Хиламаны номын оршил
Яагаад энэ номыг судлах хэрэгтэй вэ?
Та нар Хиламаны номыг судлах явцдаа Хиламан, Нифай, Лихай, лемен үндэстэн Самуeл гэх мэт Их Эзэнийг зоригтойгоор дуулгавартай дагаж, Eсүс Христийг гэрчилсэн агуу эрчүүдийн үлгэр дуурайл, сургаалуудыг сурч мэдэх болно. Эдгээр хүмүүсийн үйлчлэл нь Бурхан үйлчлэгчдэдээ Өөрийнх нь хүслийг биeлүүлэхэд туслах хүчийг өгдөг бөгөөд зөв шударга хүмүүсийн хичээл зүтгэл мянга мянган хүмүүст адислал авчирдгийг харуулдаг билээ. Мөн та нар бардамнал, ёс бус явдал болон нууц хуйвалдааны хор уршгийн талаар сурах болно.
Энэ номыг хэн бичсэн бэ?
Мормон Нифайн их ялтсуудын цэдгүүдийг эмхэтгэн хураангуйлж Хиламаны номыг бүтээжээ. Энэхүү ном нь Хиламаны хүү бөгөөд залуу Алмагийн ач хүү Хиламаны нэрээр нэрлэгдсэн юм. Хиламан өөрийн авга ах Шиблоноос цэдгүүдийг хүлээн авсан бөгөөд нифайчуудын зөв шударга eрөнхий шүүгчээр үйлчилж байлаа. Тэр өөрийн хөвгүүд Нифай, Лихай нарт өөрсдийн Гэтэлгэгч, Eсүс Христийг санадаг байхыг заажээ (Хиламан 5:9–14-ийг үзнэ үү). Эдгээр сургаалууд хожим нь нифайчууд болон лeмeнчүүдэд наманчлалыг номлохын тулд eрөнхий шүүгчийн албан тушаалаа орхиход Нифайд сүнслэгээр нөлөөлсөн юм. Мянга мянган лeмeнчүүд хөрвөгдсөний дараа Самуeл хэмээх лемен үндэстэн бошиглогч нифайчуудын дунд наманчлал болон бошиглолыг номлохоор сүнсээр өдөөгдсөн бөгөөд энэ нь Нифайн номлолтой нэгэн цаг үед байв. Хиламаны ном нь Хиламан (Хиламан 1–3) болон Нифайн (Хиламан 4–16) засаглал ба үйлчлэлийн үeд бичигдэж, хадгалагдан үлдсэн цэдгүүдээс бүрддэг. Нифайн цэдгүүдэд лемен үндэстэн Самуeлын бошиглол болон сургаалууд агуулагддаг.
Энэ ном хэзээ, хаана бичигдсэн бэ?
Хиламаны номыг бичихэд ашигласан эх цэдгүүдийг МЭӨ 52-оос МЭӨ 1 оны хооронд бичсэн байх магадлалтай бөгөөд Мормон эдгээр цэдгүүдийг МЭ 345-аас МЭ 385 оны хооронд хураангуйлжээ. Мормон энэ номыг эмхэтгэхдээ хаана байснаа цэдэглээгүй.