Өмнөх хэвлэлт
Эх сурвалж


Эх сурвалж

Би илүү их хөрөнгөтэй болж чадах уу? (1-р хэсэг)

Дүрээ сонгоод, дараах хэсгийг жүжигчлэн үзүүл.

MAРИА: Наоми, би дахиад тахиа авахаар шийдлээ. Би бизнесээ өргөжүүлэхийн тулд илүү үр ашигтай хөрөнгөтэй болох хэрэгтэй байна.

НАОМИ: Сайхан санаа байна. Тэгээд чи тахиа худалдаж авах боломжтой байгаа юм уу?

MAРИА: Боломжтой гэнээ? Тийм. Би тахиа авахын тулд зээл авах гэж байна.

НАОМИ: Чи хэр ихийг зээлнэ гэж бодож байна?

МАРИА: 1500-г.

НАОМИ: Яагаад 1500 гэж?

МАРИА: За, би 15 тахиаг 1500-аар зардаг нэг хүнийг мэднэ. Энэ бол дажгүй ханш шүү.

НАОМИ: Яагаад 15 тахиа гэж?

МАРИА: Энэ нь түүнд байгаа л тахиа.

НАОМИ: Чамд 15 тахиа авах хангалттай бэлэн мөнгө байна уу?

МАРИА: За байз … Тийм байх аа. Би сайн мэдэхгүй.

НАОМИ: Сарын төлбөр хэд вэ?

МАРИА: Би нэг зээл олгогчтой ярилцсан. Тэр сар бүр 275 гэж хэлсэн.

НАОМИ: Чамд сар болгон зээлийн төлбөрөө төлж байх бэлэн мөнгө хангалттай байгаа юу?

MAРИА: Тийм л гэж найдаж байна.

НАОМИ: Мариа, чи зүгээр нэг найдаж болохгүй. Чамд сар болгон зээлийн төлбөрөө төлж байх боломжит бэлэн мөнгө хангалттай байгаа эсэхийг мэдэх хэрэгтэй.

МАРИА: Гэхдээ, би яаж мэдэх вэ?

108-р хуудас руу буцаж оч

Би илүү их хөрөнгөтэй болж чадах уу? (2-р хэсэг)

Дүрээ сонгоод, дараах хэсгийг жүжигчлэн үзүүл.

МАРИА: Наоми, надад хэдий хэрийн хэмжээний бэлэн мөнгө боломжит байгааг мэдэх арга замыг харуулсанд баярлалаа. Зээлийн төлбөрт сар бүр 275-ыг төлнө гэдэг миний хувьд бас хэцүү байх байжээ. Би гурав дахь сардаа л мөнгөгүй болох байсан байна. Би зээлээ төлж чадахгүй байх байсан. Би бизнесээ алдах байсан байна!

НАОМИ: Мариа, чи зээл авахаасаа өмнө боломжит бэлэн мөнгөө харсанд чинь баяртай байна аа.

МАРИА: Би ч бас баяртай байна. Гэхдээ би хэр хэмжээний зээл авч чадах эсэхээ яаж мэдэх вэ?

НАОМИ: За, тэгэхээр арай бага хэмжээний зээлийн тухайд дахиад үзье.

МАРИА: За. Би 150-ийн зээлийн төлбөр төлж чадах эсэхээ хараадахъя.

113-р хуудас руу буцаж оч

Тэмдэглэл