Семинар
17-р хэсэг: 4 дэх өдөр, Алма 23–24


17-р хэсэг: 4 дэх өдөр

Алма 23–24

Оршил

Леменчүүдийн хаан хөрвөгдсөнийхөө дараа ард түмнийхээ дунд шашны эрх чөлөөг тунхаглажээ. Энэхүү тунхаглал нь Аарон болон түүний ах дүүст сайн мэдээг номлож, леменчүүдийн олон хотод сүм байгуулах боломжийг олгосон юм. Мянга мянган леменчүүд хөрвөгдөж, хэзээ ч итгэл алдраагүй ажээ. Их Эзэнд хөрвөгдсөн леменчүүд дайны зэр зэвсгээ хаях гэрээ хийжээ. Тэд өөрсдөдөө Антай-Нифай-Лихай хэмээх нэрийг авав. Хөрвөгдөөгүй леменчүүд тэдний эсрэг дайрахад олон Антай-Нифай-Лихайчууд гэрээгээ зөрчихийн оронд амиа золиосолсон.

Алма 23

Мянга мянган леменчүүд Их Эзэнд хөрвөгдөж, нэрээ Антай-Нифай-Лихайчууд хэмээн өөрчилжээ.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудар судлах тэмдэглэлдээ жаргалтай ба гунигтай хүний царай нэг нэгийг зур. Жаргалтай байгаа зургаа Итгэлтэй, гунигтай байгаа зургаа Тогтворгүй гэж нэрлэ. Арванхоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Ричард Г.Скоттын дараах мэдэгдлийг уншихдаа энэ хоёр төрлийн хүмүүсийн талаар дүрсэлж буй үг хэллэгүүдийг ол. Эдгээр үг хэллэгүүдийг тохирох зургийнх нь доор бич.

Ахлагч Ричард Г.Скотт

“Зарим хүмүүс амьдралынхаа туршид тууштайгаар зөв зүйлсийг хийдгийг бид бүгд хардаг. Тэд аз жаргалтай, амьдралдаа их урам зоригтой байдаг. Тэд хэцүү сонголттой тулгарсан үедээ хорхой хүргэм хуурмаг сонголтыг хийх боломжтой байдаг ч эргэлзэлгүйгээр зөв сонголт хийдэг. Бид тэднийг уруу таталтуудтай тулгардгийг мэднэ, гэвч тэд уруу таталтыг тоодоггүй бололтой. Нөгөө талаар, зарим хүмүүс гаргаж буй шийдвэртээ тийм ч шийдэмгий бус байгаа нь бидэнд ажиглагддаг. Ийм хүмүүс хүчтэй сүнслэг орчинд байгаа үедээ илүү сайн хүн болж, амьдралынхаа хэв маягийг өөрчлөх, доройтуулагч зуршлуудаас салах шийдвэр гаргадаг. Тэд өөрчлөгдөхийг чин сэтгэлээсээ хүсдэг ч, хаяхаар шийдсэн зүйлүүдээ удалгүй дахин хийж эхэлдэг.

“Энэ хоёр бүлэг хүмүүсийн амьдралыг юу өөр болгодог вэ? Та хэрхэн тууштайгаар зөв сонголт хийж чадах вэ?” (“Full Conversion Brings Happiness,” Ensign, 2002 оны 5-р сар, 24).

Та ахлагч Скоттын асуусан хоёр асуултад хэрхэн хариулахаа тунгаан бод. Алма 23–24-ийг судлахдаа яагаад Сүмийн олон гишүүд Есүс Христийн сайн мэдээнд итгэлтэй хэвээрээ үлддэгийг тунгаан бод.

Леменчүүдийн хаан Есүс Христийн сайн мэдээнд хөрвөгдсөнийхөө дараа бүх хүмүүсийн дунд тунхаг илгээж, нэгэн гайхамшиг тохиолджээ. Мянга мянган леменчүүд бас хөрвөгдсөн байлаа. Ямар тунхаг байсан болон гайхамшиг хэрхэн тохиосныг мэдэхийн тулд Алма 23:1–5-ыг унш.

Алма 23:6–7-г унш. “Их Эзэнд хөрвөгдсөн” мянга мянган хүмүүсийн хэд нь амьдралынхаа турш хөрвөгдсөн хэвээрээ үлдсэн бэ?

Эдгээр леменчүүд хөрвөгдсөнийхөө дараа леменчүүд хэмээн дахин дуудагдахгүйн тулд шинэ нэртэй болохыг хүсчээ. Алма 23:16–18-ыг уншиж, тэдний сонгосон нэр болон итгэлийнх нь ачаар тэдэнд ирсэн адислалуудыг олж мэд.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагАнтай-Нифай-Лихайчуудаас амьдралынхаа турш Их Эзэнд итгэлтэй байх талаар сурсан зүйлээ судар судлах тэмдэглэлдээ “Итгэлтэй” гэж тэмдэглэгдсэн дүрсийн доор бич.

Дараах үнэнийг судартаа эсвэл судар судлах тэмдэглэлдээ бич: Хөрвөлт нь сүнслэг байдлын хувьд өөрчлөгдөж, Бурханы хүчээр шинэ хүн болох явдал юм. Антай-Нифай-Лихайчууд өөрчлөгдсөний адил хэрэв та итгэл, наманчлалаараа дамжуулан Цагаатгалын хүчийг амьдралдаа хүлээн авахыг хүсч байвал та Бурханы хүчээр шинэ хүн болж, амьдралынхаа турш хөрвөлтөө хэвээр хадгалах болно.

Ахлагч Скоттын хоёр асуултыг дахин харсныхаа дараа түүний хариултыг унш: “Жинхэнэ хөрвөлт бол итгэл, наманчлал ба тууштай дуулгавартай байдлын үр жимс юм. … Жинхэнэ хөрвөлт бол нөхцөл байдлаас үл хамааран хийх ёстой зүйлээ мөн үүнийг хэзээ хийх ёстойгоо мэдэж хийх чадварыг тань хүчирхэгжүүлэх болно.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудар судлах тэмдэглэлдээ дараах асуултад хариулж бич: Алма 23:18-д цэдэглэснээр хөрвөгдсөн леменчүүд хөдөлмөрч байж мөн нифайчуудтай нөхөрлөж эхэлдэг. Хүмүүс наманчилж, амьдралаа өөрчлөхийг хичээж байгаа үед зөв шударга амьдрахын төлөө тэдний адил хичээж буй бусад хүмүүстэй нөхөрлөх нь тэдэнд яагаад чухал байдаг вэ?

  2. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудар судлах тэмдэглэлдээ “Итгэлтэй” гэсэн дүрсийн доор жагсаасан зүйлсээ шалга. Эдгээр зүйлүүд таны хөрвөлтийн түвшинг хэр сайн тодорхойлж байгааг бод. Та Их Эзэнд илүү бүрэн хөрвөгдөхийн тулд юу хийхээ судар судлах тэмдэглэлдээ бич.

Алма 24

Антай-Нифай-Лихайчууд зэр зэвсгээ дахин агсахгүй хэмээн гэрээ хийв

Алма 24:3-т цэдэглэснээр леменчүүдийн хаан нас эцэслэхийнхээ өмнөхөн хүүдээ хаант улсаа өгч, түүнд Антай-Нифай-Лихай гэдэг нэрийг өгчээ. Аммон болон түүний ах дүүсийг хаантай зөвлөлдөхөд хүргэсэн ямар асуудлууд удалгүй гарсныг мэдэхийн тулд Алма 24:1–5-ыг унш. Хөрвөгдөөгүй леменчүүд Антай-Нифай-Лихайчуудын эсрэг дайтах гэж байгаа нь мэдэгдэх үед эдгээр зөв шударга хүмүүс өөрсдийгөө хамгаалах ямар ч бэлтгэл хийхгүй байхаар шийдсэн ажээ (Алма 24:6-г үзнэ үү). Алма 24:7–14-ийг уншиж, Антай-Нифай-Лихайчууд яагаад ийм шийдвэр гаргасныг олж мэд.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагБид наманчилснаар нүглүүдээ орхидог гэдэг нь юу гэсэн утгатай тухай Антай-Нифай-Лихайчуудаас сурч мэдсэн зүйлээ судар судлах тэмдэглэлдээ бич.

Антай-Нифай-Лихайчууд дайны зэр зэвсгээ булшлав

Алма 24:15–18-ыг уншиж, Антай-Нифай-Лихайчууд Их Эзэнд үнэхээр наманчилсан гэдгээ харуулахын тулд юу хийснийг олж мэд. Эдгээр хүмүүс яагаад өөрсдийн илд болон бусад зэр зэвсгийг газрын гүнд булсан бэ? (Алма 24:17–18-ыг үзнэ үү.)

Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл

Бид хувийн амьдралдаа нүглээ наманчилсан үед тэдгээр нүглүүдийг дахин үйлдэхгүй байхын төлөө хичээх ёстой. Нүглийг орхих нь наманчлалын чухал хэсэг болох талаар Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбаллын заасан зүйлийг унш: “Хүн нүглээ орхихдоо ердөө илүү сайн нөхцөлтэй байхыг хүсээд өнгөрч болохгүй. Тэрээр өөрчлөлтийг өөрөө хийх ёстой. …Тэр хүн зөвхөн нүглүүдээ орхиод зогсохгүй, гэм нүглийг тойрон байдаг нөхцөл байдлыг өөрчлөхөд анхаарах ёстой. Нүгэл үйлдэгдэж байсан газрууд, нөхцөл байдал болоод орчин нь нүгэл дахин үйлдэхэд хамгийн амархан хүргэх зүйлүүд учраас эдгээрээс зайлсхийх ёстой. Тэрээр нүгэл хамт үйлдсэн хүмүүсээ орхих ёстой. Тэрээр нүгэлтэй нь хамаатай хүмүүсийг үзэн ядахгүй ч тэднээс болон нүгэлтэй нь холбоотой бүх зүйлүүдээс зайлсхийх ёстой. Тэрээр … амьдралаа шинээр эхлэх ёстой. Тэрээр хуучин дурсамжуудыг нь хөндөж болох бүх зүйлийг алга болгох ёстой” (The Miracle of Forgiveness [1969], 171–72).

Алма 24:10–12-т байгаа Антай-Нифай-Лихайчуудын наманчлал болон Бурхан тэдний нүглийг уучилсан тухай үг хэллэгүүдийг тэмдэглэ. Эдгээр шүлгүүдийн хажууд дараах зарчмыг бич: Хэрэв бид наманчлахын тулд чадах бүхнээ хийвэл, Бурхан бидний гэм буруугийн мэдрэмжийг авч, биднийг цэвэр ариун хэвээр үлдэхэд тусалдаг. Антай-Нифай-Лихайчууд зэр зэвсгээ газарт булсан тухай хэсгийг үзнэ үү. Өнөө үед ч гэсэн бид наманчилж, урьдын нүглээ давтахгүйн тулд чадах бүхнээ хийж байгаагаа Их Эзэнд харуулахын тулд нүглүүдээ “булшлах” хэрэгтэй.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах нөхцөл байдалд орсон хүмүүс урьдын нүглээ дахин үйлдэхгүй байх баталгааг хэрхэн бий болгож болохыг бодож үзнэ үү. Нөхцөл байдал бүр дэх зөвлөмжүүдээ судар судлах тэмдэглэлдээ бич:

    1. Нэг хүнийг найзууд нь кинонд хамт явахыг урьсан болохоор тэр киноны порнографтай хэсгийг үзжээ.

    2. Бүлгээрээ орой салхинд гарах үеэр нэг хүн найзуудтайгаа хамт мэргэн ухааны үгийг нууцаар зөрчжээ.

    3. Хэн нэгэн нь бүрэн хийсэн шалгалтын хариунуудаа үдээс хойш яг адилхан шалгалт өгөх гэж байгаа найздаа үзүүлжээ.

Дараах асуултыг тунгаан бод: Та наманчилсан нүглээ дахин үйлдэхэд уруу татагдахгүйн тулд амьдралд тань байгаа юуг “булшлах” хэрэгтэй вэ?

Леменчүүд Антай-Нифай-Лихайчуудын эсрэг дайтахаар ирэхэд тэд юу хийснийг мэдэхийн тулд Алма 24:19–22-ыг унш. Эдгээр хүмүүс Их Эзэнд өгсөн амлалтаа зөрчихийн оронд амиа өгөх хүсэлтэй байснаараа Их Эзэнд бүхнээ зориулж байгаагаа харуулсан юм. Тэд Их Эзэнд амьдралаа бүрэн зориулсан бөгөөд бүх амьдралынхаа турш Түүнд бүрэн итгэлтэй хэвээр үлдсэн ажээ.

Их Эзэнд амьдралаа зориулах талаар Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон юу гэж заасныг унш.

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон

“Христийн төлөө өөрчлөгдсөн хүмүүс Христээр удирдагдах болно. Тэд Паулын адил ‘Эзэн, та надаар юу хийлгэхийг хүснэм?’ гэж асуух болно. (Үйлс 9:6.) …

“Тэдний хүсэл нь Түүний хүсэлд багтдаг. (Иохан 5:30-ийг үзнэ үү.)

“Тэд үргэлж Их Эзэнд тааламжтай зүйлсийг үйлддэг. (Иохан 8:29-ийг үзнэ үү.)

“Тэд зөвхөн Их Эзэний төлөө үхээд зогсохгүй илүү чухал нь тэд Түүний төлөө амьдрахыг хүсдэг.

“Тэдний гэрт нь ороход тэдний ханан дахь зургууд, тавиур дээрх номууд, тэнд сонсогдох хөгжим, тэдний үгс болон үйлдлүүд нь тэднийг Христэд итгэгчид гэдгийг илтгэдэг.

Тэд бүх цаг мөч, бүх зүйлс, бүх газарт Бурханы гэрч болон зогсдог. (Мозая 18:9-ийг үзнэ үү.)

Тэд санаа бодол болгондоо Христ рүү харах үедээ оюун бодолдоо Түүнийг агуулдаг. (С ба Г 6:36-г үзнэ үү.)

“Тэд дур хүслээ Түүнд мөнхөд захируулснаар тэдний зүрх сэтгэлд Христ оршдог. (Aлмa 37:36-г үзнэ үү.)” (“Born of God,” Ensign, 1985 оны 11-р сар, 6–7).

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудар судлах тэмдэглэлдээ дараах асуултад хариулж бич: Та энэ долоо хоногийн турш Их Эзэнд амьдралаа бүрэн зориулж байгаагаа харуулж болох ямар арга замууд байна вэ?

Алма 24:23–27-г уншиж, леменчүүд Антай-Нифай-Лихайчуудыг байлдахгүй байгааг хараад ямар үйлдэл хийснийг олж мэд. Энэ судрыг уншихдаа дараах зарчмыг зааж байгаа үг хэллэгүүдийг ол: Бид Их Эзэнд итгэлтэй байснаараа бусдад хөрвөгдөхөд нь тусалж чадна. Их Эзэнд итгэлтэй байх шийдвэр тань танай гэр бүлийн тодорхой гишүүд эсвэл зарим найзуудад тань хэрхэн нөлөөлж болохыг бод.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах өгүүлбэрийг судар судлах тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:

    Би Алма 23–24-р бүлгүүдийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: