Амлалт өг
Би хэрхэн өдөр бүр ахиц гаргах вэ?
-
Цаг:Амлалт өг хэсэгт 10 минут зарцуулахаар тооцож, цаг хэмжигчийг тааруул.
-
Дадлага хий:Хамтрагчаа сонго. Нэг нэгэнтэйгээ хэзээ, хэрхэн холбоо барихаа шийд.
Хамтрагчийн нэр
Холбоо барих мэдээлэл
Хамтрагчдаа амлалтаа нэг нэгээр нь чанга уншиж өг. Өгсөн бүхий л амлалтаа биелүүлнэ гэдгээ амла! Доор гарын үсгээ зур.
МИНИЙ АМЛАЛТУУД |
---|
Би наад зах нь 4 ханган нийлүүлэгчтэй ярилцлага хийн, бараа бүтээгдэхүүнийхээ эх үүсвэрийг олно. (37-р хуудсан дээрх асуултуудыг үзнэ үү.) Та ярилцлага хийх ханган нийлүүлэгчийнхээ тоог бич: |
Би борлуулах анхны үнээ тогтооно. |
Би долоо хоногийн бизнесийн зорилгодоо хүрнэ: |
Би өдөр бүр өнөөдрийн “Миний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил” товхимлын зарчмаар дадлага хийж, уг зарчмыг гэр бүлийнхэндээ заана. |
Би хадгаламжиндаа ганц хоёр төгрөг байсан ч нэмж хийнэ. |
Би хамтрагчдаа тайлагнана. |
Миний гарын үсэг
Хамтрагчийн гарын үсэг
Би гаргаж буй ахицаа хэрхэн тайлагнах вэ?
-
Дадлага хий:Дараагийн цугларалтын өмнө гаргаж буй ахицаа тэмдэглэхийн тулд энэ амлалтын хүснэгтийг ашигла. Доорх хүснэгтэд “Тийм”, “Үгүй” гэж эсвэл амлалтаа биелүүлсэн тохиолдлынхоо тоог бич.
Наад зах нь дөрвөн ханган нийлүүлэгчтэй ярилцсан (Тоог бич)
Борлуулах анхны үнээ тогтоосон (Тийм/Үгүй)
“Миний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил” товхимлын зарчмаар дадлага хийж, уг зарчмыг гэр бүлийнхэндээ заасан (Тийм/Үгүй)
Хадгаламжиндаа мөнгө нэмж хийсэн (Тийм/Үгүй)
Хамтрагчдаа тайлагнасан (Тийм/Үгүй)
-
Унш:Түүнчлэн “Миний бие даах чадвартай болох арга зам” товхимлынхоо арын хуудсан дээр зарлагаа тэмдэглэхээ битгий мартаарай.
-
Унш:Дараагийн долоо хоногт “Миний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил” товхимлын нэг сэдвээр зохицуулагч хийх хүнийг сонго. Өгөгдсөн материалыг дага мөн нэмэлт материал авчрах хэрэггүй гэдгийг түүнд сануул. (“Mиний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил” товхимлын нэг сэдвээр хэрхэн зохицуулагч хийхээ мэдэхгүй байвал 11-р хуудсыг болон нүүр хуудасны дотор талыг унш.)
Хэн нэгнээс хаалтын залбирал хийж өгөхийг хүс.