Семинар
2-р хэсэг: 2 дахь өдөр, 1 Нифай 2


2-р хэсэг: 2 дахь өдөр

1 Нифай 2

Оршил

Хүмүүс Бурханы илчлэлтэд янз бүрээр ханддаг. Их Эзэн Лихайд, гэр бүлээ цөл рүү авч явахыг зүүдэнд нь зарлиг болгожээ. Нифай, батлах гэрчлэгчийг хайсан бол Лемен Лемүел хоёр Бурханы зарлигуудад дургүйцэн бувтналдаж байв. Тэдний ялгаатай хандлагуудыг харьцуулах нь Их Эзэний удирдамжид хариулахын тулд, сонгох эрхээ хэрхэн ашиглахаа шийдэхэд тань туслах болно.

1 Нифай 2:1–7

Бурхан Лихайд цөл рүү явахыг зарлиг болгосон нь

Өөрийгөө Лихайн оронд тавьж, Их Эзэн танаас болон таны гэр бүлээс гэр орноо бас бүх өмч хөрөнгөө орхихыг хүсчээ хэмээн төсөөлөн бод. Та олон өдөр явган явах учраас зөвхөн гэр бүлийнхээ хэрэгцээт зүйлсийг л авч явж чадна. Ийм хүсэлтэнд хэрхэн хандах тухайгаа бод.

Нифайн гэр бүл нүүж байгаа нь

1 Нифай 2:1–6-г уншиж, Лихай болон түүний гэр бүлийг цөл рүү явахад хүргэсэн нөхцөл байдлыг ол.

Хүмүүс яагаад “[Лихайн] амийг бүрэлгэхээр эрэлхийлж” байсан бэ? (1 Нифай 2:1-ийг үзнэ үү.)

Их Эзэн Лихайд юу хийхийг зарлиг болгосон бэ? (1 Нифай 2:2-ыг үзнэ үү.)

Бид итгэлтэй бөгөөд дуулгавартай байвал хүнд сорилт тулгарсан үед Их Эзэн бидэнд туслах болно гэсэн сайн мэдээний зарчмын жишээ бол Лихай юм.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зураг1 Нифай 2:4-ийн тухай дараах асуултад судрын тэмдэглэлдээ хариулж бич: Юугаа авч явах болон юугаа үлдээх сонголт хийсэн Лихайн жишээнээс та юу сурч болох вэ?

Лихайн аяны газарзүйн байршлыг илүү сайн ойлгохын тулд хичээлийн төгсгөл дэх газрын зургийг сайн үз.

1 Нифай 2:7-г уншиж, Лихай гэр бүлээ авч цөл рүү гарсныхаа дараа юу хийснийг ажигла. Лихайн зан чанарын чухал талыг дүрслэхийн тулд та ямар үг ашиглаж болох вэ?

1 Нифай 2:8–14

Лемен Лемүел хоёр аавыгаа эсэргүүцэн бувтналдсан нь

Лихайн дөрвөн хөвгүүн бүгдээрээ аянд гарсан ч Бурханы зарлигуудад өөр өөрөөр хандсан юм.

1 Нифай 2:8–10-ыг судалж, гол, хөндий гэсэн үгсийг дугуйл.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах асуултын тухай бодлоо судрын тэмдэглэлдээ бич: Лихай, Лемен Лемүел хоёрыг гол болон хөндийтэй зүйрлүүлснээр тэдэнд юуны тухай заахыг хичээсэн гэж та бодож байна?

1 Нифай 2:11–14-ийг уншиж, Лемен Лемүел хоёр эцэгтээ дургүйцсэн шалтгааныг ол. (Анхааруулга: Зөрүүд араншин гэдэг үг гөжүүд зан ба бардамнал гэсэн утгатай.)

Сатан дургүйцлийг өөгшүүлэн дэмждэгийн нэг шалтгаан нь хүмүүсийг амьд бошиглогчид, сүнслэг нөлөө бүхий удирдагчид, эцэг эхээс нь холдуулахыг хүсдэг явдал юм. Далын Ахлагч Х.Росс Вөркман дургүйцлийн тухай: “Дургүйцэл гурван үе шаттай бөгөөд үе шат бүр нь дараагийнх руугаа шилжихдээ дуулгаваргүй байдал руу нэг шатаар урууддаг” хэмээн хэлжээ.

Ахлагч Х.Росс Вөркман

Нэгдүгээрт, хүмүүс дургүйцэхдээ өөрсдийнхөө бодол санааг эн тэргүүнд тавьж, амьд бошиглогчдын сургаалуудад эргэлздэг. “Тэд эхлээд өөрсдийнхөө оюун ухаанд [эргэлзэж], дараа нь бусдын оюун ухаанд эргэлзээг [бий болгодог].

Хоёрдугаарт, дургүйцдэг хүмүүс “өөрт нь хий хэмээн зааварласан зүйлд дүргүйцсэнээ зөвтгөх шалтаг эрж, өөрийгөө өмгөөлдөг. …Тийнхүү тэд дуулгаваргүй байдлаа зөвтгөх шалтаг олдог.

“Үүнээс зайлшгүй үүдэлтэй гурав дахь алхам нь: Тэд Эзэний зарлигийг дагахаас хойргошин залхуурдаг [С ба Г 58:29-ийг үзнэ үү]. …

“Санаа сэтгэлийг тань хамгийн их зовоосон асуудлуудаараа, амьд бошиглогчдоос өгсөн зарлигт анхаарлаа төвлөрүүлэхэд би та бүхнийг урьж байна. Зарлиг өөрт тань хамаатай эсэх талаар та эргэлздэг үү? Та аль нэг зарлигийг яагаад одоо сахиж болохгүй талаар шалтаг хайдаг уу? Өөрт тань зарлигийн тухай сануулсан хүмүүст та дургүйцэх эсвэл эгдүүцдэг үү? Зарлигийг сахихад та залхуурдаг уу? Сатаны заль мэхээс болгоомжил. Дургүйцлээс болгоомжил (“Beware of Murmuring,” Ensign, 2001 оны 11-р сар, 85–86).

Лихай ба түүний гэр бүл
  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах асуултад судрын тэмдэглэлдээ хариулж бич: Аль нэг зарлиг юм уу Сүмийн жишгийн талаар та өөрөө дургүйцсэнээ (эсвэл үглэн гомдоллосноо) мэдвэл яах вэ?

1 Нифай 2:16–19

Нифай Их Эзэнээс мэдлэгийг хүссэн нь

1 Нифай 2:16, 19-ийг уншиж, Нифай юу хийхийг хүссэн болон ааваараа дамжин ирсэн Их Эзэний зарлигуудыг хүлээн авахад хүргэсэн зүйлийг тэмдэглэ. Нифай хэдийгээр дургүйцээгүй ч гэсэн 1 Нифай 2:16-д түүний бичсэнээс үзэхэд Иерусалимыг орхин явах нь түүнд ч бас хэцүү байсан учир Их Эзэн түүний зүрх сэтгэлийг хэрхэн уяруулан зөөлөн болгосон тухай бод.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагНифайн адилаар та Тэнгэрлэг Эцэгт хандан залбирсны дараа Ариун Сүнс зүрх сэтгэлийг тань уяруулан зөөллөсөн эсвэл Их Эзэний хэлсэн ямар нэг зүйлийн талаар гэрчлэлтэй болсон үеийнхээ нэг жишээг судрын тэмдэглэлдээ хуваалц.

Нифайн туршлага бидэнд дараах сайн мэдээний зарчмыг заадаг: Бид Бурханд хандан залбирсан үед Тэрбээр, Түүний үгсэд итгэхээр болгож бидний зүрх сэтгэлийг зөөллөдөг.

1 Нифай 2:17–18-ыг уншиж, Нифайн зүрх сэтгэлийг Их Эзэн зөөлрүүлсний дараах түүний хүсэл эрмэлзэл, үйлдлүүдийг тодорхойл. Нифай, Сам, Лемен, Лемүел нарын ялгаатай хариу үйлдлүүдээс юу сурч болох тухай бод. Дараах зүйл бол нэгэн чухал үнэн мөн: Бид Ариун Сүнсээр дамжуулан сурсан зүйлээ хуваалцсан үед бусад хүмүүс бидний үгэнд итгэж болно.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСам Нифайд итгэсний адилаар хэн нэгний үгс өөрийг тань итгэхэд хүргэсэн үеийн тухай судрын тэмдэглэлдээ бич.

Ямар нэг зүйлийг үнэн гэдгийг мэдэхэд Сүнс танд тусалсан тухай хуваалцаж болох хэн нэгний тухай бод. Энэ хүн таны найз, гэр бүлийн аль нэг гишүүн эсвэл Сүмийн удирдагч юм уу багш тань байж болно. Энэ хүнтэй энэ долоо хоногт ярилцаж, гэрчлэлээ хуваалцах боломж гарга.

1 Нифай 2:20–24

Их Эзэн Нифайд, тэрээр дуулгавартай байдлынхаа ачаар хөгжин дэгжих болно гэсэн итгэлийг төрүүлжээ

1 Нифай 2:20–21 дэх амлалтыг олж, тэмдэглэ. Энэ амлалт Мормоны Номонд 34 удаа давтагддаг. Мормоны Номыг судлах явцдаа Нифайд хандаж хэлсэн Их Эзэний үгс хэрхэн биелснийг та харах болно. 1 Нифай 2:22–24-ийг уншиж, өнөөдрийн хичээлийг дуусга.

Бурхан, дуулгавартай бөгөөд итгэлтэй хүмүүсийг адисалдаг. Бурханы зарлигуудыг сахихдаа та хэр зэрэг дуулгавартай байдгаа тунгаан бод. Таны хувьд илүү дуулгавартай байх нэг арга зам юу вэ? Сүнснээс хүлээн авсан мэдрэмжээ дуулгавартай дага.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах өгүүлбэрийг судар судлах тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:

    Би 1 Нифай 2-р бүлгийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: