Семинар
19-р хэсэг: 3 дахь өдөр, Алма 37


19-р хэсэг: 3 дахь өдөр

Алма 37

Оршил

Алма 37-д цэдэглэснээр Алма хүү Хиламандаа өгөх зөвлөгөөгөө үргэжлүүлж, түүнд ариун цэдгүүдийг хариуцуулан өгдөг. Тэрээр судрууд нь мянга мянган леменчүүдийг Их Эзэнд авчрах арга хэрэгсэл байсан гэдгийг Хиламанд сануулж, мөн Их Эзэнд эдгээр цэдгүүдээр гүйцэлдүүлэх өөр олон агуу зорилго байгааг бошигложээ. Алма хүмүүст юу заах ёстой талаар Хиламанд удирдамж өгч, Аврагчийн үгсийг Лиахонатай харьцуулан, Есүс Христийн үгсээс удирдамж эрэлхийлэхийн ач холбогдлыг заав.

Алма 37

Алма Хиламанд цэдгүүдийг хадгалах итгэл хүлээлгэж, зарлигуудыг дагахыг түүнд зөвлөж, Лиахона итгэлийн дагуу ажилладгийг түүнд сануулав

Дараах жишиг зургийн талаар бод:

нум сум

Дэлхийд өөрчлөлт гаргасан гэрлийн чийдэн гэх зэрэг өчүүхэн бөгөөд энгийн хоёр, гурван зүйлийн талаар бод. Таны амьдралд сайн бөгөөд том өөрчлөлт гаргасан өчүүхэн зүйлсийн талаар бод. Тэдгээр өчүүхэн зүйлсийн хоёрыг нь дээрх жишиг зургийн зүүн талд бич. Эдгээр өчүүхэн зүйлсийн амьдралд тань гаргасан том өөрчлөлтүүдийг дүрсэлсэн хэдэн үгийг баруун талд нь бич.

Алма 37-д цэдэглэснээр Алма өөрийн хүү Хиламаныг ариун цэдгүүдийн дараачийн хариуцагч болгон бэлтгэсэн ажээ. Алма Хиламанд Их Эзэний төлөвлөгөөн дэх өчүүхэн бөгөөд энгийн зүйлсийн үүргийн талаарх зарчмыг заажээ. Алма 37:6–7-г уншиж, дараах зарчмыг гүйцээн бич: Их Эзэн мөнхийн зорилгоо тохиолгохын тулд -аар ажилладаг.

Алма 37:1–7-г уншиж, Алма өчүүхэн бөгөөд энгийн зүйлсийг юу гэж дүрсэлснийг олж мэд. Мөн Алма 37:8–10-аас гуулин ялтсууд Мормоны Номын хүмүүсийг (судруудыг агуулсан) агуу зүйлс рүү удирдсан арга замуудыг олж мэд. Та эдгээр адислалуудыг унших үедээ хувиараа судар судалснаар хүлээн авсан адислалуудаа судартаа тэмдэглэ.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудар судлах тэмдэглэлдээ дараах асуултад хариулж бич: Судрууд таны амьдралд ямар арга замаар агуу зүйлс тохиолдоход хүргэсэн бэ? Тэдгээрээс хоёр эсвэл гурвыг нь бичнэ үү.

Алма ариун цэдгүүдийг хүү Хиламандаа хариуцуулан өгөхдөө түүнд өгсөн зөвлөгөөг Алма 37:13–16-д цэдэглэсэн байдаг. Эдгээр шүлгүүдийг судалж, Алмагийн заасан зарчмуудыг ол. Эдгээр зарчмуудын нэг нь: Хэрэв бид Их Эзэний зарлигуудыг дагавал, бид дэгжих болно. Энэ зарчим нь уг хичээлийн эхэнд байгаа жишиг зурагтай хэрхэн холбогдож байгааг тунгаан бод.

Алма 37:35–47-д цэдэглэснээр Их Эзэн, Есүс Христэд итгэх итгэлээр ёс бус явдал болон уруу таталтыг хэрхэн даван туулахыг хүмүүст заах тухай зааврыг Алма Хиламанд өгсөн байна. Эдгээр сургаалуудыг хамарсан хоёр хичээлийн тоймыг доор өгөв. Хичээл бүрийг холбогдох судруудын хамт судал. Дараа нь эдгээр хичээлүүдийн нэгийг гэр бүлийнхээ нэг гишүүнд, гэр бүлдээ (боломжтой бол гэр бүлийн үдшийн хичээлийн нэг хэсэг болгон), эсвэл найздаа заахаар бэлтгэ. Та хичээлээ хэнд, хаана заахаас хамааран зарим өөрчлөлтүүдийг оруулж болно. Заах цагаа товлож, сонгосон өдрөө хичээлээ заа. Мөн гэрээр суралцах дараагийн ангидаа хичээлийн тоймоо авчирч, нэр дуудсан тохиолдолд ангийхандаа уг хичээлийг заахад бэлэн бай.

1-р хичээл—Алма 37:35–37

Мод тарьдаг хүмүүс зулзган модыг тулгуур шонд уяж бэхэлдэг бөгөөд модыг томорсны дараа тулгуураа авах нь нийтлэг байдгийг заадаг хүмүүстээ тайлбарла. Асуулт: Яагаад зулзган модонд ургаж байх үед нь тулгуур хэрэгтэй гэж та бодож байна вэ?

Ерөнхийлөгч Гордон Б.Хинклигийн амьдралд тохиолдсон дараах туршлагыг унш:

хазайсан мод

Ерөнхийлөгч Гордон Б.Хинкли гэрлэснийхээ дараахан гэрийнхээ ойролцоо нэг зулзган мод тарьжээ. Он жилүүд улиран өнгөрөх тусам тэрээр модондоо улам бага анхаарал тавьдаг болсон гэнэ. Нэг өдөр тэрээр модыг нялх, уян хатан байх үед нь зүүнээс салхилдаг салхинаас болж хэлбэрээ алдаж, баруун тийш хазайсныг харжээ. Тэр гарч очоод, модоо тэгшлэхээр оролдсон ч модны гол хэтэрхий бүдүүн байлаа. Тэр олс, дамартай татлага ашиглан модоо тэгшлэхийг хичээсэн ч мод огт тэгширсэнгүй. Эцэст нь, тэрээр хөрөөгөө авч баруун талд нь ургасан том мөчрийг тайрахад модонд муухай ором үлдээсэн байна. Тэрээр хожим нь модныхоо талаар ийн ярьжээ:

тайрагдсан мод

“Би тэр модыг тарьснаас хойш хагас зуун жил өнгөрчээ. Одоо тэнд манай охин гэр бүлтэйгээ амьдардаг. Би нэг өдөр нөгөөх модоо дахин харлаа. Мод маш том болжээ. Мөн хэлбэр нь ч сайжирсан байлаа. Энэ мод гэрийнх нь хувьд үнэт өв юм. Гэвч модыг залуу байхад нь тэгшлэх гэж оролдоод түүнийг гэмтээсэн миний арга хэчнээн муйхар байж вэ.

их биедээ тайрсан ормуудтай мод

“Энэ модыг анх тарих үед жижигхэн уяа л үүнийг салхины хүчнээс хамгаалж чадах байсан юм. Би багахан хүч чармайлт гаргаж, модыг уяж болох байсан, тэгэх ч ёстой байсан юм. Гэвч би ингэж уяагүйгээс энэ мод салхины хүчинд бөхийжээ” (“Bring up a Child in the Way He Should Go,” Ensign, 1993 оны 11-р сар, 59).

тулгууртай зулзган мод

Алма 37:35 дахь Хиламанд Алмагийн өгсөн зөвлөгөөг хэн нэгнээр уншуулж, энэ шүлэг нь Ерөнхийлөгч Хинклигийн модны талаарх туршлагатай хэрхэн холбогдож байгааг ярилц. (Алма 37:35 нь төгс эзэмших судар юм. Та дараа нь үүнийг амархан олохын тулд тусгайлан тэмдэглэх хэрэгтэй.)

Заадаг хүмүүсээсээ Алма 37:35-д агуулагдсан зарчмыг олохыг хүс. (Иймэрхүү зарчим байж болно: Бид бага залуугаасаа Бурханы зарлигуудыг дагаж сурах ёстой.) Та дараах асуултуудаас нэгийг эсвэл хэд хэдийг асууж болно:

  • Хүмүүс залуудаа Бурханы зарлигуудыг дагаж сурах нь тэдний амьдралд ямар өөрчлөлтийг авчирна гэж та бодож байна вэ?

  • Та өсвөр насандаа зарлигуудыг дагасан нь танд ямар өөрчлөлтүүдийг авчирсан бэ?

  • Залуудаа зарлигуудыг дуулгавартай дагаж сурснаар үлдсэн амьдралдаа адислагдсан хэн нэгний тухай та санаж байна уу? Энэ хүн хэрхэн адислагдсан бэ?

Хэн нэгнийг Алма 37:36–37-г чангаар уншихад урьж, зарлигуудыг дагахад нь тусалж чадах онцгой зөвлөгөөг тэндээс олохыг хүс. Дараах асуултуудыг асуу:

  • Энэ зөвлөгөөг өдөр бүр дагах нь зарлигуудын дагуу амьдрахад тань хэрхэн туслах вэ?

  • Та ямар арга замуудаар бодол санаа, үйлдэлдээ Их Эзэнийг нэгдүгээрт тавихыг хичээдэг вэ? Та хэрхэн сайжирч болох вэ?

  • Залбирдаг хүмүүст ямар амлалтууд өгөгдсөн бэ?

Их Эзэнтэй зөвлөлдөх нь зарлигуудыг сахихад тань хэрхэн тусалсан талаар гэрчлэлээ хуваалц. Зааж буй хүмүүсээ Их Эзэнтэй зөвлөлд гэсэн Алмагийн үгсийг дагахад урь.

2-р хичээл—Aлма 37:38–45

Лиахона

Лихайн гэр бүлийг амлагдсан нутагт хүрэхэд нь туслахаар Их Эзэний өгсөн луужингийн нэрийг мэддэг эсэхийг тэднээс асуу. Тэгээд хэн нэгнээс Алма 37:38-ыг уншихыг хүс. Алма Хиламанд Лиахонаг сануулснаар Бурхан хүүхдүүдээ хэрхэн удирддаг талаар чухал зарчмыг заасан гэдгийг тайлбарла.

Зааж буй хүмүүсээрээ дурдсан шүлгүүдийг уншуулж, дараах асуултуудын хариултыг олуулж хариултыг нь сонс.

  • Алма 37:38–40-д цэдэглэснээр Лиахона хэрхэн ажилладаг байсан бэ?

  • Алма 37:41–42-т цэдэглэснээр зарим үед Лиахона яагаад ажилладаггүй байсан бэ?

  • Алма 37:43–45-д цэдэглэснээр Лиахона юугаараа Христийн үгтэй адилхан бэ?

Далд утга, хэв шинж (Алма 37:43, 45) гэсэн үгсийн утга нь илүү том зүйлсийн бэлгэдэл болон ашиглагдаж байгааг тайлбарла. Жишээ нь: Лихайн гэр бүл Лиахонагийн чиглүүлэгт дуулгавартай эсвэл дуулгаваргүй байсан нь бид Христийн үгэнд дуулгавартай эсвэл дуулгаваргүй байдгийн бэлгэдэл юм. Лихайн гэр бүл Лиахонаг дагаснаар амлагдсан нутагт хүрсний адил бид Христийн үгийг дагавал мөнхийн амьдралыг хүлээн авах болно.

Бид амьдралдаа Есүс Христийн үгсийг хаанаас олж болохыг тайлбарлахыг хэн нэгнээс хүс. (Зарим боломжит хариултууд нь судрууд, орчин үеийн бошиглогчдын үгс, патриархын адислал, Сүнсний өдөөлт зэрэг байж болно.)

Асуулт: Алма Лиахонагийн жишээнүүдийг ашиглан Хиламанд ямар зарчмуудыг заасан бэ? (Хариултууд нь дараах зарчимтай төстэй байж болно: Хэрэв бид Есүс Христийн үгэнд анхаарлаа хандуулбал, тэдгээр нь биднийг мөнхийн амьдралыг хүлээн авахад чиглүүлэх болно.) Та Их Эзэний үгийг сонсож, дуулгавартай дагах нь бидний амьдралд агуу адислалуудыг авчирдаг гэсэн гэрчлэлээ хуваалцах хэрэгтэй.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагЗаахаар сонгосон хичээлээ судлахдаа юу сурснаа дүрсэлсэн хэдэн өгүүлбэрийг судар судлах тэмдэглэлдээ бич.

  2. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах өгүүлбэрийг судар судлах тэмдэглэлдээ бич: Би дараах шүлгүүдийн талаар хичээл заахаар шийдлээ Алма 37: (заах шүлгүүдээ бич). Би энэ хичээлийг (хэнд заахаар сонгосноо бич) (энэ хичээлийг заахаар товлосон өдрөө бич)-нд заах болно.

төгс эзэмших судрын шигтгээ зураг
Төгс эзэмших судар—Алма 37:35

Алма 37:35-ыг тэмдэглэ. Энэ шүлгийг цээжлэхийг хичээ. Дараа нь үүнийг эцэг эх эсвэл өөр нэгэн итгэлтэй насанд хүрэгчид цээжээр эсвэл судраасаа уншиж өг. Тэгээд тэр хүнээсээ дараах асуултуудыг асуу:

  • Бурханы зарлигуудад дуулгавартай байх нь таны амьдралд хэрхэн тусалсан бэ?

  • Танд өсвөр насандаа илүү ухаалаг байхад надад туслах ямар зөвлөгөө байна вэ?

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагТа ярилцсан хүнээсээ Алма 37:35-ын талаар сурсан зүйлээ судар судлах тэмдэглэлдээ бич.

  2. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах өгүүлбэрийг судар судлах тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:

    Би Алма 37-р бүлгийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: