Өмнөх хэвлэлт
Суралц


Суралц

бор гэрлийн чийдэнгийн шил

Би хувийн бизнесийнхээ тухай хэрхэн дүрслэх вэ?

Унш:тэмдэглэлийн дэвтрийн шигтгээ зурагӨнөөдөр бид эрхэлж буй бизнесийнхээ тухай танилцуулга хийх болно. Бид өөрсдийнхөө бизнесийн талаар бусдад танилцуулж байх үедээ бизнесийг маань сайжруулахад тусалж болох зүйлийг сурч мэдэж авдаг. Танилцуулгын үеэр ямар нэгэн санаа төрвөл бизнесийнхээ тэмдэглэл дээр бичиж авцгаая.

Унш:ЭНЭ ДОЛОО ХОНОГИЙН АСУУЛТ—Би бизнесээ бусдад хэрхэн танилцуулах вэ?

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ХИЙХ ЗҮЙЛ—Би бизнесээ өргөжүүлэх талаар бусдаас санаа оноо эрэлхийлнэ.

Цаг:Танилцуулга хийх хүн бүрд гурван минут өгөхөөр цаг хэмжигчийг тааруул. Танилцуулга хийж буй хүнд нэг минут үлдэх үед мэдэгд.

бизнесийн хөтөч шигтгээ зурагАмжилттай бизнес эрхлэгчид өдөр бүр ямар нэг зүйлийг сайжруулж байдаг.

Унш:Бид одоо эхний танилцуулгатай танилцах болно. Хэн эхэнд нь танилцуулгаа хийхийг хүсэж байна вэ? Танд танилцуулга хийх гурван минут байгаа бөгөөд хэлэлцэх хоёр минут өгөх болно.

Унш:Дараагийн хуудсан дээрх зааврыг дагана уу.

МИНИЙ БИЗНЕС ГУРВАН МИНУТАД—ЗААВАР

1-р хэсэг

Нэг минут хүрэхгүй хугацаанд хувийнхаа бизнесийн талаар дүрсэлж ярь.

2-р хэсэг

Нэг минут хүрэхгүй хугацаанд дараах асуултуудын нэгэнд хариулсан нь хэрхэн таны бизнесийг сайжруулсан тухай дүрслэн ярь.

1. Хүмүүс юу худалдаж авахыг хүсдэг вэ?

2. Би юу борлуулдаг вэ?

3. Би үнэ өртгөө хэрхэн хянадаг вэ?

4. Би ашгаа хэрхэн нэмэгдүүлж байна вэ?

5. Би бизнесээ хэрхэн явуулдаг вэ?

3-р хэсэг

Нэг минут хүрэхгүй хугацаанд бизнесээ үргэлжлүүлэн сайжруулахын тулд хийх нэг зүйлээ дүрслэн ярь.

Цаг:Одоо ярилцаж хэлэлцэхэд 2 минут зарцуулахаар тооцож, цаг хэмжигчийг тааруул.

Ярилц:Нэг нэгнээсээ асуу: Хамтдаа зөвлөлд. Бүлгийнхээ гишүүний бизнесийг сайжруулахад тусал.

Унш:Одоо бүлгийн гишүүн бүрийг танилцуулгаа хийж дуустал эдгээр алхмыг давтан хий.

Би юу сурч, мэдэж авсан бэ?

Ярилц:Амжилттай бизнес эрхлэгчид үргэлжлүүлэн суралцаж байдаг. Таны бизнесийг сайжруулахад туслах юуг та бүлгийн бусад гишүүнээс мэдэж авсан бэ?

бизнесийн хөтөч шигтгээ зурагАмжилттай бизнес эрхлэгчид үргэлжлүүлэн суралцаж байдаг.

Унш:Бид дараагийн зургаан цугларалтаараа хувийн бизнесээ хэрхэн өргөжүүлж болох талаар мэдэж авах болно. Бид дараагийн цугларалтад ирэхдээ бизнесийн орлого, зарлагын бүртгэл, сүүлийн хоёр 7 хоногийн турш хөтөлсөн бизнесийн орлогын тайлангаа авчрах хэрэгтэй болно.

Хэрэв бид бизнесээ эхлүүлээгүй байгаа бол бусдад орлого, зарлагын бүртгэл, бизнесийн орлогын тайланд нь туслах болно. Энэ нь бидэнд сайхан дадлага болно.

Үз:Феликс бие даах чадварын зарчмыг ашиглан, бизнесээ хэрхэн сайжруулсныг одоо хар. “Феликс: Хөргөгчний эд анги”-ийг үз. (Видео бичлэг байхгүй бол үргэлжлүүлэн унш.)

Би илүү бие даасан байдалтай болж байна уу?

Унш:Бидний зорилго бол сүнслэг болоод материаллаг байдлын хувьд бие даах явдал мөн. Хувийн бизнесээ амжилттай болгох нь тэрхүү зорилгын зөвхөн нэг хэсэг нь юм.

Ярилц:Та “Mиний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил” товхимлын зарчмуудаар дадлага хийж, зааснаар таны амьдралд ямар өөрчлөлт гарсан бэ?

“Миний бие даах чадвартай болох арга зам” товхимлын хавтас
Дадлага хий:

“Миний бие даах чадвартай болох арга зам” товхимлоо нээгээд, бие даасан байдлын үнэлгээний хоосон хүснэгтийг гарга (ар талд буй). Дараах алхмуудыг гүйцэтгэ.

Та хийж дуусаад, гурван минутад дараах зүйлийн талаар тунгаан бод:

Та өөрийнхөө зарлагын талаар илүү мэдэж авав уу? Та “ихэнхдээ” эсвэл “байнга” гэсэн хариултыг эдгээр асуултын ихэнхэд өгсөн үү? Та бие даахад шаардагдах орлого гэж тодорхойлсон хэмжээндээ итгэлтэй байна уу? Та бие даахад шаардагдах орлоготой болоход ойрхон байна уу? Та сайжрахын тулд юу хийж болох вэ?