Суралц
Бүх зүйл хэрхэн таарч тохирдог вэ?
-
Цаг:Суралц хэсэгт 60 минут зарцуулахаар тооцож, цаг хэмжигчийг тааруул.
-
Үз:“Бид үүнийг хийж чадна” (Видео бичлэг байхгүй бол 192-р хуудсыг унш.)
-
Дадлага хий:Мариагийн бизнес арванхоёр долоо хоногийн өмнөхийг бодвол илүү сайжирчээ. Таны бизнес арванхоёр долоо хоногийн өмнөхийг бодвол хэрхэн сайжирсан байна вэ? Хамтрагчтай бол. Та Бизнесийн амжилтын хөтчөө гаргаж ир. “ ______ (Бизнесийн амжилтын хөтөч дээрх зүйл) таны бизнесийг хэрхэн сайжруулсан бэ?” гэж асуу.
Жишээлбэл: “Олон ханган нийлүүлэгчтэй байх нь таны бизнесийг хэрхэн сайжруулсан бэ?”
Хоёр минутын дотор нэг нэгэндээ ээлжлэн асуулт тавь.
-
Унш:Бид үүнийг хийж чадна! Бид амжилт гаргасан. Бид хувийн бизнесээ эхлүүлж, өргөжүүлсэн! Бид бизнесээ үргэлжлүүлэн сайжруулж, ашгаа нэмэгдүүлэх шаардлагатай байгаа.
-
Унш:ЭНЭ ДОЛОО ХОНОГИЙН АСУУЛТ—Би ашгаа хэрхэн нэмэгдүүлэх вэ? Би хэрхэн үргэлжлүүлэн суралцаж, ахиц гаргах вэ?
ЭНЭ ДОЛОО ХОНОГТ ХИЙХ ЗҮЙЛ—Би бизнесийнхээ зорилгуудыг тавина. Би бизнесийнхээ талаар танилцуулга бэлтгэнэ.
Би хэрхэн бизнесийн зорилгууддаа хүрэх вэ?
-
Ярилц:Баруун гар талд байгаа эшлэлийг унш. Ямар зорилго “таны төсөөлөлд бууж, зүрх сэтгэлд тань баяр хөөр төрүүлдэг” вэ?
-
Дадлага хий:Бизнесийнхээ талаар өөрт буй гурван зорилгоо бич. Хоёр минутад хий.
Бүлгийнхээ хоёр хүнтэй ажилла. Доорх хоёр зорилгыг хар.
Би гэр бүлийнхнээсээ зээлэхгүй л бол бүх зарлагаа төлж чадахгүй учраас мөнгөө зохицуулж, илүү сайн сурахыг хүсэж байна. Тэгээд ч манай гэрийнхэн үргэлж хангалттай мөнгөтэй байгаад байдаггүй.
Би дараагийн сард ашгаа хоёр дахин нэмэгдүүлнэ.
Дараах асуултуудад хариул. Яагаад энэ хариултыг сонгосноо ярилц.
-
Аль зорилго нь илүү сэтгэл догдлуулам байна вэ?
-
Аль зорилго нь санахад илүү хялбар байна вэ?
-
Аль зорилго нь тооцоолоход илүү хялбар (зорилгодоо хүрснээ мэдэхийн тулд) байна вэ?
-
-
Унш:Амжилттай бизнес эрхлэгчид сэтгэл хөдөлгөм, санахад хялбар, хэмжихэд амар зорилго тавьдаг.
-
Дадлага хий:Хувийн бизнестээ зориулан, бие даан гурван зорилго тавь. Хоёр минутад багтаан, тавьсан зорилгоо сэтгэл хөдөлгөм, санахад хялбар, хэмжихэд амар болгож бич.
Одоо бүгдээрээ босоод, дасгалын дэвтрээ хаа. Та дэргэдэх хүндээ хамгийн сэтгэл хөдөлгөм зорилгоо хэл. Дараагийн хүн рүү хурдан очих маягаар бүх хүнтэй хуваалц.
Бүлэгтээ буцаж нийл. Бүлгийн хэн нэгний зорилгыг хуваалц (өөрийнхөө зорилгыг хуваалцахгүй).
-
Ярилц:Таны зорилгууд сэтгэл хөдөлгөм, санахад хялбар, хэмжихэд амар байсан уу?
-
Унш:Биднийг хүсэхэд л зорилго биелдэг юм биш. Бид зорилгууддаа хүрэхийн тулд шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй. Баруун гар талд байгаа ерөнхийлөгч Монсоны хэлсэн үгийн эшлэлийг унш.
-
Дадлага хий:Доор гурван зорилгоо дахин бич. Та зорилгодоо хүрэхийн тулд юу хийхээр төлөвлөж байгаагаа бич (жишээ өгөгдсөн).
ЗОРИЛГО
БИ ЗОРИЛГОДОО ХҮРЭХИЙН ТУЛД ЮУ ХИЙХ ВЭ?
Би хүн ихтэй гудамжинд лангуу нээж ажиллуулан, дараагийн сард орлогоо хоёр дахин нэмэгдүүлнэ.
Би шинэ лангуу ажиллуулах дажгүй газар олох хоорондоо хүүгээрээ бизнесээ хийлгүүлнэ.
Би барааныхаа дээжээс хүмүүст өгнө. Ингэснээр тэд надаас худалдаж авна гэдгээ мэддэг болно.
-
Унш:Бид зорилго дээрээ ажиллах үедээ хэцүү бэрхшээл, урам хугарах зэрэгтэй тулгарна. Амжилттай бизнес эрхлэгчид хэзээ ч бууж өгдөггүй бөгөөд хэцүү бэрхшээлийг даван туулах арга замаа төлөвлөдөг. Дараах түүхийг унш.
-
Бич:Та зорилгодоо хүрэх үедээ тулгарах хэцүү бэрхшээлийг даван туулах арга замуудын талаар санаа бодлоо хуваалц. Их Эзэн болон бусад хүн танд тусална гэдгийг санаж яваарай. Доор санаа бодлоо бич.
Би төгсөхөд хэрхэн бэлтгэх вэ?
-
Унш:Төгсөлтийн нэг хэсэг болгон бид бүгд босож зогсоод, бусад бизнес эрхлэгч, гэр бүлийн гишүүн, найз нөхдөдөө бизнесийнхээ талаар дүрслэн ярих болно. Та видео бичлэг үзэж байхдаа дараах зааврыг дага.
-
Үз:“Хувийн бизнесийнхээ талаар таван минутад” (Видео бичлэг байхгүй бол зохицуулагч 193-р хуудсыг унших бөгөөд хүн бүр дараах зааврыг дагана.)
ХУВИЙНХАА БИЗНЕСИЙН ТАЛААР ТАВАН МИНУТАД: ЗААВАР
1-р хэсэг
Нэг минут хүрэхгүй хугацаанд хувийнхаа бизнесийн талаар дүрсэлж ярь.
2-р хэсэг
Нэг минут хүрэхгүй хугацаанд дараах асуултуудын нэгэнд хариулсан нь хэрхэн таны бизнесийг сайжруулсан тухай дүрслэн ярь.
-
Хүмүүс юу худалдаж авахыг хүсдэг вэ?
-
Би хэрхэн борлуулалт хийдэг вэ?
-
Би зардлаа хэрхэн хянадаг вэ?
-
Би ашгаа хэрхэн өсгөдөг вэ?
-
Би хувийн бизнесээ хэрхэн хөтлөн явуулдаг вэ?
3-р хэсэг
Нэг минут хүрэхгүй хугацаанд хэрхэн хадгаламжаа өсгөн, санхүүгийн бүртгэлийг хөтөлдөг вэ?
-
Та хэдэн долоо хоногийн туршид хадгаламжиндаа мөнгө нэмсэн бэ? ___
-
Та хэдэн долоо хоногийн туршид бизнесийн санхүүгийн бүртгэл хөтөлсөн бэ? ___
-
Та хэдэн долоо хоногийн туршид хувийн санхүүгийн бүртгэл хөтөлсөн бэ? ___
4-р хэсэг
Нэг минут хүрэхгүй хугацаанд бизнесээ үргэлжлүүлэн сайжруулахын тулд хийх нэг зүйлийг дүрслэн ярь.
5-р хэсэг
Нэг минут хүрэхгүй хугацаанд өөртөө тавьсан бизнесийн нэг зорилгоо мөн энэ зорилгодоо хэрхэн хүрэхээ дүрслэн ярь.
-
-
Дадлага хий:Долоо хоногийн туршид хуваалцах зүйлийнхээ талаар бод. Санаа бодлоо бизнесийн тэмдэглэл дээрээ бич. Гэр бүлийнхэндээ юм уу найз нөхдөдөө танилцуулга өгч, дадлага хий. Бизнесийн танилцуулгаа хуваалцахад бэлтгэж ир. (Хэрэв та сонгосон бол, тэмдэглэсэн зүйл, хүснэгт, өөр бусад үзүүлэн таниулах материалыг ашиглаж болно.)
Би төгссөнийхөө дараа юу хийх вэ?
-
Унш:Амжилттай бизнес эрхлэгчид суралцахыг үргэлжлүүлэн эрэлхийлж байдаг. Бид номноос болон бусад бизнес эрхлэгч, ангийнхнаасаа, мөн нэг нэгнээсээ суралцаж болдог.
Жишээлбэл: Хувийн бизнесээ хэрхэн хууль ёсоор бүртгүүлэх талаар эргэцүүлэн бодож болно. Үүнийг бүлгийн гишүүдтэйгээ ярилцах эсвэл бизнесийн зөвлөлийн гишүүд хэзээ, хэрхэн үүнийг хийж болох талаар мэдэхэд тань зөвлөж чадна.
-
Ярилц:Та бүлгээрээ үргэлжлүүлэн уулзахыг хүсэж байна уу? Та гадасны бусад бүлэгтэй уулзахыг хүсэж байна уу?
-
Унш:Хэрэв бид үргэлжлүүлэн уулзах бол, уулзалтынхаа төлөвлөгөөг гаргаад, тэрхүү төлөвлөгөөгөө дараах маягаар дагаж болно:
Би илүү бие даасан болж байна уу?
-
Унш:
Бидний зорилго бол сүнслэг болоод материаллаг байдлын хувьд бие даах явдал мөн. Хувийн бизнесээ амжилттай болгох нь тэрхүү зорилгын зөвхөн нэг хэсэг нь юм.
-
Ярилц:Та “Mиний суурь: зарчим, ур чадвар, дадал хэвшил” товхимлын зарчмуудаар дадлага хийж, зааснаар таны амьдралд ямар өөрчлөлт гарсан бэ?
-
Дадлага хий:“Миний бие даах чадвартай болох арга зам” товхимлоо нээгээд, бие даасан байдлын үнэлгээний хоосон хүснэгтийг гарга (ар талд буй). Бүх алхмыг гүйцээж хий.
Та хийж дуусаад, дараах зүйлийн талаар тунгаан бод:
Та өөрийнхөө зарлагын талаар илүү ихийг мэдэж авав уу? Та “ихэнхдээ” эсвэл “байнга” гэсэн хариултыг эдгээр асуултын ихэнхэд өгсөн үү? Та бие даахад шаардагдах орлого гэж тодорхойлсон хэмжээнд өөртөө илүү их итгэлтэй байна уу? Та бие даахад шаардагдах орлоготой болоход ойртож байна уу? Та ахиц гаргахын тулд юу хийж чадах вэ?