Дуу хөгжим
Бүгд хөгжилдөн баясъя


3

Бүгд хөгжилдөн баясъя

Хөгжилтэй

1. Энэ авралын өдөр бүгд хөгжилдөн баясъя.

Энд тэнд тэнүүчлэн бэдрэх огт хэрэггүй.

Та бид мөн бүх үндэстэн сайн мэдээг сонсоно.

Тийн авралын цаг үтэр ойртон ирж байна.

Амлагдсан бүх зүйлийг гэгээнтнүүдэд өгнө.

Алив хүн тэдэнд саад болж огт чадахгүй.

Газар дэлхий Еден цэцэрлэг мэт болно.

“Гэртээ ирцгээ” гэж Есүс Израилд хэлнэ.

2. Бид нэг нэгнээ хайрлан, хэзээ ч хуурч мэхлэхгүй.

Гэм нүглээсээ ангижран, бид нэгдэж, нэг байна.

Бурханлаг бус хүмүүс айн, дагжих тэр цагт бид

Гэтэлгэгч, Эзэнээ харуулдан хүлээцгээнэ.

Амлагдсан бүх зүйлийг гэгээнтнүүдэд өгнө.

Алив хүн тэдэнд саад болж огт чадахгүй.

Газар дэлхий Еден цэцэрлэг мэт болно.

“Гэртээ ирцгээ” гэж Есүс Израилд хэлнэ.

3. Эцсийн өдрүүдийн гай зовлон, уй гашуу дунд

Иехова замчлах тул Түүнд бид бат найдна.

Зовлон дуусаж, ургац хураах тэр өдөр бид

Зөвт хүмүүстэй хамт Аврагчийг угтацгаана.

Амлагдсан бүх зүйлийг гэгээнтнүүдэд өгнө.

Тэнгэр элч нартай хамт тэд өргөмжлөгдөнө.

Ертөнц дэлхий Еден цэцэрлэг мэт болно.

Есүс Христ Өөрийн хүмүүстэй үүрд нэгдэнэ.

Үг: Виллиам В.Фэлпс, 1792–1872. Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн анхны дууллын номонд орсон, 1835.

Ая: Хэнри Такэр, 1826–1882

Moses 7:61–67

Articles of Faith 1:10