Өмнөх хэвлэлт
Тайлагна


Тайлагна

цэнхэр дугуй сум

Би амлалтаа биелүүлсэн үү?

Цаг:Тайлагна хэсэгт 20 минут зарцуулахаар тооцож, цаг хэмжигчийг тааруул.

Унш:Амлалтаа тайлагнацгаая. Өгсөн бүхий л амлалтаа биелүүлсэн хүмүүс босно уу. (Бүх амлалтаа биелүүлсэн хүмүүст зориулж алга таш.)

Одоо бүгдээрээ бос. Бүгдээрээ бүлгийнхээ уриаг хамтдаа уншицгаая:

Унш:Сууцгаая.

Ярилц:Та бизнес эрхлэгч, үйлчлүүлэгчдийг ажиглан, тэдэнтэй хийсэн ярилцлагаас юу мэдэж авсан бэ? Энэ нь таны бизнест хэрхэн тус болох вэ?

тэмдэглэлийн дэвтрийн шигтгээ зурагБизнесийн тэмдэглэл дээрээ амлалтуудаа биелүүлснээр сурч мэдэж авсан зүйлээ бич.

Хэрэв та бизнесээ хараахан сонгоогүй байгаа бол бизнес хийх ямар санаа танд байна вэ? Хэрэв та бизнесээ сонгосон бол ямар бизнес сонгосон бэ?

Хэрэв та аль хэдийн хувийн бизнес эрхэлж байгаа бол сайжруулах ямар зүйлийг сонгосон бэ?

Та бизнесийнхээ долоо хоног тутмын зорилго дээрээ ажиллаж байхдаа юу сурч мэдэж авсан бэ?