Зохицуулагчийн үүрэг
Цугларалт хийх өдөр:
-
Бүлгийн гишүүд рүү мессеж илгээ, эсвэл утсаар ярь. Тэднийг 10 минутын өмнө ирж, амлалтаа хэрхэн биелүүлсэн талаар тайлагнахад урь.
-
Цугларалтын үеэр ашиглах материалуудыг бэлд.
-
Дараагийн цугларалт дээр “Миний бие даах чадвартай болох арга зам” товхимлын таван хувийг авч ир.
Цугларалт эхлэхээс 30 минутын өмнө:
-
Бүх хүнийг нэг нэгэнтэй нь ойрхон суулгахын тулд ширээ тойруулан сандлуудаа тавь.
-
Бүлгийнхээ хүмүүсийн нэрийг бичсэн амлалтын хүснэгтийг самбар дээр зур (доор жишээг үзнэ үү).
Бүлгийн гишүүний нэр
Тус тусад нь бүртгэл хөтөлсөн (Тийм/Үгүй)
Өөртөө бизнесийн мөнгөнөөсөө цалин өгсөн (Тийм/Үгүй)
Бизнесийн танилцуулга бэлтгэсэн (Тийм/Үгүй)
Долоо хоногийн бизнесийн зорилгодоо хүрсэн (Тийм/Үгүй)
“Миний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил” товхимлын зарчмаар дадлага хийж, уг зарчмыг гэр бүлийнхэндээ заасан (Тийм/Үгүй)
Хадгаламжиндаа мөнгө нэмж хийсэн (Тийм/Үгүй)
Хамтрагчдаа тайлагнасан (Тийм/Үгүй)
Глория
Т
Т
Т
Т
Т
Т
Т
Цугларалт эхлэхээс 10 минутын өмнө:
-
Хүмүүсийг ирэхэд дотно хүлээж авч угт.
-
Бүлгийн гишүүдийг орж ирэхэд, самбар дээрх амлалтын хүснэгтийг бөглөхийг хүс. Тэдэнд 197-р хуудсыг нээгээд, гэрчилгээ авахын тулд өөрсдийнхөө гаргаж буй ахиц дэвшлийн талаар шинээр бичиж тэмдэглэхийг сануул.
-
Цаг бүртгэгч томил.
Цугларалт эхлэх үед:
-
Хүмүүсээс гар утас, бусад электрон хэрэгслээ унтраахыг хүс.
-
Нээлтийн залбирал хий (хүсвэл, дуулал дуулж болно).
-
Хүмүүсийг ярилцаж байх хооронд, хоцорч ирсэн хүмүүсийг гар утсаа унтраан, амлалтын хүснэгтээ бөглөхийг нам дуугаар хүс.
-
“Mиний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил” товхимол дээр ажиллахад 20 минут зарцуулахаар тооцож, цаг хэмжигчийг тааруул.
-
“Mиний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил” товхимлын 6-р зарчмыг үзэж дуусга. Дараа нь энэ дасгалын номны дараагийн хуудаснаас үргэлжлүүлэн унш.