Тайлагна
Би амлалтаа биелүүлсэн үү?
-
Цаг:Тайлагна хэсэгт 20 минут зарцуулахаар тооцож, цаг хэмжигчийг тааруул.
-
Унш:Амлалтаа тайлагнацгаая. Амлалтаа биелүүлсэн хүмүүс босно уу. (Бүх амлалтаа биелүүлсэн хүмүүст зориулж, алга таш.)
Одоо бүгдээрээ бос. Бүгдээрээ бүлгийнхээ уриаг хамтдаа уншицгаая:
-
Унш:Сууцгаая.
-
Ярилц:Та байгаа хөрөнгөө хэрхэн илүү үр ашигтай болгох вэ? Та хөрөнгөө хэрхэн хадгалж үлдэх вэ?
Ямар шинэ үр ашигтай хөрөнгө таны хамгийн түрүүнд чухалчлан үзэх хөрөнгө вэ? Яагаад?
Тогтмол болон хувьсах зардал гэж юу вэ? Энэ хоёрын ялгааг мэдэх нь хэрхэн тустай байж болох вэ?
Та бизнесийнхээ долоо хоног тутмын зорилго дээрээ ажиллаж байхдаа юу сурч мэдэж авсан бэ?