Семинар
22-р хэсэг: 3 дахь өдөр, Хиламан 5


22-р хэсэг: 3 дахь өдөр

Хиламан 5

Оршил

Нифайчуудын ихэнх нь зөв шударга байдлаас илүү хилэнцэт байдлыг сонгох хүртэл тэд ёс бус явдлаа үргэлжлүүлсэн юм. Эцгийнхээ үгсээр сүнслэгээр нөлөөлөгдсөн Нифай, Лихай хоёр өөрсдийгөө сайн мэдээг номлоход зориулжээ. Эцэг Хиламан нь тэдэнд Аврагчийн суурин дээр амьдралаа барьж босгохын ач холбогдлыг заав. Лихай, Нифай хоёр нифайчуудад заасныхаа дараа леменчүүдэд номлон, шоронд оржээ. Их Эзэн Нифай, Лихай хоёрыг гайхамшигтайгаар аварсны дараа леменчүүдийн ихэнх нь сайн мэдээнд хөрвөгдөв.

Хиламан 5:1–13

Хиламан өөрийн хөвгүүд Нифай, Лихай хоёрт Бурханы зарлигууд болон Ecүс Христийн сүр хүч тэдэнд тусална гэдгийг санахыг заав

Дараах зургаан үг хэллэгийг унш. Дараах үйл ажиллагааг хийхийн тулд эдгээр үг хэллэг бүрийг санахыг хичээгээрэй. Та эдгээр үг хэллэгүүдийг судар судлах тэмдэглэлдээ цээжээр бичих болно: гэр бүл, эцэг эх, Ecүс Христийн Цагаатгал, бошиглогчид, наманчлал аврал руу хөтөлнө, зарлигуудыг сахих.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагГарын авлагаа хаагаад судар судлах тэмдэглэлдээ эдгээр зургаан үг хэллэгийг цээжээр бич.

Хариултуудаа шалга. Хэллэгүүдийг санахад амархан байсан уу, хэцүү байсан уу гэдгийг нэг хором бод. Танд эдгээр үгсийг цээжээр бичнэ гэдгийг урьдчилан сануулсан нь нөлөөлсөн гэж бодож байна уу?

Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбалл

Ерөнхийлөгч Спэнсэр В.Кимбаллын хэлсэн дараах үгсийг уншаад яагаад санах гэдэг үг биднийг сайн мэдээний дагуу амьдрахыг хичээхэд нэн чухал болохыг эргэцүүлэн бод: “Та толь бичгээс хараад ямар үг хамгийн чухал болохыг мэдэх үү? Тэр үг нь санах гэдэг үг байж болох юм. Та бүхэн гэрээнүүдийг байгуулсан учраас юу хийх ёстойгоо мөн түүнийгээ хэрхэн хийхийг мэддэг. Харин бидний хамгийн чухал хэрэгцээ бол санах явдал юм” (“Circles of Exaltation” [Сүмийн Боловсролын Систeмийн шашны боловсролынхонд хандаж хэлсэн үгнээс,] 1968 оны 6-р сар 28, 5).

Өнөөдөр та, аавуудынхаа заасны дагуу үнэнүүдийг санаж явсныхаа ачаар мянга мянган хүмүүсийн амьдралд өөрчлөлтийг авчирсан хоёр хүний тухай үзэх болно. Их Эзэн танаас юуг санаж явахыг хүсдэгийг өнөөдрийн хичээлийн турш тунгаан бод.

Хиламан 5:1–4-т тайлбарласнаар хүмүүс ихэд ёс бус болсон учир Нифай eрөнхий шүүгчийн албан тушаалаасаа огцорчээ. Тэр өөрийн ах Лихайн хамт бүх цаг заваа Бурханы үгийг номлоход зориулахыг хүссэн билээ. Тэд үйлчлэлээ эхлэхдээ эцэг Хиламаныхаа заасан зүйлсийг санажээ. Дараах шүлгүүдийг уншаад Хиламан хөвгүүддээ юуг санаж явах хэрэгтэй хэмээн захисныг өгөгдсөн зайд товчилж бич. Та санагтун гэсэн үгийг шүлэг бүрд гарахаар нь тэмдэглэх хэрэгтэй.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагУншсан зүйлээ илүү сайн ойлгохын тулд судар судлах тэмдэглэлдээ дараах асуултуудад хариулж бич.

    1. Бусдын зөв шударга үлгэр дуурайлыг санах нь “тэр зөв зүйлийг хийхийг” сонгоход тань хэрхэн тусалдаг вэ? (Хиламан 5:7).

    2. Та Eсүс Христийн Цагаатгалыг санахын тулд юу хийдэг вэ?

Хиламан 5:12-ыг дахин уншаад Хэрэв бид Eсүс Христ дээр сууриа тавьбал, Сатан биднийг дийлэх хүчгүй болно гэсэн зарчмыг нотолсон хэллэгүүдийг ол. (Хиламан 5:12 бол төгс эзэмших судар юм. Та дараа нь үүнийг амархан олохын тулд тусгайлан тэмдэглэх хэрэгтэй.)

Наувугийн Ариун сүмийн ханын суурь

Танаас хэзээ ч нурахгүй бат бөх барилгын зураг төсөл хийхийг хүсчээ гэж бод. Дараах асуултуудын хариултыг бод.

  • Тийм барилга ямархуу суурьтай байх хэрэгтэй вэ?

  • Бат бөх суурь нь барилгыг цаг агаар, байгалийн гамшиг эсвэл бусад хүнд нөхцөлүүдийг тэсэн гарахад хэрхэн тусалдаг вэ?

  • Хиламан 5:12-р шүлэг дэх ямар үг хэллэгүүд бидний Гэтэлгэгч, Eсүс Христийн суурин дээр барих нь дайсны дайралтуудаас сэргийлэхгүй, харин уг дайралтуудыг даван туулах хүч чадлыг танд өгнө гэдгийг илэрхийлж байна вэ?

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах асуултуудын хариултыг судар судлах тэмдэглэлдээ бич.

    1. Eсүс Христийн хадан дээр амьдралынхаа суурийг барих гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Та үүнийг амьдралдаа хэрэгжүүлэхийн тулд хэр зэрэг хичээн чармайж байгаа вэ?

    2. Eсүс Христ таны амьдралын суурь болсны ачаар та хэзээ уруу таталт эсвэл сорилтыг тэсэн гарч байсан бэ?

    3. Та Аврагчийг амьдралынхаа суурь болгох тал дээр хэрхэн илүү сайн байж болох вэ?

Хиламан 5:14–52

Их Эзэн Нифай, Лихай хоёрыг шоронд байхад нь хамгаалж, тэднийг олзлогсод Их Эзэнд хандан залбирч наманчлахад нь харанхуйг зайлуулав

Хиламан 5:14–19-д цэдэглэгдсэнээр Нифай, Лихай хоёр Зарахемлагийн нутагт агуу хүчээр сайн мэдээг номлож, мянга мянган хүмүүст баптисм хүртээжээ. Тэгээд тэд леменчүүдийн нутаг байсан Нифайн нутаг руу явав. Дараах үйл ажиллагаа нь леменчүүдийн дунд байхдаа Нифай, Лихай хоёрын олж авсан гайхалтай туршлагуудыг ойлгоход тань туслах зорилготой юм.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагСудар судлах тэмдэглэлийнхээ нэг хуудсан дээр бүхэлд нь дараах хүснэгтийг зур. Дараа нь хайрцаг бүр дэх шүлгүүдийг уншаад тухайн бүлэг шүлэг юуны тухай өгүүлж байгааг харуулсан энгийн зураг зурах юмуу товч хураангуйг бич.

    Нифай, Лихай хоёр леменчүүдийн дунд

    Хиламан 5:20–21

    Хиламан 5:22–25

    Хиламан 5:26–28

    Хиламан 5:29–34

    Хиламан 5:35–39

    Хиламан 5:40–44

Энэ үйл явдалд харанхуйн үүл нь гэм нүглийг, хүн бүрийг хүрээлэх галан багана нь Ариун Сүнсийг тус тус төлөөлж болох юм.

28 ба 34-ийг дахин харж, хүмүүс харанхуйн үүлтэй байхад юу мэдэрснийг бич.

43 ба 44-ийг дахин харж, хүмүүс галан баганаар хүрээлэгдсэн үед юу мэдэрснийг бич.

41 ба 42-ыг дахин харж, хүмүүс харанхуйн үүлсийг сарниулахын тулд, өөрөөр хэлбэл гэм нүглээ наманчлахын тулд юу хийснийг бич.

Хиламан 5:45–47-г уншаад энэ үйл явдлаас наманчлалын талаар ямар үнэнүүдийг сурснаа тунгаан бод. Эндэх нэг зарчим бол: Бид Eсүс Христэд итгэх итгэлээ үйлдэл болгож, гэм нүглээ наманчилбал Ариун Сүнс бидний зүрх сэтгэлийг амар амгалан, баяр баясгалангаар дүүргэнэ гэсэн зарчим юм.

Бид Хиламан 5:48–52-р шүлгүүдээс 300 орчим леменчүүд энэхүү гайхамшгийн хэсэг болж, сайн мэдээнд бүрэн хөрвөгдсөнийг мэдэх болно. Тэд цааш явж, “леменчүүдийн ихэнх хэсэг” хөрвөгдөх хүртлээ хүмүүст үйлчилжээ (Хиламан 5:50). Тэдгээр хөрвөгчид “дайны зэр зэвсгүүдээ орхиж” (Хиламан 5:51), “эзэмшлийнх нь нутгуудыг нифайчуудад буцаан өгөв” (Хиламан 5:52). Мормоны Номд ихэнх тохиолдолд, хүмүүс дайнаар газар нутгаа эргүүлэн авдаг бол энэ тохиолдолд дайсан нь наманчилж, сайн мэдээг хүлээн авсан учраас нифайчууд газар нутгаа эргүүлэн авсан юм.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагТа амьдралдаа амар амгалан, баяр хөөрийг мэдэрдэг эсэхээ эргэцүүлэн бод. Наманчлаагүй нүгэл, гэр бүлийн гишүүд эсвэл найзуудтайгаа зөрчилдөж маргалдах эсвэл судруудыг унших, тогтмол залбирах зэрэг зүйлсийг хийхгүй байгаа гэх мэт амьдралд тань байж мэдэх ямар нэгэн харанхуйн үүлний талаар бод. Эдгээрээс нэг эсвэл илүү олныг судар судлах тэмдэглэлдээ бич. Хиламан 5-р бүлэг дэх леменчүүдийн жишээг дагахын тулд та юу хийж болохоо тунгаан бод. Мөн таныг бүрхэх харанхуйн үүлийг сарниулан зайлуулахын тулд Аврагчийг урих талаар юу хийж болохоо бич. Наманчлал хэрхэн таны хайж байгаа шийдлийн нэг хэсэг байж болох вэ? Наманчлал таныг Eсүс Христийн суурин дээр барихад хэрхэн туслах вэ?

төгс эзэмших судрын заалт
Төгс эзэмших судар—Хиламан 5:12

Хиламан 5:12-ыг уншаад зургаар дүрсэлж болох үгсийг ол (жишээлбэл, хад, суурь, салхи, мөндөр, шуурга). Энэ шүлгийг цээжлэхэд өөртөө туслах зорилгоор нэг цаас аваад түүн дээрээ шүлэгт буй зургаар дүрслэх боломжгүй үгсийн эхний үсгүүдийг бич. Харин зургаар дүрслэх боломжтой үгсийн оронд тухайн үгийн утгыг илэрхийлж болох хялбар зургийг зур. Зөвхөн тэр цаасаа ашиглан шүлгээ цээжээр уншиж давт. Энэ шүлэг дэх үнэнүүдийг санахын тулд уг цаасаа байнга харагдах газарт тавь.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах өгүүлбэрийг судар судлах тэмдэглэлдээ өнөөдрийн даалгаврынхаа доор бич:

    Би Хиламан 5-р бүлгийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: