Дуу хөгжим
Хүн зон баярла


107

Хүн зон баярла

Жаргалтай

1. Эзэн ирж байна, хүн зон баярла!

Эх дэлхий Хаанаа угт!

Зүрх сэтгэлээ Түүн рүү хандуул.

Тэнгэр элч, гэгээнтнүүд,

Тэнгэр элч, гэгээнтнүүд,

Тэнгэр, тэнгэр элч нар дуулцгаа.

2. Есүс хаанчилж байна, баясагтун!

Ертөнц баярлан дуул!

Хээр тал, ус уул, хад цохио бүгд

Хөөр баярын дууг түгээ,

Хөөр баярын дууг түгээ,

Баяр, баярын дууг түгээцгээ.

3. Нүгэл, зовлонгийн хар сүүдэрт

Нарт дэлхий автахгүй.

Тарчлан зовсон бидэн дээр ирж,

Тэр адислалаа юүлнэ,

Тэр адислалаа юүлнэ,

Адис, адислалаа Тэр юүлнэ.

4. Тэнгэрт гэрэлтэх одод мэт

Израил тархах тэр цагт

Бүхний дээд Түүнтэй баясагтун!

Бурханыг мөнхөд шүтнэ,

Бурханыг мөнхөд шүтнэ,

Бурханыг, Бурханыг мөнхөд шүтнэ.

Үг: Айсак Воттс, 1674–1748; өөрчилж зассан Виллиам В.Фэлпс, 1792–1872. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн анхны дууллын номонд орсон, 1835.

Ая: Георг Ф.Хандэл, 1685–1759; найруулан эмхэтгэсэн Ловэлл Мэйсон, 1792–1872

Alma 5:50

Psalm 97:1

Psalm 98:4–9