Семинар
Алма


Aлмагийн оршил

Яагаад энэ номыг судлах хэрэгтэй вэ?

Та Алмагийн номыг судалснаар Есүс Христийн тухай, мөн түүний Цагаатгал ба амилалт нь Тэнгэрлэг Эцэгийн аз жаргалын төлөвлөгөөнд зайлшгүй шаардлагатай гэдгийг мэдэх болно. Мөн та хувь хүмүүсийг зүрх сэтгэлийн хүчит өөрчлөлтийг хүлээн авахад болон дахин төрөх явцад нь удирдах үедээ, санваараар мэргэших, буруу сургаал, нүгэл, үзэн ядалт, урвалтыг даван туулахын тулд Бурханы үгийн хүчний талаар суралцах болно. Та Мозаягийн хөвгүүдийн номлолын хүч чармайлт, Аммоны хүмүүс буюу Антай-Нифай-Лихайчууд хөрвөгдөж, хожим нь итгэлтэй болсон тухай унших явцдаа сүнслэг байдлаараа өсч хөгжих болно. Түүнчлэн та нифайчууд болон леменчүүдийн хоорондох дайн тулаануудыг нарийвчлан харуулсан бүлгүүдийг судлах үедээ өөрийн амьдарч буй үймээн самуунтай цаг үед өөрийгөө удирдах болоод дайсны эсрэг хувийн тулаандаа ялахад тань туслах зарчмуудыг суралцаж чадна.

Энэ номыг хэн бичсэн бэ?

Мормон Нифайн их ялтсуудаас цэдгүүдийг эмхэтгэн хураангуйлж Алмагийн номыг бүтээсэн юм. Энэ ном нь Алмагийн хүү Алма буюу ихэвчлэн залуу Алма гэгддэг Алмагийн нэрээр нэрлэгдсэн. Мозая хаан нифайчуудын дунд шүүгчдийн засаглалыг тогтоох үед Алма тэргүүн ерөнхий шүүгч болж, мөн эцгээсээ сүмийн дээд пристийн дуудлагыг залгамжлан хүлээн авчээ (Мозая 29:42-ыг үзнэ үү). Эцэст нь тэрээр өөрийгөө “тэр чигээр нь Бурханы ариун жаягийн дээд санваарт” болон Зарахемлагийн нутаг даяарх бүх “хүмүүст Бурханы үгийг хүргэхэд” (Алма 4:20; 5:1) зориулахын төлөө ерөнхий шүүгчийн суудлаа шилжүүлэн өгдөг. Мормон Алмагийн номыг эмхэтгэхдээ Алмагийн тохинууллын цэдгүүд (Алма 1–44) болон түүний хөвгүүд Хиламан (Алма 45–62), Шиблон (Алма 63) нарын бичээсүүдийг ашигласан юм.

Энэ ном хаана, хэзээ бичигдсэн бэ?

Алмагийн номыг бичихэд ашигласан эх цэдгүүдийг МЭӨ 91-ээс МЭӨ 52 оны үед бичсэн байх магадлалтай ба Мормон эдгээр цэдгүүдийг МЭ 345-аас МЭ 385 оны хооронд хураангуйлжээ. Мормон хураангуйллаа хаана хийж байсан тухайгаа цэдэглэж үлдээгээгүй юм.