23-р хэсэг: 2 дахь өдөр
Хиламан 11–12
Оршил
Хиламан 11–12-р бүлгүүд нифайчуудын 14 жилийн түүхийг хамардаг бөгөөд хүмүүс зөв шударга байдал болон ёс бус явдлын мөчлөгөөр дамжин өнгөрснийг харуулдаг. Хүмүүс бардамналаасаа болж ёс бус явдлаа наманчлахаас татгалзав. Нифай тэнгэрийг лацадсанаас болж ган гачиг, өлсгөлөн болжээ. Ган гачиг, өлсгөлөн хүмүүсийг даруусгаж, тэд наманчилж, Их Эзэн рүү эргэлээ. Хүмүүс даруу байхыг сонгоогүйн улмаас тэдэнд Бурханы тусламж хэчнээн их хэрэгтэйг ойлгох хүртлээ тэд Их Эзэн, Бурханаа амархан мартдаг. Бурхан Өөрийн хүмүүсийг нигүүлслийнхээ ачаар наманчлал ба авралд авчрахын тулд зэмлэдэг.
Хиламан 11
Нифайчууд зөв шударга байдал ба ёс бус явдлын мөчлөгөөр дамжин өнгөрсөн нь
-
Дараах зөв шударга байдал ба ёс бус явдлын мөчлөгийг судар судлах тэмдэглэлдээ зур. Энэ үe шатыг ихэнхдээ “бардамналын мөчлөг” гэж нэрлэдэг. Мөчлөгийн уг бүрэлдэхүүн хэсгийн 4-р жишиг зураг байхгүй байгааг анхаар. Хүмүүсийг сүйрэл ба зовлонгоос зөв шударга байдал ба хөгжил дэвшилд хүргэхэд юу хэрэгтэй гэж та бодож байна? Хиламан 11-р бүлгийг судлахдаа уг мөчлөг дэх энэ алхмыг бөглөхөд тань туслах мэдээллийг хайж ол.
Бошиглогч Нифайн дамжуулсан Бурханы үгсийг хүмүүс сонсохгүй байгааг та Хиламан 10-р бүлгээс уншсан билээ. Хиламан 10:18-ыг дахин уншаад тухайн үeд нифайчууд бардамналын мөчлөгийн хаана нь байсныг олж мэд (шүүгчдийн засаглалын далан нэгэн оны сүүлчээр).
Түүхийнх нь 14 жилийн турш Мормоны Номын хүмүүсийн дунд байсан зөв шударга байдал ба ёс бус явдлын энэхүү мөчлөгийг ойлгоход тань дараах судрын үйл ажиллагаа туслах болно. Хиламан 11-р бүлгийн судрын эшлэлүүдийг уншаад дараах хүснэгтэд нифайчуудын нөхцөл байдлыг товч дүрслэн бичиж, тэд бардамналын мөчлөгийн хаана нь байсныг дугаарла. Танд хоёр жишээ өгөгдсөн байгаа. Судар судлах тэмдэглэлдээ зурсан мөчлөгт байхгүй байгаа дөрөвдүгээр алхмыг бөглөхөд тань туслах үгсийг хайж ол.
Шүүгчдийн засаглалын жил |
Нифайчуудын нөхцөл байдлын товч дүрслэл |
Мөчлөг дэх байршил | |
---|---|---|---|
72–73 |
Зөрчилдөөн, дайн дажин газар авч, дээрэмчдийн нууц бүлэглэл сүйрлийн үйл ажиллагаа явуулж байлаа. |
2, 3 | |
73–75 | |||
75 | |||
76–77 |
Хүмүүс баярлаж, Бурханыг алдаршуулав; тэд зөв шударга байж, дахин хөгжин цэцэглэж эхлэв. |
4, 1 | |
78–79 | |||
80 | |||
80–81 | |||
82–85 |
Судрын үйл ажиллагаанд харуулсны дагуу бардамналын мөчлөгийн 4-р хэсэг бол “даруу байдал ба наманчлал” юм. Үүнийг судар судлах тэмдэглэл дэх хүснэгтдээ бич.
-
Бардамналын мөчлөг нь зөвхөн нийгмийн дүр зураг төдий зүйл биш юм. Энэ нь мөн гэр бүлд эсвэл хувь хүний амьдралд харагдаж болно. Энэ мөчлөг хэрхэн явагддагийг мэдэх нь үүнээс зайлсхийхэд бидэнд тусална. Мөчлөгийн “бардамнал ба ёс бус явдал” эсвэл “сүйрэл ба зовлон зүдгүүр” гэсэн үе шатуудад орохоос зайлсхийхэд танд юу хэрэгтэй болохыг судар судлах тэмдэглэлдээ бич.
Та дараах зарчмыг судартаа Хиламан 11-р бүлэгт бич: Бид даруу байдал ба наманчлалаар бардамнал ба сүйрлээс зайлсхийж чадна. Өлсгөлөн хүмүүст нь хэрхэн нөлөөлнө гэж Нифай найдсаныг та Хиламан 11:4-т тэмдэглэж болно.
Дараах асуултуудын хариултын тухай бод:
-
Нийгэм, гэр бүл, эсвэл хувь хүн бардамналын мөчлөгийг дагах шаардлагатай юу?
-
Нийгэм, гэр бүл эсвэл хувь хүн бардамналын мөчлөгт орохоос зайлсхийхийн тулд юу хийх хэрэгтэй гэж та бодож байна вэ?
Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Ричард Г.Скотт Нифайн залбирлын талаар ийн хэлжээ: “Их Эзэн Өөрийн үйлчлэгчийн гуйлтыг [Хиламан 11:10–14-т] сонссон ч өлсгөлөнг дараа жил нь зогсоосон юм. Энэ явдал Их Эзэн бидний гуйлтыг тэр даруй сонсдог ч Өөрийн мэргэн ухаанаар бид Түүний хариултаас хамгийн их ашиг тусыг хүртэж болох үед л хариу өгдгийг харуулж байна” (“Nephi, Son of Helaman,” Heroes from the Book of Mormon [1995,] 154.)
Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон, бид бардамналын мөчлөгт орохоос зайлсхийхийн тулд юу хийж болохыг заасан юм:
“Бурхан даруу хүмүүстэй хамт байх болно. Бид даруу байхыг нэг бол өөрсдөө сонгоно эсвэл бидэнд даруу байхыг албадаж болно. Алма хэлэхдээ ‘даруу байхыг албадуулалгүйгээр өөрсдийгөө даруу болгох тэд адислагдсан болой’ гэжээ. (Алма 32:16.)
Даруу байхыг сонгоцгооё.
“Бид ах, эгч, дүү нарынхаа эсрэг дайсагналаа [үзэн ядалт] ялж, тэднийг өөрсдийн адил үзэж, өөрсдөөсөө илүү өндрөөр үнэлснээр өөрсдийгөө даруусгахыг сонгож чадна. …
“Бид зөвлөгөө болон зэмлэлийг хүлээн авч өөрсдийгөө даруусгахыг сонгож чадна. …
“Бид өөрсдийгөө гомдоосон хүмүүсийг уучилснаар өөрсдийгөө даруусгаж чадна. …
“Бид амь биeэ хайрлахгүй үйлчилснээр өөрсдийгөө даруусгаж чадна. …
“Бид номлолд явж, бусдыг даруусгаж чадах үгийг номлосноор өөрсдийгөө даруусгахыг сонгож чадна. …
“Бид ариун сүмд дахин дахин орсноор өөрсдийгөө даруусгахыг сонгож чадна.
Бид гэм нүглээ хүлээж, орхиж мөн Бурханаас дахин төрснөөр өөрсдийгөө даруусгахыг сонгож чадна. …
“Бид Бурханыг хайрлаж, Түүний хүсэлд өөрсдийн хүслийг захируулж, Түүнийг амьдралдаа эн тэргүүнд тавьснаар өөрсдийгөө даруусгаж чадна. …
Даруу байхыг сонгоцгооё. Бид үүнийг хийж чадна. Бид чадна гэдгийг би мэдэж байна” (“Beware of Pride,” Ensign, 1989 оны 5-р сар 6–7).
Хиламан 12
Их Эзэн яагаад хүмүүсийг зэмлэдгийг Мормон тайлбарлажээ
Та өөрийгөө бошиглогч Мормон байсан гэж төсөөлөөд Хиламан 11-р бүлэг дэх нифайчуудын 14 жилийн түүхийг бичиж дуусгалаа гэж бод. Та дараах өгүүлбэрийг хэрхэн үргэлжлүүлж төгсгөх байсан бол: “Мөн тийн бид харж болно .”
Хиламан 12:1-ийг уншаад Мормон биднийг юуг ойлгоосой гэж хүссэнийг олж мэд. “Хүмүүний үрсийн зүрх сэтгэл тогтворгүй” хэмээн Мормон яг юуг хэлсэн байж болохыг бод.
Хиламан 12:2–3-ийг уншиж, Мормон биднийг сураасай гэсэн бусад сургамжуудыг олж мэд. “Бид харж болох бөлгөө” (2-р шүлэг), “бид ийн харлаа” (3-р шүлэг) гэсэн хэллэгүүдийг илүү анхаар.
-
Дараах асуултуудад судар судлах тэмдэглэлдээ хариулж бич:
-
Хөгжин дэвжиж байгаа хүмүүс яагаад Бурханыг амархан мартдаг гэж та боддог вэ?
-
Бидний үе дэх амар хөнгөн амьдрал, хөгжил цэцэглэлт хүмүүс Бурханыг мартахад хүргэж болзошгүй ямар жишээнүүд байна вэ?
-
Хувь хүн эсвэл бүлэг хүмүүс хөгжил цэцэглэлтийнхээ үeд Их Эзэнээ умартсан ямар нөхцөл байдлыг та мэддэг вэ?
-
Мормон уншигчдаа мэдээсэй гэж хүссэн зарим сургамжууд нь: Хэрэв бид сэрэмжлэхгүй аваас бидний хөгжил цэцэглэлт биднийг Их Эзэнийг мартахад хүргэх бөгөөд Их Эзэн Өөрийн хүмүүсийг Түүнийг санахад хүргэхийн тулд зэмлэдэг юм.
Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсон Их Эзэн яагаад биднийг зэмлэдгийг ийн заажээ:
“Энэ нь ихэвчлэн тэвчихэд хэцүү байдаг ч Бурхан бидний алдаа дутагдлыг залруулахад цаг заваа зориулж, анхаарал тавьдагт бид үнэхээр баярлах ёстой.
“Бурханлаг зэмлэл нь хамгийн багаар бодоход: (1) биднийг наманчлахад ятгах, (2) биднийг төгөлдөржүүлж, ариусгах, (3) заримдаа бидний амьдралын замналыг Бурханы мэддэг илүү сайн зам руу өөрчлөн чиглүүлэх гэсэн гурван зорилготой юм” (“Би хайртай хүмүүсээ зэмлэж, сахилгажуулдаг” Ensign эсвэл Лиахона, 2011 оны 5-р сар, 98).
Их Эзэн Хиламан 11–12-р бүлгүүдэд нифайчууд болон леменчүүдийг зэмлэсэн нь дээрх зорилгуудын аль нь вэ? Их Эзэн ямар зорилгын улмаас таны амьдралд зэмлэлийг хэрэглэсэн бэ?
-
Дараах асуултуудад судар судлах тэмдэглэлдээ хариулж бич:
-
Хиламан 12:4–6-г уншаад Бурханыг мартагч хүмүүсийн тухай илүү ихийг олж мэд. Хувийн ямар зан чанарууд хүмүүст Бурханыг санахад саад тотгор учруулдаг вэ?
-
Хиламан 12:7–13-ыг унш. Яагаад Мормон “хүмүүний үрс … газрын тоосноос ч өчүүхэн” гэж хэлсэн юм бол? Хүмүүсийн заримдаа хийхийг хүсдэггүй ямар зүйлийг тоос хийдэг вэ?
-
Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит заасан нь: “Энэ бошиглогч [Moрмон] Их Эзэн газрын тоосыг хүүхдүүдээсээ илүү анхаарч хайрладаг хэмээн хэлээгүй юм. … Түүний хэлсэн гол санаа нь газрын тоос дуулгавартай гэдэгт оршино. Тоос Их Эзэний тушааснаар нааш цааш хөдөлдөг. Бүх зүйлс Түүний хуулийн дагуу зохицон оршдог. Миний мэдэхээр орчлон eртөнц дэх хүмүүнээс бусад бүх зүйлс өгөгдсөн хуулийг дагадаг. Та хаашаа ч харсан хууль дүрэм журмыг олж харна. Байгалийн үзэгдлүүд өөр өөрийн хуулийг сахиж, үүрэгтээ үнэнч байдаг. Гэтэл хүн эсэргүүцэж, Их Эзэний зөвлөгөөг эсэргүүцдэгээрээ газрын тоосноос ч өчүүхэн юм” (Conference Report, 1929 оны 4-р сар, 55).
Бурханыг өөрсдийн удирдан чиглүүлэгчээр сонгосон хүмүүс л газрын тоосноос агуу гэдгийг Мормон ойлгосон ажээ. Түүний энэхүү зүйрлэл бардам бөгөөд Их Эзэний дуу хоолойг эсэргүүцдэг, тогтворгүй зүрх сэтгэлтэй хүмүүст анхаарал хандуулах зорилготой юм. Хиламан 12:9–20-д цэдэглэгдсэнээр Мормон бидэнд биет элeмeнтүүдийг захирах Их Эзэний агуу хүч чадлыг сануулсан юм. Тэдгээр нь бүгд Түүний зарлигаар хөдөлдөг. Та Их Эзэний зарлигуудад хэр зэрэг дуулгавартай байдгаа түр зуур тунгаан бод. Түүний зарлигуудыг дуулгавартай дагах хүсэл тань даруу байдлыг хэрхэн харуулдаг вэ? Бид сонгох эрхээ Түүний үгсийг дагахгүй байхад ашиглах нь бардамналыг хэрхэн харуулдаг вэ?
-
Судар судлах тэмдэглэлдээ дараах өгүүлбэрүүдийг гүйцээж бич:
-
Хиламан 11–12-р бүлгүүд дэх Мөн түүнчлэн би … харлаа
-
Tиймээс, би … болно
-
Бид Их Эзэнийг санаж, Түүний дуу хоолойг сонсч, наманчилснаар даруу байдал болон Түүнд итгэх итгэлээ харуулдаг. Үүний хариуд Тэр биднийг адисалж, хөгжүүлж, эцэстээ бидэнд мөнх амьдралыг өгнө гэсэн амлалтаа биелүүлдэг.
-
Дараах өгүүлбэрийг судар судлах тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:
Би Хиламан 11–12-р бүлгүүдийг судалж энэ хичээлийг ((огноо)-нд дуусгалаа.
Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: