Өмнөх хэвлэлт
Суралц


Суралц

улбар шар гэрлийн чийдэнгийн шил

Бид бол “Их Эзэний агуулах”-ын хэсэг юм.

Цаг:Суралц хэсэгт 60 минут зарцуулахаар тооцож, цаг хэмжигчийг тааруул.

Дадлага хий:Хүмүүсийг гурав гурваар нь бүлэгт хуваарил. Өөд өөдөөсөө харж суухын тулд сандлаа зөө.

  1. Та нараас нэг нь хийж гүйцэтгэсэн ажлынхаа тухай бусдадаа хэлэх хэрэгтэй. Та “Надад ‘сайн ажилтны шагнал’ өгсөн,” эсвэл “Би номлолд үйлчилсэн” (эсвэл Сүмийн өөр дуудлагат ажилтай), эсвэл “Би хүүхэдтэй” гэж хэлж болно.

  2. Одоо, тэднийг хийж гүйцэтгэсэн зүйлээ хэлж байх хооронд нөгөө хоёр гишүүн нь дээрх хэлснийг хийж гүйцэтгэхэд ямар ур чадвар, авьяас шаардлагатай байсныг хэлэх хэрэгтэй. Тэд нэг минутанд багтааж хийх хэрэгтэй. Хэрэв та “Би номлолд үйлчилсэн” гэж хэлсэн бол бусад нь “Та тэгвэл зоригтой, сайн суралцагч, шаргуу ажиллагч, удирдагч, нийгмийн ажилтан, мөн зорилго тавьдаг, хүмүүстэй сайн харьцдаг ба багш, сайн төлөвлөгч, хүнд хэцүү зүйлсийг хийх чадвартай” гэх мэтээр хурдхан хэлж болно.

  3. Энэ үйл ажиллагааг хүн бүр дээр давтаж хий.

Ярилц:Бусад хүн чиний авьяас, чадварын тухай хэлж байхад чамд ямар санагдсан бэ?

Унш:Бидэнд буй бүхий л авьяас, чадвар Их Эзэний агуулахын хэсэг юм.

Ярилц:Баруун гар талд байгаа судрыг унш. Манай бүлгийнхэн хамтдаа ажиллаад, бүлгийнхээ бусад гишүүний “сонирхлыг эрэлхийлж” болох уу?

Дадлага хий:Эхний үйлдлийг бүлгээрээ хамт хий. Таван минутын дотор бүлэгтээ ямар нэр өгөхөө шийдье.

Бүлгийн нэрийг доор бич:

Бид энэ бүлэгт хамрагдсанаараа юу хийх вэ?

Унш:Бид хувийн бизнесээ эхлүүлж, өргөжүүлэхэд нь нэг нэгэндээ туслахын тулд бүлгээрээ хамтран ажиллах болно. Түүнчлэн бусдад илүү сайн хүрч үйлчлэхийн тулд бие даах чадвартай болох гэсэн илүү том зорилго бидэнд бий. Бид өөрсдөдөө анхаарал халамж тавьж чадаж байвал бусдад илүү сайн тусалж чадна.

Үз:“Самуэл: Компьютерийн засвар” гэсэн амжилтын түүхийг үз. (Хэрэв та видео бичлэг рүү орж чадахгүй байгаа бол дараахыг үргэлжлүүлэн унш.)

Дадлага хий:Дараагийн дөрвөн долоо хоногийн турш та дараах бизнесийн асуултуудад хариулах болно. Бие даах чадвар хөгжүүлэх энэ бүлэгт байхдаа хариулах бизнесийн асуултуудыг хамтдаа унш.

ДОЛОО ХОНОГ

БИ ХУВИЙН БИЗНЕСЭЭ ХЭРХЭН ЭХЛҮҮЛЭХ ВЭ

ДОЛОО ХОНОГ

БИ ХУВИЙН БИЗНЕСЭЭ ХЭРХЭН ӨРГӨЖҮҮЛЭХ ВЭ

1

Би хэрхэн хувийн бизнесээ эхлүүлэх эсвэл сайжруулах вэ?

7

Би хувийн бизнесээ хэрхэн өргөжүүлэх вэ?

2

Хүмүүс юу худалдаж авахыг хүсдэг вэ?

8

Би бизнесээ өргөжүүлэхийн тулд хэр их хөрөнгө оруулалт хийж чадах вэ?

3

Би хэрхэн бараа бүтээгдэхүүнээ худалдан авч, худалдаалах үнэ ханшаа тогтоох вэ?

9

Би бизнесээ өргөжүүлэхийн тулд зээл авах хэрэгтэй эсэхээ хэрхэн мэдэх вэ?

4

Би бизнесээ ашигтай эсэхийг хэрхэн мэдэж авах вэ?

10

Би хэрхэн илүү олон үйлчлүүлэгчийг татаж, борлуулалтаа хийх вэ?

5

Би бизнесийн болон гэр бүлийн санхүүгээ хэрхэн салангид байлгах вэ?

11

Би ашгаа хэрхэн өсгөн нэмэгдүүлэх вэ?

6

Миний бизнес хэр хөгжиж байна вэ?

12

Би хэрхэн хувийн бизнесээ эхлүүлэх эсвэл сайжруулах вэ?

Унш:Долоо хоног бүр бид амлалт өгч, үйлдэн, цугларалтууддаа цагтаа хамрагдан, бүлгийнхэндээ тайлагнадаг. Бид бүлгээрээ ажиллах үедээ хамтдаа амжилтад хүрнэ! Энд энэ долоо хоногийн асуулт, мөн энэ долоо хоногт хийх зүйлийг бичсэн байна.

Унш:ЭНЭ ДОЛОО ХОНОГИЙН АСУУЛТ—Би хувийн бизнесээ эхлүүлж, өргөжүүлэхийн тулд юун дээр хүч чармайлтаа төвлөрүүлэх хэрэгтэй вэ?

ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ХИЙХ ЗҮЙЛ—Хувийн бизнесээ эхлүүлж, өргөжүүлэхэд хүчин чармайлтаа юун дээр төвлөрүүлэхээ мэдэхийн тулд Бизнесийн амжилтын хөтчийг ашиглана.

Цугларалтын үлдсэн хэсэг биднийг энэ асуултад хариулт өгч, үйлдэл хийхэд туслах болно.

Би хэрхэн санхүүгээ ухаалаг зохицуулж чадах вэ?

Унш:Бие даахын нэг хэсэг бол олсон орлогоосоо бага зарцуулж, хадгаламжиндаа мөнгөтэй байх явдал юм. Хадгаламж нь төлөвлөгдөөгүй зардлууд гарахад, эсвэл бидний орлого тооцоолж байснаас бага болох үед өөрийн болон гэр бүлийнхээ хэрэгцээг хангахад туслах юм. Бид энэ бүлгийн гишүүний хувьд долоо хоног бүр, ганц хоёр төгрөг байсан ч гэсэн хадгаламжиндаа хийж байх амлалт өгч байна.

Ярилц:Зарим улс оронд мөнгөө банкинд хадгалах нь зөв шийдвэр байдаг. Харин мөнгөний ханшны уналт ихтэй, эсвэл банкны систем нь тогтворгүй зарим улс оронд банкинд мөнгө хадгалуулах нь зөв шийдвэр байж чаддаггүй. Танай улс оронд банкны хадгаламжийн нөхцөл хэр сайн бэ? Аль банкны хадгаламжийн хүү хамгийн өндөр вэ?

