Суралц
Мөнгө зээлэх нь сайн уу, муу юу?
-
Цаг:Суралц хэсэгт 60 минут зарцуулахаар тооцож, цаг хэмжигчийг тааруул.
-
Ярилц:Мөнгө зээлсэн ямар нэг таньдаг хүнийхээ тухай бод. Мөнгө зээлсэн нь тэдэнд тус болсон уу, эсвэл хортой зүйл болсон уу?
-
Унш:Хувийн хэрэгцээндээ авсан зээл, бизнесийн өр хоёр хоорондоо ялгаатай.
Бидний хувьдаа тавьсан өр төлж чадахаасаа илүү зүйлд зарцуулахад зориулагддаг. Бизнесийн зээлийг бүтээж чадах арга хэрэгслээсээ илүүг бүтээхэд зориулдаг.
Баруун гар талд байгаа эшлэлийг унш. Бошиглогчид хувьдаа өр тавихаас зайлсхийхийг зөвлөдөг.
Бизнесийн өр зээл бизнесээ өргөжүүлэхэд тусалж болно. Гэхдээ бизнесийн өр болгон ухаалаг сонголт байдаггүй. Бид ерөнхийлөгч Бэнсоны хэлснээр энэ өр хэзээ “ухаалаг шийдэл” болохыг мэдэж байх ёстой.
-
Унш:ЭНЭ ДОЛОО ХОНОГИЙН АСУУЛТ—Би бизнесээ өргөжүүлэхийн тулд зээл авах хэрэгтэй эсэхээ хэрхэн мэдэх вэ?
ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ХИЙХ ЗҮЙЛ—Би (1) илүү ихийг зарж борлуулахаар болбол үйлчлүүлэгчид маань илүү ихийг худалдаж авах эсэхийг мэдэхийн тулд наад зах нь 10 үйлчлүүлэгчтэй ярилцана (2) зээлийн нөхцөл дээрх зүйлийг асуухын тулд наад зах нь дөрвөн зээл олгогч дээр очно.
Энэхүү цугларалтын үеэр бид эдгээр асуултад хариулт олох, мөн мөнгө зээлэх нь бизнест маань тус болох сайхан санаа мөн эсэхийг мэдэхэд туслах ур чадварын талаар суралцаж, дадлага хийх болно.
“Дөрвөн зөв” намайг шийдвэр гаргахад хэрхэн туслах вэ?
-
Үз:“Зээл авах уу?” (Видео бичлэг байхгүй бол 136-р хуудсыг унш.)
-
Ярилц:Мөнгө зээлсэн нь тэдэнд тус эсвэл хортой зүйл болох эсэхийг та хэрхэн мэдэж авах вэ?
-
Унш:“Дөрвөн зөв”-ийг чанга уншаад, хэсэг тус бүрийг товчхон ярилц.
ДӨРВӨН ЗӨВ
1. Зөв шалтгаан
Бизнест илүү их мөнгө олоход туслах тохиолдолд зээлэх
2. Зөв цаг хугацаа
Бизнес маань сайн танигдахаар, мөн миний зарж борлуулж байгаа зүйлийг хангалттай олон тооны хүмүүс худалдаж авах болно гэдгийг харуулж чадахаар удаан хугацааны туршид бизнесээ эрхэлж байгаа нөхцөлд зээлэх
3. Зөв нөхцөл
Сайн зээл олгогч олж чадвал зээлэх
4. Зөв хэр хэмжээ
Би зээлээ буцаагаад төлж чадна гэдгээ мэдэж байгаагаа харуулж чадвал зээлэх
-
Дадлага хий:Та дараах видео бичлэгийг үзэж байхдаа Мариа, Карлос хоёр “Дөрвөн зөв”-ийн хэсэг тус бүр дээрх асуултуудыг хариулж чадаж байгаа эсэхийг шалга.
Мариа, Карлос хоёрын “Тийм,” “Үгүй,” “Итгэлтэй биш байна” гэсэн хариултуудыг шалга.
-
Үз:“Зөв шалтгаан уу?” (Видео бичлэг байхгүй бол 137-р хуудсыг унш.)
-
Ярилц:Мариа, Карлос хоёрын зээл авах шалтгаан зөв үү? Яагаад зөв, эсвэл яагаад үгүй гэж?
ЗЭЭЛ АВАХ ШАЛТГААН
МАРИА
КАРЛОС
Тийм
Үгүй
Итгэлтэй биш байна
Тийм
Үгүй
Итгэлтэй биш байна
Би үр ашигтай бизнес хийх (хувийн биш) шалтгаанаар зээл авч байна уу?
Авсан зээлээрээ худалдан авсан зүйлс илүү их мөнгө тэр даруй олоход туслах уу?
Би бизнесээ өргөжүүлэхийн тулд мөнгө хадгалснаас зээл авах нь илүү дээр байна үү?
Би бүх эрсдлийг тооцож үзсэн үү?
-
Үз:“Зөв цаг хугацаа” (Видео бичлэг байхгүй бол 138-р хуудсыг унш.)
-
Ярилц:Мариа, Карлос хоёрын зээл авч байгаа хугацаа зөв үү? Яагаад зөв, эсвэл яагаад үгүй гэж?
ЗЭЭЛ АВАХ ЦАГ ХУГАЦАА
МАРИА
КАРЛОС
Тийм
Үгүй
Итгэлтэй биш байна
Тийм
Үгүй
Итгэлтэй биш байна
Би бизнесээ сайн мэдэхээр удаан хугацааны турш энэ бизнесээ эрхэлж байна уу?
Энэ нь миний бизнесээ өргөжүүлэхээр гаргасан төлөвлөгөөнд орсон уу?
Хэрэв намайг илүү олныг зарж борлуулахаар болбол үйлчлүүлэгчид маань илүү ихийг худалдан авна гэдгийг би харуулж чадах уу?
Хэрэв би бизнестээ ямар нэгэн зүйл (тахиа эсвэл ачааны автомашин) худалдан авбал энэ худалдан авсан зүйлээ зээлээс илүү удаан хугацаанд ашиглах уу?
-
Үз:“Зөв нөхцөл үү?” (Видео бичлэг байхгүй бол 139-р хуудсыг унш.)
-
Ярилц:Мариа, Карлос хоёрын зээл авч байгаа нөхцөл зөв үү? Яагаад зөв, эсвэл яагаад үгүй гэж?
ЗЭЭЛ АВАХ НӨХЦӨЛ
МАРИА
КАРЛОС
Тийм
Үгүй
Итгэлтэй биш байна
Тийм
Үгүй
Итгэлтэй биш байна
Би 3-5 сайн зээл олгогчийг жагсаан бичиж чадах уу?
Би зээлийн бодит үнийг мэддэг үү?
Би зээлийн нөхцөлийг бүхэлд нь зүйл тус бүрээр тайлбарлаж чадах уу?
Нэг зээл олгогч яагаад нөгөөгөөсөө илүү сайн байдгийг би тайлбарлаж чадах уу?
-
Үз:“Зөв хэр хэмжээ” (Видео бичлэг байхгүй бол 140-р хуудсыг унш.)
-
Ярилц:Мариа, Карлос хоёрын зээлийн мөнгөн дүнгийн хэмжээ зөв үү? Яагаад зөв, эсвэл яагаад үгүй гэж?
ЗЭЭЛ АВАХ ХЭМЖЭЭ
МАРИА
КАРЛОС
Тийм
Үгүй
Итгэлтэй биш байна
Тийм
Үгүй
Итгэлтэй биш байна
Би зургаан сарын бэлэн мөнгөний гүйлгээний тайланг гаргасан уу?
Би зээлээ төлөхийн хажуугаар ашиг олж чадах уу?
Би илүү борлуулалт хийхгүй нөхцөлд төлбөрөө төлж чадах уу?
-
Унш:Бид зээлийн төлбөрөө төлж байх боломжит бэлэн мөнгө хангалттай байгаа эсэхээ мэдэхийн тулд бэлэн мөнгөний гүйлгээний тайланг хэрхэн ашиглахыг мэдэж авлаа. Энэ нь биднийг зээлийн хэмжээ зөв байгаа эсэхийг мэдэхэд туслах болно.
-
Дадлага хий:Энэ долоо хоногт зээл олгогчидтой уулзсаныхаа дараа 143-р хуудсан дээрх бэлэн мөнгөний гүйлгээний тайланг ашиглаад, төлбөрөө төлж чадах эсэхээ нягтал. (Бэлэн мөнгөний гүйлгээний тайлан гаргах талаар туслалцаа хэрэгтэй бол өнгөрсөн долоо хоногт сурч мэдсэн зүйлээ хар.)
Мариа “Дөрвөн зөв” дээрх асуултуудад хариулахдаа нэг асуулт дээр тодорхой сайн мэдэхгүй байсан учраас хариултыг олохын тулд төлөвлөгөө хийж байна.
Бид зээл авахаасаа өмнө өөрсдөдөө тодорхой бус зүйлийн хариултыг олдог байх ёстой. Шаардлагатай бол бүлгийн гишүүдээс эсвэл бусдаас тусламж хүс.
Би бизнестээ зээл авах хэрэгтэй юү?
-
Дадлага хий:Энд долоо хоногийн туршид мэдээлэл цуглуулах, шийдвэр гаргахад ашиглах зарим нэгэн арга хэрэгслээс харуулсан байна. 141–143-р хуудас руу оч. “Дөрвөн зөв” шалгах хүснэгт, Зээлийн нөхцөлийн ажлын хүснэгтийг таван минутын дотор хараад, тэдгээрийг хэрхэн ашиглахаа ярилц.