Өмнөх хэвлэлт
Эх сурвалж


Эх сурвалж

Илүү том ачааны автомашин хэрэгтэй юу?

Дараах догол мөрүүдийг ээлжлэн унш.

Хоёр хүн хамтраад нөхөрлөл байгуулжээ. Тэд хөл хөдөлгөөнтэй замын хажууд жижиг саравч барив. Тэд ачааны автомашин аваад, фермерийн талбай руу очин, нэг доллараар нэг тарвас авч болох газраас ачаа дүүрэн тарвас авчээ.

Тэд тарвасаа ачаад замын хажуудах саравч руугаа аваачив. Тэд тарвасаа нэгийг нь нэг доллараар зарав.

Тэд буцаад фермерийн талбай руу очин, дахин нэг ачаа дүүрэн тарвасыг нэгийг нь нэг доллараар зарж борлуулахаар худалдан авчээ.

Замын хажууд тарвасаа авчраад дахин тэр үнээрээ зарав.

Тэд буцаж фермерийн талбай руу дахин тарвас авахаар очиж байхдаа нэг нь нөгөөдөө “бид энэ бизнесээр их мөнгө олохгүй байх шиг байна, тийм үү?” гэжээ.

“Үгүй ээ” хэмээн нөгөө нь хариулав.

“Бидэнд илүү том ачааны машин хэрэгтэй гэж чи бодож байна уу?” (Даллин Х.Өүкс, “Focus and Priorities,” Ensign, 2001 оны 5-р сар, 82)

34-р хуудас руу буцаж оч

Бизнесээ бүү зогсоо.

Дүрээ сонгоод, дараах хэсгийг жүжигчлэн үзүүл.

ЖOЗЕФИН: Грэйс, юу болов? Чи сэтгэл хангалуун биш л харагдаж байна даа.

ГРЭЙС: Би юу хийхээ мэдэхгүй байна. Би бизнесээ эхлүүлээд дөнгөж мөнгө олж эхэлж байтал ийм зүйл тохиолдлоо.

ПРИСИЙЛА: Юу болоо вэ?

ГРЭЙС: Миний цэвэр ус авдаг залуу өчигдөр үнээ нэмчихлээ. Тэгээд би бизнесээ зогсоох болчихлоо.

ПРИСИЙЛА: Грэйс, надад их харамсалтай байна. Яагаад?

ГРЭЙС: За, би нэг сав усыг 10-аар борлуулж чадна. Үйлчлүүлэгчид илүүг төлж чадахгүй шүү дээ. Харин би нэг савыг 7-оор худалдаж авдаг байсан юм.

ГРЭЙС: Гэтэл одоо ханган нийлүүлэгч маань үнээ 10 болгоод нэмчихлээ. Тэгээд ашиггүй болчихлоо! Би юу хийх ёстой вэ?

ПРИСИЙЛА: Ханган нийлүүлэгчтэйгээ энэ талаар ярьсан уу? Та түүний чухал үйлчлүүлэгчдийн нэг шүү дээ.

ГРЭЙС: Үгүй ээ. Би ярьж чадахгүй байх аа. Тэр л үнэ тогтоодог шүү дээ.

ПРИСИЙЛА: Тийм биш шүү. Та түүнтэй ярих хэрэгтэй. Тэр нэг чухал үйлчлүүлэгчээ алдах гэж байна гэдгээ мэдэх хэрэгтэй. Тэр таныг байлгахын тулд үнээ өөрчилж болох юм. Та ханган нийлүүлэгчдээсээ хамгийн доод үнээр худалдаж авахын тулд тэдэнтэй байнга ярилцаж байх хэрэгтэй.

ГРЭЙС: За, за. Би хичээе.

ЖOЗЕФИН: Тэгээд та бас өөр өөр сонголттой байх хэрэгтэй. Би танд нэг савыг 5-аар худалдах нэг хүнийг мэднэ ээ. Үүнийг би өмнө нь хэлээгүйг уучлаарай. Би таныг 7-г төлөөд, 10-аар худалддаг гэдгийг мэдээгүй байсан юм! Би таныг тэр хүнтэй танилцуулна аа.

ГРЭЙС: Өө, тийм үү? Ашгүй дээ, Жозефин. Баярлалаа. За, та биднийг танилцуулж өгөөрэй. Бас Присийла, чамд баярлалаа. Би худалдаж авдаг усаа хамгийн бага үнээр авахын тулд илүү их шаргуу зүтгэх болно.

36-р хуудас руу буцаж оч

Тэмдэглэл