Унш:Бие даахын өөр нэг чухал хэсэг бол хувийн өр зээлгүй байх явдал юм. Бид төлж чадахаасаа илүү их мөнгө зарцуулах үед хувийн зээлийг ашигладаг. Бошиглогчид бидэнд хувьдаа зээл авахаас зайлсхийхийг, мөн илүү их бие дааж эхлэхдээ зээлээ багасган, улмаар төлж барагдуулахыг зөвлөсөн байдаг. Гэхдээ бизнес хийхийн тулд авсан зээл зарим тохиолдолд ухаалаг зүйл болдог. Бид энэ бүлгийн гишүүний хувьд, ямар тохиолдолд хувийн бизнесээ өргөжүүлж хөгжүүлэхэд зээл хэрэгтэй болдог тухай хэрхэн мэдэж авч болох талаар суралцдаг.

Эмчилгээний гэнэтийн зардлууд нь ихэнхдээ санхүүгийн хувьд томоохон дарамт үүсгэдэг. Даатгал, засгийн газрын эрүүл мэндийн хөтөлбөрүүд ихэнхдээ биднийг эдгээр дарамтад орохоос сэргийлдэг. Даатгалд эсвэл засгийн газрын эрүүл мэндийн хөтөлбөрүүдэд хамрагдах нь бидний бие даах чадвараа хөгжүүлэх арга замын чухал хэсэг байж болно.

Ярилц:Зарим төрлийн даатгалд (эрүүл мэндийн болон амь насны даатгал гэх мэт) хамрагдах боломж их байдаг бөгөөд тэдгээр нь бусад төрлийн даатгалаас илүү ашигтай байдаг. Зарим даатгалын үйлчилгээ үзүүлэгч сайн байхад, зарим нь шударга бус байх тохиолдол бий. Танай улсад ямар даатгалын байгууллага хамгийн сайн нь вэ?

Би хэрхэн илүү амжилттай бизнес эрхлэгч болох вэ?

Дадлага хий:Бизнесийн амжилтын хөтөч дээр амжилттай бизнес эрхлэгчдийн хийдэг зүйлсийг жагсаан бичсэн байгаа. Хамтрагч олж ав. Энэ дасгалын номны сүүлийн хуудсан дээрх Бизнесийн амжилтын хөтчийг үз.

бизнесийн амжилтын хөтөч

“Хүмүүс юу худалдан авахыг хүсдэг вэ” гэсэн асуултад амжилттай бизнес эрхлэгчид хэрхэн хариулт олж авч байгааг ээлж ээлжээр унш.

Ярилц:Бизнесийн амжилтын хөтөч таныг амжилттай бизнес эрхлэгч болоход хэрхэн тусалж болох вэ?

бизнесийн хөтчийн шигтгээ зураг
Унш:

Энэ дасгалын номон дээрх ийм шигтгээ зураг нь Бизнесийн амжилтын хөтчийн зарчмыг илэрхийлж байгаа.

Бизнесийн амжилтын хөтөч зөвхөн бидний цугларалтад зориулагдаагүй болно. Үүнийг бид долоо хоногийн туршид байнга ашигладаг. Бид асуудалтай тулгарах эсвэл бидэнд боломж бололцоо гарах үед тухайн тохиолдолд амжилттай бизнес эрхлэгчид хэрхэх байсныг Бизнесийн амжилтын хөтчөөс мэдэж авч болдог.

Би хэрхэн хувийн бизнесээ сайжруулах вэ?

Унш:Амжилттай бизнес эрхлэгчид өөрсдийнхөө бизнесийн талаар тодорхой өгүүлдэг. Энэ нь тэднийг юунаас ашиг олдог, олдоггүй дээр төвлөрөхөд тусалдаг. Энэ нь тэднийг бас өөр бизнес эрхлэгч эсвэл зээлдүүлэгч зэрэг бусад хүнээс тусламж авахад нь тусалдаг. Амжилттай бизнес эрхлэгчид бизнесийнхээ ололт амжилтыг тэмдэглэн авч байдаг.

Энэ долоо хоногт бизнестээ зориулан тэмдэглэлийн дэвтэртэй бол. Та энэ тэмдэглэлийн дэвтрээ бизнесийнхээ талаар өөрт төрсөн санаа бодлоо бичих, бизнесийнхээ ажил гүйлгээг тэмдэглэж авахад ашиглах болно. Бид бизнесийн тэмдэглэлийн дэвтрээ цугларалтан дээрээ болон долоо хоногийн туршид ашиглаж байх болно.

тэмдэглэлийн дэвтрийн шигтгээ зураг

Энэ дасгалын номон дээрх ийм шигтгээ зураг нь бидэнд бизнесийн тэмдэглэлийн дэвтэр дээрээ бичих хэрэгтэйг сануулж байгаа.

Би бизнесийн талаар судалж, бизнест амжилт гаргах тухай хэрхэн боддог вэ?

Унш:Бид энэ долоо хоногт өгөх амлалтын нэг хэсэг болгож Бизнесийн амжилтын хөтчийг ашиглан ямар нэгэн бизнесийн талаар судлах, мөн амжилтад хүргэх зарчмыг дагах эсэхээ харна.

Дадлага хий:Гурав гурваараа бүлэг бол. Өөд өөдөөсөө харж суухын тулд сандлаа зөө. Бизнесийн амжилтын хөтчийг ашиглаад, дараах зааврыг дага:

  1. Орон нутагтаа байдаг бизнесийн талаар ямар нэг мэддэг зүйлээ олж тогтоо. Тэгээд нэг гишүүн нь хөтөч дээрх нэг асуултыг асууна. Жишээлбэл: “Тавилгын дэлгүүрийн эзэн хүмүүсийн юу худалдан авахыг хүсэж байгааг мэдэж байх шиг байна уу?” Эсвэл “Тэр хэрхэн борлуулахаа мэдэж байгаа юм шиг байна уу?”

  2. Бусад нь энэ бизнесийн талаар мэддэг зүйлд, мөн энэ хөтөч дээрх зарчимд үндэслэн дээрх асуултад хариулахын тулд нэг, хоёр минут зарцуул. Жишээлбэл: “Тийм. Дэлгүүрийн эзэн хүмүүс юунд илүү үнэ цэнэ өгч байдгийг мэдэж байна.” Эсвэл “Үгүй. Дэлгүүрийн эзэн хэрхэн борлуулалт хийхээ мэдэхгүй байна.”

  3. Энэ үйл ажиллагааг гурав, дөрвөн удаа давтан хий.

  4. Одоо та өөрийнхөө бизнесийн талаар ярь. Та амжилттай бизнес эрхлэгчийн хийдэг зүйлийг хийж байна уу?

Дадлага хий:Хамтрагчтайгаа 13–14-р хуудас руу оч. Уншаад, энэ долоо хоногт бизнесийн талаар хэрхэн судлахаа ярилц.

Яагаад Их Эзэн биднийг бие даасан байлгахыг хүсдэг вэ?

Ярилц:Яагаад Их Эзэн биднийг бие даасан байлгахыг хүсдэг вэ?

Унш:Баруун гар талд байгаа эшлэлийг унш.

Ярилц:Бизнесээ эхлүүлж, өргөжүүлэхийн тулд гаргаж буй бидний хүчин чармайлт ахлагч Кристоффэрсоны хэлснээр “ариун зорилгод” үйлчилж чадах уу?

Унш:Биднийг бие даахад туслах хүч чадал Аврагчид бий. Тэрээр “Учир нь болгоогтун, би бол Бурхан, мөн би бол гайхамшгуудын Бурхан” хэмээн айлдсан (1 Нифай 27:23). Бид бизнесийнхээ төлөөх хүчин чармайлтаа бие даах гэсэн ариун зорилгод зориулах, эсвэл өргөл болгох аваас Их Эзэн биднийг сүнслэг өдөөлтөөр дамжуулан удирдах болно. Бид Түүнээс ирэх сүнслэг өдөөлтийг сонсон, дагаснаараа итгэлээ харуулах үед Их Эзэн гайхамшгуудыг үйлдэж, бидний хийж чадахаас ч их зүйлийг бидэнд өгөх болно.