Өмнөх хэвлэлт
Тайлагна


Тайлагна

ногоон дугуй сум

Би амлалтаа биелүүлсэн үү?

Цаг:Тайлагна хэсэгт 20 минут зарцуулахаар тооцож, цаг хэмжигчийг тааруул.

Ярилц:Баруун гар талд байгаа эшлэлийг унш. Энэ нь манай бүлэгт ямар хамаатай вэ?

Унш:Амлалтаа тайлагнацгаая. Өгсөн бүхий л амлалтаа биелүүлсэн хүмүүс босно уу. (Бүх амлалтаа биелүүлсэн хүмүүст зориулж алга таш.)

Одоо бүгдээрээ бос. Бид өгсөн бүх амлалтаа биелүүлэхийг хичээх ёстой. Энэ бол бие даасан хүмүүсийн эзэмших чухал дадал хэвшлийн нэг болно.

Бүгдээрээ зогсоод, уриагаа хамтдаа уншицгаая: Энэ уриа бидэнд бүлгийн зорилгыг сануулдаг.

Унш:Сууцгаая.

Бүгдээрээ бизнесийн тэмдэглэлээ авчирсан уу? Авчраагүй хүмүүс өнөөдөр ашиглах цаас бэлд. Энэ цугларалтыг тарахаар дараагийн цугларалтууд дээрээ ашиглах тэмдэглэлийн дэвтэртэй бол.

тэмдэглэлийн дэвтрийн шигтгээ зурагБизнесийн тэмдэглэл дээрээ амлалтуудаа биелүүлснээр сурч мэдэж авсан зүйлээ бич.

Энэ дасгалын номон дээрх ийм шигтгээ зураг нь бидэнд бизнесийн тэмдэглэлийн дэвтэр дээрээ бичих хэрэгтэйг сануулж байгаа. Бид яг одоо бичих шаардлагагүй боловч цугларалтын үеэр, долоо хоногийн туршид мөн хувийн бизнесээ эхлүүлж, өргөжүүлэхийн тулд туслах зүйлсийг бичих хэрэгтэй.

Ярилц:Хувийн бизнесийн тал дээр хамтдаа зөвлөлдөн, нэг нэгэндээ тусалцгаая. Энэ нь тус цугларалтын хамгийн чухал хэлэлцүүлэг юм!

Та Бизнесийн амжилтын хөтчийн үйл ажиллагаанаас өдөр бүр хийж гүйцэтгэж байхдаа юу сурч мэдсэн бэ? Энэ нь таны бизнест хэрхэн тус болох вэ?

Та бизнесийнхээ долоо хоног тутмын зорилго дээрээ ажиллаж байхдаа юу сурч мэдэж авсан бэ?