Гэрээр судлах семинарын хөтөлбөрийн оршил
Гэрээр судлах семинарын хөтөлбөр нь Есүс Христийн сайн мэдээг ойлгох ойлголтыг тань хүчирхэгжүүлж мөн судраас суралцсанаар сургаалыг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэхэд тань туслахад чиглэсэн юм. Энэ хичээлийн жилд та эхлээд —Мормоны Ном—-ын энэ курст зориулсан судраас унших даалгавруудыг гүйцээж, дараа нь бие даан хийх хичээлүүдийг хийж дуусгана. Та долоо хоногт нэг удаа семинарын багштайгаа уулзаж хийсэн даалгавраа шалгуулан долоо хоног тутмынхаа хичээлд оролцоно.
Семинар бол өдөр тутмын шашны боловсролын хөтөлбөр юм. Судраас залбиралтайгаар судлахыг өдөр тутмынхаа дадал зуршил болгох хэрэгтэй. Хэдийгээр та өдөр бүр семинарын ангид хамрагдахгүй ч, хичээлийн бүх өдрүүдэд семинарын гэрийн даалгавраа хийх хэрэгтэй. Энэ курсийн турш хийж гүйцэтгэх 32 хэсэг байгаа. viii хуудсан дээр байгаа унших хүснэгт нь хэсэг тус бүрээс юу судлах хэрэгтэйг харуулна. Багш тань хэсэг тус бүр хэзээ дууссан байх ёстойг мэдэхэд тань тусална. Танд өдөр тутмын судрын уншлагаас гадна энэхүү судлах удирдамжид байгаа хичээлүүдийг хийж дуусгахад ойролцоогоор 30 минут зарцуулагдана.
Таны хувийн тэмдэглэлээс гадна танд судлах удирдамжийн үйл ажиллагаануудаас даалгавруудыг бичих хоёр судар судлах тэмдэглэл (эсвэл хоёр дэвтэр) байх хэрэгтэй. Багштайгаа уулзах долоо хоног бүртээ өнгөрсөн долоо хоногт судлах удирдамжийн үйл ажиллагаанаас судар судлах тэмдэглэлийн дэвтэр дээр хийсэн даалгавраа хураалгана. Багш таны даалгавруудыг уншиж шалгаад судар судлах тэмдэглэлийн дэвтрийг тань дараагийн долоо хоногт буцааж өгнө. Та хариултуудаа хуудас нь салдаг хавтастай дэвтэр дээр бичиж болох ба өнгөрсөн долоо хоногт цаасан дээр хийсэн даалгавруудаа хураалгаж болно. Дараа нь багш тань цааснуудыг буцааж өгөхөд та тэднийг хавтсандаа буцаан хийж болно.
Энэхүү гарын авлагыг өдөр тутмын семинарын хөтөлбөрт ашиглах нь
Багш ба суралцагчид энэ гарын авлагыг хичээлээ баяжуулах эсвэл үйл ажиллагаа зохиох зорилгоор өдөр тутмын семинарын хөтөлбөртөө ашиглаж болно. Гэсэн хэдий ч, энэ нь өдөр тутмын семинарын бүх суралцагчдад зориулагдаагүй юм. Хэрвээ суралцагч хичээл нөхөх хэрэгтэй бол багш нь гэрээр судлах хичээлээс нь нөхөх хичээлд тохирох даалгавруудыг хийлгэхээр өгч болно.
Гэрээр судлах суралцагчийн гарын авлагыг ашиглах нь
Мормоны Номыг унших хүснэгт
Мормоны Номонд тавтай морилно уу
Мормоны Ном гэж юу вэ?
Мормоны Ном Есүс Христийн бас нэгэн гэрээ. Энэ ном нь Америк тив дэх Израйлын угсааны хэсэг хүмүүстэй хийсэн Бурханы үйлүүдийн тухай эртний бошиглогчдын бичиглэлийг агуулдаг. Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн хувьд Мормоны Ном нь Библи, Сургаал ба Гэрээ, Агуу Үнэт Сувдын хамт ариун судар болдог. Мормоны ном нь эртний Америкийн соёл иргэншлийн цэдэг бөлгөө.
Мормоны Ном нь 1830 онд анх Англи хэл дээр хэвлэгдсэнээсээ хойш өдийг хүртэл олон хэл дээр орчуулагдсаар буй бөгөөд одоогоор 150 сая гаруй хувь хэвлэгдээд байна. Энэ номыг Бурханы бошиглогчид Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн “тулгуур чулуу” хэмээн тодорхойлжээ.
Мормоны Номыг судлах нь надад яагаад чухал вэ?
Та Мормоны Номыг чин сэтгэлээсээ судлах үед таныг Бурханд ойртуулах адислалууд хүлээж байдаг хэмээн ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон заажээ.
Бурханд илүү ойртох, өдөр тутмын амьдралдаа Түүнтэй илүү адилхан болох, Түүний оршихуйг байнга мэдрэх эрхэм нандин ямар нэг зүйл бидний зүрх сэтгэлд байдаггүй гэж үү? Хэрэв тийм аваас, Мормоны Ном өөр ямар ч номноос илүүтэйгээр бидэнд туслах болно.
