Өмнөх хэвлэлт
Эх сурвалж


Эх сурвалж

Хямдрал зарлалаа. Хямдралаас хоцорлоо!

Дүрээ сонгоод, дараах хэсгийг жүжигчлэн үзүүл.

MAРИА: Сайн байна уу, Силвиа. Та сайн байна уу?

СИЛВИА: За, баярлалаа. Өнөөдөр таны туслагч хэн байна вэ?

МАРИА: Энэ манай үеэл, Софиа байна.

СИЛВИА: Ямар сайн охин бэ! Манай ах нэг ажил олсон. Тэр одоо болтол манайд байгаа ч хоол хүнсээ төлөхөд маань надад тусална.

МАРИА: Тэр хэзээнээс ажиллаж эхэлсэн бэ?

СИЛВИА: Өнөөдрөөс л!

МАРИА: Тэр ч, та ч санаа амарчээ! За, та өнөөдөр ямар хэргээр ирэв?

СИЛВИА: Би хэдэн өндөг авъя. Бүгдээрэнд нь таалагдсан, тэгээд бас их хэмнэлт гарсан шүү. Би найман өндөг, хоёр шил сүү авъя.

МАРИА: За. Силвиа, өнөөдөр надаас худалдаж авч байгаад баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй!

СОФИА: Тэр их олон юм авч явж байсан. Та яагаад надаас түүний өндөг, сүүг аваачиж өг гэж хүссэнгүй вэ?

МАРИА: Өө, Софиа. Таны хэлдэг зөв. Би энэ тухай бодох ёстой байж. Би түүнд хүргэлтийн үйлчилгээгээрээ ахиу борлуулалт хийх боломж байсан байна. Би үүгээр илүү 10-ыг олж болох байсан.

168-р хуудас руу буцаж оч

АХИУ БОРЛУУЛАЛТ

Дүрээ сонгоод, дараах хэсгийг жүжигчлэн үзүүл.

СИЛВИА: Би дахиад өндөг авах гэж ирлээ! Би хэд хоног ирж чадахгүй учраас би өнөөдөр 10 өндөг авах хэрэгтэй байна.

MAРИА: Гайхалтай. Би та нарын тухай бодлоо л доо. Манай ам бүл яг танайхтай адил юм байна аа. Тиймээс бид дор хаяж 12 өндөг иддэг. Энэ өндөгнүүд яг танайд таарна.

СИЛВИА: Тэдгээрийг гэртээ яаж аваачих нь асуудалтай байна. Би өнгөрсөн удаа хоёр өндөг хагалаад очсон.

МАРИА: Би энэ талаар санаа зовж байна. Би Софиагаар таны өндгийг гэр рүү чинь хүргүүлье. Бид хүргэлтдээ зөвхөн 10-ыг л авч байгаа. Бага зэрэг илүү үнэтэй ч, та авч явах гэж санаа зовох хэрэггүй болно. Дээр нь нэмээд, Софиа өндөг хагалбал, бид үнэгүй өндөг өгөх болно.

СИЛВИА: Өө тэгье. Энэ их тустай юм байна. За, тэгвэл тэгж тохиръё. Баярлалаа.

MAРИА: Сайхан санаа байна. Софиа, Силвиад тусалж байгаад баярлалаа. Хурдан буцаж ирээрэй.

168-р хуудас руу буцаж оч

Барааны эргэлтийг хурдхан хий

Дүрээ сонгоод, дараах хэсгийг жүжигчлэн үзүүл.

МАРИА: Сайн уу, Наоми! Би танд өнөөдөр юу авч өгөх вэ?

НАОМИ: Надад сүү хэрэгтэй.

MAРИА: Гайхалтай. Манайд сүү их байгаа.

НАОМИ: Мариа, энэ сүү эвгүй үнэртэж байна. Энэ хэзээ ирсэн сүү вэ?

MAРИА: Өө, яана аа. Уучлаарай. Би сайн мэдэхгүй байна. Би дуусчихна гээд ихийг авсан юм.

НАОМИ: Үйлчлүүлэгчдэд борлуулах хангалттай хэмжээний бараатай байх нь чухал ч, барааны эргэлт хурдан байх хэрэгтэй.

MAРИА: Барааны эргэлт ээ? Энэ чинь юу гэсэн үг вэ?

НAOMИ: Барааны эргэлтээр ханган нийлүүлэгчээс худалдан авсан бүх барааг борлуулдаг.

MAРИА: Би барааныхаа эргэлтийг хийхийг хичээнэ ээ. Гэхдээ энд заримдаа дэндүү их цаг ордог бөгөөд би гашилсан сүүгээ асгах хэрэгтэй болдог.

НАОМИ: Тийм л учраас бараагаа хурдан эргэлтэнд оруулах хэрэгтэй. Та борлуулаагүй сүүгээ асгана гэдэг бол мөнгөө үргүй зарцуулж байна л гэсэн үг. Гэхдээ энэ бараагаа эргэлтэнд оруулах цорын ганц шалтгаан бий л дээ.

MAРИА: Тийм үү?

НАОМИ: Мариа, сүү ханган нийлүүлэгчдээ төлөх мөнгө чинь хаанаас ирдэг вэ?

МАРИА: Би үнэндээ бол борлуулсан сүү болгоноосоо мөнгө хэмнэдэг. Би хангалттай мөнгөтэй үедээ илүү сүү худалдан авдаг.

НАОМИ: Мариа, таны барааны эргэлт удаан байх тусам та сүү авах гэж төдийчинээ хүлээх хэрэгтэй болно.

Та зөвхөн борлуулалт хийж байгаа үедээ л ашиг олно гэдгийг санаарай. Тийм учраас та бараагаа хурдан эргэлтэд оруулах тусам илүү их ашиг олно.

Хэрэв та сүүгээ гурван өдрийн дотор борлуулж чадвал ямархуу байх вэ? Эсвэл хоёр өдрийн дотор? Эсвэл тэр өдрөө?

МАРИА: Сүү огт муудахгүй бөгөөд би ханган нийлүүлэгчээсээ тун удалгүй илүүг худалдаж авах боломжтой болно. Тэгээд би үйлчлүүлэгчдээ борлуулах илүү их сүүтэй байх бөгөөд илүү их ашиг олно. Би барааныхаа эргэлтийг илүү хурдан хийж эхэлж байна!

172-р хуудас руу буцаж оч

ТЭМДЭГЛЭЛ