Өмнөх хэвлэлт
Эх сурвалж


Эх сурвалж

Саваан дээрх бизнес

Дүрээ сонгоод, дараах хэсгийг жүжигчлэн үзүүл.

ҮЙЛ ЯВДЛЫН ЭХЛЭЛ: Урам хугарсан байдалтай гурван хүнийг вандан сандал дээр сууж байхад дөрөв дэх хүн хажууд нь ирж сууна.

ӨГҮҮЛЭГЧ: Амжилттай бизнес гэж ямар бизнесийг хэлдэг вэ? Энэ бизнес хүмүүсийн асуудлыг шийдвэрлэдэг. Энэ нь үйлчлэгчдийг ойлгох тухай юм. Хэрэв хэн нэгэнд хэрэгцээ байгаад, та түүнийг шийдвэрлэхэд нь тусалбал тэд танд мөнгө төлөх болно. Энэ нь сайн зүйл! Гэхдээ та үйлчлүүлэгчдэд хэрэгтэй байгаа зүйлийг хэрхэн мэддэг вэ?

4 ДЭХ ХҮН: Сайн байна уу? Би бизнес эхлүүлэх гэж хичээж байгаа юм аа. Та нарын хэн нэг нь бизнес эрхэлж байсан уу?

БУСАД НЬ: “Тийм ээ.” “Тийм ээ.” “Тийм ээ.”

4 ДЭХ ХҮН: Өө, гайхалтай. Ямар ямар бизнес байсан бэ?

1 ДЭХ ХҮН: За, би сарьсан багваахайд дуртай л даа. Тэгээд би саваан дээр суулгасан сарьсан багваахай зардаг. Гэрийн тэжээмэл амьтан л гэсэн үг. Тэдгээрийг хайрлана. Бас тэжээнэ.

4 ДЭХ ХҮН: Тийм үү?

1 ДЭХ ХҮН: Тийм.

4 ДЭХ ХҮН: Тэгээд ямар вэ?

4 ДЭХ ХҮН: Өө, зүгээр, яахав. Хүмүүс сайн мэддэггүй юм шиг ээ. Тэр сарьсан багваахай хаздаг л даа.

4 ДЭХ ХҮН: Аан, за. Харин та?

2 ДАХЬ ХҮН: Аан, тийм. Би хоол хийхдээ сайн.

4 ДЭХ ХҮН: Хоол хийх ээ?

1 ДЭХ ХҮН: Тийм. Тэгээд би энэ жорыг саваан дээрх цөцгийн тосоор авсан.

4 ДЭХ ХҮН: Саваан дээр ээ?

2 ДАХЬ ХҮН: Тийм. Хавтгай бинд хүйтнээр нь ороосон. Би ч үүндээ гаршсан л даа.

4 ДЭХ ХҮН: Тэгээд чиний хувьд ямар байна вэ?

2 ДАХЬ ХҮН: Би хоёрыг … нэгийг л зарсан.

4 ДЭХ ХҮН: Харин таны хувьд?

3 ДАХЬ ХҮН: Би гудамжинд хүмүүсийг өдрийн өөр өөр үед харж ажигласан. Би тэдэнд асуулт тавьсан. Би тэдний юуг, хэзээ, хэр их хэмжээгээр худалдаж авч байгааг ажигласан. Тэгээд би юм зарж байсан хүмүүстэй юу нь болж байгаа, юу нь болохгүй байгаа талаар ярилцсан. Надад хоолны бизнес рүү орох нь амар байдаг учраас их сонирхдог. Би бас хоолонд дуртай, хүмүүстэй харьцахдаа ч дуртай.

4 ДЭХ ХҮН: Тийм үү? Та энэ бүхнийг хийсэн гэж үү?

3 ДАХЬ ХҮН: Тийм ээ. Хэдэн өдөр. Энэ үнэхээр сонирхолтой байсан.

4 ДЭХ ХҮН: Сонирхолтой байсан гэдэгт эргэлзэхгүй байна. Та юу олж мэдсэн бэ?

3 ДАХЬ ХҮН: Би их гайхсан шүү. Би хүмүүс өдөр, оройдоо ямар нэгэн амттай, өөрсдөд нь таатай, их үнэтэй биш зүйлийг, бас тэдгээрийг хүргэж өгөх, найзтайгаа эсвэл гэр бүлийнхэнтэйгээ хуваалцаж болох дайлах зүйл хүсэж байдаг гэдгийг мэдэж авсан. Тэгээд би хэд хэдэн зүйл туршиж үзсэн бөгөөд илүү олон хүнтэй ярилцсан.

4 ДЭХ ХҮН: Тэгээд та хариултаа олсон уу?

3 ДАХЬ ХҮН: Тийм. Хэрэв та савханд гадил хатгаад, түүнийгээ бага зэрэг шоколадаар бүрвэл үнэхээр сайхан амттан болно. Тэгээд бүрмэл гадил дээрээ энийг шүршвэл хүмүүс хэчнээн дуртай гээч. Ялангуяа та зөв цагтаа зөв газраа байвал.

4 ДЭХ ХҮН: Тийм үү?

3 ДАХЬ ХҮН: Манай найз бид хоёр эхний хоёр өдөр 400-г зараад, их мөнгө хийсэн шүү. Энэ яг эрэлт хэрэгцээг хангасан зүйл болсон. Энгийн хэрнээ ашигтай.

4 ДЭХ ХҮН: Гайхалтай! Дараа нь яасан бэ?

3 ДАХЬ ХҮН: Би ер нь болилоо.

4 ДЭХ ХҮН: Болих оо?

3 ДАХЬ ХҮН: Тийм ээ. Ийм халуун үед их ажил болох юм байна.

4 ДЭХ ХҮН: Мммм. Хэрэв та дургүйцэхгүй бол би таны санааг бодож үзье.

3 ДАХЬ ХҮН: За. За, та л мэд. Урагшаа.

ӨГҮҮЛЭГЧ: Хар даа. Aсуулт тавь.

  • Үйлчлүүлэгчдээ таньж, мэддэг бол.

  • Шаргуу ажилла, мөнгө ол.

  • Гадилаа амтархан идээрэй!

18-р хуудас руу буцаж оч

Зөв бизнес сонгох нь

Дараах догол мөрүүдийг ээлжлэн унш.

Та зөв хувийн бизнесийг хэрхэн сонгох вэ? Эсвэл та аль хэдийн хувийн бизнес эрхэлж байгаа бол энэ бизнесээ яг зөв бизнес мөн эсэхийг хэрхэн мэддэг вэ? Энд таныг хамгийн сайн шийдвэр гаргахад нөлөөлөх дөрвөн түлхүүр асуулт өгөгдсөн байна.

бизнесийн бүдүүвч зураг

(1) Хүмүүс юу худалдан авахыг хүсдэг вэ? … (2) Би үүнийг хангаж чадах уу? (3) Энэ нь эхлүүлэхэд хялбар байх уу? (4) Миний орлогыг нэмэгдүүлж, намайг илүү бие даасан байхад минь туслах уу?

Эсвэл өөрөөр хэлбэл, би (1) үйлчлүүлэгчид ба бараа бүтээгдэхүүн (2) өөрийн ур чадвар, сонирхол, туршлага (3) өрсөлдөөн, ханган нийлүүлэгч ба хөрөнгө мөнгө зэрэг орчин нөхцөл (4) хангалттай орлого, ашиг зэрэг дээр үндэслэн шийдвэр гаргах хэрэгтэй.

Энд жишээ өгөгдсөн. Мариа ресторан, зочид буудалд үйлчлэгчээр ажиллаж, хэдэн жилийг өнгөрүүлжээ. Гэтэл түүний орлого тогтвортой бус байв. Тэрээр бас гэр бүлдээ болон тэдний хэрэгцээг хангахад хангалттай мөнгө олж чаддаггүй байв. Тэгээд тэрээр зөөгчөөр ажиллахаас гадна хувийн бизнесээ эхлүүлэхээр шийджээ. Гэхдээ ямар бизнес?

Нэг дэх асуултаас эхэлье. Мариа янз бүрийн ресторануудад ажиллаж байхдаа тогооч нар нь сайн чанартай, шинэ өндөг авч чадахгүй байгаа талаараа гомдоллодог байсныг санав. Тэгээд тэрээр энэ бол асуудал гэдгийг ойлгожээ. Хоёрт, эцэг нь тахиа үржүүлдэг байсан бөгөөд эцгээсээ өндөг гаргалтыг хэрхэн нэмэгдүүлдэг нууцыг мэдэж авсан байжээ. Тэр мөн энэ их хэцүү ажил гэдгийг мэддэг байв! Гуравт, тэрээр өрсөлдөөний талаар нэг их сайн мэддэггүй байсан ч, их өртөг зардал орохгүй байршил болох гэрийнхээ ойролцоо задгай газарт багаар эхэлж болно гэдгийг ухаарчээ. Дөрөвт, ресторанууд өндгөнд хэдийг төлж байсныг мэдэж байсан болохоор хангалттай өндөг зарж борлуулж чадвал сайн ашиг олох юм байна гэдгийг тооцоолжээ:

Та эдгээр дөрвөн асуулт түүнийг зөв бизнесээ сонгох талаар бодоход хэрхэн тусалсныг харж байна уу?

Гэхдээ л Мариад илүү олон хариулт хэрэгтэй байсан. Тэрээр боломжит үйлчлүүлэгчид, өрсөлдөөн, ханган нийлүүлэгчид, үнэ ханш тогтоох, цаашилбал бизнес хэрхэн эрхлэх ур чадварын талаар илүү их суралцах хэрэгтэй байсан. Тэр хаанаас тусламж хүсэж болох вэ? Тэр шийдвэр гаргахын тулд дараагийн алхмаа хэрхэн хийж болох вэ?

Та сайн шийдвэр гаргахад хэрэгтэй мэдээлэл олж авахын тулд юу хийх вэ?

18-р хуудас руу буцаж оч

Жижиг бизнесийн талаар суралц

Та амлалтаа биелүүлэхийн тулд өөрийнхөө эхлүүлж магадгүй гэж бодсон бизнес хийдэг газар оч, ажигла (өрсөлдөгчийнхөө). Тэнд ямар зүйл болж байна? Тэнд ямар зүйл сайн болохгүй байна? Тэдгээр бизнесийг эрхэлж байгаа хүмүүстэй ярилц. Ямар нэгэн өрсөлдөөнч сэтгэлгээ төрүүлэх мэдрэмжээс зайлсхийхийн тулд байгаа газрынхаасаа өөр хүмүүстэй ярилц.

Дараах асуултуудыг ашигла. Өөр асуулт нэм. Үүнийг харилцан яриа болго. Талархлаа илэрхийлээрэй.

Энэ долоо хоногийн турш өдөр бүр үүнийг хий (ням гаргаас бусад өдөр). Тэдний хариултыг болон сурч мэдсэн зүйлээ тэмдэглэл дээрээ бичиж тэмдэглэж ав.

Ижил төстэй үйлчлүүлэгчдийн талаар суралцах

Та өөрийнхөө эхлүүлж магадгүй гэж бодсонтой адил бизнесийн үйлчлүүлэгчидтэй ярилц. Тэднийг ажигла, чадахынхаа хэрээр сурч мэдэж ав.

Дараах асуултуудыг ашигла. Өөр асуулт нэм. Үүнийг харилцан яриа болго. Талархлаа илэрхийлээрэй.

Энэ долоо хоногийн турш өдөр бүр үүнийг хий (Ням гаргаас бусад өдөр). Тэдний хариултыг болон сурч мэдсэн зүйлээ тэмдэглэл дээрээ бичиж тэмдэглэж ав.