Мормоны Ном нь бидэнд үнэхээр үнэнийг зааж, Христийг гэрчилдэг ч, үүнээс илүү зүйлийг уг ном агуулдаг. Энэ номыг нухацтайгаар судалж эхэлсэн цагаас эхлэн таны амьдралд урсан орж ирэх хүч энэ номонд бий. Та уруу таталтыг эсэргүүцэх агуу хүчийг олж авах болно. Та мэхлэлтээс зайлсхийх хүчийг олж авна. Та давчуу бөгөөд нарийн зам дээр үлдэх хүчийг олж авах болно. Судруудыг “амьдралын үгс” (С ба Г 84:85-ийг үзнэ үү) гэж нэрлэдэг ба Мормоны Ном үнэн гэдгээс өөр илүү үнэн гэж хаа ч үгүй. Эдгээр үгсээр өлсөж, цангадаг болсон үед та улам илүү хангалуун сайхан амьдралыг олж авах болно. (“Мормоны ном—Манай шашны тулгуур чулуу,” Ensign,1986, 11-р сар 7).
Мормоны Номыг өнөө үеийн бидэнд зориулан бичсэн. Энэ номыг нэрээр нь нэрлэсэн эртний бошиглогч Мормон, түүний хүү Моронай олон зууны түүхэн бичиглэлүүдийг хураангуйлсан алтан ялтсуудын эмхэтгэлээс бошиглогч Иосеф Смит Мормоны номыг орчуулсан юм. Бурхан, эхлэлээс төгсгөл хүртэлх бүх зүйлийг мэддэг бөгөөд өөрийн бошиглогчдодоо сүнслэгээр нөлөөлж энэ номыг хураангуйлахад өнөө үеийн бидний амьдралд юу хэрэгтэйг хэлж өгсөн. Мормоны Номыг бичсэн хамгийн сүүлийн бошиглогч Моронай бидний цаг үеийг харсан: “Болгоогтун, хэдийгээр та нар үгүй ч, та нар өмнө минь буй мэтээр би та нартай ярьж байна.” Гэвч болгоогтун, Есүс Христ та нарыг надад үзүүлсэн, мөн би та нарын үйлийг мэднэ” (Moрмон 8:35).
Ерөнхийлөгч Бэнсон түүнчлэн Мормоны Номыг судлах нь та нарт сайн мууг ялгахад туслах болно хэмээн заажээ.
“Мормоны Ном нь хүмүүнийг хоёр энгийн шалтгаанаар Христэд авчирдаг” Эхнийх нь, энэ нь Христийн болон түүний сайн мэдээний тухай тодорхой хэлж өгдөг. Энэ ном нь түүний бурханлаг байдал, Гэтэлгэгчийн зайлшгүй хэрэгцээ ба түүнд итгэл найдвараа тавих хэрэгтэйг гэрчилдэг. Энэ нь Уналт, Цагаатгал болон харууссан зүрх, гэмшсэн сэтгэл ба сүнсээр дахин төрөх хэрэгцээ гэх мэт сайн мэдээний анхны зарчмуудыг гэрчилдэг. Энэ нь биднийг зөв шударгаар эцсээ хүртэл тэвчих ба гэгээнтэн хүний хувьд ёс суртахуунтай амьдралаар амьдрах ёстойг тунхагладаг.
“Хоёрдугаарт, Мормоны Ном нь Христийн дайснуудыг илчилдэг” Буруу сургаалуудыг мадалж, маргаан тэмцлийг намжаадаг. (2 Нифай 3:12-г үзнэ үү.) Энэ нь өнөө үеийн хилэнцэт төлөвлөгөө, заль мэх болон чөтгөрийн сургаалын эсрэг Христийн даруу дагалдагчдыг хүчирхэгжүүлдэг. Мормоны Номон дахь урвагчид нь бидний өнөө үеийн урвагчидтай төстэй юм. Бид энэ цаг үед боловсролын, улс төрийн, шашны ба гүн ухааны буруу ойлголтуудтай хэрхэн тэмцэхээ мэдэж, алдаануудыг харж болохын тулд Бурхан бүх зүйлийг зөгнөх төгсгөлгүй мэдлэгийнхээ дагуу Мормоны номыг ийнхүү загварласан юм. (“The Book of Mormon Is the Word of God,” Ensign, May 1975, 64).
Мормоны Номын тухай
Мормоны Ном нь 15-н жижиг номноос бүрддэг. Эдгээрээс найман ном нь бошиглогч Иосеф Смитийн орчуулсан алтан ялтсуудын эх хувь дээр бичигдсэн гарчгаар эхэлдэг: 1 Нифай, 2 Нифай, Иаков, Aлмa, Хиламан, 3 Нифай, 4 Нифай ба Ифер. Мормоны Номон дахь зарим бүлгүүд нь алтан ялтсуудын эх хувь дээр байгаагаараа гарчиглагдсан байдаг (дараах бүлгүүдийн талаарх өгүүлбэрүүдээс гадна): Moзая 9, Moзая 23, Алмa 5, Алмa 7, Алмa 9, Алмa 17, Алмa 21, Алмa 36, Алмa 38, Алмa 39, Алмa 45, Хиламан 7, Хиламан 13, 3 Нифай 11, болон Моронай 9.
Мормоны Номын бүх бүлгийн эхэнд тухайн бүлгийн товч тоймыг налуугаар бичсэн байдаг. Эдгээр бүлгийн тоймуудыг Тэргүүн Зөвлөлийн удирдлага дор бичиж нэмсэн ба алтан ялтсуудаас орчуулагдсан Мормоны Номын эх хувилбарын нэг хэсэг нь биш юм.