Өмнөх хэвлэлт
Амлалт өг


Амлалт өг

бор сум

Би хэрхэн өдөр бүр ахиц гаргах вэ?

Цаг:Зөвхөн энэ хуудсанд 10 минут зарцуулахаар тооцож, цаг хэмжигчийг тааруул.

Хамтрагчдаа амлалтаа нэг нэгээр нь чанга уншиж өг. Өгсөн бүхий л амлалтаа биелүүлнэ гэдгээ амла! Доор гарын үсгээ зур.

МИНИЙ АМЛАЛТУУД

Би бизнесийнхээ талаар танилцуулга бэлтгэнэ.

Би бизнесийнхээ зорилгуудыг тавина.

Би долоо хоногийн бизнесийн зорилгодоо хүрнэ.

Би өдөр бүр өнөөдрийн “Миний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил” товхимлын зарчмаар дадлага хийж, уг зарчмыг гэр бүлийнхэндээ заана.

Би хадгаламжиндаа ганц хоёр төгрөг байсан ч нэмж хийнэ.

Миний гарын үсэг

Би үргэлжлүүлэн хэрхэн бие даасан байх вэ?

Цаг:Энэ хуудсанд 20 минут зарцуулахаар тооцож, цаг хэмжигчийг тааруул.

Унш:“Миний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил” товхимлын 28-р хуудсан дээр очоод, бүлгээрээ төгсгөл хэсгийн үйл ажиллагааг хийж, үйлчлэлийн төсөл төлөвлө. Дуусгаад, энд буцаж ирнэ.

Унш:Баяр хүргэе! Их Эзэн таныг шинэ мэдлэг, ур чадвараар адисалсан бөгөөд та агуу зүйл хийж гүйцэтгэлээ. Үргэлжлүүлэн урагш тэмүүл!

Та бизнесээ урагшлуулж байхын тулд дараах зүйлийг хийж чадна:

  • Та ойролцоох бие даах чадвар хөгжүүлэх төвд сайн дураараа үйлчил. (Бие даасан байхын нэг зорилго бол бусдад туслах чадвартай болох явдал юм. Бусдад үйлчлэх нь агуу адислал байдаг.)

  • Та бүлгийнхэнтэйгээ уулзахаа үргэлжлүүл. Үргэлжлүүлэн бие биедээ урам өгч, дэмж.

  • Бие даах чадварын онцгой цугларалтууд дээр оч.

  • Хамтрагчтайгаа холбоотой бай. Бие биедээ урам өгч, дэмж.

Би үргэлжлүүлэн амлалт өгч, амлалтаа биелүүлэн ахиц гаргана.

Миний гарын үсэг

Унш:Одоо бид хаалтын залбирал хийх болно.

Санал хүсэлт

Санал, сэтгэгдэл, санаа бодол болон туршлагаа srsfeedback@ldschurch.org хаягаар явуулна уу.

Зохицуулагчийн анхааралд

Гишүүдийг гэрчилгээ хүлээн авах боломжтой болгохын тулд бүлгийнхээ гаргаж буй ахицыг srs.lds.org/report руу илгээнэ үү.