Семинар
21-р хэсэг: 3 дахь өдөр, Алма 53, 56–58


21-р хэсэг: 3 дахь өдөр

Aлма 53; 56–58

Оршил

Хиламан, Ахмад Моронай нар леменчүүдтэй нутгийн өөр өөр хэсгүүдэд тулалджээ. Хиламан их цэргийнхээ леменчүүдтэй хийсэн дайныг дүрсэлж, 2060 залуу дайчдынхаа агуу итгэлд сэтгэл хангалуун бөгөөд бат итгэлтэй байгаагаа илэрхийлсэн захидлыг Моронайд илгээжээ. Их Эзэн эдгээр дайчдын итгэл, зоригийнх нь улмаас тэдэнд тулаануудад ялахад нь тусалж, зовж зүдрэх үед нь бат бөх итгэл болоод найдвараар адисалж байв.

Алма 53; 56

Антипус, Хиламан нарын их цэрэг леменчүүдийн хамгийн хүчтэй их цэргийг ялав

Ахмад Моронай леменчүүдтэй нутгийн нэг хэсэгт тулалдаж байх үед Хиламан их цэргээ нутгийн өөр хэсэг рүү удирддаг. Түүний их цэрэгт Аммоны хүмүүсийн 2000 залуу хөвгүүд багтаж байв. Эдгээр залуу эрсийн эцэг эх нь дайснуудынхаа эсрэг зэр зэвсгээ дахин хэзээ ч агсахгүй гэсэн гэрээнд орсон ч хөвгүүд нь энэхүү гэрээнд ороогүй учраас тэд нифайчуудын их цэрэгт туслах боломжтой байв (Алма 53:10–18-ыг үзнэ үү).

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах жишиг зургийг судар судлах тэмдэглэлдээ зур. Алма 53:18–21-ийг уншиж, тэдгээр 2000 залуу эрс цэргийн албанд явахаасаа өмнө ямар зан чанаруудыг хөгжүүлснийг дүрсэлсэн хэллэгүүдийг ол. Олсон хэллэгүүдээ “Тулалдаанаас өмнө хөгжүүлсэн зан чанарууд” гэсэн гарчгийн доор жагсаан бич. Та эдгээр хэллэгүүдийг судартаа тэмдэглэх хэрэгтэй.

Stick Figure

Нифайчуудын цэргийн удирдагч Антипус болон түүний их цэрэг нутгийн өөрсдийн хэсгийг хамгаалах үед леменчүүд тэднийг тоогоор үлэмж их давамгайлж байв. Хиламаныг түүнд туслахаар 2000 залуу дайчдаа авчрахад Антипус ихэд баярлажээ (Алма 56:9–10-ыг үзнэ үү).

Тэд дайсны эсрэг эхний тулаандаа 2000 залуу дайчид леменчүүдийн хамгийн хүчтэй их цэргийг холдуулан чиглүүлэхэд нифайчуудын цэргийн захирагч Антипус их цэрэгтээ леменчүүдийн цэргийн араас нэхэн хөөхийг тушаасан байна. Антипусын их цэрэг леменчүүдийн их цэргийг гүйцэж, тэднийг зогсоон дайтав. Үргэлжлүүлэн урагшилж байсан залуу дайчид леменчүүд тэдний араас хөөхөө зогссон байгааг мэддэг. Леменчүүд тэднийг буцах үед нь дайрч устгахаар заль мэх хэрэглэн зогссон уу эсвэл Антипусын их цэрэг тэдний араас дайрсан учраас леменчүүд зогссон уу гэдгийг тэд мэдэхгүй байв. Тиймээс Хиламан леменчүүд рүү дайрахаар эргэх ёстой эсэхээ мэдэхгүй байв. (Алма 56:29–43-ыг үзнэ үү.)

Алма 56:43–48-ыг уншиж, тулалдааны нэн чухал үед эдгээр залуу эрсийн харуулсан чанаруудыг дүрсэлсэн хэллэгүүдийг ол. Олж мэдсэн зүйлсээ судар судлах тэмдэглэлдээ “Тулалдааны үеэр харуулсан зан чанарууд” гэсэн гарчгийн доор жагсаан бич. Та мөн эдгээр хэллэгүүдийг судартаа тэмдэглэж болно.

2000 залуу дайчдыг леменчүүдтэй тулалдахаар эргэх үед юу тохиолдсоныг мэдэхийн тулд Алма 56:49, 54–56-г судал. Дараах үнэнийг харуулсан хэллэгүүдийг ол: Бид итгэлээрээ үйлдсэн үед Бурханаас хүч чадлыг хүлээн авч чадна.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудар судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич:

    1. Эдгээр залуу дайчдын зан чанаруудыг өөртөө хөгжүүлэх нь таныг сорилтын нөхцөл байдалтай тулгарах үед танд хэрхэн тусалж чадах вэ?

    2. Та (эсвэл таны мэддэг хэн нэгэн) итгэлээрээ үйлдэн, хүнд нөхцөл байдлыг амжилттай шийдвэрлэх хүч чадлыг Бурханаас хүлээн авсан үеийнхээ тухай дүрсэл.

Алма 57

Хиламаны их цэрэг Антипара, Кууманай хотуудыг буцаан авсан нь

Хоёр мянган залуу дайчид

Хиламан болон түүний их цэрэг Антипара болон Кууманай хотуудыг леменчүүдээс буцааж авах боломжтой байв. Энэ үед Хиламан их цэрэгтээ нэмэлт хүч хүлээн авчээ. Зарахемла нутгаас ирсэн мянга мянган дайчид болон Аммоны хүмүүсийн 60 хөвгүүн түүний их цэрэгт нэгдэв (Алма 57:1–12-ыг үзнэ үү).

Хиламаны их цэрэг Кууманай хотыг буцаан авсны яг дараахан Леменчүүд тэдний эсрэг дахин дайрав. Хиламаны их цэрэг асар их зовж байх үед 2060 залуу дайчин бүх их цэргийнхээ агуу хүч чадал болж байв. Энэхүү тулаанд залуу дайчдын харуулсан зан чанаруудыг мэдэхийн тулд Алма 57:19–21-ийг унш. Эдгээр зан чанаруудыг судартаа тодруулж, судар судлах тэмдэглэлдээ “Тулалдааны үеэр харуулсан зан чанарууд” гэсэн гарчгийн доор жагсаан бич.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагЗалуу дайчдын гол зан чанаруудын нэг нь тэд “яг таг” дуулгавартай байсан явдал юм (Алма 57:21). Судар судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич:

    1. Зарлигийг “яг таг” дуулгавартай дагана гэдэг нь юу гэсэн утгатай гэж та бодож байна вэ?

    2. Захирагчийнхаа үгийг яг таг дагасан нь залуу дайчдыг тулалдаанд ялахад хэрхэн тусалсан гэж та бодож байна вэ?

    3. Их Эзэний зарлигуудыг яг таг дагах нь таны амьдрал дахь сүнслэг байдлын дайнд танд хэрхэн туслах вэ?

Дараах зарчмыг судартаа эсвэл судар судлах тэмдэглэлдээ бич: Бид Их Эзэнийг яг таг дуулгавартай дагах үед Тэр биднийг амьдрал дахь тулаануудад хүчирхэгжүүлэх болно. Бурханы зарлигуудыг “яг таг” дуулгавартай дагах нь яагаад чухал болохыг тайлбарласан Арванхоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Рассэлл М.Нэлсонгийн дараах үгсийг унш:

“Зөвхөн сонгосон зарлигуудаа л дуулгавартай дагаж, бусад зарлигуудыг үл тоомсорлохыг сонгодог хүмүүстэй та тааралдах болно. Би үүнийг зоогийн газарт хоол сонгохтой адилаар дуулгавартай байдалд хандаж байгаа хэрэг гэж боддог. Зарлигуудыг сонгон сахих нь явуургүй бөгөөд зөвхөн зовлон руу хөтөлнө. Хүн Бурхантай уулзахаар бэлтгэхийн тулд Түүний бүх зарлигуудыг сахих ёстой. Зарлигуудыг дуулгавартай дагахад итгэл шаарддаг бөгөөд Түүний зарлигуудыг дагах нь итгэлийг бэхжүүлдэг.

“Дуулгавартай байдал нь Бурханы адислалууд саад тотгоргүйгээр ирэх боломжийг олгодог. Тэрбээр дуулгавартай хүүхдүүдээ боолчлол, гай зовлонгоос ангид байх эрх чөлөөгөөр мөн илүү их гэрлээр адислах болно.

“… Бурханы зарлигуудад дуулгавартай байх нь бие махбодын болон сүнсний хамгаалалтаар хангадаг” (“Ирээдүйг итгэлээр угт,” Ensign эсвэл Лиахона, 2011 оны 5-р сар, 34–37).

Алма 57:25–27-г уншиж, Их Эзэн яагаад тэдгээр залуу дайчдыг хамгаалахын тулд хүчээ илгээсэн талаарх зарим шалтгаануудыг олж мэд. Эдгээр шүлгүүд дэх залуу дайчдын ямар зүйлс танд хамгийн гүнзгий сэтгэгдэл төрүүлж байна вэ?

Бурхан биднийг зөв шударга байх үед ч хэцүү зүйлсээс үргэлж хамгаалдаггүй. Эдгээр залуу дайчид үхлээс хамгаалагдсан ч бүгд шархдаж (Алма 57:25-ыг үзнэ үү), зөв шударга бусад олон нифайчууд алагдсан юм (Алма 57:26-г үзнэ үү). Хэдий тийм ч Бурхан биднийг хэцүү цаг үеүдэд үргэлж хүчирхэгжүүлж, биднийг хэрэгтэй зүйлсээр адислах болно. Эцэст нь Тэрээр зарлигуудыг нь дагадаг бүх хүмүүст мөнхийн адислалуудаа өгөх болно.

Алма 58

Нифайчуудын их цэрэг хангамж, нэмэлт хүч хүлээн авсныхаа дараа Мантай хотыг буцаан эзэлдэг.

Тэд Бурханд найдвараа тавьж байв

Хиламаны их цэрэг леменчүүдтэй тулалдахын хажуугаар бас өөр нэгэн бэрхшээлтэй тулгарчээ. Тэдний тулалдаанууд нифайчуудын төв засгийн газар байрлаж байсан Зарахемлагаас хэсэг зайтай газар болж байжээ. Хиламаны их цэрэг хэд хэдэн хүнд тулалдаанд ялсан ч тэдэнд хэрэгтэй байсан хоол хүнс, хангамж, нэмэлт хүчийг засгийн газраас хүлээн аваагүй юм. Засгийн газар нь яагаад тэднийг дэмжихгүй байсныг тэд мэдэхгүй байв. (Алма 58:7–9-ийг үзнэ үү.)

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагАлма 58:10–12-ыг уншиж, дараах асуултуудад хариул:

    1. Нифайчууд ийм хүнд нөхцөл байдалтай тулгарсан үедээ юу хийсэн бэ?

    2. Их Эзэн тэдний чин сэтгэлийн гуйлтууд болон залбирлуудад хэрхэн хариулсан бэ?

    3. Алма 58:12-т цэдэглэснээр Хиламан болон түүний их цэрэгт Их Эзэний амлалт хэрхэн нөлөөлсөн бэ?

Дараах зарчмыг судартаа эсвэл судар судлах тэмдэглэлдээ бич: Хэрэв бид хүнд хэцүү үедээ Бурханд хандах юм бол бидний итгэлийг хүчирхэгжүүлж, бидэнд найдвар өгч чадах тэнгэрлэг амлалтыг бид хүлээн авч чадна.

Хиламан болон түүний их цэргийн сул дорой байдлаас үл хамааран тэд Мантай хотыг буцааж авах боломжтой байв (Алма 58:13–41-ийг үзнэ үү). Хиламан их цэргийнх нь бүх амжилт Их Эзэний тусламж байсан гэдгийг онцолдог (Алма 58:37-г үзнэ үү).

Хиламан залуу дайчдынхаа амжилтуудыг бахадсаар байв. Алма 58:39–40-ийг судалж, хүнд нөхцөл байдалд залуу дайчид хэрхэн зоригтой байсныг харуулсан үг хэллэгүүдийг ол. Судартаа эдгээр үг хэллэгүүдийг тэмдэглэж болно.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудар судлах тэмдэглэлдээ хүнд үед тусламж хүсэн Бурханд хандаж, Түүний дэмжлэгийг мэдэрсэн үеийнхээ тухай бич.

  2. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах өгүүлбэрийг судар судлах тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:

    Би Алма 53; 56–58-р бүлгүүдийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: