Өмнөх хэвлэлт
Эх сурвалж


Эх сурвалж

Үйлдэл ба амлалт

Дүрүүдийг сонгоод, дараах үйл явдлыг жүжиглэн үзүүл.

1 ДЭХ ӨГҮҮЛЭГЧ: Бид амлалт өгч, түүнийгээ биелүүлэх ёстой гэдэгт итгэдэг. Манай бие даах чадвар хөгжүүлэх бүлгүүдэд бидний хийж буй бүх зүйл амлалт өгөх, тайлагнахад тулгуурладаг.

2 ДАХЬ ӨГҮҮЛЭГЧ: Бид бүлгийн цугларалтын төгсгөлд, долоо хоногт өөрсдийн хийх зүйлийнхээ талаар хэлэлцэж, амлалт өгснөө батлахаар гарын үсгээ зурдаг. Бид бас нэг долоо хоногт хамт ажиллах нэг хамтрагч сонгодог. Хамтрагч маань бидний дасгалын номон дээр гарын үсэг зурж, дэмжин туслах үүрэг хүлээдэг. Бид тухайн долоо хоногийн өдөр бүр хамтрагчтайгаа холбоо барин, хийсэн ажлаа тайлагнаж, шаардлагатай үед тусламж авдаг.

3 ДАХЬ ӨГҮҮЛЭГЧ: Долоо хоногийн туршид бид гаргаж буй ахицаа дасгалын номон дээрээ тэмдэглэн, бидэнд тарааж өгсөн ажлын хүснэгт, маягт зэргийг ашигладаг. Нэмэлт тусламж хэрэгтэй бол бид гэр бүл, найз нөхөд эсвэл зохицуулагчдаа ханддаг.

4 ДЭХ ӨГҮҮЛЭГЧ: Бидний дараагийн цугларалтын эхэнд бид ирж, амлалтаа хэрхэн биелүүлснээ тайлагнадаг. Энэ бол хүн бүрийн хувьд таатай, хүчирхэг туршлага байх ёстой. Эдгээр хүн амлалт өгч, тайлагнаснаар хэрхэн туслалцаа авч байсан тухай бод.

БҮЛГИЙН 1 ДЭХ ГИШҮҮН: Би өгсөн амлалтынхаа талаар анх удаа тайлагнаж байхдаа “Энэ их сонин юм аа” гэж бодож байсан. Манай бүлгийнхэнд миний юу хийж байгаа нь яагаад чухал гэж? Харин дараа нь би тэд үнэхээр миний төлөө санаа тавьдаг болохыг олж мэдсэн. Энэ нь надад их тус болсон.

БҮЛГИЙН 2 ДАХЬ ГИШҮҮН: Би бүлгийнхээ нэр төрийг унагаахыг хүсээгүй. Тийм болохоор би өгсөн амлалтаа биелүүлэхийн тулд их хичээл зүтгэл гаргасан. Би өөр арга замаар амжилт гаргахгүй байсан байх. Долоо хоног тутам тайлагнах нь надад юу чухал болохыг мэдэж авахад тусалсан.

БҮЛГИЙН 3 ДАХЬ ГИШҮҮН: Бие даах чадвартай болох арга зам нь их чухал зүйл болохоор би бодохоос ч айж байсан. Гэвч бүлгийн цугларалтууд нь надад үүнийг жижиг жижиг алхмуудад хувааж өгч тусалсан юм. Би алхам болгоноо бүлгийнхэндээ тайлагнадаг байсан. Түүний дараа би үнэхээр бодит ахиц гаргаж эхэлсэн. Миний бодлоор би шинэ дадал хэвшлийг хөгжүүлснийхээ үр дүнд энэхүү амжилтад хүрсэн байх.

11-р хуудас руу буцаж оч.

Би бизнесийн амжилтын хөтчийг хэрхэн ашигладаг вэ?

Бизнесийн амжилтын зарчмуудын талаар энэ долоо хоногт өдөр бүр ажиглаж судал, эргэцүүл, тунгаан бод. Өдөр бүр бизнес хийдэг газруудад очиж, нэгээс хоёр цаг тэдгээрийг ажиглаж судал. Орон нутгийнхаа бизнес хийдэг газруудад очихдоо тэмдэглэлийн дэвтэр ба дараах асуултуудыг болон Бизнесийн амжилтын хөтөч (энэ дасгалын номны арын хуудсан дээр байгаа)-ийг ашиглахын тулд энэ дасгалын номыг биедээ авч яв.

ӨДӨР ТУТАМ ХИЙХ ЗҮЙЛ:

1 дэх өдөр

Үйлчлүүлэгчид

Үйлчлүүлэгчид юуг, хэзээ, ямар хэмжээгээр худалдан авдгийг ажигла. Хөтөч дээр харуулсан үйлчлүүлэгчийн зарчмыг унш. Өөрт төрсөн бодлыг энд тэмдэглэж ав:

2 дахь өдөр

Борлуулалт

Бизнес эрхлэгчид бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хэрхэн борлуулдаг вэ? Тэд сайжирч чадсан уу? Хөтөч дээрх борлуулалтын зарчмыг унш. Өөрт төрсөн бодлыг энд тэмдэглэж ав:

3 дахь өдөр

Зардлууд

Бизнесийн зардлуудын талаар бод. Тэд зардлаа хэрхэн бууруулдаг вэ? Хөтөч дээрх зардлын зарчмуудыг унш. Өөрт төрсөн бодлыг энд тэмдэглэж ав:

4 дэх өдөр

Ашиг

Бизнес эрхлэгчид орлого, зарлагаа тооцон, тэмдэглэж байсан уу? Хэрэв энэ нь таны бизнес байсан бол та мөнгөө хэрхэн тооцож тэмдэглэх вэ? Хөтөч дээрх ашгийн зарчмуудыг унш. Өөрт төрсөн бодлыг энд тэмдэглэж ав:

Дараагийн хоёр өдөр Их Эзэн таны бизнесийн ариун зорилгын төлөө үйлчлэх хичээл зүтгэлийг адислах болно гэсэн баттай итгэлтэй болохын тулд тунгаан бод, залбир. Та Бизнесийн амжилтын хөтчийн хэсэг бүрийн талаар бодож байх үедээ өдөр бүр хүлээж авдаг сүнслэг удирдамжаа бичиж тэмдэглэ.

ӨДӨР ТУТАМ ХИЙХ ЗҮЙЛ:

5 дахь өдөр

Үйлчлүүлэгчид

Борлуулалт

6 дахь өдөр

Ашиг

Зардал

8-р хуудас руу буцаж оч.