Семинар
28-р хэсэг: 1 дэх өдөр, 4 Нифай 1


28-р хэсэг: 1 дэх өдөр

4 Нифай 1

Оршил

Есүс Христийн Америк дахь айлчлал болон үйлчлэлийн дараа хүмүүс Түүний заасан зүйлсийг хэрэгжүүлж, 200 жил нэгдмэл байдал, хөгжил дэвшил, аз жаргалд баясав. Гэвч эцэстээ хүмүүс бардамнаж, улам бүр ёсон бус болж эхлэв. Удалгүй тэд дахин нифайчууд ба леменчүүд болон хуваагдаж, 300 жилийн дараа нифайчууд, леменчүүд хоёулаа ёс бус болсон бөгөөд маш цөөн хүн зөв шударга хэвээр үлдэв.

4 Нифай 1:1–18

Хүмүүс бүгд хөрвөгдөж, амар амгалан болон аз жаргалыг эдлэв

инээмсэглэж буй гурван залуу эмэгтэй

Таныг үнэхээр аз жаргалтай байхад юу тусалдаг вэ?

Таны бодлоор түр зуурын аз жаргалыг авчирдаг болон мөнхийн аз жаргал руу хөтөлдөг зүйлсийн хоорондын ялгаа юу вэ? Аврагчийн айлчлалын дараах хүмүүсийн тухай Мормон юу бичсэнийг олохын тулд 4 Нифай 1:16-г унш. Та “илүү аз жаргалтай хүмүүс байх аргагүй нь гарцаагүй юм” хэмээх хэллэгийг тэмдэглэх хэрэгтэй.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудар судлах тэмдэглэлдээ Илүү аз жаргалтай хүмүүс байх аргагүй нь гарцаагүй гэсэн гарчиг тавиад доод талд нь дор үзүүлснээр тойрог зур. (Та нар тойргийн дотор болон гадна нь юм бичнэ.) 4 Нифай 1:1–2-ыг уншаад хүмүүс тэднийг аз жаргалтай болгох юу хийснийг ол. Олсон зүйлсээ тойрог дотор жагсаан бич.

тойрог

Хүмүүс Аврагчийн заасан зүйлсийг хэрэгжүүлсэн учраас “бүгдээр Их Эзэнд хөрвөгдөж” (4 Нифай 1:2), үлэмж аз жаргалд баясав.

Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Ричард Г.Скотт хөрвөлт болон аз жаргал хоорондоо хэрхэн холбогддог тухай тайлбарлажээ. Түүний үгсийг уншихдаа хөрвөгдөх гэдгийг тайлбарласан утгын доогуур зур:

Ахлагч Ричард Г.Скотт

“Та нарын одоогийн болон мөнхийн аз жаргал нь та нарын хөрвөлт ба амьдралд авчрах өөрчлөлтүүдийн нөхцөл байдлаас шалтгаална. Дараа нь та нар хэрхэн жинхэнээр хөрвөгдөх вэ? Ерөнхийлөгч [Maрион Ж.] Ромни та нарын дагах ёстой алхмуудыг ийн тодорхойлсон:

“‘Сүм дэх гишүүнчлэл ба хөрвөлт нь ижил төстэй зүйлс биш юм. Хөрвөгдсөн байх ба гэрчлэлтэй байх нь бас л ижил зүйлс биш байдаг. Ариун Сүнс чин сэтгэлээсээ эрэлхийлэгч нэгэнд үнэний гэрчийг өгөх үед гэрчлэл ирдэг. Жинхэнэ гэрчлэл итгэлийг сэргээдэг. Энэ нь наманчлал ба зарлигуудад дуулгавартай байх байдлыг бий болгодог. Хөрвөлт нь наманчлал ба дуулгавартай байдлын үр жимс эсвэл шагнал юм’ [In Conference Report, Guatemala Area Conference 1977, 8–9].

“Энгийнээр хэлэхэд жинхэнэ хөрвөлт нь итгэл, наманчлал ба байнгын дуулгавартай байдлын үр жимс мөн.…

“Жинхэнэ хөрвөлт бүр дэлхий үймээн самуунтай, ихэнх нь огт аз жаргалгүй байсан ч баяр баясгалантай байж чадах туйлбартай аз жаргалын үр жимсийг бий болгодог” (“Full Conversion Brings Happiness,” Ensign,2002 оны 5-р сар, 25 –26).

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зураг4 Нифай 1:2–3, 5, 7, 10–13, 15–18-ыг уншаад хүн бүр Их Эзэнд хөрвөгдсөнөөс хүмүүст юу тохиолдсоныг тайлбарласан үг хэллэгүүдийг ол. Өмнөх даалгавраар судар судлах тэмдэглэлдээ зурсан тойргийн гадна талд тойруулаад эдгээр үг хэллэгүүдийг бич.

Нифайчуудын дундах урьд өмнө үзэгдээгүй аз жаргал, хөгжил дэвшлээс бид бүлэг хүмүүс Их Эзэнд хөрвөгдөхөд энэ нь тэдэнд нэгдмэл байдал ба аз жаргалыг авчирдаг гэдгийг сурч болно. Та нар энэ зарчмыг судартаа 4 Нифай 1:16-гийн хажууд эсвэл судар судлах тэмдэглэлдээ бичиж болно.

Хэрэв та нарын эргэн тойрон дахь хүн бүр Их Эзэнд хөрвөгдсөн байсан бол ямар байх байсныг тунгаан бод.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудар судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич:

    1. Хэрэв гэр бүлийн тань гишүүн бүр 4 Нифайд гардаг хүмүүс шиг амьдардаг байсан бол танай гэр бүлд ямар ашиг тус ирэх байсан гэж та бодож байна вэ?

    2. Амьдралдаа гэр бүл, чуулга, анги, найз нөхөд зэрэг зөв шударгад нэгдсэн—бүлгийн нэг хэсэг байснаар адислагдаж байсан үеэ бод. Зөв шударгад нэгдмэл байхад нь энэ бүлэг хүмүүст юу тусалсан гэж та бодож байна вэ? Та болон тантай хамт байсан хүмүүс ямар адислал хүлээж авсан бэ?

4 Нифай 1:19–49

Зөв шударга хэдхэн хүн үлдтэл ёс бус байдал эргэн ирж бас тархав

4 Нифайд тодорхойлсон хүмүүс шиг аз жаргалтай нийгмийг юу устгадаг гэж та бодож байна вэ?

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудар судлах тэмдэглэлдээ “Аз жаргалтай нийгмийн устгал” гэж гарчиг тавиад доор нь эхний даалгаврынхтай адил тойрог зур. 4 Нифай 1:20, 23–24-ийг уншаад хүмүүсийн аз жаргал, амар амгалан байдлыг юу устгаж эхэлснийг ол. Олсон зүйлсээ тойргийн дотор талд бич.

Та нар Тэргүүн Зөвлөлийн нэгдүгээр зөвлөх Ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн хэлсэн дараах үгсийг судартаа 4 Нифай 1:24-ийн хажууд эсвэл судар судлах тэмдэглэлдээ бичиж болно: “Бардамнал бол нэгдмэл байдлын агуу том дайсан юм” (“Our Hearts Knit as One,” Ensign эсвэл Лиахона, 2008 оны 11-р сар, 80). Ямар арга замуудаар бардамнал нэгдмэл байдлын дайсан болдог гэж та бодож байна вэ?

Тэргүүн Зөвлөлийн хоёрдугаар зөвлөх Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын хэлсэн дараах үгс бардамналын тухай ойлголтыг өгдөг. Бардамнал нь яагаад тийм их хор хөнөөлтэй болохыг тайлбарласан хэллэгүүдийн доогуур зур.

Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф

“Бардамнал нь нүгэл юм … учир нь бардамнал үзэн ядалт, дайсагналыг өдөөж, биднийг Бурхан болон бусдын эсрэг хандуулдаг. Бардамнал нь харьцуулах нүглээс үүдэлтэй байдаг юм. Учир нь ‘би хэчнээн агуу мөн хэчнээн агуу зүйлс хийснийг хараач’ гэж эхэлсэн ч ихэнхдээ энэ нь‘ тиймээс би чамаас дээр’ гэсэн үгсээр төгсдөг билээ.

“Бидний зүрх сэтгэл бардамналаар дүүрэх нь ноцтой гэм нүгэл юм. Ингэснээр бид хамгийн агуу хоёр тушаалыг зөрчдөг [Maтай 22:36–40-ийг үзнэ үү]. Бурханаа шүтэж, хөршөө хайрлахын оронд бид толинд хардаг өөрсдийн төрхийг жинхэнэ шүтээн болгож мөн хайрлаж эхэлсэн байдаг” (“Pride and the Priesthood,” Ensign эсвэл Лиахонa, 2010 оны 11-р сар, 61).

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зураг4 Нифай 1:25–27, 30–35, 38–45-ыг уншаад хүмүүсийн дундах бардамналын үр дагаврыг тодорхойлсон үг хэллэгүүдийг ол. Судар судлах тэмдэглэл дээрх 4 -р даалгаврын тойргийн гадна талд эдгээр үг хэллэгүүдийг бич.

Эдгээр үйл явдлуудаас бид бардамналын нүгэл зөрчилдөөнийг бий болгож, илүү агуу ёсон бус руу хөтөлдөг гэдэг үнэнийг сурч болох юм. Та энэ хэллэгийг судартаа бичих хэрэгтэй. Нэг юмуу хоёр хүний бардамнал бүхэл бүтэн бүлгийн аз жаргалд хэрхэн нөлөөлж болох вэ?

Дараах нөхцөлүүдэд хувь хүний бардамнал хэнд сөргөөр нөлөөлж болох талаар эргэцүүлэн бод:

  • Залуу эмэгтэйчүүдийн ангийн нэг гишүүн мэргэн ухааны үгэнд дуулгавартай байхаас ирдэг адислалуудын тухай багшийнхаа бэлдсэн хичээлийг сонсохыг хүсэхгүй байна. Тэр мэргэн ухааны үгийн талаар лекц дахин сонсох хэрэггүй гэж бодож байгаа бөгөөд хичээлд оролцохоос татгалзаж, үймүүлж эхлэв.

  • Бүлгийн нэг гишүүний хувцасласан байдал нь түүнийг амьдралын боломжгүй гэдгийг харуулж байгаагаас болж найз нь үргэлж шоолж, басамжилдаг.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагТаны амьдралд бардамналын үндэс суурь байгаа эсэхийг тунгаан бод. Тунгаан бодохдоо Ерөнхийлөгч Угдорфын хэлсэн үгсийг дахин харах нь тустай байж болох юм. Бардамналыг эсэргүүцэж, гэр бүл, чуулга, анги, найз нөхдийнхөө дунд зөв шударга, нэгдмэл байдлыг нэмэгдүүлэхийн тулд та юу хийж чадахаа бод. Өөрийн бодол болон зорилгыг судар судлах тэмдэглэлдээ бич.

  2. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах өгүүлбэрийг судар судлах тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:

    Би 4 Нифай 1-р бүлгийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: