Зохицуулагчийн үүрэг
Цугларалт хийх өдөр:
-
Бүлгийн гишүүд рүү мессеж илгээ, эсвэл утсаар ярь. Тэднийг 10 минутын өмнө ирж, амлалтаа хэрхэн биелүүлсэн талаар тайлагнахад урь.
-
Цугларалтын үеэр ашиглах материалуудыг бэлд. Ном, видео бичлэг байхгүй бол та тэдгээрийг онлайнаар srs.lds.org вэбсайтаас авч болно.
Цугларалт эхлэхээс 30 минутын өмнө:
-
Бүх хүнийг нэг нэгэнтэй нь ойрхон суулгахын тулд ширээ тойруулан сандлуудаа тавь.
-
Бүлгийнхээ хүмүүсийн нэрийг бичсэн амлалтын хүснэгтийг самбар дээр зур (доор жишээг үзнэ үү).
Бүлгийн гишүүний нэр
Бизнесийн амжилтын хөтөч үйл ажиллагаанаас өдөр бүр гүйцэтгэж дуусгасан (Өдрийн тоог бич)
Бизнесийн тэмдэглэлийн дэвтэр авчирсан (Тийм/Үгүй)
Долоо хоногийн бизнесийн зорилгодоо хүрсэн (Тийм/Үгүй)
“Миний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил” товхимлын зарчмаар дадлага хийж, уг зарчмыг гэр бүлийнхэндээ заасан (Тийм/Үгүй)
Хадгаламжиндаа мөнгө нэмж хийсэн (Тийм/Үгүй)
Хамтрагчдаа тайлагнасан (Тийм/Үгүй)
Глория
6
Т
Т
Т
Т
Т
Цугларалт эхлэхээс 10 минутын өмнө:
-
Хүмүүсийг орж ирэхэд дотно хүлээж авч угт.
-
Бүлгийн гишүүдийг орж ирэхэд, тэднээс самбар дээрх амлалтын хүснэгтийг бөглөхийг хүс. Тэдэнд 197-р хуудсыг нээгээд, гэрчилгээ авахын тулд өөрсдийн гаргаж буй ахиц дэвшлийн талаар шинээр бичиж тэмдэглэхийг сануул.
-
Цаг бүртгэгч томил.
Цугларалт эхлэх үед:
-
Бүлгийн гишүүдийн холбоо барих мэдээллийн хувийг тарааж өг (өмнөх цугларалтын үеэр авсан).
-
Хүмүүсээс гар утас, бусад электрон хэрэгслээ унтраахыг хүс.
-
Нээлтийн залбирал хий (хүсвэл, дуулал дуулж болно).
-
Хүмүүсийг ярилцаж байх хооронд, хоцорч ирсэн хүмүүсээс гар утсаа унтрааж, амлалтын хүснэгтээ бөглөхийг нам дуугаар хүс.
-
“Mиний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил” товхимол дээр ажиллахад 20 минут зарцуулахаар тооцож, цаг хэмжигчийг тааруул.
-
“Mиний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил” товхимлын 2-р зарчмыг үзэж дуусга. Дараа нь энэ дасгалын номны дараагийн хуудаснаас үргэлжлүүлэн унш.