Семинар
11-р хэсэг: 1 дэх өдөр, Мормоны Үгс–Mозая 2


11-р хэсэг: 1 дэх өдөр

Мормоны Үгс–Moзая 2

Оршил

Мормоны Үгс хэмээх энэ ном нь Нифайн бага ялтсууд ба Мормоны хураангуйлсан Нифайн их ялтсуудын хоорондын гүүр нь болдог. Есүс Христийн төрөлтөөс бараг 400 жилийн дараа бичигдсэн энэхүү ном нь Нифайн бага ялтсууд гэж юу болох, эдгээр нь Мормоны хувьд яагаад бусад ариун бичээсүүдийг багтаах ёстой гэж санагдсаныг товчхон тайлбарладаг. Түүнчлэн Мормоны Үгс нь Хаан Бенжамин яагаад хүмүүс агуу нөлөө үзүүлж байсныг тайлбарласан үнэ цэнэтэй тайлбарыг багтаадаг.

Нифайн бага ялтсууд нь үндсэндээ сүнслэг зүйлс, бошиглогчдын тохинуулал ба заасан зүйлсэд зориулагдсан байдаг. Нифайн их ялтсууд дээр Нифайн эхлүүлсэн, хаадаар бичиглэгдсэн хүмүүсийн шашны бус түүхийг голчлон багтаасан аж. (1 Нифай 9:2–4-ийг үз.) Мозаягийн үеэс эхлээд их ялтсууд дээр мөн чухал сүнслэг зүйлсийг бичиглэжээ.

Иосеф Смитэд хүргэгдсэн Мормоны буюу алтан ялтсууд нь Нифайн их ялтсуудаас Мормоны хураангуйлсан олон тайлбарыг агуулсан байдаг. Эдгээр ялтсууд нь мөн Мормоноор бичигдсэн түүхийн үргэлжлэл болон түүний хүү Моронайн нэмэлтүүдийг багтаадаг.

гүүрэн бүдүүвч зураг

Мозая 1 нь хаан Бенжамины хөвгүүддээ заасан зүйлсийн цэдэг юм. Бурханыг санахад мөн Түүний тушаалуудыг сахихад судрууд бидэнд тусалдаг хэмээн тэрээр заасан. Амьдралынхаа төгсгөлд хаан Бенжамин өөрийн хүмүүст хандан хааны хувьд өөрийн үйлчлэлийн талаар ярьж, тэднийг Бурханд дуулгавартай байхыг уриалахыг хүсч байлаа. Бенжамин хааны яриа Мозая 2–5-д цэдэглэгдсэн бөгөөд Христийн зовлон шаналал, Цагаатгал, шударга ёс ба нигүүлслийн үүрэг болон гэрээгээр дамжуулан Христийн нэрийг өөрсдөдөө хүлээн авах хэрэгтэйг тайлбарласан байдаг. Мозая 2-т цэдэглэгдсэн ярианыхаа эхэнд Бенжамин хаан бусдад үйлчилснээр Бурхандаа үйлчлэх нь шаардлагатай бөгөөд зарлигуудыг дагадаг хүмүүсийн аз жаргалын тухай онцлон ярьжээ.

Мормоны Үгс 1:1–11

Бурхан олон цэдгийг мэргэн зорилгын төлөө хадгалсан гэдгийг Мормон гэрчлэв

Мормон ялтсуудыг хураангуйлж байгаа нь

Ямар нэгэн юм хийх хэрэгтэй гэж Сүнсээр өдөөгдөж байсан үеэ бод. Хүлээн авсан сүнслэг нөлөөллөө дагаснаар юу тохиолдохыг та мэдэж байсан уу? Таныг сүнслэг нөлөөллөө дагахад юу нөлөөлсөн бэ?

Нифайн ялтсууд дээр бичигдсэн хүмүүсийн цэдгүүдийг хураангуйл хэмээн бошиглогч Мормонд Бурхан зарлиглажээ. МЭ 385 оны үед өөрийн хүү Моронайд хураангуйллаа өгөх гэж байхдаа тэр үр дагаврыг нь мэдээгүй ч сүнслэг нөлөөллийг дагасан.

Мормон цэдгүүдийг судалж байхдаа нэгэн зүйлийг олов. Тэрээр юу олсныг мэдэхийн тулд Мормоны Үгс 1:3-ыг унш. (“Эдгээр ялтсууд” гэдэг нь Нифайн бага ялтсууд бөгөөд энэ нь 1 Нифайгаас Омнаиг хүртэлх цэдгийг агуулдаг.) Мормоны Үгс 1:4–6-г уншаад, эдгээр бага ялтсууд дээр бичиглэгдсэн зүйлсийг Мормон олоод, яагаад баясаж байсныг судартаа тэмдэглэ.

Мормоны Үгс 1:7-г уншаад, Мормон яагаад эдгээр бага ялтсуудыг Нифайн ялтсуудын хураангуйлалтай нийлүүлснийг тодорхойл. Энэ зарчмыг судартаа тэмдэглэх хэрэгтэй: “Их Эзэн бүх зүйлийг мэддэг.” Энэхүү үнэнд итгэж, ойлгосноор та Ариун Сүнснээс хүлээн авах сүнслэг нөлөөллүүдэд дуулгавартай байх итгэлийг хөгжүүлж чадна.

Их Эзэн Нифайд бага ялтсуудыг хийж, тэдгээр дээр өөрийн хүмүүсийн ариун зүйлүүдийг бичиглэ хэмээн зарлиглажээ (1 Нифай 9:3-ыг үзнэ үү). Тэр үед Нифай “эдгээр ялтсуудыг түүний мэргэн зорилгын тулд бүтээхийг Их Эзэн надад зарлигласан, миний мэдэх нь үгүй тэрхүү зорилго буюу” хэмээсэн (1 Нифай 9:5).

алтан ялтсууд

Энэхүү зорилго нь хэдэн зууны дараа 1828 онд Бошиглогч Иосеф Смит алтан ялтсуудыг орчуулж эхлэх үед ойлгомжтой болсон юм. Тэрээр эхлээд Нифайн их ялтсуудын Мормоны хураангуйллаас 116 хуудас гар бичмэлийг орчуулсан бөгөөд Мартин Харрист эдгээр хуудсуудыг авч явахыг зөвшөөрөхөд эдгээр нь алдагдсан эсвэл хулгайлагджээ. Их Эзэн Иосефт алдагдсан хуудсуудыг дахин орчуулах хэрэггүй, учир нь муу хүмүүс алдагдсан хуудсууд дээрх үгсийг өөрчлөөд, Мормоны Номын бодит байдлыг худал хэмээн шившиглэхээр төлөвлөсөн хэмээн хэлжээ. Их Эзэн түүнд их ялтсуудтай нэгэн үед бичигдсэн бага ялтсууд дээрх түүхийг орчуул хэмээн хэлэв. Энэхүү түүх нь ариун зүйлс дээр илүү төвлөрсөн юм. (С ба Г 10:10, 41–43; мөн 1 Нифай 9:3–4-ийг үзнэ үү.)

Энэ явдал нь Их Эзэн ирэх бүх зүйлийг мэддэг гэдгийн томоохон нотолгоо юм. Тэрээр бага ялтсууд дээрх түүх хэрэг болно гэдгийг мэдсэн бөгөөд ялтсуудыг хураангуйлалтайгаа нийлүүл хэмээх сүнслэг нөлөөллийг Мормонд өгсөн.

Энэхүү үнэнийг мэдэх нь Сүнснээс ирэх нөлөөллийг хүлээн авах үед танд хэрхэн тусалж болох вэ?

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагТа эсвэл таны таньдаг хэн нэгэн Ариун Сүнснээс ирсэн нөлөөллийг эхлээд ойлгоогүй байсан ч дагаж, үйлдэл хийсэн үеэ судрын тэмдэглэлдээ дүрслэн бич. Их Эзэний сүнслэг нөлөөллүүдийг таньж мэдэн, хариу үйлдэл хийхэд хэрхэн илүү сайн бэлдэж чадах тухайгаа бич. Их Эзэний Сүнсний нөлөөлөлд итгэлтэй байвал Тэрээр “тааллынхаа дагуу [танд] оршин ажиллах болно” гэдгийг сана (Мормоны Үгс 1:7).

Мормоны Үгс 1:12–18

Бенжамин хаан леменчүүдийг ялж, зөв шударгаар хаанчлав

Хаан Бенжамин хаанчлалынхаа үед леменчүүдтэй хийсэн дайн, хүмүүсийнх нь дундах сургаалын зөрчилдөөн зэрэг олон саад бэрхшээлтэй нүүр тулгарч байсан зөв шударга хаан юм. Хаан Бенжамин нифайчуудын армийг дайсных нь эсрэг “Их Эзэний хүчээр” удирдан, яваандаа уг нутагт амар амгаланг тогтоов (Мормоны Үгс 1:13–14-ийг үзнэ үү). “Олон ариун хүмүүсийн” тусламжтайгаар, олон хүнийг зөрчилдөөнд удирдсан хуурамч бошиглогчид, хуурамч багш нарыг зэмлэхээр хөдөлмөрлөж, зөв шударгаас ирдэг амар амгаланг тогтоов (Мормоны Үгс 1:15–18-ыг үзнэ үү).

Мормоны Үгс 1:12–18-ыг уншаад, дараах үнэнүүдийг хамгийн сайн заасан шүлгүүдийн тоог хоосон зайд бөглө.

  • Их Эзэн сорилт бэрхшээлийг үл харгалзан хүмүүсийг амар амгалан руу удирдаж чадах бошиглогчдыг дууддаг.

  • Бид бошиглогчдын сүнслэгээр нөлөөлөгдсөн удирдамжийг дагаснаар амар амгаланг олж чадна.

  • Их Эзэний хүч чадалтайгаар бид бэрхшээлүүдийг даван туулж чаддаг.

Moзая 1:1–18

Хаан Бенжамин өөрийн хөвгүүдэд судруудын ач холбогдлыг заадаг.

Хэрвээ танд унших, судлах, заалгах судар огт байгаагүй бол таны амьдрал ямар байх байсныг төсөөл.

Хаан Бенжамин хөвгүүддээ хэрэв тэдэнд судар байгаагүй бол тэдний амьдрал ямар өөр байх байсныг заадаг. Мозая 1:3–5-д цэдэглэснээр, судруудын ач холбогдлыг хөвгүүддээ ойлгуулахын тулд “эдгээр зүйлүүд [судрууд] байгаагүй аваас” хэмээн гурван удаа хэлжээ.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагМозая 1:1–8-ыг уншихдаа, тэдэнд судар байгаагүй бол нифайчуудын алдах байсан адислалуудыг олж мэд. Сурсан зүйлсээ Омнаи 1:17–18-тай харьцуул. Дараах өгүүлбэрийг гүйцээхдээ гурав юмуу дөрвөн өөр янзаар хариулан судрын тэмдэглэлдээ бич: Хэрвээ надад судар байгаагүй бол …

Дараах зарчмыг судартаа Мозая 1:1–8-ын хажууд бичих хэрэгтэй: Судруудыг судлах нь бидэнд зарлигуудыг мэдэж, тэдгээрийг дагахад тусалдаг.

Бурхандаа үйлчлэх

Хаан Бенжамин зарлигуудад итгэлтэй байхын чухлыг өөрийн хүмүүст зааж, “Их Эзэний ихэд таалсан хүмүүс” зөрчилд унавал юу тохиолддогийг тайлбарлав (Мозая 1:13). Мозая 1:13–17-г уншаад, Мозая 1:13-ыг Алма 24:30-тай харьцуул. Дараа нь Их Эзэнээс нүүр буруулдаг хүмүүсийн дээр ирдэг хамгийн багадаа таван үр дагаврыг олж тодорхойл. Эдгээр үр дагавруудыг судартаа тэмдэглэж эсвэл дугаарлах хэрэгтэй.

Мозая 2:1–41

Нифайчууд хаан Бенжамины үгийг сонсохоор цугларав

Мозая 2:1–9-ийг уншаад, дараах асуултуудын хариултыг бич:

  • Хэн цугласан бэ?

  • Тэд хаана цугласан бэ?

  • Цугласан олонд Бенжамин хааны үгийг сонсгохын тулд юу хийсэн бэ?

Бенжамин хааны дүрийг илүү сайн ойлгохын тулд Мозая 2:11–15-ыг уншаад, Бенжамин хаан нэр хүнд эсвэл сайшаал магтаалаас илүү зөв шударга байдал болон үйлчлэлд анхаарлаа хандуулдаг хүн байсныг харуулсан хэллэгүүдийг тодорхойл.

Ерөнхийлөгч Ховард В.Хантэр

Дараа нь Ерөнхийлөгч Ховард В.Хантэрын хэлсэн дараах үгсийг тунгаан бод: “Нэр хүндэд санаагаа хэт их бүү зовоо. ‘Тэргүүн эгнээ’ эсвэл ‘тэргүүн суудлыг’ эрэлхийлдэг хүмүүсийн талаар хэлсэн Их Эзэний зөвлөгөөг санаж байна уу? ‘Харин та нарын дундах хамгийн агуу нь зарц болог’ (Матай 23:6, 11.) … Хүмүүсийн талархлыг хүлээх чухал ч гэсэн бид сайшаал магтаалд бус зөв шударга байдалд; нэр хүндэд биш үйлчлэлд анхаарлаа хандуулах ёстой (“To the Women of the Church,” Ensign, 1992 оны 11-р сар, 96).

Мозая 2:16–17-г судлаад, Бенжамин хаанаас үйлчлэлийн тухай сурч болох зарчмыг олж тэмдэглэ: Бид бусдад үйлчилж байхдаа Бурхандаа үйлчилж байдаг. (Moзая 2:17 бол төгс эзэмших судар юм. Дараа нь олоход хялбар болгож бусдаас өөрөөр тэмдэглэх хэрэгтэй.)

Хэн нэгэн танд үйлчилснээр таны амьдралыг адисалсан үеийн талаар бод. Танд болон Бурханд зөв шударгаар үйлчилсэн хүний төлөө та Бурханд хэрхэн талархсан бэ (эсвэл талархаж болох вэ)? Тэр хүнд талархлаа хэрхэн илэрхийлсэн бэ?

Хүмүүстээ бусдад үйлчлэх хэрэгтэй талаар заасны дараа хаан Бенжамин Бурхан биднийг адисалдаг олон арга замууд болон бид Түүнд талархалтай байх хэрэгтэй талаар заав.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагМозая 2:19–24, 34-ийг судлахдаа, Бурхан таныг адисалдаг олон арга замуудын талаар тунгаан бод. Та Түүнд талархлаа хэрхэн илэрхийлж болох тухайгаа бод. Судрын тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич:

    1. Хаан Бенжамин яагаад өөрийгөө, өөрийн хүмүүсийг болон биднийг “ашиггүй зарц нар” гэсэн бэ?

    2. Бид Бурханд өртэй гэдгээ санах нь яагаад чухал вэ?

Бид Бурханд өртэй гэдгээ санахдаа бусдад үйлчлэхийг хүсч, бидний талархал өсдөг хэмээн Хаан Бенжамины үгс бидэнд заадаг.

Бид Бурханд өөрт байгаа бүхнээ мөн өөрийгөө “өгөх” хэрэгтэй гэж хаан Бенжамин Мозая 2:34-т заасан. Өгөх гэдэг нь “зориулах, захирагдах” гэсэн утгатай. Судартаа уг үгийн хажууд тодорхойлолтыг нь бичиж болно. Та өөрт байгаа бүхнээ мөн өөрийгөө хэрхэн Бурханд өгч болохыг тунгаан бод. Бурханы зарлигуудыг дагаж, үйлчлэхийг эрэлхийлэх үед Тэр таныг үүний тань төлөө адислах болно гэдгийг санаарай.

Мозая 2-ын сүүлийн шүлгүүд Хаан Бенжамины хүмүүстээ өгсөн чухал сэрэмжлүүлгийг багтаасан байдаг. Та урьд нь “болгоомжтой бай” гэсэн тэмдгийг харж байсан уу? (Жишээлбэл: өндөр хүчдэлийн шугам, дээрээс чулуу унах, зэрлэг амьтад, эсвэл усны хүчтэй урсгал зэргийн талаар сэрэмжлүүлсэн тэмдэг.) Хаан Бенжамин өөрийн хүмүүсийг юунаас сэрэмжлүүлснийг олж мэдэхийн тулд Мозая 2:32–33, 36–38-ыг унш. (33-р шүлэгт гардаг халаг гэдэг үг нь “харамсал ба гаслан” гэсэн утгатай.) “Бурханы эсрэг тэмцлээр гарч ирэх” (37-р шүлэг) эсвэл Бурханы зарлигуудыг санаатайгаар зөрчдөг тэдэнд юу тохиолдохыг дүрсэлсэн нэг өгүүлбэр бич.

Дараах зүйлсийг унш: “Зарим хүмүүс ариун сүмд орох, эсвэл номлолд үйлчлэхээсээ өмнө наманчилна гэж бодон санаатайгаар Бурханы зарлигуудыг зөрчдөг. Иймэрхүү санаатайгаар үйлдсэн нүгэл нь Аврагчийн Цагаатгалыг тохуурхаж байгаа хэрэг юм” (Залуучуудын бат бөх байдлын төлөө[товхимол, 2011], 29).

Арванхоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Дэвид А.Бэднар Сүнсийг үргээж байгаагаа таньж мэдэхийн чухлыг ийн онцлон хэлсэн:

Ахлагч Дэвид А.Бэднар

“‘Бид [өөрсдийгөө] Их Эзэний Сүнснээс холдуулах …’ үедээ үүнийгээ мэдэхийн тулд хичээх хэрэгтэй (Mозая 2:36). …

“Жишиг нь ойлгомжтой байдаг. Хэрэв бид Ариун Сүнсийг үргээх ямар нэг зүйлийг бодож, харж аль эсвэл хийж байгаа бол тэр зүйлээ даруй бодож, харж, үйлдэхээ зогсоох хэрэгтэй. Ариун Сүнснээс холдуулах зугаа цэнгэл нь бидэнд тохирохгүй. Сүнс нь соёлгүй бүдүүлэг, даруу бус зүйлстэй хамт оршдоггүй учраас энэ нь ч бас бидэнд тохирохгүй. Бид оролцох ёсгүй үйл ажиллагаануудад оролцсоноор Их Эзэний Сүнсийг үргээдэг тул тиймэрхүү төрлийн үйл ажиллагаанууд нь бидэнд яав ч тохирохгүй” (“That We May Always Have His Spirit to Be with Us,” Ensign, Лиахона, 2006 оны 5-р сар, 30).

Хүмүүс заримдаа өөрсдөө ч анзааралгүйгээр Сүнснээс өөрсдийгөө холдуулахдаа юу алддаг тухай тунгаан бод. Мозая 2:40–41-ийг уншаад, Бенжамин хаан юуг санаж, юуны тухай эргэцүүлэн бодохыг биднээс хүссэнийг олж тодорхойл.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудрын тэмдэглэлдээ:

    1. Хэрэв та Их Эзэнд дуулгавартай байвал материаллаг болон сүнслэг байдлын аль алинаар нь адислагдах болно гэдгийг танд заасан туршлагаа бич.

    2. Бурханы зарлигуудад илүү дуулгавартай байхыг хүсч байгаа нэг зүйлийг сонго. Тэр зүйлээ хэрхэн сайжруулах зорилгоо бич.

төгс эзэмших судрын шигтгээ зураг
Төгс эзэмших судар—Moзая 2:17

Maтай 22:36–40; 25:40 болон Мозая 2:17-г унш. Эдгээр судруудыг хамтад нь холбогдох эшлэл болгон судрын жагсаалт, гинж, эсвэл багц хий. Судар судлах энэхүү арга нь утгыг илүү тодорхой болгож, ойлголтыг нэмэгдүүлэхэд тусална.

Холбоос үүсгэсэн хэсгүүдийн хоорондын холбоог тайлбарла.

Дараах асуултуудыг тунгаан бод:

  • Та хэн нэгэнд үйлчилж байхдаа Бурханд үйлчилж байгаа мэдрэмжийг хэзээ мэдэрсэн бэ?

  • Хэрэв Аврагч энд байсан бол таны эргэн тойронд байгаа хүмүүст хийх байсан ямар зүйлсийг та хийж өгч чадах вэ?

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагМозая 2:17-г цээжлэхээр давтсаныхаа дараа судрын тэмдэглэлдээ цээжээр бич.

  2. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах өгүүлбэрийг судрын тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:

    Би Мормоны ҮгсМозая 2-р бүлгүүдийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: