Семинар
Мормоны Үгс


Мормоны Үгс номын оршил

Яагаад энэ номыг судлах хэрэгтэй вэ?

Мормоны Үгсийг судалснаар та “Их Эзэн бүх зүйлийг мэддэг” (Мормоны Үгс 1:7) ба Тэрээр зорилгуудаа гүйцэлдүүлэхийн тулд Өөрийн үйлчлэгчдийг удирддаг гэдэгт итгэх итгэлээ өсгөж чадна. Түүхийн бичвэрийн хувьд энэ ном нь Нифайн бага ялтсууд (1 Нифай–Oмнаи) ба Нифайн их ялтсуудын хураангуйлсан бичвэрийн (Moзая–4 Нифай) хоорондын гүүр нь болдог. Мормоны Үгс нь танд Мормоны Номыг бошиглогч Мормон эмхэтгэхдээ аль цэдгүүдийг хураангуйлсан гэдгийг илүү сайн ойлгоход тусална. Энэ нь мөн Хаан Бенжамины итгэл ба амжилт ололтын тухай танилцуулдаг.

Энэ номыг хэн бичсэн бэ?

Мормон энэ номыг бичсэн. Тэр бол бошиглогч, цэдэг хөтлөгч, Мормоны Номын хураангуйлан эмхэтгэгч байсан. Мормоны Номыг түүний нэрээр нэрлэжээ. Тэрээр түүнчлэн нифайчуудын генерал, зөв шударга эцэг байсан. Бошиглогч Моронай бол түүний хүү юм.

Энэ ном хаана, хэзээ бичигдсэн бэ?

Мормон энэ номоо “өөрийн хүмүүс, нифайчуудын бараг л бүх устгалыг гэрчилсэн” хойноо буюу МЭ 385 оны үед бичсэн (Мормоны Үгс 1:1). Мормон энэ номоо хаана бичсэнээ өөрийн цэдэгт дурдаагүй.