Семинар
6-р хэсэг: 3 дахь өдөр, 2 Нифай 9


6-р хэсэг: 3 дахь өдөр

2 Нифай 9

Оршил

2 Нифай 6–8-р бүлгүүдэд үзэж эхэлсэн Иаковын номлол 2 Нифай 9-р бүлэгт үргэлжилнэ. 2 Нифай 6–8-д та Аврагчийн нигүүлсэл, Израилыг алдагдсан, тараагдсан байдлаас нь аврах Түүний хүчний тухай Иаковын заасан зүйлсийг судалсан. 9-р бүлгээс та биеийн болон сүнсний үхэл, нүглүүдийн үр дагаврыг агуулах уналтын үр дүнгээс биднийг чөлөөлөх Аврагчийн Цагаатгалын хүчний талаарх Иаковын гэрчлэлийг судлах болно. Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смит дараах зүйлийг хэлсэн байдаг. 2 Нифай 9-р бүлэг нь “Цагаатгалын талаар заасан хамгийн гэгээлэг номлол юм. … Авралыг эрэлхийлж байгаа хүн бүр үүнийг анхааралтайгаар унших хэрэгтэй” ( Answers to Gospel Questions, comp. Joseph Fielding Smith Jr., 5 vols. [1957–66], 4:57).

2 Нифай 9:1–9

Уналт нь бүх хүн төрөлхтний дээр биеийн болон сүнсний үхэл авчирсан гэдгийг Иаков заажээ.

Мангас гэдэг үгийг бодоход таны санаанд юу орж байна вэ?

Мангас гэдэг үг нь ихэвчлэн аймшигтай, агуу их хор хөнөөл учруулах чадвартай зүйлийг хэлдэг. Хэдийгээр олон хүн мангасын талаар бодохдоо зөвхөн санаандаа төсөөлсөн, бодит бус зүйл гэж боддог ч танд асар их хохирол учруулах чадвартай, үнэхээр аймшигтай ямар нэгэн зүйл байдаг эсэхийг эргэцүүлэн бод. Иаков бид бүгдийн мөнх бус амьдралдаа нүүр тулах айдас хүрэм нөхцөл байдлыг мангасаар төлөөлүүлэн дүрсэлжээ. 2 Нифай 9:10-ыг уншаад, Иаковын дүрсэлсэн мангасыг дүрслэн илэрхийлсэн хоёр зүйлийг тодорхойл. Дараа нь энэ хүснэгтийн хоосон зайд бөглөж бич.

Аймшигт мангас

Ү

Т

“б … -ийн ү

“с … -ний ү

Иаков “сүнсний үхлийн” талаар заахдаа бидний сүнс шууд утгаараа үхэх биш, харин бид Бурханы оршихуйгаас сүнслэгээр тусгаарлагдах буюу таслагдана гэсэн үг хэмээснийг ойлгох нь чухал юм (2 Нифай 9:6-г үзнэ үү). Энэхүү тусгаарлалтыг судруудад ихэвчлэн сүнсний үхэл гэж бичсэн байдаг. Бурханы оршихуйгаас таслагдах гэдэг үгийг судар дээрээ 2 Нифай 9:10-р шүлэг дэх “сүнсний үхэл” гэдэг хэллэгийн хажууд бичиж болно.

2 Нифай 9:6-г уншаад, Иаков яриагаа биеийн үхлийн тухай ярьж эхлэн, Бурханы оршихуйгаас тусгаарлагдах талаар ярьж төгсгөснийг анзаараарай. Энэхүү эшлэлийг анхааралтай судал. Ямар үйл явдлаас болж биеийн болон сүнсний үхэл хүн төрөлхтөнд тохиох болсон бэ?

2 Нифай 9:7–9-ийг уншаад, хэрвээ Цагаатгал хийгдээгүй, биеийн болон сүнсний үхэл бидний дээр үүрд үлдэх байсан бол бидний бие болон сүнсэнд юу тохиох байсан тухай Иаковын заасан зүйлийг тодорхойл. Та уншихаасаа өмнө 7-р шүлэгт Иаковын ашигласан үг хэллэгийн доорх тайлбарласан утгыг мэдэх нь тустай байх болно: “Хүмүүний дээр ирсэн эхний шүүлт” (2 Нифай 9:7) гэдэг нь Адам, Евагийн уналтын үр дагаврыг хэлж байна. Ялзрал хэмээх хэллэг нь мөнх бус биед хамаарна, учир нь бие нь төгс бус бөгөөд яваандаа үхдэг. Муудашгүй гэдэг нь амилсан буюу мөнхөд амьдрах биед хамаатай.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагЦагаатгал хийгдээгүй байсан бол бидний бие болон сүнсэнд юу тохиолдох байсныг дүрсэлсэн 2 Нифай 9:7–9-р шүлгүүдээс тодорхойлсон үг хэллэгүүдээ судрын тэмдэглэл дээрээ жагсаан бич.

Гетсеманид залбирч буй Есүс

Арванхоёр төлөөлөгчийн чуулгын ахлагч Д.Тодд Кристоффэрсоны Есүс Христийн Цагаатгалгүйгээр бидний хувь тавилан ямар байх байсныг ойлгомжтойгоор заасан дараах тайлбарыг унш: “Хэрвээ бидний Бурханаас тусгаарлагдсан байдал болон биеийн үхэл үүрдийнх байсан бол ёс суртахууны сонгох эрх гэдэг нь юу ч биш байх байсан. Тийм ээ, бид сонголт хийх эрх чөлөөтэй байх байсан, гэхдээ үүнд ямар утга учир байх билээ? Бидний үйлдэл ямар байхаас үл хамааран эцсийн үр дүн нь ижил байх байсан. Үхсэний дараа амилалтын найдваргүй, тэнгэрт найдах найдвар үгүй байх байсан. Сайн ч сонголт хийсэн, муу ч сонголт хийсэн эцсийн үр дүнд бид бүгдээрээ “чөтгөрийн элч” болох байсан’ (“Moral Agency,” Ensign, 2009 оны 6-р сар, 50).

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагБидний уналтын байдлын тухай Ахлагч Кристоффэрсоны хэлсэн үгийн талаар юу бодож байгаагаа судрын тэмдэглэлдээ өөрийн үгээр тайлбарлаж бич. Иаков яагаад биеийн үхэл болон Бурханаас тусгаарлагдахыг “аймшигт мангас”-тай зүйрлэсэн талаар товчхон тайлбар бич.

2 Нифай 9:10–27

Аврагчийн зовлон шаналал биднийг хэрхэн уналтын үр нөлөө болон нүглийн үр дагавраас чөлөөлдөг болохыг Иаков заав

Бурхан биднийг “тэрхүү аймшигт мангас, үхэл болон там”-ын бүрэн нөлөөнд зовж шаналаг хэмээн орхиогүй. 2 Нифай 9:10-ыг уншаад Бурхан бидэнд юу бэлдсэнийг тэмдэглэж ав.

Ерөнхийлөгч Жозеф Фийлдинг Смитийн хэлсэн Аврагч бидэнд хэрэгтэй гэдгийг харуулах дараах зүйрлэлийг унш.

Нэгэн залуу замаар алхаж яваад өөрөө авиран гараад дахин эрх чөлөөтэй алхах боломжгүй, маш гүн, харанхуй нүхэнд унажээ. Тэр яаж өөрийгөө энэ бэрхшээлээс гаргаж чадах вэ? Тэр өөрийнхөө хичээл зүтгэлээр гарч чадахгүй. Учир нь нүхнээс гарах ямар ч гарц байхгүй. Тэрээр тусламж эрэн дуудах бөгөөд нэгэн сайхан сэтгэлт хүн түүний тусламж хүсэн хашгирахыг сонсоод шат тавьж өгөхөөр ирнэ. Нүхнээс гарч ирэхийн тулд өөрөө шатаар авиран гарах замыг сайхан сэтгэлт хүн түүнд өгнө.

“Энэ нь Адам хориглогдсон жимснээс хүртэх үед өөртөө болон үр удмынхаа дээр авчирсантай яг адил нөхцөл байдал юм. Бүх хүмүүс хамтдаа нэг нүхэнд байгаа бөгөөд хэн нь ч нүхнээс гарч бусдадаа тусалж чадахгүй. Нүх нь Их Эзэний оршихуйгаас тусгаарлах цөллөг, зуурдын үхэл, биеийн устгал юм. Бүх хүмүүс үхлийн харьяат болж, хэн ч гарах арга замаар хангаж чадахгүй.

“Тиймийн тул, хэмжээлшгүй нигүүлслийнхээ улмаас Эцэг хүүхдүүдийнхээ уйлахыг сонсон, үхэл болон нүглийн алиных нь ч харьяат биш Төрсөн Ганц Хүүгээ тэднийг гаргах арга замаар хангуулахаар илгээсэн. Тэрээр үүнийг хязгааргүй Цагаатгал, үүрдийн сайн мэдээгээрээ дамжуулан хийсэн билээ” (Doctrines of Salvation, ed. Брүс Р.Mакконки, 3 vols. [1954–1956], 1:126–127).

9-р бүлэг дэх Иаковын захиасын ихэнх хэсэг нь Их Эзэний бэлдэж өгсөн, биднийг биеийн болон сүнсний үхлийн хүлээснээс гаргах арга замд төвлөрдөг бөгөөд бид үүнээс гарч чадна гэдгийг баталдаг.

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зураг2 Нифай 9:5, 19–21-ийг судлаад, дараах асуултуудад судрын тэмдэглэл дээрээ хариулж бич:

    1. 2 Нифай 9:5, 21-д зааснаар биднийг үхэл болон тамаас гаргаж болохын тулд Аврагч ямар замыг туулсан бэ?

    2. 2 Нифай 9:21-д зааснаар, Аврагч хэний төлөө зовж шаналсан бэ?

“Адамын гэр бүлд” хэдэн хүн багтдаг тухай бодож үз (2 Нифай 9:21). Үүнд дэлхий дээр амьдарч байсан, одоо амьдарч байгаа, цаашид амьдрах бүх хүн болон та ч мөн багтана. Таны төлөө хийсэн Аврагчийн золиослолыг санаж байхын тулд 2 Нифай 9:21-ийн хажуу талд өөрийнхөө нэрийг бичих хэрэгтэй.

Цовдлолт

Биднийг аймшигт мангас буюу биеийн үхэл, Бурханы оршихуйгаас үүрд тусгаарлагдахаас Аврагчийн зовлон шаналал авардаг хэмээн Иаков заав. 2 Нифай 9:22-ыг уншаад, бид биеийн үхлийг даван гарах боломжтой бөгөөд Бурханы оршихуйд эргэн очих болно гэдгийг харуулсан хэллэгүүдийг ол. Дараах өгүүлбэрүүдийг өөрийн тодорхойлсноор гүйцээж бич:

Уналтын улмаас бидний бие махбод үхэвч, Христийн шаналлын улмаас бие махбод маань .

Уналтаас болж бид Бурханы оршихуйгаас тусгаарлагдсан. Харин Христийн шаналлын улмаас бид бүгдээрээ дахин … зогсох болно .

Иаковын заасан зүйлсээс бид дараах сургаалыг сурдаг: Есүс Христийн Цагаатгал нь уналтын улмаас ирсэн биеийн болон сүнсний үхлээс бүх хүн төрөлхтнийг чөлөөлдөг.

Энэхүү найдварын захиас дээр нэмэлт болгон Аврагчийн шаналал нь өөрсдийн маань нүглийн улмаас ирдэг сүнсний үхлээс биднийг чөлөөлж чадна хэмээн Иаков заажээ. 2 Нифай 9:27-г уншаад, зөрчил эсвэл нүгэл үйлдсэн хүмүүсийн байдлыг Иаков хэрхэн дүрсэлснийг тодорхойл. 2 Нифай 9:15–16-г уншаад, нүглээ наманчлахгүй бол нүглийн улмаас бидэн дээр ирдэг сүнслэг шаналал ба зовлонг судартаа тэмдэглэ.

Энэхүү зовлонд нэмэлт болгон 2 Нифай 9:16-д гардаг “тэд … очих болно” хэмээх хэллэгийг тэмдэглэ. Цагаатгалын улмаас бүх хүн төрөлхтөн Бурханы оршихуйд шүүгдэхээр эргэн очих болно. Гэсэн хэдий ч бид нүглээ наманчлаагүй бол Бурханы оршихуйгаас дахин тусгаарлагдах болно. Уналтаас чөлөөлөгдөх нь бүх хүн төрөлхтөнд зориулсан бэлэг бол, өөрсдийн гэм нүглийн үр дагавраас чөлөөлөгдөх нь бидний хүсэл болон үйлдлээс шалтгаална. 2 Нифай 9:21, 23–24-ийг унш. Цагаатгалаар дамжуулан нүглүүдийнхээ мөнхийн үр дагавраас аврагдахын тулд бид юу хийж болох вэ?

Иаковын үгсийг уншсаны дараа дараах зарчмыг гүйцээ: Хэрвээ бид … Есүс Христийн Цагаатгалаар дамжуулан нүглүүдийнхээ үр дагаврыг даван гарч чадна.

Аврагчийн Цагаатгалын цэвэршүүлэгч хүчийг илүү бүрэн дүүрэн мэдрэхийн тулд та юу хийж болох тухайгаа эргэцүүлэн бод. Их Эзэнд наманчлах зүйл танд байна уу? Тэдгээр зүйлээ хэрхэн наманчлах тухай тунгаан бод. Та Түүний дуу хоолойг хэрхэн илүү сайн сонсож чадах вэ?

  1. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагТаны төлөө хийсэн Аврагчийн Цагаатгалын золиослолын талаар юу мэдэрч байгаагаа илэрхийлж, судрын тэмдэглэлдээ богино тэмдэглэл бич.

  2. тэмдэглэл хөтлөх шигтгээ зурагДараах өгүүлбэрийг судрын тэмдэглэлийнхээ өнөөдрийн даалгаврын доор бич:

    Би 2 Нифай 9-р бүлгийг судалж, энэ хичээлийг (огноо)-нд дуусгалаа.

    Би дараах асуулт, бодол санаа ба ойлголтуудыг багштайгаа хуваалцахыг хүсч байна: