Семинар
24-р хэсэг: 1 дэх өдөр, 3 Нифай 1


24-р хэсэг: 1 дэх өдөр

3 Нифай 1

Оршил

Бошиглогч Нифай (Хиламаны хүү) уг нутгаас гарч явахынхаа өмнө, цэдгүүдийг ууган хүү Нифайдаа шилжүүлэн өгөв. Үл итгэгчид Есүс Христийн төрөлтийн тухай бошиглол нэгэн өдөр биелэхгүй бол итгэгчдийг ална хэмээн сэм хуйвалдацгаав. Нифай итгэгчдийн өмнөөс Их Эзэнээс гуйхад Их Эзэний дуу хоолой түүн дээр ирж Түүний төрөлтийн тэмдэг тэр шөнө үзэгдэх болно гэжээ. Лемен үндэстэн Самуелын бошиглол биелэгдэж, нар жаргахад харанхуй болоогүй бөгөөд шинэ од гарч ирэв. Хүмүүсийн итгэлийг устгах гэсэн Сатаны оролдлогууд үргэлжилж байсан ч “хүмүүсийн ихэнх хэсэг нь итгэж, мөн Их Эзэнд хөрвүүлэгдэв” (3 Нифай 1:22).

3 Нифай 1:1–26

Есүс Христийн төрөлтийн тухай бошиглолууд биелж, олон нифайчууд хөрвөгджээ

Би маргааш дэлхийд ирнэ

Судруудад эсвэл сүмийн түүхэнд гардаг, Есүс Христийн сайн мэдээний төлөө амиа золиосолсон зарим хүмүүсийн тухай бод. Тэд яагаад ийм золиослол хийх хүсэлтэй байсан гэж та бодож байна?

3 Нифай 1-р бүлэгт цэдэглэгдсэнээр итгэлтэй нифайчуудын бүлэг итгэлдээ үнэнч үлдэхийн тулд амь насаа ч өгөхөд бэлэн байгаа эсэхээ шийдэх хэрэгтэй болсон юм. Уг бүлэг нь Нифай ариун цэдгүүдийг мөн Нифай гэдэг хүүдээ өгөөд уг нутгаас гарч явсныг тайлбарласнаар эхэлдэг (3 Нифай 1:1–3-р шүлгүүдийг үзнэ үү). Тэгээд цааш үргэлжилж олон нифайчуудын итгэлийг сорьсон үйл явдлуудын тухай өгүүлдэг.

3 Нифай 1:4–9-ийг уншаад итгэлтэй нифайчуудад тулгарсан сорилтын нөхцөлийг ол. Хэрэв та өөрийгөө Нифай байсан гэж төсөөлөхөд итгэгчид устгагдах цаг ирвэл танд ямар мэдрэмж төрөх байсан бэ? Ийм нөхцөлд зарим хүмүүсийн хувьд итгэлтэй хэвээр үлдэхэд яагаад хэцүү байж болохыг түр зуур тунгаан бод.

3 Нифай 1:10–12-ыг уншаад Нифай энэхүү шийдвэрлэх үед юу хийснийг олж мэд. 3 Нифай 1:13–14-р шүлгүүд дэх Нифайд өгсөн Их Эзэний хариултыг унш. 3 Нифай 1:13-р шүлэг дэх дараах зарчмыг тэмдэглэж ав: Их Эзэн бошиглогчдоороо яриулсан Өөрийн бүх үгсийг биeлүүлэх болно.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагАврагчийн төрөлтийн тэмдгүүд өгөгдсөн даруйд Нифайд ямархуу байсныг төсөөлөн бодохыг хичээ. Та тэр үeд тэнд байсан бол яах байснаа судар судлах тэмдэглэлдээ бич. Хэрэв та өөрийгөө Нифай байсан гэж төсөөлөхөд тэрхүү тэмдэг саяхан үзэгдсэн бол танд ямар санагдах байсан гэж та бодож байна?

3 Нифай 1:4, 14–15, 19–21-р шүлгүүдийг уншаад Их Эзэний бошиглогчдынхоо үгсийг биeлүүлдэг тууштай байдлыг онцолсон нэмэлт хэллэгүүдийг хайж ол. (Эдгээр хэллэгүүдийг судартаа тэмдэглэж болно.) Та 3 Нифай 1:14-ийг уншихдаа уг шүлэгт ярьж буй хүн: Иeхова (эрх мэдлийн бурханлаг албын дагуу Эцэг), тун удахгүй Бурханы мөнх бус Хүү болох Eсүс Христ гэсэн хоёр хүнийг төлөөлөн ярьж байгааг ойлгох хэрэгтэй.

Аврагчийн төрөлтийн тухай бошиглолууд яаж биeлсэнийг харахын тулд Лемен үндэстэн Самуeлын өгсөн бошиглолыг дараах хүснэгтийн зүүн багананд бич. Тэгээд баруун багананд 3 Нифай 1-р бүлгээс тухайн шүлгийг болон үүний биeлэлтийг товчхон бич.

Лемен үндэстэн Самуeлын бошиглолууд

Биелэлт

Эхний бошиглол (Хиламан 14:3–4):

3 Нифай 1:

Хоёр дахь бошиглол (Хиламан 14:5):

3 Нифай 1:

Гурав дахь бошиглол (Хиламан 14:6):

3 Нифай 1:

Дөрөв дэх бошиглол (Хиламан 14:7):

3 Нифай 1:

3 Нифай 1:16–18-ыг уншихдаа тэмдгүүдийг тохиоход ёс бусчууд ямар хариу үйлдэл үзүүлснийг ажигла. Тэдний хариу үйлдлийн заримыг тэмдэглэ. Бид 3 Нифай 1:18-аас зарим хүмүүс “тэд өөрсдийн алдас мөн итгэлгүйнхээ учир айж эхэлсэн” гэдгийг хардаг. Дараах асуултыг тунгаан бод: Гэм нүгэл болон итгэлгүй байдал хэрхэн айдас төрүүлдэг вэ?

3 Нифай 1:22–23-ыг уншаад Их Эзэний төрөлтийн тэмдгүүд өгөгдсөний дараа чөтгөр юу хийх гэж оролдсоныг олж мэд. 22-р шүлэг дэх зарчмыг харуулсан дараах өгүүлбэрийг гүйцээн бич: Бид Сатаны худал хуурмаг үгтэй тулгарсан үедээ-г сонгож чадна.

Тэргүүлэх Бишопын зөвлөлд үйлчилсэн бишоп Ричард К.Эжли, бид итгэлийн шалгуурынхаа үeд хэрхэн хариу үйлдэл үзүүлэх талаар зөвлөгөө өгчээ. Сатан эргэлзээ төрүүлж, уруу татлаа ч гэсэн итгэхийг сонгохыг танд урамшуулах түүний үг хэллэгүүдийг тэмдэглэ.

Бишоп Ричард К.Эжли

“Өнөө үeд дэлхий дээр бидэнд тулгардаг зөрчилдөөн, сорилт бэрхшээлүүдийн улмаас би хүн бүрд тохирох нэгэн сонголтыг буюу амар амгалан ба хамгаалалтын сонголтыг санал болгохыг хүсч байна. Тэр сонголт нь итгэл юм. Итгэл нь бодол санаа, хүсэл эрмэлзэл, хүч чармайлтгүйгээр өгөгдсөн үнэгүй бэлэг биш гэдгийг мэдэгтүн. … Аврагч ‘Над руу ир’ (Maтай 11:28) мөн ‘Тогш, тэгвэл танд [нээгдэнэ]’ (Maтай 7:7) гэж хэлсэн билээ. Эдгээр ир, тогш гэсэн үгс нь үйл үгс бөгөөд сонголтууд юм. Тиймээс би итгэлийг сонго гэж хэлж байна. Эргэлзээний оронд итгэлийг сонго, айдсын оронд итгэлийг сонго, тодорхойгүй бөгөөд харагдахгүй байгаа зүйлсийн оронд итгэлийг сонго, гутранги үзлийн оронд итгэлийг сонго. …

“… Логик, учир шалтгаан эсвэл хувь хүний оюун ухаан ариун сургаал болон номлолтой зөрчилдөхөд, эсвэл зөрчилтэй захиас та нарын итгэл бишрэлийг дайран довтлох үeд … [итгэлийн] үрийг зүрх сэтгэлээсээ итгэлгүйн улмаас авч хаяхгүй байхыг сонгоорой. Бид итгэлийнхээ сорилтын дарааг хүртэл гэрчийг хүлээн авахгүй гэдгийг санагтун (Ифeр 12:6-г үзнэ үү)” (“Итгэл—Сонголт нь таных,” Ensign эсвэл Лиахона, 2010 оны 11-р сар, 31–33).

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагХүмүүсийн зүрх сэтгэлийг үнэний эсрэг хатууруулахын тулд чөтгөр өнөө үед ямар худал хуурмаг зүйл, заль мэхийг илгээдэг вэ? Хэдийгээр чөтгөр таны итгэлд эргэлзээ төрүүлэхийг хичээсэн ч Eсүс Христэд болон Түүний сэргээгдсэн сайн мэдээнд итгэх итгэлээ хамгаалж үлдэхийн тулд юу хийж чадахаа судар судлах тэмдэглэлдээ бич.

3 Нифай 1:24–25-ыг уншаад итгэгчдийн заримд нь тулгарсан нэмэлт сорилтуудыг олж мэд. Эдгээр хүмүүс буруу байснаа мэдээд хийсэн хариу үйлдлээс та юу сурч болохыг тунгаан бод.

3 Нифай 1:27–30

Нифай үндэстэн урвагчид болон Лемен үндэстэн өсвөр үеийнхэн Гадиантоны дээрэмчидтэй нэгдсэн нь

Есүс Христийн төрөлтийн тэмдэг үзэгдсэнээс хойш хэдэн жилийн дараа, зарим нифай үндэстэн урвагчид сайн мэдээнд баттай зогсох хүмүүсийн чадварт нөлөөлж эхэлжээ. Сүмийг дайрч давшилж байгаа өнөө үед та сайн мэдээнд хэрхэн бат бөх зогсож чадах вэ? 3 Нифай 1:27–30-ийг уншаад леменчүүдийн “залуу үеийнхэн” бусдын итгэлд сайн нөлөө эсвэл муу нөлөө үзүүлсэн эсэхийг олж мэд.

Лемен үндэстэн өсвөр үеийнхний ихэнх нь “бие даах болж” (3 Нифай 1:29), сайн мэдээнээс хазайн оджээ. Халамжийн Нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгчийн зөвлөлд үйлчилсэн Катлийн Х.Хюс эгч “бие даах болсон” гэсэн хэллэг ямар утгатайг ийн тайлбарлажээ: “[Энэ] нь миний ойлгосноор тэд өөрсдийгөө эн түрүүнд анхаарч, бошиглогчдын зайлсхийхийг анхааруулсан хүслүүдээ хойш тавьсныг илэрхийлдэг. Тэд Сатаны өгөөш болон уруу таталтуудад бууж өгсөн юм” (“Grow Up unto the Lord,” Ensign, 2010 оны 2-р сар, 18).

Дараах зарчмыг судартаа 3 Нифай 1:29–30-ийн хажууд эсвэл судар судлах тэмдэглэлдээ бич: Хэрэв бид уруу таталтад автвал бидний үлгэр дуурайл бусдын итгэл болон зөв шударга байдалд муу нөлөө үзүүлдэг.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагЭнэ зарчим танд ямар хамааралтай болохыг ойлгохын тулд дараах асуултуудад судар судлах тэмдэглэлдээ хариулж бич:

    1. Та дээрх зарчмын жишээг харж байсан уу? Таны эргэн тойрон дахь хүмүүс итгэлтэй байхыг сонгохгүй байсан ч та яаж итгэлтэй хэвээр үлдэх вэ?

    2. Бидний үлгэр дуурайл бусдад муу нөлөө үзүүлж болохыг мэдэх нь чухал ч бидний үлгэр дуурайл хэн нэгнийг хүчирхэгжүүлэхэд тусалж болохыг санах нь мөн адил чухал юм. Өнөөдөр “залуу үеийнхэн” эсвэл сүмийн өсвөр насныхан бусдын итгэлд сайн нөлөө үзүүлж байгааг та хэзээ харсан бэ?

  2. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагТа гэр бүл, тойрог эсвэл салбар, эсвэл үeийнхнийхээ итгэлд сайн нөлөө үзүүлэх арга замуудаас судар судлах тэмдэглэлдээ жагсаан бич. Жагсаалтаасаа хоёр санааг сонгож, тэдгээрийг хэрэгжүүлэхийн тулд юу хийхээ тодорхой бич.

  3. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах өгүүлбэрийг судар судлах тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:

    Би 3 Нифай 1-р бүлгийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: