Өмнөх хэвлэлт
Суралц


Суралц

цэнхэр гэрлийн чийдэнгийн шил

Би энэ бизнесийг эрхлэх байсан уу?

Цаг:Суралц хэсэгт 60 минут зарцуулахаар тооцож, цаг хэмжигчийг тааруул.

Үз:“Илүү том ачааны автомашин байна уу?” (Видео бичлэг байхгүй бол 42-р хуудсыг унш.)

Унш:Хэрэв энэ хоёр хүн 200 ширхэг тарвасыг ачааны автомашинаар тээвэрлэж чадвал тооцоо нь дараах байдлаар гарна:

Ярилц:Илүү том ачааны автомашинаар тээвэрлэвэл дээр байх байсан уу? Яагаад тийм, эсвэл яагаад үгүй гэж?

Унш:ЭНЭ ДОЛОО ХОНОГИЙН АСУУЛТ—Би хэрхэн бараа бүтээгдэхүүнээ худалдан авч, худалдаалах үнэ ханшаа тогтоох вэ?

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ХИЙХ ЗҮЙЛ—Би бараа бүтээгдэхүүнийхээ эх үүсвэрийг олж, үнэ ханшаа тогтооно.

Унш:Цугларалтын үеэр бид эдгээр асуултад хариулт олох, мөн эдгээр хийх зүйлээ хийж гүйцэтгэхэд туслах ур чадварын талаар суралцаж, дадлага хийх болно.

Дадлага хий:Тэгээд дараагийн долоо хоногийн туршид та нар ханган нийлүүлэгчдээс хэрхэн “бага үнээр худалдан авах”-аар ярилцах эсвэл хэрхэн бага үнээр худалдан авах талаар суралцах болно. Түүнчлэн та нар ашиг олж, “өндөр үнээр борлуулах”-ын тулд үнэ ханшаа хэрхэн тогтоох талаар суралцах болно.

бизнесийн амжилтын хөтөч

Одоо Бизнесийн амжилтын хөтчийн үнэ ханш, борлуулалт хэсгээс уншицгаая.

Би хэрхэн ашиг олж болох вэ?

Унш:Тарвасны залуучууд тарвасныхаа бизнесээс мөнгө олж эхлэх хэрэгтэй байгаа.

Ашиг олох хоёр зам байна:

Худалдан авах үнээ бууруул (таны ханган нийлүүлэгчид төлдөг үнэ).

Борлуулах үнээ нэм (үйлчлүүлэгчдийн танд төлдөг үнэ).

Зарим тохиолдолд та бага үнээр худалдан авч, өндөр үнээр борлуулж болдог.

бизнесийн хөтөч шигтгээ зурагАмжилттай бизнес эрхлэгчид бага үнээр худалдан авч, өндөр үнээр борлуулдаг.

Унш:Бид худалдан авах ба борлуулах үнэ ханшийг үргэлж хянаж чадахгүй. Бид зарим нэг хэмжээгээр л хянаж байдаг. Амжилттай бизнес эрхлэгчид борлуулалтын үнэ ханшаа нэмж, худалдан авах үнээ буулгахыг хичээж байдаг.

Ярилц:Таны бодлоор таны хүнс, бензин, хувцсаа худалдан авдаг газар ашиг олдог уу?

Унш:Энд бага үнээр худалдан авч, өндөр үнээр борлуулах өөр нэг шалтгааныг дурдсан. Бүх бизнест бараа бүтээгдэхүүн өөрийнх нь өртгөөс илүү үнэтэй байдаг.

Тарвасны залуучуудын тухай бод. Тэднийг бага үнээр худалдан авч, өндөр үнээр борлуулахад суралцаж байгаа гэдгээр төсөөл. Гэтэл тэдэнд тээвэр, цалин гэсэн өөр зардлууд бас бий. Дараахыг хяна.

Унш:Тэр хоёр хүн бага үнээр худалдан аваад, өндөр үнээр зарж борлуулснаараа зардлаа нөхөн, цалин хөлсөө төлж, ашиг олох боломжтой байсан. Энэ бол жинхэнэ бизнес болохын гайхалтай эхлэл шүү!

Ярилц:Хэрэв та үйлчилгээний салбарт байдаг бол зардлаа хянан, илүү ашигтай байхын тулд юу хийж болох вэ?

Би зардлаа хэрхэн бууруулах вэ?

Үз:“Бизнесээ бүү зогсоо” (I ба II хэсэг) (Видео бичлэг байхгүй бол 43-р хуудсыг унш.)

Ярилц:Та юу хийх байсан бэ? Та хэдэн ханган нийлүүлэгчтэй байх хэрэгтэй вэ?

Би ханган нийлүүлэгчидтэй хэрхэн ажилладаг вэ?

Унш:Бид ханган нийлүүлэгчидтэйгээ ярилцах нь их чухал.

Үз:“Ханган нийлүүлэгчидтэй ярилцах нь” (Видео бичлэг байхгүй бол үргэлжлүүлэн унш.)

Унш:Энэ долоо хоногт танд бараа бүтээгдэхүүнийг эсвэл таны бараа бүтээгдэхүүний орц найрлагад ордог зүйлийг нийлүүлж өгөх хүмүүстэй ярилц. Хэрэв та үйлчилгээ санал болгож байгаа бол таны тэрхүү үйлчилгээг хангаж өгөх хүмүүстэй ярилц. Сурч мэдсэн зүйлийнхээ талаар бизнесийн тэмдэглэл дээрээ бич.

Дадлага хий:Хамтрагчтайгаа энэ долоо хоногт ханган нийлүүлэгчдээс асуух зүйлээрээ дадлага хий. Та хамтрагчдаа бизнесийнхээ төлөө ямар ханган нийлүүлэгчтэй ярилцах хэрэгтэй байгаагаа тайлбарлаж өг. Нэг нэгэндээ асуулт тавьж, хэрэгтэй санал зөвлөгөөг өг. Санаа бодлоо бизнесийн тэмдэглэл дээрээ бич. Таны бизнесийг сайжруулахад туслах тодорхой зүйл асуу.

Ярилц:Бүх хүнийг наад зах нь нэг удаа дадлага хийж үзсэний дараа хамтдаа ярилц.

Энэ долоо хоногт та ханган нийлүүлэгчидтэйгээ ярилцаж байхдаа юу хийх вэ? Тэднээс асуух өөр зүйл байна уу? Санаа бодлоо энд эсвэл бизнесийн тэмдэглэл дээрээ бич.

Би бизнесээ ашигтай болгохын тулд үнэ ханшаа хэрхэн тогтоодог вэ?

Унш:Бизнес бүр нь зарж байгаагаасаа илүүг олох хэрэгтэй байдаг. Бид чанартай бараа бүтээгдэхүүнийг бага зардлаар олж авах эсвэл бага үнээр худалдан авахын тулд хэрхэн ярилцахаа мэдэж байгаа. Одоо бид хэрхэн үнэ ханшаа тогтоож эсвэл өндөр үнээр зарж борлуулах вэ? Бид энэ талаарх шийдвэрийг энэ долоо хоногт гаргахдаа бүгдээрээ дараах асуултуудыг тавьж болох юм:

  • Миний ханган нийлүүлэгчдээсээ авч чадах хамгийн сайн үнэ өртөг хэд вэ?

  • Надад өөр ямар зардал байна вэ? (Цахилгаан болон бусад хэрэглээ, бичгийн хэрэгсэл, түрээс гэх мэт)

  • Би өөртөө болон бусдад ямар хэмжээний цалин хөлс өгөх вэ?

  • Би хэрхэн үнэ цэнээ нэмэгдүүлж, бараа бүтээгдэхүүнээ бусдаас ялгаатай болгож болох вэ? Тав тух, үйлчилгээ, нөхөрсөг байдал болон бараа бүтээгдэхүүний чанар бүгдээрээ үнэ цэнийг нэмэгдүүлж, намайг бусдаас ялгаатай болгодог.

  • Өрсөлдөгчид ямар үнэ ханшаар борлуулж байна вэ? Би үнэ цэнийг нэмэгдүүлснээр бараа бүтээгдэхүүнийхээ үнийг нэмж болох уу?

  • Би эдгээр хүчин зүйлийн зэрэгцээ бизнесээ өргөжүүлж, амжилттай болгосноор хэр их ашиг олж чадах вэ? Илүү тусмаа л сайн!

Дадлага хий:Хамтрагчтайгаа дараах үйл явдлыг уншаад, Грэйсийн үйлчлүүлэгч хэдийг усанд нь төлөх магадлалтай байж болохыг ярилц.

Грэйс

ширхгийг 5-аар авдаг

Цалин, тээвэрлэлт, хүргэлтийн үнэ:

ширхэг бүрд 2-ыг зарцуулдаг

Өрсөлдөгчид нь үйлчлүүлэгчдэд

ширхгийг 8-10-аар борлуулдаг

Түүнд аль болох их ашиг олох хэрэгтэй байгаа:

ширхэг бүрд ?

Бүлгийнхэндээ Грэйсийг усандаа тогтоох хэрэгтэй гэж үзэж байгаа үнийг болон яагаад ингэж тогтоож байгаагаа хэл.

Ярилц:Грэйс үйлчлүүлэгчдээ хэдийг төлөх хүсэлтэй байгааг хэрхэн олж мэдэж болох вэ?

Та хэрхэн өртөг зардлаа хянаж, бараа бүтээгдэхүүнийхээ үнэ цэнийг нэмэгдүүлэн, бизнесээ ашигтай болгох зөв үнэ ханшийг тогтоож болох вэ?