Дүрээ сонгоод, дараах хэсгийг жүжигчлэн үзүүл.
МАКСВЭЛЛ: Даниэл ээ, би өнгөрсөн лхагва гарагт хийсэн ажлынхаа хөлсийг авахаар ирлээ.
ДАНИЭЛ: Би чамд өгчихөөгүй гэж үү? Би чамд өгсөн дөө.
МАКСВЭЛЛ: Үгүй, та өгөөгүй. Миний ажилладаг нөгөө ажлын маань залуу дандаа бичиж авдаг. Танд надад өгдгөө тэмдэглэсэн бүртгэл байгаа юу?
ДАНИЭЛ: Байхгүй л дээ, гэхдээ би чамд хөлсийг чинь өгсөн гэж бодсон.
MAКСВЭЛЛ: Та бичиж авдаггүй бол өгсөн гэдгээ яаж мэдэж байгаа юм бэ?
ДАНИЭЛ: Тэгж бодож байна. … Би мэдэхгүй.
ЖЭЙМС: Даниэл ээ, сайн уу? Бизнес ямархуу байна?
ДАНИЭЛ: Би завгүй байгаа.
ЖЭЙМС: Завгүй байх ч сайн л даа. Ашиг олж байна уу?
ДАНИЭЛ: Тийм … гэж бодож байна.
ЖЭЙМС: Бодож байна аа? Энэ чинь юу гэсэн үг вэ?
ДАНИЭЛ: Би яг үнэндээ бүртгэл хөтлөхгүй байгаа. Би тавилга хийгээд завгүй байна. Би үүнийг толгойдоо хадгалаад л, бүх зүйл болж байгаа л гэж найдаж байна.
ЖЭЙМС: Тийм үү? Та орлого, зарлагаа бичээд, ашиг, алдагдлаа тооцдоггүй юу?
ДАНИЭЛ: Би нягтлан бодогч биш шүү дээ. Би тавилга л хийдэг хүн.
ЖЭЙМС: Бизнес эрхлэгч хүн бүр бүртгэл хөтөлж байх ёстой. Энэ бол та бизнесээ ашигтай эсэхийг мэдэх цорын ганц арга шүү дээ. За, би дахиад асууя. Та ашиг олж байна уу?
ДАНИЭЛ: Өө, … би мэдэхгүй байна.
ЖЭЙМС: Та өнгөрсөн сартай харьцуулахад илүү их мөнгө олж байгаа юу? Эсвэл бага мөнгө олж байгаа юу?
ДАНИЭЛ: Би мэдэхгүй.
ЖЭЙМС: Ашигтай эсэхээ мэдэхийн тулд миний зөвлөгөөг дагаад, бүртгэл хөтөл.
48-р хуудас руу буцаж оч