Өмнөх хэвлэлт
Амлалт өг


Амлалт өг

улаан сум

Би хэрхэн өдөр бүр ахиц гаргах вэ?

Цаг:Амлалт өг хэсэгт 10 минут зарцуулахаар тооцож, цаг хэмжигчийг тааруул.

Дадлага хий:Хамтрагчаа сонго. Нэг нэгэнтэйгээ хэзээ, хэрхэн холбоо барихаа шийд.

Хамтрагчийн нэр

Холбоо барих мэдээлэл

Хамтрагчдаа амлалтаа нэг нэгээр нь чанга уншиж өг. Өгсөн бүхий л амлалтаа биелүүлнэ гэдгээ амла! Доор гарын үсгээ зур.

МИНИЙ АМЛАЛТУУД

Би бизнесийн болон хувийн мөнгөний бүртгэлээ салангид байлгана.

Би өөртөө цалин эсвэл урамшуулал тогтмол төлж, энэ хувийн мөнгөө бизнесийнхээ мөнгөөс тусад нь өөр газар эсвэл өөр дансанд байршуулна.

Би бизнесийнхээ талаар 3 минутын танилцуулга бэлтгэнэ.

Би долоо хоногийн бизнесийн зорилгодоо хүрнэ:

Би өдөр бүр өнөөдрийн “Миний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил” товхимлын зарчмаар дадлага хийж, уг зарчмыг гэр бүлийнхэндээ заана.

Би хадгаламжиндаа ганц хоёр төгрөг байсан ч нэмж хийнэ.

Би хамтрагчдаа тайлагнана.

Миний гарын үсэг

Хамтрагчийн гарын үсэг

Би гаргаж буй ахицаа хэрхэн тайлагнах вэ?

Дадлага хий:Дараагийн цугларалтын өмнө гаргаж буй ахицаа тэмдэглэхийн тулд энэ амлалтын хүснэгтийг ашигла. Доорх хүснэгтэд “Тийм”, “Үгүй” гэж, эсвэл амлалтаа биелүүлсэн тохиолдлынхоо тоог бич.

Тус тусад нь бүртгэл хөтөлсөн (Тийм/Үгүй)

Өөртөө бизнесийн мөнгөнөөсөө цалин өгсөн (Тийм/Үгүй)

Бизнесийн танилцуулга бэлтгэсэн (Тийм/Үгүй)

Долоо хоногийн бизнесийн зорилгодоо хүрсэн (Тийм/Үгүй)

“Миний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил” товхимлын зарчмаар дадлага хийж, уг зарчмыг гэр бүлийнхэндээ заасан (Тийм/Үгүй)

Хадгаламжиндаа мөнгө нэмж хийсэн (Тийм/Үгүй)

Хамтрагчдаа тайлагнасан (Тийм/Үгүй)

Унш:Бид дараагийн цугларалтан дээрээ өөрсдийгөө илүү бие даах чадвартай болж байгаа эсэхийг мэдэхийн тулд бие даах чадварын үнэлгээг дахин хийх болно. Бид өөрсдийн “Миний бие даах чадвартай болох арга зам” товхимлыг авч ирэх хэрэгтэй болно.

Унш:Дараагийн долоо хоногт “Миний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил” товхимлын нэг сэдвээр зохицуулагч хийх хүнийг сонго. (“Mиний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил” товхимлын нэг сэдвээр хэрхэн зохицуулагч хийхээ мэдэхгүй байвал 11-р хуудсыг болон нүүр хуудасны дотор талыг унш.)

Хэн нэгнээс хаалтын залбирал хийж өгөхийг хүс.

Санал хүсэлт

Санал, сэтгэгдэл, санаа бодол болон туршлагаа srsfeedback@ldschurch.org хаягаар явуулна уу.

Зохицуулагчийн анхааралд

Дараагийн цугларалт дээр “Миний бие даах чадвартай болох арга зам” товхимлын таван хувийг авч ир.