23-р хэсэг: 3 дахь өдөр
Хиламан 13–14
Оршил
Их Эзэн Аврагчийн төрөлтөөс хэдэн жилийн өмнө нифайчуудад наманчлалыг номлуулахаар Самуeл гэгч лемен үндэстэн бошиглогчийг Зарахемла руу илгээжээ. Бошиглогч Самуeл, бошиглогч Нифайн хамтаар Eсүс Христийн хоёр дахь гэрч болсон юм. Тэр нифайчуудад хэрэв тэд наманчлахгүй бол сүйрнэ гэдгийг урьдчилан анхааруулжээ. Самуeл тэдний бошиглогчдыг үл ойшоох болон алдсыг үйлдэхээс аз жаргалыг эрэлхийлэх хандлагатай нүүр тулав. Тэр Eсүс Христийн төрөлт ба үхлийн тэмдгүүдийг зарлан мэдэгджээ. Тэр мөн Eсүс Христийн гэтэлгэлээр дамжин бүх хүн төрөлхтөн Бурханы өмнө шүүгдэхээр аваачигдах болно гэдгийг заасан.
Хиламан 13
Самуел нифайчуудад хэрэв тэд наманчлахгүй бол сүйрнэ гэдгийг анхааруулав.
Таныг ямар нэг буруу зүйл хийхэд, эцэг эх тань эсвэл өөр аль нэг удирдагч таныг засч залруулах хэрэгтэй болбол та яах вэ?
Хиламан 13–16-р бүлгүүдэд цэдэглэгдсэнээр бошиглогч хүмүүсийг наманчлалд дуудаж байгаа шастир тун өвөрмөц бөгөөд Мормоны Номд лемен үндэстэн бошиглогч нифайчуудыг наманчлалд дуудсан анхны тохиолдол юм.
Яагаад Самуeл нифайчуудад номлох болсныг түүнчлэн Их Эзэн түүнийг юу хэлэхэд удирдсаныг ойлгохын тулд Хиламан 13:1–8, 11-ийг унш. Эдгээр шүлгүүд дараах зарчмыг харуулдаг: Бошиглогчид Бурхан тэдний зүрх сэтгэлд оруулсан захиасыг хүлээн авч, ярьдаг. Бурхан Самуeлын зүрх сэтгэлд ямар захиасыг оруулсан бэ? Хиламан 13:7-д цэдэглэгдсэнээр Самуeл өөрийнх нь захиас нифайчуудад ямар нөлөө үзүүлнэ гэж найдаж байсан бэ?
-
Эцэг эх эсвэл сүмийн удирдагч танд ямар нэгэн тодорхой захиас өгөхөөр сүнсээр өдөөгдсөнийг мэдэрсэн үeийнхээ тухай судар судлах тэмдэглэлдээ бич. Тэр захиас танд хэрхэн нөлөөлсөн бэ?
Хиламан 13:17–23 болон Хиламан 13:24–30-ийг судлаад дараах хүснэгтүүдийн асуултуудад өгөгдсөн зайд хариулж бич.
Зарчим: Бид Их Эзэнийг санахгүй үедээ бардамнал ба алдаст илүү өртөмтгий болдог. |
Аль шүлгүүд танд дээрх зарчмыг зааж байна вэ? |
Самуeл нифайчуудад ямар зүхэл ирнэ гэсэн бэ? |
Самуeлын хэлснээр нифайчууд эд баялаг дээр зүрх сэтгэлээ тавьснаар юуг хийхгүй байсан бэ? |
Өнөөдөр залуус зүрх сэтгэлээ эд баялаг, эзэмшил хөрөнгө, дадал хэвшил, хүсэл сонирхол дээрээ тавих нь тэднийг ямар замаар бардамнал болон алдас руу хөтөлж байна вэ? |
“Таныг адисалсан зүйлүүдэд Их Эзэн Бурханаа санах” нь яагаад чухал гэж та бодож байна? (22-р шүлэг). |
Зарчим: Хэрэв бид Их Эзэний бошиглогчдын үгсийг эсэргүүцвэл, харуусал болон уй гашууг амсах болно. |
Дээрх зарчмыг аль шүлгүүд зааж байна гэж та бодож байна? |
Нифайчууд Их Эзэний бошиглогчийг эсэргүүцэхдээ ямар шалтаг тоочсон гэж Самуeл хэлсэн бэ? |
Самуeлын дүрсэлснээр яагаад хүмүүс ихэнхдээ хуурамч бошиглогчдыг хүлээн зөвшөөрдөг гэж та боддог вэ? |
Ensign эсвэл Лиахона дээрээс сүүлчийн eрөнхий чуулган дээр хэлсэн үгсийг судлаад доорх хоёр асуултад хариул. |
Бидний амьд бошиглогчид болон төлөөлөгчид ямар тодорхой зүйлсийг заасан бэ? |
Бошиглогчид болон төлөөлөгчид биднийг ямар тодорхой асуудлуудаас зайлсхийхийг анхааруулсан бэ? |
Хиламан 13:26–28-ыг дахин хараад нифайчууд хуурамч бошиглогчдод хэрхэн хандсаныг олж мэд. Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон ийн хэлжээ: “Амьд бошиглогчид бидний мэдэх ёстой зүйлсийг хэлэхэд бид тэдгээрийг хэрхэн хүлээн авах нь бидний итгэлийн сорилт болдог” (The Teachings of Ezra Taft Benson [1988], 140).
-
Дараах асуултуудад судар судлах тэмдэглэлдээ хариулж бич:
-
Та бошиглогчдын ямар зөвлөгөөнүүдийг дуулгавартай дагахаар сонгосон бэ?
-
Уг зөвлөгөөг дагаснаар та хэрхэн адислагдсан бэ?
-
Та амьд бошиглогчдын зөвлөгөөг дагахаа хэрхэн сайжруулж чадах вэ?
-
Самуeл нифайчууд наманчлахгүй бол 400 жилийн дараа устгагдана гэж бошиглосон (Хиламан 13:9–10-ыг үзнэ үү) бөгөөд тэд өдий хүртэл устгагдаагүй байгаагийн шалтгаан нь тэдний дунд зөв шударга хүмүүс амьдарч байсан явдал гэж заажээ (Хиламан 13:12–14-ийг үзнэ үү).
Самуeлын үeд маш олон нифайчууд хэрхэн ёс бус болсныг Хиламан 13:38-ыг уншаад олж мэд.
Бид алдсыг үйлдсэнээр аз жаргалыг олж чадахгүй хэмээн Самуeл тунхагласан нь жинхэнэ аз жаргал Бурханы зарлигуудыг дагаснаар ирдгийг ойлгоход бидэнд тусалдаг. Төгс эзэмших ямар судар энэхүү үнэнийг мөн заадаг вэ? (Хиламан 13:38-ын зүүвэр тайлбар в-г үзнэ үү.)
Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон бидэнд энэхүү зарчмыг ойлгоход тусалж ийн хэлсэн юм: “Засаж залруулан, наманчлахаас бэлтгэж, урьдчилан сэргийлэх нь дээр” гэсэн эртний нэгэн зүйр үг байдаг. Ямар үнэн үг вэ. … Бид өөрсдийгөө ёс суртахууны хувьд цэвэр ариун байлгаж, хамгаалахын тулд хамгийн түрүүнд хийх зүйл бол уруу таталтыг эсэргүүцэж, гэм нүгэлд өртөхөөс сэргийлэхэд бэлтгэх явдал юм” (“The Law of Chastity,” in Бригам Янгийн Их Сургууль, 1987–88 Devotional and Fireside Speeches [1988], 51; speeches.byu.edu).
Нифайчууд наманчлалаа хойшлуулахаар шийдсэн нь тэднийг гай зовлон, сүйрэлд хүргэнэ гэж Самуeл заажээ. Мормоны Номын бусад номууд хувь хүмүүс наманчлалын сүнс тэднийг орхин одох хүртэл эсэргүүцэл ба ёс бус явдлаа үргэлжлүүлсээр байдгийг заадаг. Тухайлбал Лемен, Лeмүeл хоёр Бурханыг сонсохгүй байснаас “мэдрэхээс өнгөрсөн” билээ (1 Нифай 17:45). Бид наманчлалаа хойш тавихгүй байх нь яагаад чухал болохыг ийм жишээнүүд харуулдаг. Бид наманчлалаар дамжуулан аливаа зүйлийг засч залруулж, гэм нүгэл болон уруу таталтууд Бурханыг дагах бидний хүслийг давамгайлахаас сэрэмжилж чадна.
Хэрэв та буруу замаар орсон бол амьдралдаа зөв замыг дахин олж авч чадна гэдгийг ойлгохын тулд Тэргүүн Зөвлөлийн Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорфын дараах үгсийг унш:
Нисэх онгоцны ахмад болох сургалтынхаа явцад би онгоцыг хэрхэн нисгэж, холын зайг хэрхэн туулдгийг сурах шаардлагатай байлаа. Хязгааргүй их далай, өргөн уудам цөлийн дээгүүр тив алгасан хийдэг нислэгийг зорьсон газарт нь эсэн мэнд хүргэхийн тулд ихэд анхааралтай, нягт нямбай төлөвлөх хэрэгтэй байдаг. Буулгүй нисдэг ийм нислэгүүдийн зарим нь 14 хүртэл цаг үргэлжилж, 9000 бээр (14000 км) замыг туулдаг.
Ийм урт нислэгийн үед аюулгүйгээр эргэж ирэх цэг гэж нэрлэгддэг чухал шийдвэр гаргах үе байдаг. Нисэх онгоц энэ цэгт хүрчихээд буцах замдаа орж, ниссэн буудалдаа эргэж ирэхэд хангалттай түлштэй байх ёстой. Аюулгүйгээр эргэх цэгийг өнгөрөөсний дараа ахмад энэ үйлдлийг дахин хийхгүй болж, зүгээр л цаашаа ниснэ гэсэн үг. Энэ цэгийг эргэлтгүй цэг гэж олонтоо нэрлэдэг нь ийм учиртай юм.
“… Сатан биднийг нүгэл үйлдсэн л бол замаа өөрчлөхөд нэгэнт оройтож, өнгөрсөн борооны хойноос цув нөмрөхтэй адил ‘буцах гарцгүй’ болсон гэж бодуулахыг хүсдэг. …
“… Сатан биднийг найдвараа алдаж, түүний нэгэн адил гутарч, уучлагдахаасаа өнгөрсөн бөгөөд нигүүлсэл байхгүй гэж итгүүлэхийн тулд Бурханы шударга ёсыг онцолсон судрын үгсийг буруугаар ашиглаж ч болох юм. …
“Христ биднийг аврахаар ирсэн билээ. Хэрэв бид буруу замаар орсон бол нүгэл нь эргэх гарцгүй цэг биш юм гэдэг итгэлийг Есүс Христийн Цагаатгал бидэнд өгч чадна. Хэрэв бид өөрсдийнхөө авралд зориулагдсан Бурханы төлөвлөгөөг дагавал аюулгүйгээр эргэх зам бидэнд боломжтой” (“Point of Safe Return,” Ensign эсвэл Лиахона, 2007 оны 5-р сар, 99).
Их нүгэл үйлдэж, “эргэлтгүй цэг”-ээс хэтэрсэн гэж боддог хүмүүст Ерөнхийлөгч Угдорфын хэлсэн үг хэрхэн найдвар төрүүлж болох вэ?
Хиламан 14
Самуeл Аврагчийн төрөлт ба үхлийн тэмдгүүдийг бошиглосон нь
Саяхан танай улсаас өөр газар болсон, дэлхий дахины анхаарлыг татсан нэг үйл явдлыг бод. Байгалийн гамшиг, дайн дажин зэрэг дэлхийн өөр хэсэгт болж байгаа үйл явдлуудыг хүмүүс хэрхэн олж мэддэг вэ? Яагаад хүмүүс дэлхийн өөр хэсэгт болж байгаа үйл явдлуудыг мэдэхийг хүсдэг вэ?
Самуeл Зарахемлагаас хол орших газарт тохиох Аврагчийн төрөлт ба үхлийн талаар бошигложээ. Хиламан 14:3–6-г уншаад Eсүс Христийн төрөлтийн тэмдгүүдийг судартаа тэмдэглэ. Хиламан 14:20–27-г судлаад, Eсүс Христийн үхлийн тэмдгүүдийг судартаа тэмдэглэ.
-
Самуeл эдгээр бошиглолуудыг хэлж байхад та тэнд байж, бошиглохыг нь сонссон бол хэрхэн хандах байснаа судар судлах тэмдэглэлдээ бич. Өгөгдсөн бүх тэмдгүүдээс аль нь таныг наманчлах хэрэгтэйгээ ойлгоход хамгийн ихээр нөлөөлөх байсан гэж та бодож байна вэ?
Эдгээр тэмдгүүд сургамжтай бөгөөд бэлгэдлийн шинжтэй юм. Eсүс Христийг дэлхийд ирэхэд гэрэл гэгээ нэмэгдсэн. Харин Түүнийг нас барахад харанхуй нэмэгдсэн. Бид Түүнийг зүрх сэтгэлдээ оруулахыг зөвшөөрөх болон оруулахгүй байхаар шийдэхэд мөн дээрхтэй адил зүйлс бидний амьдралд тохиодог.
Хиламан 14:11–13-ыг уншаад Самуeл нифайчуудад номлох болсон зорилгыг олж мэд. Нифайчуудыг мэдэж, мөн хийгээсэй гэж Самуeлын хүссэн зүйлсийг судартаа дугаарлах хэрэгтэй. (13-р шүлэг дэх “түүний сайн үйлсээр” гэсэн хэллэг нь Eсүс Христийн Цагаатгалаар гэсэн утгатай.) Eсүс Христэд итгэх итгэл нь наманчлал ба нүглийн уучлалд хүргэдгийг бид эдгээр шүлгүүдээс сурч болно.
Хиламан 14:28–29-ийг уншаад Их Эзэн яагаад тэмдгүүд болон гайхамшгуудыг өгдгийг олж мэд. Бидний сурах нэг үнэн бол: Их Эзэн Өөрт нь итгэхэд хүмүүст туслахын тулд тэмдгүүд болон гайхамшгуудыг өгдөг. Eсүс Христэд итгэхэд тань тусалдаг тэмдгүүдийг (нотолгоонууд) бод.
Та Самуeлын бошиглосон тэмдгүүдийг судлахдаа, Их Эзэн зөв шударга хүмүүст итгэж наманчлахад нь туслахын тулд тэмдгүүдийг өгдөг байхад ёс бусчууд амин хувиа бодсон шалтгааны улмаас тэмдгүүдийг хайж, шаарддаг гэдгийг санах нь чухал (С ба Г 46:9-ийг үзнэ үү). Их Эзэний нас баралт болон Түүний Хоёр дахь ирэлтийн тэмдгүүдийг мэдэх нь чухал боловч Eсүс Христийн нас баралт ба амилалтын ач холбогдлын талаарх Самуeлын заасан зүйлсийг мэдэх нь нэн чухал юм.
Хиламан 14:15–19-ийг анхааралтай уншаад доорх жишиг зургийг судал.
Хиламан 14:15–19-ийг уншиж, жишиг зургийг судалсны эцэст дараах санаануудыг эргэцүүлэн бод:
-
Бид Тэнгэрлэг Эцэгийн оршихуйгаас тусгаарлагдсан учир мөнх бус амьдралд төрөх нь сүнсний үхэлд тооцогдож болох юм.
-
Eсүс Христ Өөрийн үхэл ба Амилалтаар, бүх хүн төрөлхтнийг Уналтаас гэтэлгэсэн учир бид Бурханы оршихуйд эргэн очиж чадна.
-
Eсүс Христийн Цагаатгалаар бүх хүн төрөлхтөн шүүгдэхийн тулд Бурханы оршихуйд буцаан авчрагдана.
-
Эцсийн шүүлтэд наманчлахаас цаашид татгалзсан хүмүүс сүнсний өөр нэг үхлийг амсаж, Бурханы оршихуйгаас үүрд тусгаарлагдах болно.
-
Eсүс Христ биднийг наманчлалын нөхцөлөөр сүнсний үхлээс гэтэлгэсэн юм.
Сая уншсан тодоор бичсэн сургаалуудтай холбоотой хэллэгүүдийг Хиламан 14:15–19-р шүлгүүдэд тэмдэглэ. Хиламан 14:30–31-ийг уншиж, хичээлээ дуусга.
-
Найздаа бидний энэ амьдрал дахь сонголтууд маш чухал гэдгийг тайлбарлахдаа Хиламан 14:30–31-ийг хэрхэн ашиглахыг судар судлах тэмдэглэлдээ бич.
-
Дараах өгүүлбэрийг судар судлах тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:
Би Хиламан 13–14-р бүлгүүдийг судалж энэ хичээлийг ((огноо)-нд дуусгалаа.
Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: