Амлалт өг
Би хэрхэн өдөр бүр ахиц гаргах вэ?
-
Цаг:Амлалт өгөх хэсэгт 10 минут зарцуулахаар тооцож, цаг хэмжигчийг тааруул.
-
Дадлага хий:Хамтрагчаа сонго. Нэг нэгэнтэйгээ хэзээ, хэрхэн холбоо барихаа шийд.
Хамтрагчийн нэр
Холбоо барих мэдээлэл
Хамтрагчдаа амлалтаа нэг нэгээр нь чанга уншиж өг. Өгсөн бүхий л амлалтаа биелүүлнэ гэдгээ амла. Доор гарын үсгээ зур.
МИНИЙ АМЛАЛТУУД |
---|
Тэд миний бизнесээс юу хүсэж буйг мэдэхийн тулд наад зах нь таван үйлчлүүлэгчтэй уулзаж ярилцана. |
Би наад зах нь маркетингийн 2 санааг туршин, үр дүнг тооцно. |
Би наад зах нь 10 үйлчлүүлэгчид борлуулалт хийх бөгөөд ямар арга барил хамгийн сайн байгааг судалж мэднэ. |
Би долоо хоногийн бизнесийн зорилгодоо хүрнэ. |
Би өдөр бүр өнөөдрийн “Миний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил” товхимлын зарчмаар дадлага хийж, уг зарчмыг гэр бүлийнхэндээ заана. |
Би хадгаламжиндаа ганц хоёр төгрөг байсан ч нэмж хийнэ. |
Би үүний талаар хамтрагчдаа тайлагнана. |
Миний гарын үсэг
Хамтрагчийн гарын үсэг
Би гаргаж буй ахицаа хэрхэн тайлагнах вэ?
-
Дадлага хий:Долоо хоногийн туршид гаргаж буй ахицаа тэмдэглэхийн тулд энэ амлалтын хүснэгтийг ашигла. Доорх хүснэгтэд “Тийм”, “Үгүй” гэж эсвэл амлалтаа биелүүлсэн тохиолдлынхоо тоог бич.
Наад зах нь таван үйлчлүүлэгчтэй ярилцсан (Тоог бич)
Наад зах нь маркетингийн 2 санааг туршин, үр дүнг тооцсон (Тоог бич)
Наад зах нь 10 удаа борлуулалт хийх дадлага хийсэн (Тоог бич)
Долоо хоногийн бизнесийн зорилгодоо хүрсэн (Тийм/Үгүй)
“Миний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил” товхимлын зарчмаар дадлага хийж, уг зарчмыг гэр бүлийнхэндээ заасан (Тийм/Үгүй)
Хадгаламжиндаа мөнгө нэмж хийсэн (Тийм/Үгүй)
Хамтрагчдаа тайлагнасан (Тийм/Үгүй)
-
Унш:Дараагийн долоо хоногт “Миний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил” товхимлын сэдвээр зохицуулагч хийх хүнийг сонго.
Хэн нэгнээс хаалтын залбирал хийж өгөхийг хүс.