Тайлагна
Би амлалтаа биелүүлсэн үү?
-
Цаг:Тайлагна хэсэгт 20 минут зарцуулахаар тооцож, цаг хэмжигчийг тааруул.
-
Унш:Амлалтаа тайлагнацгаая. Өгсөн бүхий л амлалтаа биелүүлсэн хүмүүс босно уу. (Бүх амлалтаа биелүүлсэн хүмүүст зориулж, алга таш.)
Одоо бүгдээрээ бос. Бүгдээрээ бүлгийнхээ уриаг хамтдаа уншицгаая:
-
Унш:Сууцгаая.
-
Ярилц:Та бизнесийн болон хувийн мөнгөндөө орлого, зарлагын бүртгэлийг тус тусад нь хөтлөөд, юу мэдэж авсан бэ? Энэ нь таны бизнест хэрхэн туслах вэ?
Та өөртөө цалин өгч, бизнесийнхээ мөнгөнөөс тусдаа байлгаснаар юу сурч мэдэж авсан бэ? Энэ нь таны бизнест хэрхэн туслах вэ?
Та бизнесийнхээ долоо хоног тутмын зорилго дээрээ ажиллаж байхдаа юу сурч мэдэж авсан бэ?