Семинар
31-р хэсэг: 1 дэх өдөр, Ифер 13–15


31-р хэсэг: 1 дэх өдөр

Ифер 13–15

Оршил

Бошиглогч Ифер Шинэ Иерусалимын тухай бошиглов. Түүнчлэн тэрээр жаредчуудын хаан Кориантумрт ёсон бусын улмаас түүний хүмүүс устгагдах болно хэмээн сэрэмжлүүлж, Кориантумр болон түүний гэрийнхэнд наманчлахыг сануулжээ. Кориантумр болон түүний хүмүүс наманчлахаас татгалзахад дайн болон ёсон бус үйлүүд бүхэл бүтэн Жаред үндэстэн устгагдах хүртэл олон жилийн турш улам ширүүсэв. Ифер, Кориантумр хоёр л амьд үлдэж, Иферийн бошиглол гүйцэлдсэнийг харав.

Жаредчуудын тулаан

Ифер 13:1–12

Моронай шинэ болон хуучин Иерусалимын тухай Иферийн бошиглолуудыг цэдэглэв

Хотынх нь онцлогийг харуулсан хоёр дахь нэртэй өнөө үеийн хотуудыг бод. Жишээлбэл, Францын Парис хот нь Гэрэлт хот гэдгээрээ алдартай. Эхлээд дараах хотуудыг зөв хоёр дахь нэртэй нь тохируулж чадах эсэхээ хараарай (Хариулт нь хичээлийн төгсгөлд байгаа).

Египетийн Кайро хот

Салхит хот

Филиппиний Манила хот

Мянган цамхагтай хот

АНУ-ын Чикаго хот

Мөнхийн хот

Мексикийн Мехико хот

Дорнын сувд

Италийн Ром хот

Харшуудын хот

Өнөөдрийн хичээлээр эцсийн өдрүүд дэх хоёр нэн чухал хотод анхаарлаа хандуулах болно: (1) Иерусалим болон (2) Шинэ Иерусалим. Хожмын өдрүүдэд энэ хоёр хот нь зөв шударга байдлаараа олонд танигдах болно. Ифер жаредчуудад тэдний амьдарч байсан газар нутаг бол Шинэ Иерусалим хэмээх ирээдүйн хот баригдах газар юм хэмээн заажээ.

Ифер 13:2–8-ыг унш. Их Эзэн бошиглогч Иосеф Смитэд Ифер 13:6-д дурдагдсан Шинэ Иерусалим хот АНУ-ын Миссури мужийн Жаксон гүнлэгт баригдана хэмээн илчилжээ (С ба Г 57:1–4; 84:1–4). Ифер эдгээр хотуудын талаар Ифер 13:3, 5-д юу гэж хэлсэн бэ? Тийм хотод амьдрах бол ямар байх байсныг тунгаан бод. Ариун хотууд буюу хуучин болон шинэ Иерусалимд амьдрахын тулд хүн ямар зүйлийг үзсэн байх ёстойг олж мэдэхийн тулд Ифер 13:10–11-ийг судал (Их Эзэнд зориулан баригдахдаа ариун байх болно; Ифер 13:5-ыг үзнэ үү).

Шинэ Иерусалимын өөр нэг нэр нь Сион юм (Moсе 7:62; Итгэлийн тунхаг 1:10). Бид Иерусалим эсвэл Шинэ Иерусалимд амьдрахгүй байж магадгүй ч гэсэн сүмийн бүх гишүүд Сионыг байгуулахыг эрэлхийлж чадна. Бид Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан цэвэр болсноор Бурханы селестиел хаант улс зэрэг ариун газруудад оршиход бэлтгэж болно.

Ифер 13:13–15:34

Жаредчууд Иферийг эсэргүүцэж, устгагдах хүртлээ ёс бус явдал, дайныг үргэлжлүүлэв

Ифер 13:13–19-ийг уншаад Иферийн үеийн жаредчуудын нийгмийн нөхцөл байдал ямар байсныг ол. Кориантумрт илгээсэн Иферийн захидал хийгээд Кориантумр, түүний хүмүүс уг захидалд хэрхэн хариулсныг олохын тулд Ифер 13:20–22-оос суралц.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах асуултуудад судар судлах тэмдэглэлдээ хариулж бич:

    1. Өнөө үед хүмүүс ямар замаар зүрх сэтгэлээ хатууруулж, Их Эзэний үйлчлэгчдийг эсэргүүцэж байгааг та харсан бэ?

    2. Итгэлдээ хүчирхэг хэвээр байж, бошиглогчдын үгсийг анхааралтай сонсохын тулд та юу хийх вэ?

Ифер 13:23–14:20-д цэдэглэснээр Кориантумр хаант улсыг нь булаахыг оролдсон Шаред, Гилиад, Либ зэрэг эрстэй тулалддаг. Эцэстээ бүхэл бүтэн Жаред үндэстэн дайнд ууссан байлаа. Кориантумрын сүүлчийн дайсан нь Шиз гэдэг эр байв. Эдгээр дайнуудаас үүдэлтэй жаредчуудын дундах устгалын хэмжээг Ифер 14:21–25 болон Ифер 15:1–2-т нарийвчлан харуулсан байгаа.

Үлдсэн хүмүүсээ устгалаас амьд үлдээхийн тулд Кориантумр юу хийхээр оролдсоныг мэдэхийн тулд Ифер 15:3–6-г унш. Шиз яагаад Корионтумрын хүсэлтийг эсэргүүцсэн болон хоёр армийн хүмүүс хоёулаа яагаад буулт хийхээс татгалзсан талаар бод (түүнчлэн Ифер 14:24-ийг үзнэ үү).

Ифер 15:12–17-г уншаад жаредчуудын нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдэж ав. Та тэдний нөхцөл байдлын талаар ялангуяа эмгэнэлтэй, харамсмаар ямар зүйлийг олж мэдсэн бэ? Ифер олон жилийн турш хүмүүст наманчлахыг сануулсан гэдгийг сана (Ифер 12:2–3; 13:20-ийг үзнэ үү). Ифер 15:18–19-ийг уншаад Их Эзэний наманчлах сануулгыг эсэргүүцсэнээс ирэх үр дагавруудыг тодорхойл. Уншсан зүйлдээ тулгуурлан энэхүү зарчмыг гүйцээж бич: Хэрэв бид Их Эзэний наманчлах сануулгыг эсэргүүцвэл .

Дээрх зайд дараахтай адил зарчмыг бичиж болно: Хэрэв бид Их Эзэний наманчлах сэрэмжлүүлгийг эсэргүүцвэл Түүний Сүнс холдон явж, Сатан бидний зүрх сэтгэлд хүчийг олох болно.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагИфер 15:19 болон үүнээс сурсан зарчмаа ашиглан өнөөдөр хэн нэгэн наманчлахыг эсэргүүцэж болохыг харуулсан дараах тайлбаруудаас нэг юмуу хоёрыг сонгон яагаад буруу гэдгийг тайлбарла:

    1. Миний үздэг кинонууд сүмийн жишгүүдтэй зохицдоггүй ч надад нөлөөлөхгүй байгаа юм шиг санагддаг.

    2. Найзуудтайгаа хамт согтууруулах ундаа уух нь тийм ч муу зүйл биш. Зүгээр л зугаацаж байгаа юм.

    3. Энэ чинь зүгээр л бага зэргийн порнограф. Намайг гараад ёс суртахуунгүй юм хийхэд хүргэх зүйл биш ээ. Би ер нь өөрөө хүссэн цагтаа л үүнийг зогсоочихож чадна.

    4. Би одоо наманчлах шаардлагагүй. Номлолд явах эсвэл ариун сүмд гэрлэх хүртлээ жаахан хүлээж болно.

Ифер 15:20–32 нь жаредчуудын хоёр арми зөвхөн удирдагчид нь болох Кориантумр, Шиз нар үлдэх хүртэл хоорондоо хэрхэн тулалддаг тухай өгүүлдэг. Тэгээд Кориантумр Шизийг алдаг.

Жаредчуудын түүх нь наманчлахыг дахин дахин ухуулсан Бурханы хичээл зүтгэлийг бүгдээрээ үл ойшоох үед хүмүүст юу тохиолддогийг харуулсан тодорхой жишээ юм. Наманчлахаас татгалзсанаар бие махбодын устгалыг тэр дороо амсахгүй байж болох ч Их Эзэний наманчлалын сануулгыг эсэргүүцвэл гэм буруутайгаа мэдрэх болно.

тулааны талбарт үхсэн хүмүүс
Ахлагч Нийл Л.Андэрсэн

Арванхоёр Төлөөлөгчийн чуулгын ахлагч Нийл Л.Андэрсэний хэлсэн дараах үгсийг эргэцүүлэн бод: Аврагч бидний нүглийг уучилж чадах бөгөөд уучлах асар их хүсэлтэй байдгийг би гэрчилж байна. Мэдсээр байж мөхлийг сонгодог цөөхөн хүнийг эс тооцвол уучлагдахгүй нүгэл гэж байдаггүй юм. Нүглээсээ эргэж, Христэд ирэх онцгой боломж бидэнд бүгдэд нь байдаг. Бурханлаг уучлал бол бидний зүрх сэтгэлээс гэм буруу болон сэтгэл санааны зовлонг арилгаж, үүнийг баяр баясал, ухамсрын амар амгалангаар сольдог сайн мэдээний хамгийн амттай үр жимс юм (“Наманчил … Би та нарыг эдгээж болохын тулд,” Ensign эсвэл Лиахона, 2009 оны 11-р сар, 46–47).

Амьдралд тань Ариун Сүнсний нөлөөнд саад болж байж болох таны хийдэг ямар нэгэн зүйл байгаа эсэхийг дүгнэн бод. Сүнсийг хүлээн авч, Сатаны хүчийг эсэргүүцэхэд тань туслах, шаардлагатай өөрчлөлтүүдийг хийхийн тулд Есүс Христийн Цагаатгалын хүчийг хэрхэн татаж болохоо эргэцүүлэн бод.

Ифер 13–15-аас бид уур хилэн, өс хонзон нь бусдад болон өөрсдөдөө хор хөнөөлтэй сонголтуудыг хийхэд биднийг удирддаг гэдгийг суралцдаг. Дараах шүлгүүдийг уншаад эсвэл дахин уншаад энэхүү үнэнийг заасан үг, хэллэгүүдийг тэмдэглэ: Ифер 13:27; 14:24; 15:6, 22, 28.

Хяналтгүй уур хилэн гэр бүл эсвэл бусад харилцаануудад ямар үр дагавар авчирч болохыг тунгаан бод. Уур хилэн, өс хонзонгийн мэдрэмжээ орхих хэрэгтэй амьдралынхаа нэг нөхцөл байдлын талаар бод.

Далын гишүүн байгаад чөлөөндөө гарсан ахлагч Дэвид Э.Сорэнсэний хэлсэн дараах үгсийг уншихдаа, уур хилэнгийн мэдрэмж болон өс хонзон эрэлхийлэх хүслээ хэрхэн даван гарч болохыг олж мэд: “Хэн нэгэн биднийг эсвэл бидний хайртай хүмүүсийг гомдоох, тэдэнд муу зүйл хийх үед шаналал зовлон нь бараг л дааж давшгүй мэт байдаг. Энэ нь шаналал зовлон эсвэл шударга бус байдал дэлхий дээрх хамгийн чухал зүйл бөгөөд өс хонзон эрэлхийлэхээс өөр ямар ч сонголт байхгүй мэт санагддаг. Гэвч Христ буюу Энх Амгалангийн Ханхүү бидэнд илүү дээр замыг заадаг. Бидэнд хийсэн муу зүйлийнх нь төлөө хэн нэгнийг уучлах үнэхээр хэцүү байдаг ч уучилсан үедээ бид илүү сайн ирээдүйд өөрсдийгөө нээж өгдөг. Бусдын хийсэн буруу зүйлс бидний замыг дахин хянаж чадахгүй. Бусдыг уучлах үедээ бид хэрхэн амьдрахаа өөрсдөө сонгох чөлөөтэй болдог. Уучлалт гэдэг нь өнгөрсөн үеийн асуудлууд бидний хувь тавиланг дахин захирахгүй бөгөөд бид зүрх сэтгэлдээ Бурханы хайрыг агуулан ирээдүйд анхаарлаа хандуулж болно гэсэн үг юм (“Forgiveness Will Change Bitterness to Love,” Ensign эсвэл Лиахона, 2003 оны 5-р сар, 12).

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах асуултад судар судлах тэмдэглэлдээ хариулж бич: Хэзээ та эсвэл таны таньдаг хэн нэгэн уучлахыг сонгосны дараа эдгэрэл болон эрх чөлөөг мэдэрч байсан бэ?

Хэрэв та Есүс Христэд хандаж, Түүний Цагаатгалаар дамжуулан уучлалт болон тайвшралын хүчийг хүлээж авбал уур хилэн, өс хонзонгийн ямар ч мэдрэмжийг даван гарч чадна. Тийм тохиолдолд хэрэгтэй тусламжийн төлөө залбирлаар Их Эзэнд хандахаа санаарай.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах өгүүлбэрийг судар судлах тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:

    Би Ифер 13–15-р бүлгүүдийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна:

  • Хичээлийн эхэнд гарсан тохируулах даалгаврын хариу: Египетийн Кайро хот (Мянган цамхагтай хот); Филиппиний Манила хот (Дорнын сувд); АНУ-ын Чикаго хот (Салхит хот); Мексикийн Мехико хот (Харшуудын хот); Италийн Ром хот (Мөнхийн хот).