжүүлэхэд туслах талаар ярилц.

Дадлага хий:Өмнөх хуудсан дээр жагсаан бичсэн хөрөнгийг та хэрхэн олж авч чадах вэ? Доор жагсаасан жагсаалт бол бизнес эрхэлдэг хүмүүс шинэ хөрөнгө олж авдаг арга замыг жагсаасан болно. Гурав гурван хүнтэй бүлэгт хуваарилаад, сонголт бүрийн сайн, муу талыг ярилц. Тэдгээрийг доор жагсаан бич.

ХӨРӨНГӨ ОЛЖ АВАХ АРГА ЗАМУУД

ДАВУУ ТАЛ

СУЛ ТАЛ

Хөрөнгө худалдаж авахын тулд мөнгө хадгал

Хөрөнгөтэй хамтрагч олж ав

Хөрөнгө түрээсэл

Хөрөнгө зээлж ав

Хөрөнгө худалдаж авахын тулд зээл ав

Бусад

Дадлага хий:Одоо цөөн хүнтэй бүлгээрээ дараах зүйлийг ярилц:

Яг одоогийн байдлаар ямар хөрөнгө таны бизнест хамгийн их шаардлагатай байна вэ? Энэ нь хэр их мөнгө олоход туслах вэ? Энэ хөрөнгийг олж авахад хэр зэрэг амархан байх вэ? Шинэ хөрөнгө худалдан авах ямар ямар арга зам байна вэ?

Үз:“Суси: Сургуулийн хувийн автобус” амжилтын түүхийг уншаад, Суси бизнесээ хэрхэн сайжруулсныг болон түүнийг үр ашигтай хөрөнгө олж авах төлөвлөгөө хэрхэн хийж байгааг үз. (Видео бичлэг байхгүй бол дараагийн хуудас руу шилж.)

Би зардлаа хэрхэн хянадаг вэ?

Унш:Үр ашигтай хөрөнгө биднийг ашигтай бизнес хийхэд тусалдаг. Бид бизнесээ өргөжүүлэхийн тулд бас зардлаа хянах хэрэгтэй. Гэхдээ бүх зардал адилгүй байдаг.

Үз:“Тогтмол зардалтай болгоомжтой ханд” (Видео бичлэг байхгүй бол 103-р хуудсыг унш.)

Унш:Хувьсах зардал тогтоох нь борлуулалттай хамт нэмэгддэг эсвэл буурдаг.

Тогтмол зардал нь бид хэдий хэмжээний борлуулалт хийж байгаагаас хамаардаггүй.

Амжилттай бизнес эрхлэгчид ашигтай бизнес хийхэд нь тус болно гэдгийг мэдсэн үедээ л тогтмол зардлыг нэмдэг.

Дадлага хий:Даниэлийн бизнесийн зарлагыг хар. Тогтмол эсвэл хувьсах гэж, зарлага бүр дээрээ дугуйл.

бизнесийн хөтөч шигтгээ зурагАмжилттай бизнес эрхлэгчид ашиг нэмэгдүүлнэ гэдгийг мэдсэн үедээ л тогтмол зардлыг нэмдэг.

ДАНИЭЛИЙН БИЗНЕСИЙН ЗАРЛАГА

Дэлгүүрийн түрээс

Тогтмол

Хувьсах

Тавилга хийх мод

Тогтмол

Хувьсах

Хүргэлтийн үнэ

Тогтмол

Хувьсах

Даниэлийн цалин

Тогтмол

Хувьсах

Дадлага хий:Бизнесийнхээ зарлагыг жагсаан бич. Тогтмол эсвэл хувьсах гэж, зарлага бүр дээрээ дугуйл.

МИНИЙ БИЗНЕСИЙН ЗАРЛАГА

Тогтмол

Хувьсах

Тогтмол

Хувьсах

Тогтмол

Хувьсах

Тогтмол

Хувьсах

Тогтмол

Хувьсах

Тогтмол

Хувьсах

Тогтмол

Хувьсах

Тогтмол

Хувьсах

Унш:Долоо хоногийн турш бид орлого, зарлагаа бүртгэх бөгөөд энэ нь аль нь тогтмол, аль нь хувьсах болохыг харуулна. Бид дараагийн цугларалт дээр орлогын тайлангаа авчрах болно.