Семинар
31-р хэсэг: 3 дахь өдөр, Моронай 6


31-р хэсэг: 3 дахь өдөр

Моронай 6

Оршил

Моронай сүмд баптисм хүртэхэд бэлдэх зарим шалгуурыг тайлбарлаж, ялтсууд дээр бичихээ төгсгөл болгоход ойртжээ. Дараа нь тэрээр бусад гишүүдээ халамжлах ёстой гэсэн сүмийн гишүүдийн үүргийг тоймлов. Моронай түүнчлэн сүмийн цуглаануудын зорилгыг тайлбарлаж, сүмийн цуглаанууд нь Ариун Сүнсний нөлөөн дор удирдагдах ёстойг онцлов.

Moронай 6:1–3

Моронай баптисмын шаардлагуудыг илэрхийлэв

баптисм хүртэж буй хүү

Танд хэдэн сарын дараа найман нас хүрэх гэж байгаа дүү байгаа гэж төсөөл. Аав ээж тань танаас баптисмд хэрхэн бэлдэх тухай хичээл гэр бүлийн үдэш дээр заагаач гэж хүсжээ.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагХэрвээ та яг одоо энэ хичээлийг заах байсан бол баптисм хүртэхэд бэлдэхэд нь дүүдээ туслахын тулд юу заах байсан бэ? Бодож байгаа зүйлсээ судар судлах тэмдэглэлдээ бич.

Цэдэгтээ ариун ёслолын залбирлыг оруулсныхаа дараа (Moронай 4–5-ыг үзнэ үү) Моронай баптисмын ёслолын талаар заавар нэмсэн. Moронай 6:1–3-ыг судлаад баптисмын шаардлагуудыг ол. Олж тодорхойлсон шаардлагуудаа судартаа тэмдэглэж болно.

Таны бодлоор баптисм хүртэхийг хүсч буй хүмүүс “зохистой байгаагаа үзүүлэхүйц үр жимс” авчрах гэдэг нь ямар утгатай вэ? (Моронай 6:1).

Баптисм хүртэхээсээ өмнө “харууссан зүрх болоод гэмшсэн сэтгэлтэй” байх нь (Moронай 6:2) ямар утгатай болохыг тунгаан бод. Moронай 6:1–3-д гарсны дагуу Моронай баптисмаар дамжуулан бид Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авч, эцсээ хүртэл Түүнд үйлчлэх гэрээ хийдэг гэдгийг тайлбарлав. Есүс Христэд үйлчлэх зорилготой байж, үүнийгээ хүчирхэгжүүлэхийн тулд та юу хийж байгаа вэ?

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагБаптисм хүртсэнээсээ хойш Есүс Христэд үйлчлэх зорилготой байж, үүнийгээ хүчирхэгжүүлэхийг хичээж байсан зарим арга замуудаа судар судлах тэмдэглэлдээ дүрслэн бич.

Моронай 6:4

Моронай сүмийн гишүүдийг хэрхэн халамжилж, сүнслэгээр тэжээхийг тайлбарлав

Хувь хүмүүс баптисм хүртэхээсээ өмнө хийх шаардлагатай зүйлсийг тайлбарласныхаа дараа Моронай баптисм хүртсэн шинэхэн гишүүд гэрээндээ хэрхэн итгэлтэй хэвээр үлдэх талаар тайлбарлав. Moронай 6:4-ийг уншаад шинэ гишүүд итгэлтэй хэвээр үлдэхэд нь туслах юу хийснийг ол.

Сүмийн бусад гишүүдийн төлөө хүлээсэн ямар үүрэг танд байгаа тухай Moронай 6:4-өөс сурсан зүйлээ тоймлон бич.

Бурханы үгээр тэжээгдсэнээс ирэх ямар адислалуудыг Moронай 6:4-т заадаг вэ?

Moронай 6:4-д заасан нэг чухал үнэн бол сүмийн бусад гишүүдийг санаж, сүнслэгээр тэжээх үүрэг хариуцлага бидэнд байдаг хэмээх үнэн юм.

Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холланд бие биенээ Бурханы үгээр тэжээхийн чухлыг гэрчилсэн юм: “Хэдийгээр эдгээр нь бүгд чухал ч гэсэн ихэнх хүмүүс сүмд зүгээр л сайн мэдээний хэдэн шинэ нотолгоо хайж эсвэл хуучин найзуудтайгаа уулзах гэж ирдэггүй. Тэд сүнслэг туршлагыг хайж ирдэг. Тэд амар амгаланг хүсдэг. Тэд итгэлээ бэхжүүлж, найдвараа шинэчлэхийг хүсдэг. Товчхон хэлбэл тэд Бурханы сайн үгээр тэжээгдэж, тэнгэрийн хүчээр хүчирхэгжихийг хүсдэг. Ярьж, зааж, удирдахаар дуудагдсан бид тэдэнд чадах чинээгээрээ туслах үүрэгтэй” (“A Teacher Come from God,” Ensign, 1998 оны 5-р сар, 26).

Хэчнээн олон хүн таны төлөө залбирч, хичээл бэлдэж, таныг урамшуулж, сүмд идэвхтэй байхыг дэмжиж, сорилт бэрхшээл тулгарахад танд тусалж байсан тухай та бодож байсан уу?

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагТаныг чухал үед санасан эсвэл таныг сүнслэгээр тэжээсэн хоёр юмуу гурван хүний тухай судар судлах тэмдэглэлдээ бич.

Хэн нэгэн таныг санаж, Бурханы үгээр тэжээсэн учраас та хэр их адислагдсан тухайгаа гэр бүлийн гишүүн эсвэл найзтайгаа ойрын хугацаанд ярилц.

Тэргүүн Зөвлөлийн нэгдүгээр зөвлөх, Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг чуулгынхаа бусад гишүүдийн төлөөх өөрийн үүрэг хариуцлагыг гүйцэлдүүлэхийн чухлыг санасан тойргийнхоо нэгэн диконы түүхийг ярьсан юм:

Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг

“Түүний чуулгын нэг гишүүн манай гэрийн ойролцоо амьдардаг байсан юм. Манай хөрш хүү чуулгын хуралд хэзээ ч оролцож байгаагүй бөгөөд чуулгын гишүүдтэй хамт ямар ч зүйл хийж байгаагүй. Түүний хойд эцэг нь сүмийн гишүүн биш, ээж нь сүмд явдаггүй байлаа.

“Тэдний диконы чуулгын ерөнхийлөгчийн зөвлөл нэгэн ням гаргийн өглөө хуралджээ. … Ерөнхийлөгчийн зөвлөлийн хурлын үер эдгээр 13 настай хоньчид хэзээ ч ирж байгаагүй тэр хүүг санажээ. Тэдний хүлээж авсан зүйлс нь тэр хүүд хэчнээн хэрэгтэй болох талаар тэд ярилцав. Ерөнхийлөгч нь нэг зөвлөхөө тэрхүү төөрсөн хонины араас явуулахаар томилжээ.

“Тэр зөвлөх би хүүг танина, ичимхий гэдгийг нь ч мэдэх бөгөөд тэрхүү үүрэгт ажлын хэцүүг бас мэднэ. Тэгээд тэр хүү манай гэрийн хажуугаар сүмд ирдэггүй хүүгийн гэр рүү замаар бодлогошронгуй явахыг би цонхоороо харж байлаа. Хоньчин халаасандаа гараа хийжээ. Тэр газар ширтэн алхана. Хүрэх газар руугаа очихыг хүсч байгаа эсэхдээ эргэлзэж байгаа мэт тэрээр удаан алхаж байлаа. 20 орчим минутын дараа тэрээр төөрсөн диконы хамт замаар уруудан алхаж байв. Тэрхүү үзэгдэл хэд хэдэн ням гарагт давтагдлаа. Төөрч мөн олдсон хүү удалгүй өөр тийшээ нүүв.

“… Олон жилийн дараа би тэрхүү ерөнхийлөгчийн чуулга хуралдсан өрөөнөөс бүхэл бүтэн тив алгасан нэгэн гадасны чуулганд оролцож байлаа. Нэгэн буурал үстэй эр над руу хүрч ирээд намуухнаар ‘Олон жилийн өмнө миний ач хүү танай тойрогт амьдардаг байсан юм’ гэж хэллээ. Тэрээр надад ач хүүгийнхээ амьдралын талаар хүндлэлтэйгээр ярьсан юм. Тэгээд тэр замаар өгсөн удаан алхаж байсан диконыг олж чадах эсэхийг надаас асуусан. Түүнд талархаж байгааг нь мөн ач хүү нь одоо эрийн цээнд хүрсэн бөгөөд одоо хүртэл тэр талаар санадаг гэдгийг дамжуулан хэлж өгөхийг надаас хүссэн юм” (“Watch with Me,” Ensign, 2001 оны 5-р сар, 38–39).

Их Эзэн таныг “санаж” эсвэл “тэжээгээсэй” хэмээн хүсч байж болох тодорхой хүмүүсийн талаар бод. Тэднийг сүнслэгээр тэжээж болох аргаа төлөвлө. Тэдний нэрийг цаасан дээр бичээд санахад тань туслах газарт байрлуул.

Moронай 6:5–9

Моронай сүмийн хурал цуглаануудын зорилго болон хэрхэн удирдан явуулах ёстойг тайлбарлав

Өөрийгөө сүүлийн хэдэн долоо хоног сүмд явах нь утгагүй, уйтгартай болохоор сүмд явахыг хүсэхгүй байна гэж хэлж байгаа өсвөр үеийн хүүхдийн эцэг эх хэмээн төсөөл. Хүүхэддээ сүмд тогтмол явах зөв шалтгаануудыг ойлгож, сүмд явахад нь урамшуулан дэмжихийн тулд юу хэлэхээ эргэцүүлэн бод.

Моронай цэдэгтээ түүний амьдарч байсан өдрүүдэд сүмийн гишүүдийн цугларч байсан шалтгааныг тайлбарлахаар сүнсээр нөлөөлөгджээ. Moронай 6:5–6-г уншаад дараах өгүүлбэрийг хэрхэн гүйцээж бичиж болохыг ол: Сүмийн гишүүд бид -н тулд ойр ойрхон цугладаг.

Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Даллин Х.Өүкс сүмд явах талаарх хандлагаа өөрчилснөө илэрхийлсэн найзынхаа захианы хэсгээс хуваалцсан юм.

Ахлагч Даллин Х.Өүкс

“Нэгэн ухаант найз минь ингэж бичсэн юм:

“‘Олон жилийн өмнө би сүмд явах хандлагаа өөрчилсөн юм. Би зөвхөн өөрийнхөө төлөө сүмд явахаа больж, харин бусдын төлөө явах болсон. Би ганцаараа сууж буй хүмүүст сайн уу гэж хэлэх, айлчлагчдад тавтай морилохыг урьж, … ямар нэгэн үүрэг даалгаврыг сайн дураараа хийх болсон. …

“‘Товчхондоо, би долоо хоног бүр бусдаар үйлдүүлэлгүй, идэвхтэй байх зорилготойгоор мөн хүмүүсийн амьдралд эерэг өөрчлөлтүүдийг хийхээр явдаг болсон юм. Ингэснээр сүмийн цуглаануудад оролцох миний оролцоо илүү их утга учиртай мөн үр дүнтэй болсон.’

“Энэ бүхэн нь авахын төлөө биш, өгөхийн төлөө үйлдэж мөн үйлчлэх үедээ бид илүү аз жаргалтай, үр дүнтэй байдаг гэсэн мөнхийн зарчмыг харуулж байна” (“Unselfish Service,” Ensign эсвэл Лиахонa, 2009 оны 5-р сар, 107).

Та дээрх өгүүлбэрийг бөглөхдөө дараах санаануудаас заримыг нь бичсэн байж магадгүй.

Сүмийн гишүүд бид … -н тулд ойр ойрхон цугладаг

  • мацаг барьж залбирах

  • бие биенээ сүнслэгээр хүчирхэгжүүлэх

  • Их Эзэн Есүс Христийн дурсамжтайгаар ариун ёслолоос хүртэх

Тойрог юмуу салбарынхаа гишүүдтэй хамт мацаг барьж, залбирахын чухлыг танд заасан туршлагаа сана.

ариун ёслолын цуглаанд сууж буй гэр бүлүүд
  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах асуултуудад судар судлах тэмдэглэлдээ хариулж бич:

    1. Хэрэв та бусдыг сүнслэгээр хүчирхэгжүүлэх хүсэлтэйгээр оролцвол сүм дэх туршлагууд тань хэрхэн өөрчлөгдөх бол?

    2. Есүс Христийн дурсамжтайгаар ариун ёслолоос тогтмол хүртэх нь яагаад үнэ цэнэтэй вэ?

    3. Дээр жагсаан бичсэн зорилгуудын төлөө сүмд очих нь “[таныг] зөв замд байлгахад” хэрхэн туслах вэ? (Моронай 6:4).

Moронай 6:7–8-ыг уншаад Моронайгийн үед байсан сүмийн гишүүд юуг “дагаж мөрдөхдөө чанд”, өөрөөр хэлбэл тэд юунд онцгой анхаарал хандуулдаг байсныг ол. Бид бие биедээ нүглээс хол байж, наманчлах хэрэгтэй гэж урамшуулж, заах нь яагаад чухал гэж та бодож байна вэ?

Моронай бид үнэн хүсэлтэйгээр наманчилж, өршөөлийг ойр ойрхон гуйвал өршөөгдөх болно хэмээн гэрчилжээ. Та энэхүү үнэнийг Moронай 6:8-д тэмдэглэх хэрэгтэй.

Моронай энэ бүлгийг манай сүмийн цуглаанууд хэрхэн удирдагдах ёстойг зааснаар дуусгав. Moронай 6:9-ийг уншаад сүм дэх цуглаануудыг хэн удирдах ёстойг тодорхойл. Сүмийн цуглааны үеэр ялангуяа Ариун Сүнсний нөлөөг мэдэрч байсан үеэ бод.

Сүмийн цуглаанууд Ариун Сүнсний хүчээр удирдагдах ёстой гэдэг зарчим нь танд хэрхэн хамаарах вэ? Танаас сүмийн цуглааны үеэр үг хэлэх эсвэл хичээл заахыг хүссэн бол тухайн цуглаан дээр таны хэлэх үгс Ариун Сүнсний удирдамж ба нөлөөг дэмждэг болохыг батлахад та хэрхэн тусалж чадах вэ?

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагИрэх ням гаргийн сүмийн цуглааныг хэрхэн угтах төлөвлөгөөгөө судар судлах тэмдэглэлдээ бич. Шүтлэг бишрэлдээ Ариун Сүнсийг урих арга замууд болон өөрийнхөө оролцоогоор бусдыг хэрхэн санаж, тэжээж болох тухайгаа бичиж болно.

  2. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах өгүүлбэрийг судар судлах тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:

    Би Moронай 6-р бүлгийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: