Өмнөх хэвлэлт
Суралц


Суралц

улаан гэрлийн чийдэнгийн шил

Би бизнестээ болон гэр бүлдээ хоёуланд нь хэрхэн тусалдаг вэ?

Цаг:Суралц хэсэгт 60 минут зарцуулахаар тооцож, цаг хэмжигчийг тааруул.

Унш:Бид бизнестээ мөнгө орж ирэх, гарах болгонд бүртгэл хөтөлж эхлэх хэрэгтэй. Энэ нь үнэхээр сайн зүйл! Гэхдээ өөртөө эсвэл гэр бүлд маань мөнгө хэрэгтэй болох үед яах вэ?

Үз:“Тахиаг бүү ал: Хэсэг I” (Видео бичлэг байхгүй бол 76-р хуудсыг унш.)

Ярилц:Мариагийн ах түүнийг бизнесийнхээ мөнгөнөөс өөрт нь өгөөсэй хэмээн хүсдэг. Тэгээд ч Мариа туслахыг хүсдэг. Гэтэл энэ нь бизнест нөлөөлж, тэр бүү хэл түүний бизнесийг дампууруулж ч болно. Үүний зэрэгцээ Мариа бие даахын тулд бизнестээ хүчин чармайлтаа зориулж байгаа. Мариа юу хийх ёстой вэ?

Унш:ЭНЭ ДОЛОО ХОНОГИЙН АСУУЛТ—Би бизнесийн болон гэр бүлийн мөнгөө хэрхэн салангид болгох вэ?

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ХИЙХ ЗҮЙЛ—Би бизнесийн ба гэр бүлийнхээ мөнгөний данс, өдөр бүр хийдэг бүртгэлээ салангид байлган, өөрийгөө цалинжуулна.

Цугларалтын үеэр бид эдгээр асуултад хариулт олох, мөн эдгээр хийх зүйлээ хийж гүйцэтгэхэд туслах ур чадварын талаар суралцаж, дадлага хийх болно.

бизнесийн амжилтын хөтөч

Тэгээд долоо хоногийн үеэр бизнесийн болон гэр бүлийн санхүүгээ салангид байлгах алхмуудыг хэрэгжүүлж эхэлнэ. Энэ нь бидэнд болон гэр бүлд маань агуу их адислал болно! Одоо Бизнесийн амжилтын хөтчийн бизнесийн амжилт хэсгээс уншицгаая.

Би яагаад бизнесийн болон гэр бүлийн санхүүгээ салангид байлгах хэрэгтэй вэ?

Үз:“Тахиаг бүү ал: Хэсэг II” (Видео бичлэг байхгүй бол 77-р хуудсыг унш.)

Ярилц:Энэ видео бичлэгээс харахад бизнесийн болон гэр бүлийнхээ мөнгийг салангид байлган, өөрийгөө цалинжуулах нь яагаад чухал вэ?

Унш:Бизнес эрхлэгч хүн бол бизнес эрхлэгч бас ажилтан байдаг. Энэ нь бас сонирхолтой асуултыг бий болгодог.

бизнесийн хөтөч шигтгээ зурагАмжилттай бизнес эрхлэгчид юуны өмнө аравны нэгийн өргөлөө төлдөг.

Бид орлогоосоо аравны нэгийн өргөл төлснөөр агуу адислалууд ирдэг гэдгийг мэддэг. Хэрэв бид бизнесийн болон хувийн мөнгөө салангид байлгавал аравны нэгээ тооцоход илүү хялбар байдаг.

Эдгээр алхмыг санаж байгаарай:

  1. Бизнесийн болон хувийн мөнгөө тусдаа дансанд эсвэл өөр газарт байршуул.

  2. Бид бизнесээсээ авсан цалингийн орлогоосоо (цалин эсвэл урамшуулал) аравны нэгийн өргөлөө төлдөг.

  3. Бизнесийн мөнгөнд аравны нэгийн өргөл төлөхгүй. Бизнесийн мөнгийг бизнес хийхэд гарах зардал, цалинд мөн өсөж хөгжихөд зориулдаг.

Ярилц:Хэрэв найз болон гэр бүлийнхнээс чинь Мариагийн ахтай адил мөнгө хэрэгтэй болбол яах вэ?

Бүлгийн хэн нэгэн Матай 25:1–13-ын арван охины сургаалт зүйрлэлийг унш эсвэл товчлон хэл. Бидэнд хэн нэгэнд тусламж хэрэгтэй үед хуваалцаж чадахгүй эсвэл хуваалцаж болохгүй үе байдаг уу?

Үз:“Тахиаг бүү ал: Хэсэг III” (Видео бичлэг байхгүй бол 78-р хуудсыг унш.)

Ярилц:Мариа зөв зүйл хийсэн үү?

бизнесийн хөтөч шигтгээ зурагАмжилттай бизнес эрхлэгчид бизнесээсээ хулгайлдаггүй.

Унш:Амжилттай бизнес эрхлэгчид бизнесээсээ хулгайлдаггүй.

Би бүртгэлээ хэрхэн тусад нь хөтөлдөг вэ?

Унш:Иймээс бид бизнесийн болон хувийн мөнгөө хэрхэн салангид байлгах вэ? Бид бүртгэлээ салангид тусад нь хөтөлдөг! Мариа бизнестээ орж ирдэг, гардаг бүх мөнгөндөө өдөр бүр бүртгэл хөтөлдөг. Тэр бас гэр бүлдээ орж ирдэг, гардаг бүх мөнгөндөө өдөр бүр бүртгэл хөтөлдөг. Эдгээр бүртгэлийг “орлого, зарлагын бүртгэл” гэж нэрлэдэг. Тэр бизнесийн болон хувийн мөнгөндөө тус тусад нь хоёр салангид бүртгэл хөтөлдөг.

Зээл олгогчид зээл олгохоосоо өмнө бизнесийн орлого, зарлагын бүртгэлийг харахыг хүсдэг. Бүртгэлийг нягт нямбай хөтлөх нь бизнесээ өргөжүүлэхийн тулд зээл авах эсэхээ шийдэхэд бэлтгэлтэй байхад тусална.

Дадлага хий:Түүний орлого, зарлагын бүртгэл хийсэн загварыг хар. 8-р сарын 16-нд (Мариагийн ах мөнгө гуйсан өдөр) Мариа бизнесийн дансандаа 3200-тай байв.

Мариагийн БИЗНЕСИЙН орлого, зарлагын бүртгэл: 8-р сарын 14-20

Огноо

Тодорхойлолт

Зарлага

Орлого

Бэлэн мөнгөний баланс

Мариагийн бизнесийн бэлэн мөнгөний баланс

2600

8-р сарын 14

Худалдан авалт

-300

2300

8-р сарын 15

Өндөгний борлуулалт

500

2800

8-р сарын 16

Өндөгний борлуулалт

400

3200

8-р сарын 17

Мариагийн цалин

-3000

200

8-р сарын 18

Өндөгний борлуулалт

600

800

8-р сарын 19

Худалдан авалт

-600

200

8-р сарын 20

Өндөгний борлуулалт

700

900

Мариагийн ХУВИЙН орлого, зарлагын бүртгэл: 8-р сарын 14-20

Огноо

Тодорхойлолт

Зарлага

Орлого

Бэлэн мөнгөний баланс

Мариагийн хувийн бэлэн мөнгөний баланс

600

8-р сарын 14

Хоол хүнс

-100

500

8-р сарын 15

Хувцас

-200

300

8-р сарын 16

Автобусны тасалбар`

-200

100

8-р сарын 17

Цалин хөлс

3000

3100

8-р сарын 17

Аравны нэгийн өргөл

-300

2800

8-р сарын 19

Хоол хүнс

-1500

1300

8-р сарын 20

Түрээс

-600

700

Ярилц:Хэрэв Мариа ахдаа бизнесээсээ 1000-ыг өгсөн бол бизнес нь ямар болох байсан бэ? Тэр дараа өдөр нь өөртөө 3000-ын цалин өгч чадах байсан уу?

Мариа бизнесээсээ гэр бүлийнхээ гишүүнд мөнгө өгөхгүй бол үүндээ гэмших ёстой юу?

Түүний бизнесийн болон хувийн орлого, зарлагын бүртгэлийг хараад, цалинг нь харуулсан мөрийг хар. Түүний цалин бизнесээс нь гарсан зарлага, хувьд нь орсон орлого гэж харагдаж байна уу?

Цалин уу, эсвэл урамшуулал уу?

Хэрэв Мариагийн бизнест түүний тогтмол цалинг төлөх бэлэн мөнгө хангалттай байгаагүй бол борлуулалт дээрээ үндэслэн өөртөө урамшуулал өгч болох юм.

Унш:Бидний өмнө нь ойлгож мэдсэнээр Мариа өөрийнхөө хувийн орлогоос аравны нэгийн өргөл төлөх нь зөв юм.

бизнесийн хөтөч шигтгээ зурагАмжилттай бизнес эрхлэгчид өдөр бүр бүртгэл хөтөлдөг.

Би мөнгөө хэрхэн салангид байлгадаг вэ?

Унш:Бизнесийн болон хувийн мөнгөнийхөө бүртгэлийг салангид байлгах тал дээр дадлага хийцгээе. Дараах жишээгээр та өөрийгөө ус борлуулдаг бизнес эрхэлдэг гэж төсөөл.

Үз:“Таны усны бизнес” (Видео бичлэг байхгүй бол үргэлжлүүлэн унш.)

Дадлага хий:Дараах таван алхмын дагуу дараагийн хуудсан дээрх маягтыг ашиглан, бизнесийн болон хувийн мөнгөө салангид болго.

  1. Хувийн болон бизнесийн орлого, зарлагаа өдөр бүр хардаг бай.

  2. Бизнесийн орлого, зарлагын бүртгэл дээрх бизнесийн мөнгөө бүртгэ.

  3. Хувийн орлого, зарлагын бүртгэл дээрх хувийн мөнгөө бүртгэ.

  4. Бизнесийн бүртгэл дээрх мэдээллээсээ бизнесийн орлогын тайлан тэнцлээ гарга.

  5. Хувийн бүртгэл дээрх мэдээллээсээ хувийн орлогын тайлан тэнцлээ гарга.

79-р хуудсан дээрх хариултаар ажлаа шалга.

Ярилц:Та энэ дасгалаас юу сурч мэдсэн бэ? Хэрэв та алдаа гаргаж байсан бол яагаад гэдгийг мэдэж авсан уу? Ойлгож авсан хүмүүс сайтар ойлгоогүй хүмүүст тусалж болно.

Унш:Амжилттай бизнес эрхлэгчид өдөр бүр бүртгэл хөтөлдөг бөгөөд энэ бүртгэлээ бизнесийн тал дээр ухаалаг шийдвэр гаргахын тулд ашигладаг.

Мариа бүртгэл хөтлөхдөө дургүй боловч бизнесийн болон хувийн мөнгөө салангид байлгах бүртгэлийг өдөр бүр хөтлөхөд өөрийгөө хүчилдэг. Энэ бол бизнес хийх ухаалаг арга зам юм!

Дээр нь бас тэрээр бизнестээ зээл авах хэрэгтэй болбол, зээл олгогчид түүний өдөр бүрийн бүртгэлийг харна гэдгийг мэддэг.

бизнесийн хөтөч шигтгээ зурагАмжилттай бизнес эрхлэгчид бизнесийн болон хувийн бүртгэлийг салангид байлгадаг.

Үз:Даниэл бүртгэл хөтлөх зэрэг бие даах чадварын зарчмыг ашиглан, бизнесээ хэрхэн сайжруулсныг одоо хар. “Даниэл ба Кристина: Жэнэрал дэлгүүр” гэсэн амжилтын түүхийг үз. (Видео бичлэг байхгүй бол дараагийн хуудас руу шилж.)

Унш:Бид өнөөдөр биднийг амжилтад хүрэхэд туслах чухал ур чадварт суралцлаа. Энэ долоо хоногт шаргуу ажиллан, эдгээр шинэ ур чадварыг хэвшил болгоцгооё! Тусдаа данс гарган, өдөр бүр бүртгэл хийцгээе!

Ярилц:Таныг өдөр бүр бүртгэл хөтлөхөд ямар зүйл эсвэл хэн саад болж магадгүй вэ? Үүнийг хялбар болгох төлөвлөгөө хийж болно. Үүнийг та өдөр бүр тодорхой нэг цагт хийж болно. Та бүртгэлээ тодорхой нэг газар хадгалж болно. Та өөртөө сануулах бичиг хийж болно. Доор төлөвлөгөөгөө бич.

Би бизнесээ хэрхэн танилцуулах вэ?

Унш:Дараагийн долоо хоногт бид бизнесийнхээ талаар бүлэгтээ танилцуулга хийх болно. Бид хувийн бизнесийнхээ талаар бусдад дүрслэн ярих чадвартай байхыг хүсэж байна. Бид хувийн бизнесийнхээ талаарх санал бодлыг сонсохыг хүсэж байна.

Унш:Дараах зааврыг дага эсвэл өөртөө хамгийн таатай арга барилаар танилцуул.

МИНИЙ БИЗНЕС ГУРВАН МИНУТАД—ЗААВАР

1-р хэсэг

Нэг минут хүрэхгүй хугацаанд хувийнхаа бизнесийн талаар тодорхой ярь.

2-р хэсэг

Нэг минут хүрэхгүй хугацаанд дараах асуултуудын нэгэнд хариулсан нь хэрхэн таны бизнесийг ихэд сайжруулсан тухай дүрслэн ярь.

1. Хүмүүс юу худалдаж авахыг хүсдэг вэ?

2. Би хэрхэн борлуулалт хийдэг вэ?

3. Би зардлаа хэрхэн хянадаг вэ?

4. Би ашгаа хэрхэн нэмэгдүүлдэг вэ?

5. Би бизнесээ хэрхэн явуулдаг вэ?

3-р хэсэг

Нэг минут хүрэхгүй хугацаанд бизнесээ үргэлжлүүлэн сайжруулахын тулд хийх нэг зүйлээ дүрслэн ярь.

Унш:тэмдэглэлийн дэвтрийн шигтгээ зурагДолоо хоногийн туршид хуваалцах зүйлийнхээ талаар бод. Санаа бодлоо бизнесийн тэмдэглэл дээрээ бич. Хүсвэл, танилцуулах дадлагыг гэр бүлийнхэн эсвэл найз нөхөд дээрээ хий. Дараагийн долоо хоногт бизнесийн танилцуулгаа хуваалцахад бэлтгэж ир.