Семинар
6-р хэсэг: 2 дахь өдөр, 2 Нифай 6–8


6-р хэсэг: 2 дахь өдөр

2 Нифай 6–8

Оршил

Нифайн дүү Иаковын заасан номлолын эхний хэсгийг 2 Нифай 6–8-д цэдэглэсэн. (2 Нифай 9–10-р бүлгүүдэд Иаковын номлолын хоёр дахь хэсэг багтсан байдаг) Лихай Иерусалимыг орхиж явснаас хойш Иудейчүүд өөрсдийн ёс бус байдлаас болж боолчлолд хүргэгдэж, тараагдсан тухай Иаков бошиглов. Гэсэн хэдий ч Их Эзэн Иудейчүүдийг нигүүлсэнгүйгээр Иерусалимд буцааж цуглуулах болно. Түүнчлэн мөнх бус үйлчлэлийнх нь үед Иудейчүүд Аврагчийг үл тоомсорлох бөгөөд тэд хоёр дахь удаагаа тараагдана. Аврагч дахин нигүүлсэнгүй хандаж, эцсийн өдрүүдэд буюу Аврагчийнхаа мэдлэгт ирэх цагт нь тэднийг цуглуулах болно хэмээн Иаков бошиглов. Мөн Өөрийн гэрээт хүмүүст итгэмжийг үзүүлэх Аврагчийн итгэлт байдал, Түүний нигүүлсэл, итгэлтнүүдэд амласан Түүний агуу амлалтуудыг харуулах Исаиагийн бошиглолыг Иаков эш татав.

2 Нифай 6

Иаков Израилын тараагдалт болон цугларалтын талаар бошиглосон нь

Таны хайртай хүмүүс тантай муухай харьцвал та яах вэ? Та нарын хоорондын харьцаа тэдний хувьд тийм ч чухал биш болсон гэдгийг тэд үйлдэл юмуу зан байдлаараа харуулбал яах вэ? Та хэзээ нэгэн цагт Их Эзэнд ингэж хандаж байсан эсэхээ тунгаан бод. 2 Нифай 6–8-д үйлдэл, зан байдлаараа Их Эзэнээс нүүрээ буруулсан хүмүүст Тэрээр хэрхэн ханддаг болохыг Иаков заажээ.

2 Нифай 6:3–5; 9:1, 3-ыг уншаад Иаков яагаад ийм номлол заасныг олж мэд.

Өнөөдөр суралцахдаа Иаковын заасан зүйлс хэрхэн “Бурханыхаа нэрийг мэдэж мөн алдаршуулахад” (2 Нифай 6:4), Их Эзэнтэй хийсэн гэрээнүүдээ илүү сайн ойлгоход (2 Нифай 9:1-ийг үзнэ үү) тань тусалж, танд “тэргүүнээ ямагт дээр өргөж, баясах” (2 Нифай 9:3) шалтгаан өгөхийг олж мэд.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах асуултуудад судрын тэмдэглэлдээ хариулж бич:

    1. Лихай Иерусалимыг орхин гарсны дараа Иудейчүүд Их Эзэнийг үл тоомсорлосноос болж тэдэнд юу тохиосон тухай бошиглолоор Иаков номлолоо эхлэв. Тэрээр үүнийг 2 Нифай 6:8-д хэрхэн дүрсэлсэн бэ?

    2. Лихай, Иеремиа болон бусад бошиглогчид энэхүү устгалын талаар бошиглосон. МЭӨ 587 онд Вавилончууд Иудейчүүдийг эзлэх үед олон хүн алагдаж, бусад нь Вавилонд боолчлолд хүргэгджээ. Иудейчүүд яваандаа Их Эзэнд хандах зүрх сэтгэлээ зөөлрүүлсэн. 2 Нифай 6:9-р шүлгийн эхний өгүүлбэрт хэлснээр Иаков ямар зүйл тэдэнд тохиолдоно гэж бошиглосон бэ?

    3. Иудейчүүд боолчлолоос эргэж ирсний дараа Аврагч тэдний дунд мөнх бусаар амьдрах болно хэмээн Иаков бошиглов. 2 Нифай 6:9–10-д хэлснээр Иудейчүүд Их Эзэнд хэрхэн хандах вэ?

    4. 2 Нифай 6:10–11-д хэлсний дагуу Их Эзэнийг эсэргүүцсэн Иудейчүүдэд юу тохиолдох вэ?

2 Нифай 6:11, 14-ийг уншаад хэдийгээр Израилын угсаа Их Эзэнийг эсэргүүцсэн ч Тэрээр тэдэнд хэрхэн хандсаныг дүрсэлсэн хэллэгүүдийг ол. Судартаа “тэдэнд нигүүлсэнгүй хандах болно”, “буцааж авах” хэмээх хэллэгүүдийг дугуйлах хэрэгтэй.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах асуултуудад судрын тэмдэглэл дээрээ хариулж бич.

    1. Хэн нэгэн эсвэл ямар нэг зүйлийг “буцааж авах” гэдэг нь ямар утгатай вэ?

    2. Израилыг хоёр дахь удаагаа буцааж авах Их Эзэний хүсэл нь Түүний нигүүлслийг хэрхэн харуулж байна вэ?

Иудейчүүд Их Эзэний адислалуудыг авахын тулд юу хийх ёстойг эдгээр шүлгүүдэд Иаков заасан. 2 Нифай 6:11, 14-ийг дахин уншаад, шүлэг бүрд гарах “ирэх цагт”, “тэр өдрийг ирэхэд” хэмээх үг хэллэгүүдийг ол. Тэрхүү хэллэгийн утгыг гүйцээх үгсийг тодруул. Эдгээр шүлгийн дагуу Израил Их Эзэний нигүүлсэлд хэрхэн тохирох вэ? Эдгээр шүлгүүд дараах зарчмыг заадаг: Өөрт нь эргэж ирсэн хүмүүст Их Эзэн нигүүлсэнгүй ханддаг.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагӨөрт нь эргэж ирсэн тэднийг уучлах Их Эзэний хүсэл, нигүүлслийн гэрч болсон үеэ бод. Судрын тэмдэглэл дээрээ: Их Эзэн нигүүлсэнгүй гэдгийг би мэднэ, учир нь … гээд өөрийн бодол мэдрэмжээрээ өгүүлбэрийг гүйцээж бич. Их Эзэний үзүүлдэг нигүүлслийг өөр өөр арга замуудаар харсан бол энэхүү дасгалыг давтан хийх хэрэгтэй.

2 Нифай 6-д бид бүгдийг хамруулан Израилд зориулсан найдварын агуу амлалт гардаг. 2 Нифай 6:17–18-ыг уншаад, Аврагчийн амласан дараах амлалтыг гүйцээж бич.

“Хүчит Бурхан ” (2 Нифай 6:17).

“… гэдгийг бүх маханбод мэдэх болно ” (2 Нифай 6:18).

2 Нифай 7–8

Гэрээт хүмүүстээ үнэнч байх Аврагчийн итгэмжит байдал болон биднийг гэтэлгэх чадварынх нь талаарх Исаиагийн бошиглолоос Иаков эш татав

2 Нифай 7–8-д бичиглэгдсэнээр, өөрсдийн гэм нүглээс болж зовж зүдэрч буй Израилыг гэтэлгэх Их Эзэний хүсэл, хүч чадлын талаар бошиглосон Исаиагийн бошиглолоос Иаков эш татжээ. 2 Нифай 7:1–2-ыг уншаад, Их Эзэн тэдэнд хайртай хэвээр бөгөөд тэднийг гэтэлгэхийг хүсч байгааг нь илтгэх Израилаас асуусан асуултуудыг ол.

Их Эзэн тэр үеийн хүмүүст гэр бүл салалт, боолчлол болон нийгмийн ёс заншлыг үр дүнтэй, мартагдахааргүйгээр заахын тулд тэдгээртэй холбоотой бэлэгдлийг ашигласан гэдгийг ойлгох нь тустай байж болох юм. “Чамайг холдуулж,” “чиний эхийн гэрлэлт цуцлагдсан баримт,” “чамайг худалдсан” зэрэг үг хэллэгүүд нь гэрээгээ эвдэх эсвэл зөрчих гэсэн санааг илэрхийлнэ. Асуултуудын хэллэг өөрөөр хэлбэл дараах хэлбэртэй болно: “Би чамаас нүүр буруулсан уу? Та нартай хийсэн гэрээгээ би хойш тавьсан уу?” Эдгээр асуултуудын хариулт нь “Үгүй” юм. Их Эзэн хийсэн гэрээгээ хэзээ ч мартахгүй мөн хэзээ ч биднээс холдохгүй. Түүний асуултууд нь Тэрээр Израилтай хийсэн гэрээгээ хэзээ ч зөрчихгүй гэдгийг илэрхийлэх нэг хэлбэр юм.

2 Нифай 7:1-ийн төгсгөл дэх Израил яагаад Бурханаас тусгаарлагдаж, боолчлолд зовж байсан тухай Их Эзэний тайлбарласан хэсгийн доогуур зур.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах асуултуудын аль нэгэнд судрын тэмдэглэл дээрээ хариулж бич:

    1. Бодол, шийдвэр, үйлдлүүд маань биднийг Бурханаас тусгаарладаг гэдгийг ойлгох нь яагаад чухал вэ?

    2. Бид Их Эзэнийг мартаж, орхиж болох ч Тэрээр биднийг хэзээ ч мартдаггүй эсвэл орхин явдаггүй гэдгийг мэдэх нь таны хувьд яагаад чухал вэ?

2 Нифай 7:2-т Их Эзэн Израилаас маш чухал асуулт асуудаг бөгөөд энэ нь бидэнд ч бас хамаатай. Асуултыг олоод, тодруулж тэмдэглэ.

Их Эзэн “аварч чадахааргүй болж гар минь өчүүхэн ч гэсэн богинодсон гэж үү? хэмээн асуухдаа ямар санааг илэрхийлсэн гэж та бодож байна вэ? Дүрслэн ойлгохын тулд та тусламж хэрэгтэй байгаа хэн нэгэнд туслахаар гараа сунгаж байна гэж төсөөлөн бод. Хэрвээ та гараа сунгах ёстой байсан бол тэр хүнд туслахаар юу хийхийг хичээх байсан бэ? Харин эсрэгээрээ та гараа татаж, буцааж авсан бол тэр хүнд туслахыг хүссэн таны хүслийг юу гэх байсан бэ? Ийн төсөөлөн бодох үедээ, Их Эзэний Израилаас асуусан асуултыг өөр маягаар авч үзвэл: “Би та нарыг гэтэлгэхгүй, гараа татаж, хойш сууж байна уу?” хэмээн асууж байгаатай адил юм.

“Надад чөлөөлөх хүч үгүй гэж үү?” гэсэн өгүүлбэр нь нүглээсээ болж амсаж буй зовлонгоос нь гаргах хүч Их Эзэнд байгаа гэдэгт итгэх итгэлийн тухай бодохыг Израилд уриалж байна.

2 Нифай 7:8-аас бусад шүлгүүдэд Өөрийн гэрээт хүмүүсийг гэтэлгэх Аврагчийн хүсэл болон хүчийг харуулсан хэд хэдэн жишээг Исаиа харуулсан.

2 Нифай 7:5–7-г уншаад, энэхүү бошиглолоос Цагаатгалын золиослолын нэгэн хэсэг буюу биднийг аврахын тулд Мессиа юу хийх, юу үзэхийг харуулсан хэллэгийг хайж ол. 2 Нифай 7:6-р шүлгийн, зүүлт тайлбар а, энэхүү бошиглолын биелэлтийг харуулж, тайлбарласан холбогдох эшлэлүүд байна. Та зүүлт тайлбар дахь Матай 27:26-г тэмдэглээд Mатай 27:26–31-ийг уншиж, Исаиагийн бошиглол биелсэн арга замуудыг олох хэрэгтэй.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах асуултуудад судрын тэмдэглэлдээ хариулж бич: 2 Нифай 7:2, 5–7-р шүлгүүд нь биднийг гэтэлгэх Аврагчийн хүсэл зорилгын талаар юу харуулж байна вэ?

Исаиагийн бошиглол дахь Их Эзэний нигүүлсэл болон хүчний талаар илүү баттай нотолгоог мэдэхэд тань туслах үүднээс дараах сэдвээр сүмийн цуглаанд үг хэлэхээр болсон гэж төсөөл: Аврагч гэрээт хүмүүсээ гэтэлгэхийг хүсдэг бөгөөд үүнийг үйлдэх бүхий л хүч Түүнд бий. Хэлэх үгээ бэлдэхдээ 2 Нифай 8:3, 11–13, 16, 22-р шүлгүүдийг уншиж, хуваалцахад тохиромжтой биднийг гэтэлгэх Их Эзэний хүсэл болон хүчийг нотолсон хэллэгүүдийг сонго.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэлдээ хэлэх үгийнхээ тоймыг гаргахдаа:

    1. Таалагдсан хоёр юмуу гурван хэллэгийг сонгоод хэллэг бүр нь хэрхэн биднийг гэтэлгэх Их Эзэний хүсэл эсвэл үүнийг үйлдэх Түүний хүчний жишээ болж байгааг тайлбарла.

    2. Тэдгээр хэллэгүүдээс нэгийг нь сонгоод амьдралдаа тэрхүү адислалыг авч байсан туршлагаа эсвэл тийм туршлагатай болохыг хүсч байгаа тухайгаа тайлбарлаж бич.

Энэхүү хичээлийн төгсгөлд өнөөдөр таны судалсан үнэнүүдийг “та нар Бурханыхаа нэрийг мэдэж мөн алдаршуулж болохын учир” (2 Нифай 6:4), “Их Эзэний гэрээнүүдийн талаар та нар мэдэж болохын тулд” (2 Нифай 9:1), “тэргүүнээ ямагт дээр өргөж мөн та нар баясаж болохын тулд” (2 Нифай 9:3) Иаков заасан гэдгийг санаарай. Өнөөдөр Их Эзэнд талархах сэтгэлээ болон таныг хайрлах Түүний хайрын талаар хэн нэгэнтэй хуваалцах боломжийг хайгаарай.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах өгүүлбэрийг судрын тэмдэглэлийнхээ өнөөдрийн даалгаврын доор бич:

    Би 2 Нифай 6–8-р бүлгүүдийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: