14-р хэсэг: 1 дэх өдөр
Moзая 26
Оршил
Moзая 26-д цэдэглэснээр, үл итгэгч өсвөр үеийн зарим нифайчууд сүмийн гишүүдийг бялдууч үгсээр нүгэл үйлдэхэд уруу татаж байв. Алма Бурханы хүслийн дагуу эдгээр гишүүдийг хэрхэн шүүх арга замыг олохоор залбирав. Их Эзэн сүмийн гишүүдэд өөрсдийнх нь нүгэлд хэрхэн хариуцлага хүлээлгэхийг Алмад илэрхийлэв. Түүнчлэн Их Эзэн наманчлалын нөхцөл тогтоов. Алма чин сэтгэлээсээ наманчилдаг хүмүүсийг уучлах Бурханы хүслийн талаар сурав.
Moзая 26:1–6
Олон өсвөр үеийнхэн Бурханд итгэдэггүй бөгөөд нүгэл үйлддэг
Дараах асуултын талаар хэсэг зуур тунгаан бод: Зарим залуу хүмүүс бүр бошиглогчдыг сонсож, эцэг эхээрээ заалгаж байсан ч яагаад гэрчлэлгүй эсвэл хүчирхэг гэрчлэлгүй байдаг гэж та бодож байна вэ?
Moзая 26-р бүлэг энэ асуултад хариулдаг. Шүлгүүдийг судалж хүснэгтэн дэх асуултуудад хариул (хариултыг удирдамждаа бич):
Олон өсвөр үеийнхэн ямар гурван зүйлд итгэхгүй байсан бэ? | |
Итгэлгүй байдалтайгаар судруудаас суралцах, бошиглогчдын үгсийг сонсох нь бидэнд хэрхэн нөлөөлдөг вэ? | |
Эдгээр хүмүүс Аврагчид итгэх итгэлгүй байж, сүмд элсэхгүй байсан гол шалтгаануудын нэг нь юу вэ? | |
Эдгээр шүлгүүдийг судлаад сурсан нэг зарчмаа бич: |
Moзая 26:1-т гардаг “эцэг өвгөдийн уламжлал” гэсэн хэллэг нь өмнөх үеэс уламжлагдан ирсэн сайн мэдээний үнэн юм. Энэ хэллэг нь заримдаа худал санаануудыг төлөөлдөг (жишээ нь, Aлма 9:16-г үзнэ үү). Moзая 26:1–4-т заагддаг нэг зарчим бол: Итгэх хүсэл болон хувийн хичээл зүтгэл нь гэрчлэлээ өсгөхөд шаардлагатай гэсэн зарчим юм.
Тэргүүн Зөвлөлийн гишүүн, ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн хэлсэн дараах үгсийг уншаад, гэрчлэл олж авч, өсгөхөд шаардлагатай үйлдлүүдийн доогуур зур:
“Гэрчлэлийг итгэлийн залбирал, судрууд дахь Бурханы үгсээр цангах болон хүлээн авсан үнэндээ дуулгавартай байх зэргээр тэжээх шаардлагатай. Залбирлыг үл тоомсорлох нь аюултай. Судруудыг хайнга байдлаар судлах, унших нь бидний гэрчлэлд аюул учруулдаг. Тэдгээр нь бидний гэрчлэлд зориулсан зайлшгүй шаардлагатай шим тэжээлүүд байдаг. …
“Гэрчлэлээ өсгөж, хөгжүүлэхийн тулд үргэлж Бурханы үгэн дээр найрлаж, зүрх сэтгэлээсээ залбирч мөн Их Эзэний зарлигуудад дуулгавартай байх ёстой” (“A Living Testimony,” Ensign эсвэл Лиахона, 2011 оны 5-р сар, 127).
Алмагийн үед өсвөр үеийнхэн Ерөнхийлөгч Айрингийн дурдсан эдгээр зүйлсийг хийхгүй байсан гэдгийг анхаар.
-
Судрын тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич:
-
Таны туршлагаар залбирах, судраас унших, зарлигуудад дуулгавартай байхыг хичээх үедээ итгэх хандлагатай байх нь яагаад чухал вэ?
-
Итгэлтэй залбирал, судрын уншлага, эсвэл зарлигуудад дуулгавартай байх нь таны гэрчлэлийг хүчирхэгжүүлсэн туршлагаа тайлбарла.
-
Сайн мэдээний гэрчлэлгүй хүмүүс сүмийн гишүүдэд нөлөөлж байгааг харж байсан эсэхээ эргэцүүлэн бод. Moзая 26:5–6-г уншаад, үл итгэгчид сүмийн гишүүдэд хэрхэн нөлөөлж байсныг ол.
Үргэлжлүүлэн суралцахдаа Moзая 26:6-д гардаг энэ мэдэгдлийн утгыг мэдэх нь тустай байж болох юм: “Сүмд байж нүгэл үйлдсэн хүмүүсийг сүм зэмлэх [анхааруулах, залруулах] ёстой.” Энэ нь сүмийн дуулгаваргүй гишүүд үйлдсэн нүглүүдийнхээ дагуу шүүгдэж, наманчлах боломжийг авах ёстой гэсэн үг юм.
Moзая 26:7–39
Алма нүгэл үйлдсэн хүмүүсийг хэрхэн шүүхээ асуув
Moзая 26-ийн үлдсэн хэсгийг судлахад бэлдэхдээ, өөрийгөө нэгэн тойргийн бишоп бөгөөд танай тойргийн зарим гишүүд ноцтой нүгэл үйлдсэн гэж төсөөл. Бишопын хувьд эдгээр гишүүдэд хариуцлага хүлээлгэж, наманчлахад нь туслах үүргийг Их Эзэн танд даалгасан. Эдгээр гишүүдэд хэрхэн хандаж, хамгийн сайнаараа хэрхэн тусалж чадах тухайгаа бод.
Яг ийм нөхцөл байдал Алмад хэцүү байв. Өнөөдрийн эрх мэдэл бүхий санваарын удирдагчдын адил тэрээр ноцтой нүгэл үйлдсэн сүмийн гишүүдэд наманчилж, өршөөлийг хүлээн авч, сүмд идэвхтэй, нэр хүндтэй гишүүд болон эргэж ирэхэд нь туслах хариуцлагатай байсан. Moзая 26:7–14-ийг уншаад, Алма энэ нөхцөл байдалд хэрхэн хандаж, Их Эзэнээс хариулт хүлээн авахын тулд юу хийснийг ол.
-
Санваарын удирдагчид нүгэл үйлдсэн хүмүүст туслахдаа Их Эзэний удирдамжийг эрэлхийлж, хүлээн авдаг гэдгийг мэдэх нь бидэнд яагаад чухал болохыг судрын тэмдэглэлдээ бич.
Алма хөрвөгдөхөөсөө өмнө ёс бус Ноа хааны прист байсан гэдгийг сана. Moзая 26:15–18-ыг уншаад, Алма болон түүний хүмүүс Их Эзэнд ирэхийн тулд юу хийснийг болон Их Эзэн тэдэнд ямар адислал өгсөн болохыг тодорхойл.
-
Moзая 26:29–30-ийг унш. Тэгээд дараах даалгавруудын нэг юмуу хоёуланд нь хариул:
-
Дараах зарчмыг яагаад хүн бүр, ноцтой нүгэл үйлдсэн хүн ч гэсэн ойлгох нь чухал гэж бодож байгаагаа тайлбарла: Зүрх сэтгэлээсээ наманчилсан хүнийг Их Эзэн уучилна.
-
Дараах зарчмын талаарх гэрчлэлээ бичээрэй: Зүрх сэтгэлээсээ наманчилсан хүнийг Их Эзэн уучилна.
-
Алма ноцтой нүгэл үйлдсэн сүмийн гишүүдэд хэрхэн туслах тухай удирдамж авахаар залбирсны дараа Их Эзэн түүнд заавар өгсөн. Тэрээр гишүүдэд наманчлах боломж өгөх ёстой бөгөөд, хэрэв тэд наманчлахгүй бол Их Эзэний хүмүүсийн дунд тоологдохгүй. Эдгээр заавар нь наманчлах зарчмын талаар чухал ойлголт өгдөг. Moзая 26:21–31-ийг уншихдаа наманчлалын талаарх ойлголтыг ол.
-
Эдгээр шүлгүүдэд юу уншсанаа дүгнэхийн тулд дараах даалгавруудын хоёр юмуу түүнээс олонд судрын тэмдэглэлдээ хариулж бич:
-
Та Мозая 26:23-т ярьсан Аврагчийн үгсийг хэрхэн товчлох вэ? Аврагч Өөрөө бидний нүглийн төлөөсийг төлсөн гэдгийг ойлгох нь яагаад чухал байдаг вэ?
-
Мозая 26:21–31-ийн аль хэллэг нь санваарын удирдагчийн хувьд Алмад итгэх Аврагчийн итгэл, найдварыг илэрхийлдэг вэ? Ноцтой гэм нүгэл, хүнд уруу таталтанд орсон хүнд санваарын удирдагчийн тусламж хэрхэн тус болох вэ?
-
“Чин зүрхнийхээ угаас” наманчлах гэдэг нь юу гэсэн үг вэ? (Moзая 26:29).
-
Бид Их Эзэний өршөөлийг хүлээн авахын тулд яагаад бусдыг уучлах хэрэгтэй вэ? (Мозая 26:31-ийг үзнэ үү.)
-
Мозая 26:21–31-р шүлгүүдээс олж авсан зарчмаа өөрийн үгээр бич.
Та өөр зарчмыг тодорхойлсон эсвэл өөр үгээр илэрхийлсэн байж болох ч доорх зарчмууд бол Мозая 26:21–31-т заагдсан зарчмууд юм:
-
Наманчилж, өршөөгдөхөд бишопууд болон салбарын ерөнхийлөгчид Их Эзэнийг төлөөлж бидэнд тусалдаг.
-
Нүгэл хийснээ хүлээх нь өршөөл рүү хөтөлдөг. (Бүх нүглээ Бурханы өмнө хүлээх ёстой бөгөөд ноцтой гэм нүглийг наманчлалын явцад тусалж чадах санваарын удирдагчийн өмнө хүлээх ёстой.)
-
Бид Их Эзэний өршөөлийг хүлээн авахын тулд бусдыг уучлах ёстой.
-
Эдгээр зарчмуудыг дүгнэхэд тань туслах дараах жишээнүүдийг унш. Нэг жишээг сонгож аваад өнөөдрийн судалсан судар, зарчмуудаа тэрхүү тайлбарласан тохиолдолд байгаа хүнд хэрхэн тусалж болохыг судрын тэмдэглэлдээ бич.
-
Нэгэн залуу эмэгтэй ноцтой гэм нүгэл үйлдсэн ч энэ тухай бишоптойгоо ярихаас эмээж байна.
-
Нэгэн залуу эрэгтэй наманчлах хүсэлтэй боловч хэрхэн наманчлахаа мэдэхгүй байна.
-
Залуу эмэгтэй урьд нь үйлдсэн нүглээ давтан үйлдсэн бөгөөд энэ удаа түүнийг Их Эзэн уучлахгүй болов уу хэмээн санаа зовж байна.
-
Залуу эрэгтэй нүглээ наманчлахаар шийдсэн боловч өөрийг нь гомдоосон нэгнийг уучлахыг хүсэхгүй байна.
-
-
Энэ хичээлд заасан нэг зарчмыг сонгон авч түүнийгээ өөрийн наманчлалд хэрхэн хэрэгжүүлж болохоо тунгаан бод. Энэ зарчмаа хэрхэн ашиглахаа судрын тэмдэглэлдээ бич.
Мозая 26:37–39-ийг уншиж Алма их Эзэний зөвлөгөөг хэрэгжүүлэхэд юу тохиолдсоныг олж мэдээрэй. Алма болон түүний хүмүүсийн туршлагаас бид наманчилж шударгаар амьдарвал мөн амар амгалан болон амжилттайгаар амьдрах боломжтой гэдгийг сурч болно.
-
Дараах өгүүлбэрийг судрын тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:
Би Мозая 26-р бүлгийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.
Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: