Семинар
7-р хэсэг: 3 дахь өдөр, 2 Нифай 21–24


7-р хэсэг: 3 дахь өдөр

2 Нифай 21–24

Оршил

Мормоны Ном дахь Исаиагийн бошиглолуудын ихэнх нь эцсийн өдрүүдийн тухай байдаг. Тэр сайн мэдээний сэргээлт, Бошиглогч Иосеф Смит, Хоёр дахь ирэлт болон ёс бусчуудын устгалын талаар бошиглосон. Их Эзэн эцсийн өдрүүдэд Өөрийн хүмүүсийг цуглуулахын тулд “үндэстнүүдэд зориулан далбаа босгоно” гэснийг Исаиа урьдчилан харсан (2 Нифай 21:11–12-ыг үзнэ үү). Түүнчлэн Их Эзэн Сатаныг ялж, энх тайван, баяр баяслын эрин болох мянган жилд удирдана гэдгийг Исаиа гэрчилжээ.

2 Нифай 21:1–4, 10–12

Исаиа хожмын өдрүүд дэх Есүс Христийн сайн мэдээний сэргээлтийг урьдчилан харав

Түр зогсоод, таны өөдөөс гэрэл харагдаж эхэлж байна гэж төсөөл. Гэрэл улам хурц тод болсоор байна. Гэнэт Бурханы оршихуйгаас илгээгдсэн элч таны өмнө зогсож байна. Тэрээр танд эртний бошиглолууд биелэх гэж байна, тэдгээрийг биелэхэд та туслах болно гэж хэлэв. Таны хамгийн эхний үйлдэл, бодол, асуулт юу байх бол?

Моронай Иосеф Смитийн өрөөнд үзэгдсэн нь

Моронай 1823 оны 9-р сарын 21-ний шөнө анх Иосеф Смитэд үзэгдэн, тэрээр Исаиа 11-т бичиглэгдсэн 2 Нифай 21-ийг эш татан ярьжээ. Моронай энэхүү бүлэг дэх бошиглолууд нь удахгүй “биелэх болно” хэмээн Иосеф Смитэд хэлдэг (Иосеф Смитийн Түүх 1:40). Исаиагийн эдгээр бошиглолыг судлахдаа Нифай яагаад эдгээр зүйлсийг бага ялтсууд дээр бичиж, Моронай яагаад түүнийг нь Иосеф Смитэд эш татан хуваалцсан юм бол гэдгийг эргэцүүлэн бод.

Бошиглогч Иосеф Смит 2 Нифай 21-р бүлэг дэх бошиглолуудын утгыг тайлбарласан илчлэлтийг хүлээн авчээ. Эрдэмтэд энэ бүлэгт хэрэглэгдсэн бэлгэдэл, тэмдгүүдийн утгыг ойлгох гэж удаан хугацаанд хичээж байгаа. Мормоны Ном болон орчин үеийн бошиглогчид үүний утгыг илүү сайн ойлгоход бидэнд тусалж байна. Жишээ нь, Исаиа мод эсвэл ургамлын дүрслэлийг ашигласан. 2 Нифай 21:1, 10-ыг уншаад, Исаиагийн ярьсан мод эсвэл ургамлын тодорхой хэсгүүдийг олж тодорхойл. Дараа нь эдгээр бэлгэдлүүд нь ямар утгатайг ойлгохын тулд Сургаал ба Гэрээ 113:1–6-г унш. Судартаа эдгээр бэлгэдлүүдийн утгыг бичвэл тустай байж болох юм.

Иессийн гол иш—Есүс Христ

Иессийн гол ишнээс ургасан салаа—Есүс Христийн үйлчлэгч

Иессийн үндэс—Санваарын түлхүүрийг атгагч хувь хүн

“Иессийн гол иш” болон “Иессийн гол ишнээс ургасан салаа” нь хоёул Бошиглогч Иосеф Смитэд хамааралтай гэдгийг тайлбарласан ахлагч Брүс Р.Макконкийн дараах үгсийн талаар бод: “Бид [С ба Г 113:5–6]-д дурдагдсан бошиглогч нь санваар болон хаант улсын түлхүүрүүдийг хүлээж авсан, бидний эрин үед Их Эзэний хүмүүсийн цугларалтын тугийг өргөсөн Иосеф Смит мөн хэмээн буруу ярьж байна гэж үү? Түүнчлэн тэр ‘Христийн мутар дахь Иессийн мөн түүнчлэн Ефраимын эсвээс Иосефын угсааны хагас удам болох, дээр нь их хүч тавигдсан үйлчлэгч’ биш гэж үү? [С ба Г 113:3–4]” (Millennial Messiah [1982], 339–340).

2 Нифай 21:10, 12-ыг уншаад, “Иессийн үндсээр” (Иосеф Смит) дамжуулан Их Эзэний хийх зүйлийн талаар Исаиа юу гэж бошиглосныг ол. Туг гэдэг үг нь хүмүүсийг цуглуулдаг “далбааг” хэлдэг.

Эдгээр шүлгүүд нь дараах үнэнийг заадаг: Их Эзэн Бошиглогч Иосеф Смитээр дамжуулан Өөрийн сайн мэдээ болон сүмийг сэргээсэн бөгөөд эцсийн өдрүүдэд Өөрийн хүмүүсийг цуглуулж байгаа билээ.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах асуултад судрын тэмдэглэлдээ хариулж бич: Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүм хэрхэн дэлхийн туг болж байна вэ?

2 Нифай 21:6–9; 22:1–6

Исаиа мянган жилийг тайлбарласан нь

Христэд итгэгчдийн дунд хамгийн их яригддаг сэдэв бол Аврагчийн мянган жилийн хаанчлал юм. Та үүний талаар бодож байсан уу? Мянган жилийн талаар юу гэж боддог талаар найз тань танаас асуусан гэж төсөөл. Та юу гэж хэлэх вэ?

Төвөгшөөлгүй

Аврагчийн Хоёр дахь ирэлтийн дараа дэлхий дээр өөрчлөлтүүд гарах бөгөөд энэ нь мянган жил үргэлжлэх болно хэмээн Исаиа бошиглов. Энэхүү амар амгалангийн үеийг бид мянган жил гэж нэрлэдэг. 2 Нифай 21:6–9-ийг уншаад, мянган жилийн турш дэлхий ямар байдалд байхыг олж мэд.

2 Нифай 21:9-д хэлсний дагуу мянган жилийн талаарх нэгэн бошиглолд “Их Эзэний мэдлэг дэлхийг дүүргэх болно” хэмээсэн байдаг. Энэхүү бошиглолын биелэл нь дэлхийн эргэн тойронд оршин суух хүмүүст хэрхэн нөлөөлөх талаар тунгаан бод. 2 Нифай 22:1–6-г уншихдаа мянган жилийн турш хүмүүст байх шүтлэг бишрэлийн хандлагыг анзаарч унш. Өнөөдөр бид түүнтэй адил хандлагыг хэрхэн хөгжүүлж чадах вэ?

Таны судалсан шүлгүүд энэхүү үнэнийг заадаг: Мянган жилийн турш энэ дэлхий Их Эзэний мэдлэгээр дүүрэх учраас амар амгалангийн газар байх болно. Мянган жилийн төрх байдлуудаас алийг нь та яг одоо өөрийнхөө амьдралд байлгахыг хүсч байна вэ? Эдгээр адислалуудыг авахын тулд та юу хийж чадах тухайгаа нэг хормын турш бод.

2 Нифай 22-ыг судлах хичээлээ сайжруулахын тулд та “The Lord Is My Light” Hymns, д. 89) дууллыг дуулж, сонсож, унших хэрэгтэй.

2 Нифай 23–24

Исаиа Вавилоны уналт, ёс бусчуудын уналт болон Люсиферийн уналтыг тайлбарласан нь

2 Нифай 23–24-т хэлснээр Исаиа Израилын угсааны ёс бусыг буруушаасан бөгөөд эцсийн өдрүүдийн ёс бусчуудын устгалыг эртний Вавилоны устгалтай харьцуулав. Вавилон нь Исаиагийн үеийн хамгийн ёс бус үндэстэн байсан ба түүнээс хойш дэлхийн ёс бус зүйлсийн бэлгэ тэмдэг болжээ. (С ба Г 133:14-ийг үзнэ үү).

2 Нифай 23:1, 4–9, 11, 15, 19 болон 22-ыг уншиж, эцсийн өдрүүдэд ёс бусчуудад юу тохиолдох талаар Исаиагийн бошиглосныг судал.

Исаиа түүнчлэн эртний Вавилоны устгалыг Люсиферийн (Сатаны) тэнгэрээс унасан уналттай харьцуулжээ. Тэр Вавилоны хааны бэлгэдэл болсон Люсиферийн тухай ярихдаа бүхий л ёс бус дэлхийг хэлж байв. Мөнх бус байдлын өмнөх дэлхий дэх Люсиферийн уналтыг ёс бусчуудын ялагдалт ба уналтын жишээ болгон ашиглав. 2 Нифай 24:12–14-ийг судалж, Сатаны бардамнал болон омог бардам байдлыг тодотгон харуулсан хэллэгийг тэмдэглэ.

Эдгээр шүлгүүдэд гарсан би гэдэг үгийн хэрэглээг анзаарсан уу? Судартаа би гэдэг үгсийг тэмдэглэх хэрэгтэй. Тэргүүн Зөвлөлийн Ерөнхийлөгч Н.Элдон Таннэр нэг удаа ийн хэлжээ: Сатан “үр дүнгээс илүү алдар нэрийн төлөө санаа тавьж байсан. Алдар суу болон магтаал сайшаал нь өөрсдийнх нь төгсгөл байсан юм” (“For They Loved the Praise of Men More Than the Praise of God,” Ensign, 1975 оны 11-р сар, 76).

Эцсийн дүнд Сатанд юу тохиолдох, түүнийг юу болохыг нь хүмүүс хараад юу мэдрэхийг олж мэдэхийн тулд 2 Нифай 24:15–16-г судал.

Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсоны хэлсэн дараах мэдэгдлийг унш: “Мөнх бус дэлхийн өмнөх хурлаар бардамнал Люсифер буюу ‘өглөөний хүүг’ унагаажээ. (2 Нифай 24:12–15; мөн С ба Г 76:25–27; Mосе 4:3-ыг үзнэ үү). … Люсифер өөрийн төлөвлөгөөг Есүс Христээр дэмжүүлсэн Эцэгийн төлөвлөгөөтэй өрсөлдүүлжээ. (Мосе 4:1–3-ыг үзнэ үү.) Тэр бусад бүх хүмүүсээс дээгүүр өргөмжлөгдөхийг хүссэн. (2 Нифай 24:13-ыг үзнэ үү.) Товчхондоо түүний бардам хүсэл нь Бурханыг сэнтийнээс нь буулгах байсан. (C ба Г 29:36; 76:28-ыг үзнэ үү.) (“Beware of Pride,” Ensign, 1989 оны 5-р сар, 4–5).

2 Нифай 23:22-оос хэрвээ та зөв зохистой байвал тайвшралыг олж авна гэдгийг бид сурдаг. Бурхан танд нигүүлсэнгүй хандах болно, харин ёс бусчууд устах болно.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич:

    1. Би өнөөдөр илүү дуулгавартай байхын тулд амьдралынхаа юуг өөрчилж чадах вэ?

    2. Би яаж дуулгавартай хэвээр үлдэж чадах вэ?

2 Нифай 23-аас сурсан үнэнүүдийн тухай гэрчлэх боломжийн төлөө залбир.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах өгүүлбэрийг судрын тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:

    Би 2 Нифай 21–24-р бүлгүүдийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: