Зохицуулагчийн үүрэг
Цугларалт хийх өдөр
-
Бүлгийн гишүүд рүү мессеж илгээ эсвэл утсаар ярь. Тэднийг 10 минутын өмнө ирээд, амлалтаа хэрхэн биелүүлсэн талаар тайлагнахад урь.
-
Цугларалтын үеэр ашиглах материалуудыг бэлд.
Цугларалт эхлэхээс 30 минутын өмнө:
-
Бүх хүнийг нэг нэгэнтэй нь ойрхон суулгахын тулд ширээ тойруулан сандлуудаа тавь.
-
Амлалтын энэ хүснэгтийг өөрийн бүлгийн гишүүдийн нэртэй самбар дээр зур (доорх жишээг үзнэ үү).
Бүлгийн гишүүний нэр
Наад зах нь таван үйлчлүүлэгчтэй ярилцсан (Тоог бич)
Зээлийн хувилбаруудад үнэлэлт өгөхийн тулд мөнгөн гүйлгээний тайланг ашигласан (Тийм/Үгүй)
“Дөрвөн зөв” шалгах хуудас ашигласан (Тийм/Үгүй)
Долоо хоногийн бизнесийн зорилгодоо хүрсэн (Тийм/Үгүй)
“Миний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил” товхимлын зарчмаар дадлага хийж, уг зарчмыг гэр бүлийнхэндээ заасан (Тийм/Үгүй)
Хадгаламжиндаа мөнгө нэмж хийсэн (Тийм/Үгүй)
Хамтрагчдаа тайлагнасан (Тийм/Үгүй)
Глориа
4
Т
Т
Т
Т
Т
Т
Цугларалт эхлэхээс 10 минутын өмнө:
-
Хүмүүсийг ирэхэд дотно хүлээж авч угт.
-
Бүлгийн гишүүдийг орж ирэхэд, тэднээс самбар дээрх амлалтын хүснэгтийг бөглөхийг хүс. Тэдэнд 197-р хуудсыг нээгээд, гэрчилгээ авахын тулд өөрсдийнхөө гаргаж буй ахиц дэвшлийн талаар шинээр бичиж тэмдэглэхийг сануул. Хэн гэрчилгээ авах шаардлагуудыг хангаж дуусаж байгааг асуу. Цугларалтын дараа гадасны бие даах чадвар хөгжүүлэх хороонд гэрчилгээ авах шаардлагуудыг хангаж дуусаж байгаа хүмүүсийн талаар мэдэгд.
-
Цаг бүртгэгч томил.
Цугларалт эхлэх үед:
-
Хүмүүсээс гар утас болон бусад хэрэгслээ унтраахыг хүс.
-
Нээлтийн залбирал хий (Хүсвэл, сүмийн дуулал дуул).
-
Хүмүүсийг ярилцаж байх хооронд, хоцорч ирсэн хүмүүсээс гар утсаа унтрааж, амлалтын хүснэгтээ бөглөхийг нам дуугаар хүс.
-
“Mиний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил” товхимол дээр ажиллахад 20 минут зарцуулахаар тооцож, цаг хэмжигчийг тааруул.
-
“Mиний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил” товхимлын 10-р зарчмыг үзэж дуусга. Дараа нь энэ дасгалын номны дараагийн хуудаснаас үргэлжлүүлэн унш.