1-р хэсэг: 2 дахь өдөр
Авралын төлөвлөгөө
Оршил
Тэнгэрлэг Эцэг Өөрийн хүүхдүүд бид бүгдийг мөнхийн аз жаргал, өргөмжлөл өөд удирдах төлөвлөгөөгөөр хангасан юм. Түүний төлөвлөгөөний төвд Есүс Христийн Цагаатгал байдаг. Цагаатгал нь Уналтын үр дагавруудыг ялсан бөгөөд энэ амьдралд болон үүрд мөнхөд баяр баясгалантай байхын тулд наманчилж, нүглээсээ цэвэрших боломжийг бидэнд олгосон билээ.
Энэ хичээл танд Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөний товч тоймыг танилцуулах болно. Энэ хичээл нь бас энэ жил таны судлах сайн мэдээний үнэнүүд нь өөр хоорондоо болон дэлхий дээрх таны зорилготой хэрхэн холбоотойг ойлгоход тань туслах болно. Авралын төлөвлөгөөний тухай мэдлэг тань өсөхийн хэрээр Бурхан болон Түүний Хүү Есүс Христэд итгэх итгэл, уг төлөвлөгөөн дэх өөрийн үүргийг биелүүлэх чадвар чинь өсөн нэмэгдэх болно. Авралын төлөвлөгөө бол “хүмүүнд үхэшгүй байдал ба мөнх амьдралыг тохиолгон авчрах зорилго бүхий, Есүс Христийн сайн мэдээний бүрэн байдал юм. Үүнд Бүтээлт, Уналт, Цагаатгал, Бурханаас бидэнд өгсөн бүх хууль, ёслолууд болон сургаалууд орно. Энэ төлөвлөгөө бүх хүмүүст өргөмжлөгдөж, Бурхантай хамт үүрд амьдрах боломжийг олгосон юм” (Судруудын Удирдамж, “Гэтэлгэлийн төлөвлөгөө,” scriptures.lds.org).
Авралын төлөвлөгөө мөнх бус амьдрал дахь зорилгоо ойлгоход бидэнд тусалдаг
Бидний Тэнгэрлэг Эцэгийн Авралын төлөвлөгөө амьдралынхаа аль нэгэн үед ихэнх хүмүүсийн асуудаг олон асуултад хариулдаг. “Би хаанаас ирсэн юм бол?” “Яагаад би энд байгаа юм бол?” “Би энэ амьдралын дараа хаашаа явах вэ?” гэх мэт асуултуудыг та олон талаас нь эргэцүүлэн бодож үзсэн үү?
Бид дэлхий дээр төрөхөөсөө өмнө Тэнгэрлэг Эцэгийнхээ дэргэд Түүний сүнсэн хүүхдүүдийн хувиар амьдарч байсан билээ. Бид үнэхээр Түүний хүүхдүүд бөгөөд Тэр бидэнд хайртай. Түүний авралын төлөвлөгөө бол бид бүгдийн хувьд Түүнтэй адилхан болж, Түүний бүх адислалыг авах арга зам мөн. Бид дэлхийд ирэхээсээ өмнө Түүний авралын төлөвлөгөөг ойлгож, хүлээн зөвшөөрсөн юм.
Мормоны Ном авралын төлөвлөгөөний тухай бидний мэдлэгт чухал үүрэг гүйцэтгэдэг. Мормоны Номын бошиглогчид энэхүү төлөвлөгөөг дурдахдаа олон өөр нэр томьёог хэрэглэсэн байдаг.
-
Доор жагсаасан нэрсийг уншиж, шүлэг бүрд Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг юу гэж нэрлэснийг ол. Олсон нэрээ судрын эшлэлийн дэргэд судрын тэмдэглэлдээ бич. Эхний нэр нь танд зориулагдсан юм.
-
2 Нифай 9:6 “Агуу Их Бүтээгчийн нигүүлсэнгүй төлөвлөгөө”
-
Нигүүлсэнгүй, үхлээс чөлөөлөх, авралын, аз жаргалын, гэтэлгэлийн гэх зэрэг үгс нь Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөө Түүний хүүхдүүдэд мөнхийн аврал, аз жаргалыг авчрах зорилготой сургаалыг онцгой ач холбогдолтой болгож байна.
-
Дараах асуултад судрын тэмдэглэлдээ хариул: Чиний аз жаргал, өргөмжлөлд зориулсан төлөвлөгөө Тэнгэрлэг Эцэгт байдгийг мэдэх нь амьдралд чинь ямар өөрчлөлт гаргасан бэ?
Авралын төлөвлөгөөн дэх сонгох эрх ба Адам Ева хоёрын Уналтын үүрэг
Адам Ева хоёр бол энэ дэлхийд ирсэн Тэнгэрлэг Эцэгийн анхны хүүхдүүд юм. Тэрбээр тэднийг Еденийн цэцэрлэгт байрлуулж, тэдэнд сонгох эрх буюу “өөрсдийнхөө төлөө сонгож, үйлдэх чадвар хийгээд онцгой боломжийг” олгосон билээ (Судруудын Удирдамж, “Agency,” scriptures.lds.org). Тэр сайн ба муугийн мэдлэгийн модны жимснээс бүү ид хэмээн тэдэнд зарлиг болгосон юм. Хэрэв тэд энэ зарлигийг дагасан бол цэцэрлэгтээ үлдэж болох байсан ч мөнх бус амьдрал дахь эсрэг тэсрэг байдлыг биеэрээ үзэхгүй учраас өсч хөгжих боломжгүй байлаа. Тэд уй гашуу, өвчин шаналлыг үзэхгүй учраас баяр баясгаланг мэдэх боломжгүй байх байв.
2 Нифай 2:17–20-ийг уншиж, Бурханы зарлигийг зөрчихөөр сонгосны дараа Адам, Ева хоёрт юу тохиолдсоныг мэд. Адам, Ева хоёр юу хийхээр сонгосныг болон тэр хоёрт адилхан нөлөөлсөн Уналтын хоёр үр дагаврын тухай хоосон зайд дүрслэн бич.
2 Нифай 2:22–26-г уншиж, Адам Ева хоёрын хийсэн сонголтын бусад үр дагавруудыг олж мэд. Уналтын үр дагавруудын тухай олж мэдсэн нэмэлт үнэнүүдийг судартаа тэмдэглэ.
-
Адам, Ева хоёрын Уналт чиний хувьд ямар үр дагавруудыг авчирсныг судрын тэмдэглэлдээ дүрслэн бичиж, дараах догол мөрийг гүйцээ. Сонголт, сонгох эрх, бие махбод, үхэл, үр хүүхэд, гэм нүглийн талаарх санаануудыг оруул.
“Адам, Ева хоёрын зөрчлийн улмаас, би бас уналтын байдалд байгаа бөгөөд …”
Авралын төлөвлөгөөн дэх Есүс Христийн Цагаатгалын үүрэг
Нүгэл, үхэл нь биднийг Тэнгэр дэх Эцэгийн оршихуйгаас тусгаарласан юм. Бид тэнгэрлэг тусламжгүйгээр Бурханы дэргэд буцаж очиж чадахгүй. Бид Түүнд итгэх итгэлтэй байж, Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөг дагахын тулд авралын төлөвлөгөөн дэх Есүс Христ болон Түүний Цагаатгалын үүргийг ойлгодог байх ёстой. Moзая 3:17–19-ийг судалж, Есүс Христийн Цагаатгал Уналтын үр дагавруудыг хэрхэн даван туулдаг болон аз жаргалтай амьдарч, Тэнгэрлэг Эцэгтээ буцаж очиход бидэнд хэрхэн тусалдаг тухай өгүүлсэн өгүүлбэрүүдийг ол. Эдгээр шүлгүүдийг өөрийнхөө үгээр хураангуйлан дүгнэ:
Бидний сурч мэдэх зарчим бол: Есүс Христ бол авралын төлөвлөгөөн дэх гол хүн бөгөөд Түүний Цагаатгал уг төлөвлөгөөг Бурханы бүх хүүхдүүдэд хүртээмжтэй болгосон юм.
-
Дараах судрын хэсгүүдийг унш: 2 Нифай 2:8; Moзая 3:7–11; 16:4–8; Aлма 34:9, 15–16; Moрмон 9:13–14. Дээрх судрын хэсгүүд авралын төлөвлөгөөн дэх Есүс Христийн Цагаатгалын үүргийн тухай юу зааж байгааг тайлбарласан нэг догол мөрийг судрын тэмдэглэлдээ бич. Чиний хувьд чухал гэж үзсэн өгүүлбэрүүдийн доогуур зурж болно.
Авралын төлөвлөгөөн дэх бидний үүрэг хариуцлага
Түүнтэй болон хайртай хүмүүстэйгээ хамт аз жаргалын оргилд хүрч, өргөмжлөгдөх боломжоор Тэнгэрлэг Эцэгийн төгс төлөвлөгөө биднийг хангасан юм. Есүс Христ үхлийг ялснаар авралын төлөвлөгөөн дэх Өөрийн үүргийг биелүүлж, нүглийг даван туулж, Тэнгэр дэх Эцэгтээ эргэн очиж Түүнтэй хамт амьдрах боломжийг бидэнд олгосон билээ. Гэвч энэ нь уг төлөвлөгөөн дэх бидний үүрэг хариуцлагыг үгүй болгож байгаа юм биш.
-
Авралын төлөвлөгөөн дэх миний үүрэг хариуцлага гэж бичээд, Ариун Сүнсний хүчийг амьдралдаа урьж, авралын төлөвлөгөөний адислалуудыг бүрнээр нь авахын тулд бид ямар үүрэг хариуцлага хүлээдэг тухай дараах судрууд юу зааж байгааг судрын тэмдэглэлдээ жагсаан бич:
Бид Есүс Христийн сайн мэдээгээр амьдарч Бурханы төлөвлөгөөг дагаснаар Аврагчийн Цагаатгалаар дамжуулан мөнх амьдралтай болоход бэлтгэгдэнэ гэдгийг ойлгоход эдгээр судрууд бидэнд тусалж чадна.
-
Авралын төлөвлөгөөний тухай сүм дээр үг хэлэхийг өөрөөс чинь хүсчээ гэж бод. Дээрх судруудаас сурч мэдсэн зүйлээ ашиглан хувь хүн бүр Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд ямар үүрэг хариуцлага хүлээдэг тухай юу ярихаа судрын тэмдэглэлдээ бич.
Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөн дэх үүрэг хариуцлагаа улам сайн биелүүлж, Аврагчийн хүчийг амьдралдаа урих талаар юу хийж чадахаа тунгаан бод. Бодол санаагаа эцэг эх, ах эгч дүү, дотны найзтайгаа хуваалц.
Авралын төлөвлөгөө асуултуудад хариулж, удирдамж чиглэл өгдөг
Авралын төлөвлөгөөг ойлгох нь шийдвэр гаргах, өөрт чинь болон бусад хүмүүст тулгарах асуудлуудад хариу олоход таныг удирдах болно.
-
Авралын төлөвлөгөөг ойлгох нь асуултуудад хариулж, удирдамж чиглэл өгдөг тухай ярьж, судрын тэмдэглэлдээ доорх асуултуудын нэгэнд хариулж бич:
-
Та өөрийгөө Бурханы хүү буюу охин гэдгээ мэдэх нь өөрийнхөө үнэ цэнийг мэдрэхэд хэрхэн нөлөөлөх вэ?
-
“Энэ бол миний амьдрал учраас би хүссэнээ хийх болно” гэж хэлсэн хүнд чи юу гэж хариулах вэ?
-
Амьдралын зорилго бол зугаа цэнгэл, хүсэл таашаалаа хангах явдал гэж боддог хүн энэ ойлголтоо орхиход нь Авралын төлөвлөгөөний тухай мэдлэг хэрхэн тусалж чадах вэ?
-
Хүнд сорилттой тулгарч, үүнийгээ Бурхан өөрийг нь хайрладаггүйнх гэж үздэг хүнд туслахын тулд чи авралын төлөвлөгөөний тухай мэдлэгээ хэрхэн ашиглах вэ?
-
Авралын төлөвлөгөө нь бид яагаад Бурханы зарлигуудыг сахих ёстойг тайлбарладаг учраас уг төлөвлөгөөний тухай мэдлэг чамд тусалж чадна ( Aлма 12:32-ыг үзнэ үү).
-
2 Нифай 2:25-ыг уншин, дараах асуултад судрын тэмдэглэлдээ хариулж авралын төлөвлөгөөний зорилгыг хураангуйлан дүгнэ: Авралын төлөвлөгөө ямар байдлаар танд болон таны гэр бүлд баяр баясгаланг авчирсан бэ?
-
Дараах өгүүлбэрийг өнөөдрийн даалгаврынхаа доод талд судрын тэмдэглэлдээ бич:
Би “Авралын төлөвлөгөө” хичээлээ судалж дууслаа (огноо).
Багштайгаа хуваалцахыг хүссэн миний бодол санаа, ойлголтууд болон нэмэлт асуултууд: