Семинар
29-р хэсэг: 4 дэх өдөр, Ифер 3


29-р хэсэг: 4 дэх өдөр

Ифер 3

Оршил

Их Эзэн Жаредын ахаас “Та нар хөлгүүд дотроо гэрэлтэй байхын тулд намайг хэрхэхийг та нар хүснэ вэ?” хэмээн асуусан. (Ифер 2:23). Жаредын ах хариулахдаа 16-н чулууг нямбайлан бэлдэж, “тэдгээр нь харанхуйд гэрэлтэж болохын тулд” тэдэнд хүрэхийг Их Эзэнээс даруухнаар залбиран гуйв (Ифер 3:4). Жаредын ах агуу итгэлийнхээ улмаас Аврагчийг чулуунуудад хүрэх үед Түүний хурууг харжээ. Их Эзэн Өөрийгөө Жаредын ахад үзүүлээд, харж мөн сонссон зүйлсээ бичихийг түүнд зарлигласан.

Ифер 3:1–20

Их Эзэн хуруугаараа чулуунуудад хүрч, жаредчуудын хөлөг онгоцыг гэрэлтүүлэх болгосон ба Өөрийгөө Жаредын ахад харуулав

Та болон бусад өсвөр үеийнхэн юуны төлөө чин сэтгэлээсээ залбирдгийг харуулах ямар жишээ байна вэ? Эдгээрээс нэгийг сонгоод, энд бич:

Ифер 3-аас Жаредын ахын жишээг судлахдаа Их Эзэнээс тусламж авахад танд эсвэл таны найзад тус болох зүйлсийг ол.

Хөлгүүдийг гэрэлтүүлэх талаар Жаредын ахын Их Эзэнд хандсан залбирал болон Их Эзэний хариултын талаар бодож үз. Ифер 2:22–3:1-ийг дахин судал. Гэрэлгүй байх асуудлыг шийдвэрлэхийн тулд Жаредын ах өөрийн зүгээс юу хийснийг тайлбарлах дараах зургуудад тайлбар бич.

гал болон багаж ашиглаж буй хүн

ууланд авирч буй хүн

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагХөлгүүдийг гэрэлтэй болгох асуудлыг шийдвэрлэхийн тулд Жаредын ахын гаргасан хичээл зүтгэлийн талаар таныг гайхшруулсан зүйлсийг судар судлах тэмдэглэлдээ бич. Хэдийгээр Жаредын ах маш их хичээл зүтгэл гаргасан ч Их Эзэний тусламжгүйгээр хайлуулсан чулуунууд нь гэрэл гаргахад хэр ашиг тустай байх байсныг эргэцүүлэн бод.

Ифер 3:2–5-ыг уншаад дараах зүйлсийг хий:

  • Жаредын ах даруухан, Бурханаас хамааралтай гэдгээ мэддэг хүн байсан гэдгийг нь харуулах хэллэгүүдийг тодорхойлж, тэмдэглэ. “Бидний төрөлхийн чанар үргэлжид хилэнцэт байхаар болсон юм” гэдэг нь бидний дэлхий дээрх нүгэлтэй байдлыг хэлж байгааг мэдэх нь тустай байж болох юм. Адамын уналтын улмаас бид бие махбодын хувьд Бурханаас тусгаарлагдсан. Бид бас нүгэл үйлдэхдээ амархан байдаг. Бурханлаг тусламжгүйгээр бид хэзээ ч Бурханы оршихуйд эргэн очиж чадахгүй.

  • Жаредын ах Их Эзэнээс юу хийхийг хүссэнийг олж тодорхойл.

  • Жаредын ахын Бурханы тухай мэддэг зүйлсээ гэрчилснийг нь олох юмуу тэмдэглэ.

Жаредын ах Их Эзэний хурууг харсан нь
  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах асуултуудад судар судлах тэмдэглэлдээ хариулж бич:

    1. Ифер 3:1–5-аас асуудлуудаа шийдвэрлэхэд нь Их Эзэн тусалж чадна хэмээх Жаредын ахын итгэлийг нотлох ямар нотолгоог та олж чадах вэ?

    2. Түүний жишээ Их Эзэний тусламжийг гуйхдаа Түүнээс хамааралтай гэдгээ анзаарахад тань хэрхэн тусалж болох вэ?

Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Жэффри Р.Холландын Жаредын ахын итгэлийг онцлон хэлсэн дараах үгсийг унш: “Бурхан болон үүнийг уншигч хүн энэ хүний итгэлийн хүүхэд шиг гэнэн, үнэнч байдлаас гайхалтай зүйлийг мэдэрдэг нь гарцаагүй. ‘Болгоогтун, Ай Их Эзэн, та үүнийг хийж чадна шүү дээ’ [Ифер 3:5]. Сударт үүнээс илүү хүчтэй, итгэлийн талаар хүмүүнээр өгүүлэгдсэн нэг ч мөр байхгүй байх. … Бошиглогч өөрийн чадварын талаар эргэлзэж байсан мөртлөө Бурханы хүчний талаар ямар ч эргэлзээгүй байлаа” (“Rending the Veil of Unbelief,” Nurturing Faith through the Book of Mormon: The 24th Annual Sidney B. Sperry Symposium [1995 он], 12).

Ифер 3:6-г уншаад энэ шүлэгт тайлбарлагдсан нөхцөл байдалд орвол ямар байх байсныг төсөөл.

Ифер 3:9-ийг уншихдаа Их Эзэн яагаад чулуунуудад хүрэх хүсэлтэй байсан болон Жаредын ах яагаад Их Эзэний хурууг харж чадсаныг олж мэд.

Ифер 3-аас сурсан зүйлийнхээ дагуу дараах зарчмыг гүйцээж бич: Бид Их Эзэнд хандан даруухнаар залбирах үед Тэр бидний болон Өөрийн хүслийн дагуу хариулах болно.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах асуултуудын аль нэгэнд эсвэл хоёуланд нь судар судлах тэмдэглэлдээ хариулж бич:

    1. Энэ хичээлийн эхэнд бичсэн өөрийн эсвэл бусад өсвөр үеийнхний залбирдаг зүйлсийн тухай бод. Тийм нөхцөл байдалд байгаа хүн Их Эзэний тусламж, зөвлөгөөг эрэлхийлэхдээ Түүнд итгэх итгэлээ хэрхэн үзүүлж болох вэ?

    2. Их Эзэнд хандан даруухнаар залбирахад Тэр бидний итгэл болон Өөрийн хүслийн дагуу хариулна гэдэг зарчмын үнэнийг мэдэж авахад тусалсан ямар туршлага таны амьдралд байгаа вэ?

Өөртөө хэдэн хором гарган Их Эзэнд хэр их итгэж найддагаа чимээгүйхэн дүгнэ. Ифер 3:9–12-ыг уншаад Жаредын ахын Их Эзэнд итгэх итгэлийн нотолгоог олж тэмдэглэ.

Ифер 3:11-ийг дахин судлаад бүр Их Эзэн Өөрөө илчлэхээс өмнө Түүний танд илчлэх зүйлсэд итгэж, дагахаар шийдэхэд хангалттай итгэл танд байгаа эсэх талаар бод.

Ахлагч Жэффри Р.Холланд

Ахлагч Жэффри Р.Холландын хэлсэн үгсийг уншаад бид Жаредын ах шиг итгэлээ бодитой болгохын тулд хийх ёстой зүйлсийн доогуур зур: “Анхан шатны итгэл нь өмнөх туршлага буюу мэдсэн зүйлсээс бүрддэг бөгөөд энэ нь итгэлийн үндэс болдог. Гэхдээ гэтэлгэх итгэл ихэнхдээ ирээдүйн буюу мэдэхгүй туршлагуудад хэрэгжих ёстой бөгөөд энэ нь гайхамшгийг бүтээх боломж олгодог. … Жаредын ахынх шиг итгэл нь гайхамшиг болон мэдлэгийн суурь болдог. Тэр Бурханыг ярихаас өмнө итгэлтэй байх шаардлагатай байсан. Тэр үйлдэл гүйцэтгэх чадвар тодорхой болохоос өмнө үйлдэх шаардлагатай байсан. Тэрээр бүрэн туршлагыг бүтэж эхлэхээс нь ч өмнө тэрийг хүлээн зөвшөөрөх шаардлагатай байсан. Бурханы ойрын болон ирээдүйд шаардаж болох нөхцөлүүдийг шаардахаас нь өмнө бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрөхийг итгэл гэнэ” (Christ and the New Covenant: The messianic Message of the Book of Mormon [1997 он], 18–19).

Бабелын цамхагаас эхлээд Жаредын ахад тохиолдсон зүйлсийн тухай бод. Ямар ямар туршлага нь түүний Их Эзэнд итгэх итгэлийг нэмэгдүүлэхэд тусалсан байж болох вэ? Эдгээр туршлагууд тэр мөчид “ийм үлэмж итгэлээ” (Ифер 3:9) харуулахад нь түүнд хэрхэн тусалсан бэ?

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах асуултуудад судар судлах тэмдэглэлдээ хариулж бич:

    1. Таны амьдралд Их Эзэнд итгэх итгэлийг нэмэгдүүлсэн ямар туршлага тохиолдсон бэ?

    2. Тэрхүү туршлага тань ирээдүйд улам илүү итгэлийг хэрэгжүүлэхэд таныг хэрхэн бэлдсэн бэ?

Ифер 3:13–20-ийг уншаад Жаредын ах итгэлийнхээ улмаас хүлээж авсан адислалыг ол. Энэ гайхалтай туршлагаас Жаредын ах Аврагчийн талаар юу сурсан бэ? Ифер 3-аас сурч болох бас нэгэн чухал зарчим бол: Бид Их Эзэнд итгэх итгэлээ үйлдэл болгох тусам Түүнд улам ойртдог гэсэн зарчим юм. Та энэ зарчмыг судартаа Ифер 3:11–20-ийн хажууд бичих хэрэгтэй.

Ахлагч Жэффри Р.Холланд Ифер 3:15–16 болон тэр туршлагаас гарч болох төөрөгдлийн талаар ийн хэлжээ:

“Товчлон тайлбарлах шаардлагатай нэг асуудал бол ‘чиний нэгэн адил ийм үлэмж итгэлтэйгээр хүмүүн миний өмнө хэзээ ч ирж байсангүй; тийм бус аваас чи миний хурууг харж чадахгүй байсан’ хэмээх Их Эзэний үгээс гарч ирж байна. Мөн дараа нь ‘Мөн чиний нэгэн адилаар надад хүмүүн итгэж байсан нь үгүйн учир, өөрийн бүтээсэн хүмүүндээ, би хэзээ ч өөрийгөө үзүүлж байсан нь үгүй’ [Ифер 3:9, 15].

“Жаредын ахаас өмнө амьдарч байсан олон (эсвэл бүх) бошиглогч Бурханыг харсан гэдгийг ойлгосноор төөрөлдөх магадлал гардаг. Бид тэгээд Бурханы тунхаглалыг яаж ойлгох ёстой вэ? …

“Энэ асуудлаар Хожмын Үеийн Гэгээнтэн олон зохиолчид ярилцсан бөгөөд хэдэн боломжит тайлбар байгаа ба тэдний аль нь ч —эсвэл бүгд—энэхүү судрын жинхэнэ утгыг тайлбарлахад тусалж болно. Гэхдээ энэ сэдвийн талаар нэмэлт илчлэлт авалгүйгээр ямар ч таамаглал нь зүгээр л хангалтгүй, бүрэн бус таамаглал юм. …

“Зарим хүн Их Эзэн урьд нь хүмүүнд тэр түвшинд, тийм хэмжээгээр Өөрийгөө үзүүлж байгаагүй гэж ойлгодог. Энэ таамаглал нь эрт үеийн бошиглогчдын үзсэн бурханлаг үзүүлэлтүүд үүнтэй адилхан ‘бүрэн’ байгаагүй бөгөөд хөшиг нь Христийн төрх, байдлыг харуулах тийм хэмжээгээр авагдаагүй байсан гэж хэлдэг. …

“Сүүлийн бөгөөд Жаредын ахын итгэлийн хувьд хамгийн үнэмшилтэй тайлбар бол Христ Жаредын ахад ингэж хэлсэн: ‘Би өөрийгөө хүнд ийм маягаар өөрийнхөө хүслийн дагуу биш, зөвхөн болгоож буй хүний итгэлийн улмаас хэзээ ч үзүүлж байгаагүй’‘Ном ёсоор бол бошиглогчид ерөнхийдөө Их Эзэний оршихуйд уригддаг бөгөөд зөвхөн Түүний зөвшөөрөлтэйгээр оршихуйд нь ордог байсан. Харин үүнээс ялгаатай нь Жаредын ах хүсээгүй зочны байдлаар биш харин уригдалгүйгээр өөрийгөө хөшигний цаана түлхэн оруулсан мэт санагддаг. Иехова ‘Мөн чиний нэгэн адил ийм үлэмж итгэлтэйгээр хүмүүн миний өмнө хэзээ ч ирж байсангүй; тийм бус аваас чи миний хурууг харж чадахгүй байсан. … Чиний нэгэн адилаар надад хүмүүн итгэж байсан нь үгүй’ хэмээн хэлжээ. Их Эзэн Өөрөө урьд өмнө байгаагүй итгэлийг урьд өмнө байгаагүй энэхүү үзэгдэлтэй холбож байсан. Үзэгдэл нь өөрөө ер бусын биш байсан бол энэ нь тэрхүү итгэл ер бусын байснаас гарцаагүй. Мөн тэр үзэгдлийг хэрхэн харсан нь ер бусын байсан. Тэр итгэл гайхалтай байх ганцхан арга нь уригдаагүй бошиглогчийг өмнө нь зөвхөн Бурханы хүслээр хүмүүсийн очиж чадсан газарт аваачсан чадвар юм” (Christ and the New Covenant, 20–23).

Ифер 3:21–28

Их Эзэн Жаредын ахад харсан зүйлсээ бичихийг мөн түүнийгээ битүүмжлэн лацдахыг зарлиглав

Ифер 3:25–26-г уншаад Бурхан Жаредын ахад өөр юу үзүүлснийг тодорхойл. Ифер 3:21–24, 27–28-д бичигдсэнчлэн Их Эзэн Жаредын ахад үзэгдлээр үзсэн зүйлсээ бичиж тэднийг лацдахыг зарлигласан. Их Эзэн бас ирээдүйд Жаредын ахын бичсэн зүйлсэд орчуулагдах боломж олгохоо тайлбарласан. Энэ бошиглол биелсэн нэгэн арга зам бол бошиглогч Иосеф Смит Мормоны Номын нэг хэсэг болох алтан ялтсуудаас Иферийн номыг орчуулж жаредчуудын цэдгийг бүх хүн уншихад боломжтой болгосон явдал юм.

Өнөөдрийн сурсан зүйлсээ хэрхэн хэрэгжүүлж, Их Эзэнд итгэх итгэлээ үзүүлэхийн тулд юу хийж болохоо тунгаан бод. Есүс Христэд итгэх итгэлээ үйлдэл болгосноор Бурхан Жаредын ахад өгсөн шиг танд асар их адислалууд өгөх болно.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах өгүүлбэрийг судар судлах тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:

    Би Ифер 3-р бүлгийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: