Семинар
4-р хэсэг: 4 дэх өдөр, 1 Нифай 18–19


4-р хэсэг: 4 дэх өдөр

1 Нифай 18–19

Оршил

Нифай болон түүний гэр бүл Их Эзэний удирдамжийг биелүүлж, усан онгоц хийж дуусаад амлагдсан нутаг руу хөвөхөд бэлэн болов. Далайн аяллын үед усан онгоцон дээр Лемен Лемүел хоёроор удирдуулсан олон хүн уурлаж, эсэргүүцэн тэмцэлдэв. Үүний балгаар Лиахона ажиллахаа больж, далайн хүчит шуурга усан онгоцон дээрх хүмүүсийн амь насанд заналхийлжээ. Уурлан сөргөлдөгчид наманчилж, Нифай итгэлээр залбирсны дараа Лиахона ажиллаж эхлэн, Их Эзэн далайн шуургыг намдааж, тэдний аяныг дахин удирджээ. Амлагдсан нутагт ирсний дараа Нифай, Аврагчийг санаж, өөрсдийгөө судруудтай адилтгахыг гэр бүлдээ ухуулжээ. 1 Нифай 18–19-ийг судлахдаа Нифайд тохиолдсон сорилтуудыг өнөөдөр өөртөө тохиолдож байгаа сорилтуудтай харьцуулж үз. Нифайн үлгэр жишээг дагахыг хичээ.

1 Нифай 18:1–8

Лихайн гэр бүл амлагдсан нутаг руу далайгаар хөвөхөөр бэлтгэсэн нь

Шаргуу ажиллах болон Их Эзэнээс удирдамж эрэлхийлэх нь яагаад хоёулаа чухал вэ? Нифай усан онгоц барьж байхдаа энэ хоёр чанарыг хоёуланг нь хэрхэн харуулсан бэ? 1 Нифай 18:1–8-ыг унш.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зураг1 Нифай 18:1–8 дахь Нифай болон түүний гэр бүлийн гаргасан хүч чармайлтуудыг дүрсэлсэн үг хэллэгүүдийг судрын тэмдэглэлдээ жагсаан бич. Дараа нь Их Эзэн тэднийг хэрхэн удирдаж, тэдэнд хэрхэн тусалж байсныг харуулсан бүх үг хэллэгүүдийг ол. Нифайн хүч чармайлт, Их Эзэнээс түүний хүлээж авсан тусламж хоёр хоорондоо ямар холбоотой байна вэ?

Их Эзэний зарлиг болгосон зүйлүүдийг гүйцэлдүүлэхийн тулд бид Түүний тусламжийг эрэлхийлж, чадах бүхнээ хийх хэрэгтэй гэдгийг Нифайн туршлага бидэнд харуулж байна.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагБурханы тусламж хэрэгтэй байгаа одоогийн нөхцөл байдлынхаа тухай бод. Их Эзэний удирдамжийг эрэлхийлэхийн тулд юу хийх, ямар хүч чармайлт гаргах хэрэгтэйг судрын тэмдэглэлдээ бич.

1 Нифай 18:8–25

Лемен Лемүел хоёр усан онгоцон дээр Нифайг эсэргүүцэн тэмцэлдсэн нь амлагдсан нутаг руу хийсэн аянд саад учруулж байв

Бид амьдралд сорилт бэрхшээлтэй тулгарсан үедээ яагаад ийм сорилт бидэнд тохиолдов хэмээн бодох нь нийтлэг тохиолддог. Магадгүй та өөрөө эсвэл таньдаг хэн нэгэн тань хүнд хэцүү үед “Яагаад?” гэж асууж байсан байх.

Далын Ерөнхийлөгчийн Зөвлөлийн Ахлагч Л.Витни Клэйтон бидэнд тохиолддог гурван төрлийн сорилт бэрхшээлийн тухай өгүүлжээ. Ахлагч Клэйтоны үгийг уншихдаа түүний дурдсан сорилт бэрхшээлүүдийн эх сурвалжийн доогуур зур.

Ахлагч Л.Витни Клэйтон

“Ерөнхийдөө бидний ачаа дарамт гурван эх сурвалжаас үүдэлтэй байдаг. Зарим ачаа дарамт нь бидний амьдарч байгаа дэлхийн нөхцөл байдлын жам ёсны үр дагавар байдаг. Өвчин эмгэг, хөгжлийн бэрхшээл, үе үе болдог далайн хар салхи, газар хөдлөлт нь бидний алдаа дутагдлаас шалтгаалдаггүй. …

“Зарим ачаа дарамт бидэнд бусдын буруугаас болж бидэн дээр ирдэг. Хүчирхийлэл болон донтолт нь гэр бүлийн гэм зэмгүй гишүүдийн хувьд гэр орныг нь дэлхий дээрх тэнгэрийн нэгэн хэсэг байх боломжгүй болгодог. Нүгэл хилэнц, буруу ёс заншил, дарангуйлал, гэмт хэрэг зэрэг нь золиос болсон хүмүүсийн амьдралын замыг алдуулдаг. Хов жив ярих, бусдад найрсаг бус хандах зэрэг төдийлөн ноцтой биш юм шиг санагдах яльгүй нүгэл ч гэсэн бусдыг зовлонд унагаж болно.

“Бидэнд тохиолддог олон асуудал өөрсдийн маань гаргадаг алдаа дутагдлаас үүдэлтэй бөгөөд тэдгээр дутагдлууд нь бидний мөрөн дээр хүнд ачаа дарамт үүрүүлж болно. Өөрсдөдөө тохоодог хамгийн хүнд ачаа дарамт маань нүглийн дарамт юм. Зарлигуудыг сахиагүйгээс үүдэлтэй сэтгэлийн зовлон, гэмшил харамсал заавал ирдгийг бид бүхэн мэднэ” (“That Your Burdens May Be Light,” Ensign ба Лиахона, 2009 оны 11-р сар, 12–13).

Нифайг усан онгоцны шурагт хүлэв

Нифай гэр бүлийнхээ хамт амлагдсан нутаг руу далайгаар хөвөх аянд гарсны дараа олон хүнд бэрхшээлтэй тулгарсан юм. 1 Нифай 18-ыг судлахдаа Ахлагч Клэйтоны дурдсан зовлонгийн төрлүүдийн нэгийг ол. 1 Нифай 18:9–11-ийг уншиж, усан онгоцон дээрх зарим хүмүүсийн буруу сонсголтын жишээнүүдийг олж тодорхойл.

Бүжиглэх, хөгжим сонсох, хөгжилтэй зүйл ярилцах нь буруу биш ч гэсэн тэд эдгээр зүйлсийг “үлэмж балмадаар” хийж байсныг 1 Нифай 18:9 харуулдаг. Балмад гэдэг үг бүдүүлэг, соёлгүй, таатай биш гэсэн утгатай. Сатан бидний зүрх сэтгэл, оюун ухааныг зэврүүлэн мохоож, биднийг Ариун Сүнсний нөхөрлөлгүй болгохын тулд бүжиг, дуу хөгжим болон бидний хэл яриаг ашиглаж болно.

1 Нифай 18:10-т өгүүлснээр Нифай, өөрийг нь эсэргүүцэн тэмцсэн хүмүүс наманчлахгүй бол юу тохиолдох болно гэж айсан бэ? .

Нифай энэ талаар юу хийсэн бэ? Сонсож байгаа хөгжим, бүжиглэж байгаа байдлаа өөрчлөх эсвэл бүдүүлэг үг хэллэг хэрэглэхгүй байхыг эцэг эх эсвэл Сүмийн удирдагч танаас хүсвэл та хэрхэн хандах вэ? Та үгийг нь дагаж, өөрчлөгдөхийг хүсэх үү?

1 Нифай 18:12–14, 17–19-ийг уншихдаа тэдний эсэргүүцлийн үр дагавруудыг ол. Нифай болон түүний гэр бүлийн бусад гишүүд, бусдын үйлдлийн уршгаар хэрхэн зовсон бэ? Зарим хүмүүсийн эсэргүүцэл, нийт бүлэг хүмүүсийн Бурханаас удирдамж авах чадварт хэрхэн нөлөөлдгийг анхаар.

Нүгэл нь биднийг өөрсдийг маань төдийгүй бас бусад хүмүүсийг зовлон руу хөтөлдгийг эсэргүүцэгч хүмүүсийн дээрх үйлдлүүд харуулж байна.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагӨнөөдөр өсвөр насныханд нийтлэг тохиолддог уруу таталтуудад эцэг эх болон удирдагчдад хүндэтгэлгүй хандах, шалгалтан дээр хуулах, хов жив ярих, даруу бус хувцаслах, ариун явдлын хууль болон Мэргэн Ухааны Үгийг зөрчих (тамхи, архи, мансууруулах бодис), порнограф үзэх явдал орж байна. Эдгээр уруу таталтуудаас хоёр эсвэл түүнээс олныг сонгон авч, уруу таталтанд бууж өгсөн хүний гэр бүл, найз нөхдөд энэ нь яаж нөлөөлөхийг судрын тэмдэглэлдээ бич.

Буруу сонголт хийсэн, үгүйгээс маань үл хамааран бидэнд бэрхшээл тохиолдох үед хэрхэн хандахыг 1 Нифай 18-ын үлдсэн хэсэг бидэнд зааж байна. 1 Нифай 18:15–16, 20–23-ыг уншиж, дээрх хоёр нөхцөлд юу хийхийг заасан үг хэллэгийн доогуур зур.

Эдгээр шүлгүүдэд нэлээд хэдэн сургаал ба зарчим дүрслэгдсэн байна. Дараах хэллэг бүрийн ард, түүнд заагдсан үнэний жишээг харуулсан шүлгийн дугаарыг 1 Нифай 18:15–16, 20–23-аас олж бич.

  • Хүнд сорилт тулгарсан үед бид Бурханд найдаж, итгэлтэй хэвээр үлдэх хэрэгтэй.

  • Хүнд сорилтын үед амар амгаланг олоход залбирал бидэнд тусална.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагӨмнөх дасгал дахь шүлгүүдээс өөртөө онцгой хамаатай нэг шүлгийг сонгож, яагаад энэ шүлэгт дуртайгаа судрын тэмдэглэлдээ бич. Уг шүлгээс юу сурснаа болон сорилт бэрхшээлд хэрхэн хандах талаар энэ шүлэг юу зааж байгааг оруул. Энэ шүлэг таны эсвэл өөр хэн нэгний амьдралд юу заасан тухай жишээ байвал энэ тухайгаа бич.

Лихай болон түүний хүмүүс амлагдсан нутагт ирсэн нь

Нифай болон түүний гэр бүл олон сорилт бэршээлтэй тулгарсан ч эцэстээ амлагдсан нутагт хүрч ирэв. Хэрэв та Их Эзэний удирдамжийг эрэлхийлж, үүнийг дагахын тулд чадах бүхнээ хийвэл Их Эзэний таныг энэ дэлхийд илгээсэн тэрхүү зорилгыг та ч бас амжилттай гүйцэлдүүлж чадна.

Ахлагч Л.Витни Клэйтон дараах гэрчлэлийг хуваалцжээ:

“Амьдралд бидний үүрдэг ачаа байгалийн гамшиг уу, бусдын буруу үйлдэл үү эсвэл бидний алдаа дутагдал уу гэдэг нь хамаагүй бид бүгд хайраар дүүрэн Тэнгэрлэг Эцэгийн хүүхдүүд бөгөөд Тэрбээр биднийг, энд өсч хөгжиг хэмээн мөнхийн төлөвлөгөөнийхөө хэсэг болгон дэлхийд илгээсэн билээ. Туршлага маань бид бүгдийг Түүнд буцаж очиход бэлтгэх болно. Бидэнд тохиолддог сорилт бэрхшээл, зовлон зүдгүүр нь үүрэхэд хүнд, удаан үргэлжилж болох ч тэнгэрлэг хэтийн төлөвөөс нь авч үзвэл энэ нь ‘хэсэг хугацаанд байх болно, мөн тэгээд [бид] үүнийг дажгүй давбал Бурхан [биднийг]’ тэнгэрт өргөмжлөх болно” [С ба Г 121:7–8]. Бид ачаагаа урт удаан хугацаанд ‘дажгүй’ үүрэхийн тулд энэ ачаа ‘хэсэг хугацаанд’ үргэлжлэхийг тэвчих ёстой.

“… Бид Бурханы зарлигуудыг болон гэрээнүүдээ сахих юм бол ачаагаа үүрэхэд маань Тэр туслах болно. Тэр бидэнд хүч чадал өгнө. Хэрэв бид наманчлах юм бол Тэр биднийг уучилж, амар амгалангийн мэдрэмж болон баяр баясгалангаар адислах болно” (“That Your Burdens May Be Light,” 13–14).

1 Нифай 19

Нифай, Есүс Христийг санахад биднийг ятгахын тулд Түүний талаарх бошиглолуудыг цэдэглэсэн юм.

Нифай амлалтын нутагт ирснийхээ дараа Аврагч ирэх талаар мөн Түүнийг Өөрийнх нь хүмүүс хэрхэн хүлээж авах тухай бошигложээ. 1 Нифай 19:8–10-ыг уншиж, Есүс Христийн мөн чанар ба зан чанарын тухай заасан хэллэгүүдийг ол.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зураг1 Нифай 19:8–10-аас сурсан зүйл тань Аврагчийг хайрлах хайрыг тань хэрхэн өсгөн нэмэгдүүлсэн тухай судрын тэмдэглэлдээ бич.

1 Нифай 19:18–19, 23-ыг уншиж, Нифай өөрийн хүмүүсийг болон Мормоны Номыг уншсан бүх хүмүүсийг юу хийхэд ятгасныг өгүүлсэн үг хэллэгийн доогуур зурж өнөөдрийн хичээлийг дуусга. Аврагчийн тухай гэрчлэлээ найз эсвэл гэр бүлийн гишүүнтэйгээ эсвэл Сүмийн цуглаан дээр хуваалцах боломжийг эрэлхийл. Ингэснээр та, Аврагчаа санаж түүнд итгэхэд нь тэдэнд тусалж чадна.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагАмьдралдаа Нифайн үлгэр жишээг дагах арга замуудын тухай судрын тэмдэглэлдээ бич.

  2. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах өгүүлбэрийг судар судлах тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:

    Би 1 Нифай 18–19-р бүлгүүдийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: