Семинар
16-р хэсэг: 2 дахь өдөр, Алма 12


16-р хэсэг: 2 дахь өдөр

Алма 12

Оршил

Алма 11-р бүлэгт Амюлекийн үгс Зиезромыг хүмүүст худал ярьж, хууран мэхэлсэн гэм нүглээ ухамсарлах болгов. Амюлек Аммонайхагийн хүмүүст ярихаа төгсгөл болгосны дараа Алма тэдний өмнө босч зогсов. Аммонайхагийн хүмүүс даруусгагдсаны учир Алма тэднийг зүрх сэтгэлийн хатуурал болон бусад нүглүүдээ наманчлахад нь туслах зарчмуудад анхаарал төвлөрүүлэн ярив. Тэрээр Сатаны урхины талаар мөн шүүлт нь ёс бусчууд дээр ирдэг бөгөөд Бурханы Хүүгээр бэлтгэгдсэн гэтэлгэлийн төлөвлөгөө нь Бурханы оршихуйд эргэн очих боломжийг наманчилсан хүмүүст олгодгийг тодотгон ярьжээ.

Алма 12:1–7

Алма Зиезромын ёс бус зорилгыг илчилсэн нь

Урхиар амьтан яаж барьдгийг бод: Урхины гогцоог өгөөшний гадуур тойруулан тавьдаг. Амьтан өгөөшийг идэхээр гогцоо гарган тавьсан урхинд ороход, урхи нь чангарч амьтныг барьдаг,

уяа нь урхитайгаа холбогдсон

Алма 11:21–25-д Зиезром Амюлекийг хэрхэн урхинд оруулах гэж оролдсоныг дахин хар. Амюлек Зиезромын зорилгыг мэдэж, түүнд хариу өгсний дараа Алма босч, Зиезромд хандан эргэн тойрны хүмүүст сонсогдохоор ярив (Алма 12:1–2-ыг үзнэ үү). Алма 12:3–6-д чөтгөрөөс ирсэн гэж Алмагийн хэлсэн Зиезромын арга барилыг дүрслэхдээ Алмагийн ашигласан үг хэллэгүүдийг ол (Алма 12:5-ыг үзнэ үү).

Алма 12:3-т цэдэглэснээр Алма Зиезромын төлөвлөгөөг хэрхэн мэдсэн бэ?

Алма 12:6-д чөтгөрийн зорилго нь юу гэж Алма хэлсэн бэ?

Ариун Сүнс бидэнд дайсны уруу таталтыг танихад тусалж чадна гэдгийг Алма заасан. Та бид Алма 11-р бүлгийн хичээлээс Ариун Сүнсэнд найдвал, уруу таталтуудыг даван туулж чадна гэдгийг суралцлаа. Уруу таталтыг даван туулахын нэгэн чухал арга зам нь уруу таталт болон түүнээс учирч болох хор уршгийг танихад бидэнд тусалдаг Сүнстэй хамт байх явдал юм. Тэгээд бид уруу таталтаас зайлсхийснээр цэвэр ариун бөгөөд итгэлтэй байхыг сонгож чадна. Ариун Сүнс чөтгөрийн уруу таталтуудыг таньж, зайлсхийхэд тань тусалсан туршлага танд байдаг уу?

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДайсны “урхийг” таньж, зайлсхийхэд тань туслах Ариун Сүнсний шивнээг сонсож, ажиллах чадвараа сайжруулахын тулд юу хийж болохоо мөн юу хийхээ судар судлах тэмдэглэлдээ бич.

Алма 12:7–18

Алма бүх хүн төрөлхтний эцсийн шүүлтийн талаар заасан нь

Сонирхдог ажил мэргэжлийнхээ тухай бод. Уг ажил мэргэжлээр амжилт олоход тань шаардлагатай мэдлэгийг эзэмшихийн тулд хэр зэрэг их төлбөрийг (сургалтын төлбөр) сургуульд эсвэл сургалтын хөтөлбөрт төлөх хэрэгтэйг тооцоол.

Ахлагч Дэвид А.Бэднар

Арванхоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднарын хэлсэн дараах эшлэлийг уншиж, сүнсний мэдлэгийг эзэмшихийн тулд төлөх шаардлагатай “төлбөр”-ийг хайж ол: “Таны болон миний зүрх сэтгэлд үнэн хэмээн нотлогдож, биднийг адисалсан сүнслэг ойлголтыг [бусдад] өгөх боломжгүй юм. Ийм мэдлэгийг олж авч, хувиараа ‘эзэмших’-ийн тулд төлбөр төлөх ёстой бөгөөд энэ нь хичээл зүтгэл болон итгэлээр судалж суралцах явдал юм. Зөвхөн ийм арга замаар оюун ухаанд мэдэгдсэн зүйл нь зүрхэнд мэдрэгдэх боломжтой юм” (“Бүх хичээл зүтгэлээрээ харах нь,” Ensign эсвэл Лиахона, 2010 оны 5-р сар, 43).

Алма 12:7–8 дахь сүнсний мэдлэгийг олж авахад хэрэгтэй сүнслэг “төлбөр”-ийг Зиезром төлөх хүсэлтэй болсон тухай нотолгоог ол. Зиезром зүрхээ өөрчилж эхэлснээр сүнслэг зүйлүүдэд суралцаж чадна гэдгийг гэрчилж байгаа ямар зүйлүүдийг та харж байна вэ?

Алма 12:9–11-ийг уншиж, Алма Зиезромд сүнслэг мэдлэгийг олж авах талаар юу заасныг олж мэд. “Бурханы нууцууд бол зөвхөн илчлэлтээр мэдэгддэг сүнслэг үнэнүүд юм. Бурхан Өөрийнхөө нууцуудыг сайн мэдээнд дуулгавартай тэдэнд илчилдэг” гэдгийг мэдэх нь тустай байж болно” (Судруудын удирдамж, “Бурханы нууцууд,” scriptures.lds.org). Та энэ тодорхойлолтыг судартаа Aлма 12:9-ийн хажууд бичих хэрэгтэй. Алма 12:9-д Бурхан Өөрийн үгийн нэг хэсгийг хүмүүнд юуны дагуу өгөх болно гэж Алма тайлбарласан бэ?

Алма 12:10–11-т цэдэглэснээр зүрх сэтгэлийн нөхцөл байдал болон сүнслэг үнэнүүдийг хүлээн авах хоёрын хооронд ямар уялдаа холбоо байдаг вэ?

Зүрхээ “хатууруулах” гэдэг нь юу гэсэн утгатай болох мөн (Алма 12:10–11-ийг үзнэ үү) хэн нэгний амьдралд ийм зүйл тохиолдвол та үүнийг юу гэж бодох вэ?

Зиезромд өгсөн Алмагийн захиас нь дараах зарчмыг заадаг: Их Эзэн сүнсний үнэнүүдийг Түүний үгсэд бид хэр зэрэг анхааралтай, хэр зэрэг шаргуу хичээл зүтгэлтэй ханддагийн дагуу илчилдэг.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагТа “анхаарал болон шаргуу хичээл зүтгэл”-ээ хандуулан дагахыг хичээж буй Их Эзэний зарлиг эсвэл Түүний зөвлөгөөний тухай судар судлах тэмдэглэлдээ бич. Их Эзэн таныг Өөрийнх нь заасан зүйлийг хэрэгжүүлсэн учраас хэрхэн нэмэлт удирдамж, ойлголт эсвэл Өөрийн Сүнсний шивнээгээр адисалсан бэ?

Бид сүнслэг үнэнийг хэрхэн мэдэж авдгийг Алма тайлбарласныхаа дараа Aлма 12:8-д бид хэрхэн шүүгдэх талаар асуусан Зиезромын асуултад хариулдаг. Aлма 12:12–15-д Алма Зиезромд амилуулалт ба шүүлтийн талаар юу заасныг ол. Дараах зайнуудыг бөглө: Бид Бурханы өмнө өөрсдийн , болон-ныхаа төлөө хариуцлага хүлээх болно.

Дараах асуултыг тунгаан бод: Та үг, үйлдэл болон бодол санааныхаа төлөө хариуцлага хүлээх болно гэдгээ санах нь таны өдөр тутмын сонголтуудад ямар өөрчлөлт гаргах вэ?

Зүүвэр тайлбар 14a дахь холбогдох эшлэл болох төгс эзэмших судрын хэсэг Мозая 4:30-ийг тэмдэглэ, дараа нь Мозая 4:30-ийг цээжээр эсвэл харж унш.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудар судлах тэмдэглэлдээ Ариун Сүнсийг мэдрэхдээ хэрхэн илүү сайн байх талаар өнөөдрийн хичээлийн 1-р даалгавар дээр бичсэн зүйлээ эргэн хар. Бурханы өмнө хүлээсэн хувийн хариуцлагаа ойлгох нь уруу таталтыг таньж мөн зайлсхийх хүслийг тань хэрхэн нэмэгдүүлэх талаар өөрийнхөө бодлыг нэмж бич.

Алма 12:19–37

Алма хүн төрөлхтөн хэрхэн гэтэлгэлийн төлөвлөгөөгөөр дамжуулан уналтын үр дагавруудыг даван туулж чадахыг тайлбарлав

Аммонайха дахь ерөнхий захирагч Антиона хүмүүн үхэшгүй болж чадна гэдэгт итгэхгүй байв. Учир нь Уналт үүнийг боломжгүй болгосон хэмээн дурдав (Алма 12:20–21-ийг үзнэ үү). Дараах хүснэгтэд жагсаасан Алма 12-р бүлгийн шүлгүүдийг уншиж, гарчгийн доорх багануудад Алмагийн заасан зүйлсийг бич.

Уналтын үр дагаврууд (Алма 12:22, 24)

Бурхан бидний гэтэлгэлийг авчрахын тулд юу хийсэн бэ? (Алма 12:24–25, 28–33)

Бид гэтэлгэгдэхийн тулд юу хийх ёстой вэ? (Алма 12:24, 30, 34, 37)

Едений цэцэрлэгээс явсан нь
  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагХүснэгтийг бөглөж дуусаад, судар судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариул:

    1. Уналтын үр дагавруудыг даван туулахад Есүс Христийн Цагаатгал бидэнд хэрхэн тусалдаг вэ?

    2. Алма 12:24-т уналтын үр дагавруудыг даван туулах явдлыг Аврагч боломжтой болгосон гэж гардаг. Тэгэхээр Алмагийн зааснаар амьдралын зорилго юу байсан бэ?

Ахлагч Л.Том Пэрри

Алма 12:24-т байгаа “сорилтын нөхцөл” гэсэн хэллэгийг Мормоны Номд зөвхөн Алма ашигласан байдаг (мөн Алма 42:4, 10, 13-ыг үзнэ үү). Арванхоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Л.Том Пэрри энэхүү сорилтын цагийг ингэж тайлбарлажээ: “Дэлхийн амьдралын үндсэн зорилго нь дэлхийн үүслээс өмнө оршиж байсан бидний сүнсэнд агуу боломж бүхий мөнх бус амьдралын турш бие махбодтойгоо нэгдэх боломжийг олгох явдал мөн. Бид зөвхөн сүнс ба бие махбодын нэгдэлд байснаараа өсч хөгжих, сурч боловсрох, төлөвших боломжтой юм. Сүнс ба бие махбодын нэгдэл энэхүү боломжийг бидэнд олгодог билээ. Бие махбодтойгоор бид оршин байгаа сорилтын байдалдаа тодорхой хэмжээний бэрхшээлүүдийг туулдаг. Энэ нь бид өөрсдийгөө мөнхийн боломжуудыг хүлээн авахуйц зохистой гэдгээ батлан харуулахын тулд суралцах мөн соригдох үе юм. Энэ бүхэн нь бидний Эцэгийн хүүхдүүддээ зориулсан бурханлаг төлөвлөгөөний нэг хэсэг юм” (“Proclaim My Gospel from Land to Land,” Ensign, 1989 оны 5-р сар, 14).

Алма мөнх бус амьдрал бол бидний хувьд Бурхантай уулзахаар бэлтгэх цаг юм гэж гэрчилдэг. Та энэ сургаалыг зааж байгаа Алма 12:24 дэх хэллэгүүдийг тэмдэглэх хэрэгтэй. Алма 34:32-ыг Алма 12:24-ийн холбогдох эшлэлтэй хамт унш.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСурч мэдсэн зүйлээ хэрэгжүүлэхийн тулд судар судлах тэмдэглэлдээ дараах асуултуудын нэгэнд нь эсвэл хоёуланд нь хариулж бич:

    1. Мөнх бус амьдралын зорилгыг мэдэх нь амьдралаа авч явахад тань хэрхэн тусалдаг вэ?

    2. Есүс Христийн Цагаатгалд итгэх итгэл тань энэхүү мөнх бус сорилтын үед хэрхэн тусалдаг вэ?

Алма 12:33–35-ыг уншиж, наманчилдаг болон наманчилдаггүй хүмүүст тохиолдох зүйлүүдийн ялгааг ажигла. Их Эзэний амралтад орох гэдэг нь нүглүүдийнхээ уучлалыг хүлээн авч, эцэст нь Их Эзэний оршихуйн алдар сууд орохыг багтаадаг гэдгийг мэдэх нь эдгээр шүлгүүдийг илүү сайн ойлгоход тань тусалж болох юм (С ба Г 84:24-ийг үзнэ үү).

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах өгүүлбэрийг судар судлах тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:

    Би Алма 12-р бүлгийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: